Wednesday, March 12, 2014

Хүрэн шошийн шөл буюу /Denjang jige/

 
Орц: 2-3 хүний
  1. Мөөг - 2ш
  2. Хулуу - 6 хэрчим
  3. Бөөрөнхий сонгино - 1/2ш
  4. Цагаан манжин - 3-4 хэрчим
  5. Улаан ногоон чинжүү - бага зэрэг
  6. Дүпү - 2 хэрчим
  7. Дэнжан - 2 х/х
  8. Гочужан - 1 х/х
  9. Ногоон сонгино - 1ш
ХИЙХ АРГАЧЛАЛ:

Ногоогоо нимгэн дөрвөлжин хэрчинэ үзүүлсний дагуу хэрчиж бэлтгэнэ. Бүгдийг ижил хэмжээтэй хэрчихийг хичээгээрэй. Үхрийн мах мөөгний аль нэгийг эсвэл хоёуланг нь хэрэглэж болно.  



1л орчим усанд дэнжан, гочужан хийж хэсэг буцалгана. Гочужан дэнжан 2-г хольж хийхэдшөл үл мэдэг зөөлөн халуун амт орно. Сармисаа бяцалж жижиглэн хэрчиж шөлөндөө хийнэ. 5 минут орчим буцалгаад хэрчиж бэлтгэсэн ногооноосоо манжин /эсвэл төмс/, хулуу, мөөг, сонгино зэргийг хийж болтол буцалгана. 

No comments:

Post a Comment