Wednesday, March 12, 2014

Гүнжидийн навчин кимчи



Орц
гэнниб (гүнжидийн навч) 100 ш
нарийн чинжүү 5гр
гэ-сугым (давсалсан гүнжидын үр) 2 том халбага
жин-канжан (өтгөн цуу) 1 аяга
гучүгарү (нунтаг чинжүү) 2 том халбага
па (ногоон сонгино) 2 ш
маныль (сармис) 5 хумс
сэнган (цагаан гаа) 1 хумс
Хийх арга
1. Гэнниб навчыг сонгохдоо үнэр сайтайг нь
сонгоорой. Навчны үзүүрийг нь тайрч, усанд ширхэг
ширхэгээр нь угаагаад, усыг нь сайтар шавхана.
2. Ногоон сонгиноо жижигхэн хэрчээд, сармис, цагаан
гаагаа сайтар жижиглэж татна.
3. Өтгөн цуундаа татсан ногоон сонгино, сармис,
нунтаг чинжүүгээ хийж амтлагчаа бэлтгэнэ.
4. Гэнниб навчаа нэг нэгээр нь дэлгээд амтлагчаа
түрхэнэ.
5. Бэлтгэсэн ваарандаа гэнниб навчаа нямбай хийж
хүнд юмаар дарсны дараа үлдсэн амтлагчаа дээрээс
нь асгана.
6. 2~3 өдрийн дараа цууг нь тусад нь авч буцалган
хөргөөд ваарандаа эргүүлэн хийнэ. Ойролцоогоор 1
долоо хоног өнгөрхөд гэнниб навч шаргалтан болж
эхэлнэ.
7. Гаргаж өгөхдөө дундуур нь нэг хуваавал зохимжтой.
(зураг)

No comments:

Post a Comment