Wednesday, March 12, 2014

Өргөст хэмхний кимчи дарах

 Солонгос хоолыг кимчигүйгээр төсөөлөх аргагүй. Солонгос гал тогоонд өргөст хэмхийн, байцааны, цагаан луувангийн гэх мэт кимчинүүд онцгой байр суурь эзэлдэг. Энэ удаад уншигч та бүхэндээ өргөст хэмхийн кимчиг хэрхэн хийх аргыг танилцуулж байна.
Үндсэн орц:
Өргөст хэмх - 5 ширхэг
Бүдүүн ширхэгтэй давс- бага зэрэг
Бөөрөнхий сонгино -1 ширхэг
Ногоон сонгино - 4 үндэс
Амтлагчид:
Нунтаг улаан перец – хоолны 5 халбага
Нунтаг сармис – хоолны 2 халбага
Элсэн чихэр – хоолны 1 халбага
Сэүжод – хоолны 1 халбага /сам хорхойн давсалж амталсан амтлагч/
Мёлчи эгжод – хоолны 2 халбага /хар хайган загасаар хийсэн цуу маягийн амтлагч/
Ногоон сонгино - 4 үндэс
Гүнжидийн үр – хоолны 1 халбага
Хийх арга:
1. Өргөст хэмх, бөөрөнхий болон ногоон сонгиноо угааж цэвэрлэнэ.
2. Өргөст хэмхээ том, цагариг хэлбэрээр хэрчинэ. Ногоон сонгиноо 2-3 см урттай, харин бөөрөнхий сонгиноо хүссэнээрээ хэрчиж болно.
3. Өргөст хэмжээ том саванд хийгээд том ширхэгтэй давс цацаж өгөөд хайлж, шингэх хүртэл байлгана. Дараа нь өргөст хэмх давсалсан саванд тунасан усыг шүүж авна.
4. Өргөст хэмхээ давсалж байх хооронд амтлагчаа бэлдэнэ. Тодруулбал бүх амтлагчаа холино гэсэн үг.
5. Өргөст хэмжээ буцалсан халуун усаар зайлна. Ингээд өргөст хэмх, бөөрөнхий болон ногоон сонгиноо хамтад нь саванд хийгээд амталж, дор хаяж нэг цаг байлгана.
6. Ингээд өргөст хэмхийн кимчи идэхэд бэлэн боллоо.

No comments:

Post a Comment