Thursday, March 13, 2014

Тахианы махтай шөл буюу тагтуритан

 
ОРЦ: 3-4 хүний порц
  1. Тахианы мөч - 4-6ш
  2. Төмс - 4ш
  3. Лууван - 2ш
  4. Улаан чинжүү - 1ш
  5. Ногоон чинжүү - 1ш
  6. Ногоон сонгино - 2ш
  7. Бөөрөнхий сонгино - 1ш
  8. Гочугару - 2 х/х
  9. Гочужан - 2 х/х
  10. Ганжан - 2 х/х
  11. Элсэн чихэр - 1-2 х/х
  12. Гүнжидийн тос - 1 х/х
  13. Сармис - 5-8 хумс
ХИЙХ АРГАЧЛАЛ:
Тахианы мөчөө усаар угааж илүү өөх, хальснаас нь салган чанахад бэлэн болгоно. Хэрвээ том мөч байвал ястай нь хэдэн хэсэг болгон хуваагаарай.
 Хоолонд орох ногоогоо хальсалж бэлтгэнэ. 
Тахианы махаа хагас болтол нь чанана. Бага зэрэг давс хийж буцалгана.Тахианы махаа хагас болгоод уснаас шүүж аван илүү өөх хальс үлдсэн байвал салгаж цэвэрлэнэ. Тахианы махан шөлөнд орох соусаа бэлтгэе. Соус бэлтгэх савандаа гочугару, гочужан, ганжан,гүнжидийн тос, элсэн чихэр зэргийг хийж сайтар хольно.
 Шөл хийх савандаа тахианы мөчөө хийж дээр нь 2-3 аяга ус хийж бэлтгэсэн соусаа нэмж сайтар хольж хутган буцалгана. Арилгасан лууван төмс сармисаа том том хэрчиж буцалж байгаа шөлөндөө хийнэ. Сармисаа бүхлээр нь эсвэл жижиглэн хэрчиж хийсэн ч болно.Шөлөө гаргах дөхөөд ирмэгц чинжүү, ногоон сонгиноо хийж буцалгана.

No comments:

Post a Comment