Thursday, March 13, 2014

Вандуй соёоны шөл /Kunnamul guk/


Орц: 3 хүний
  1. Вандуй соёо /Куннамуль/ - 200гр
  2. Ногоон сонгино - 1ш
  3. Улаан чинжүү - 1/2ш
  4. Ногоон чинжүү - 1/2ш
  5. Дашима - 2-3 хэрчим
  6. Бөөрөнхий сонгино - 1/2ш
  7. Хатаасан мёльчи загас - 10-15ш
  8. Сармис - 3 хумс
  9. Гүнжидийн тос
ХИЙХ АРГАЧЛАЛ:
Вандуй соёогоо цэвэрлээд бүлээн усаар угаана. 
 
Ногоон сонгино чинжүүгээ хэрчиж бэлтгэнэ. 
 
Шөлөө өвөрмөц амттай болгохын тулд 1л орчим усанд бөөрөнхий сонгиноо бүхлээр нь дашиматайгаа хамт хийж буцалгана. 5 минут орчим буцалгаад шөлнөөс сайхан үнэр гараад ирэхээр дашимагаа гаргаж аваад хатаасан мёльчи загасаа хийж дахин 5 минут буцалгаад сонгиний хамт гаргаж авна. Одоо шөлөндөө вандуй соёогоо хийж буцалгана.
Сармисаа бага зэрэг бяцлаад шөлөндөө хийнэ. Сармис идэх дуртай гэвэл жижиглэж хэрчээд хийсэн ч болно. Дээр нь бага зэрэг давс, гүнжидийн тос, хэрчсэн ногоогоо хийж буцалгана.
нэ шөлийг энгийн хуурга , хоёрдугаар хоолтой хамт хэрэглэж болох юм.     

No comments:

Post a Comment