Орц:
- Төмс -3-4ш
- Лууван - 2ш
- Бөөрөнхий сонгино - 1ш
- Бууцай - 1/2 боодол
- Өндөг - 1-2ш
- Гурил - 1-2 х/х
- Давс - бага зэрэг
Төмсөө хальсалж цэвэрлээд нарийн урт гонзгой хэрчинэ.
Лууван, бууцай, бөөрөнхий сонгиноо ижил хэмжээтэй нарийн гонзгой хэрчинэ. Мөн өөрийн дуртай ногоогоо ижил хэмжээтэй хэрчиж хамт хийж болно. Жишээ нь улаан ногоон чинжүү, ногоон сонгино, хиам гээд жороо баяжуулж хийж болох юм.
Өндөгөө зуурмаг бэлтгэх савандаа хагалж хийнэ. Өндөгөө задартал нь сайтар хутгаж задлана. Өндгөндөө хэдэн ширхэг үйрүүлсэн мөс хийж хутгаж болно. Энэ нь шажигнасан гадаргатай болоход тусална. Мөн давсаа хийж хутгана.
Өндгөө сайтар хутгаж задлаад нунтаг гурилаа хийж хутган шингэн зуурмаг бэлтгэнэ.
Зуурмагтаа хэрчиж бэлтгэсэн ногоогоо хийж хольно.
Ногоотой зуурмагнаасаа бага багаар таслан авч халаасан тосонд хийж шарна.
No comments:
Post a Comment