Гагдүги
Дөрвөлжин хэрчиж даршилсан цагаан манжин
Орц
том мү (цагаан манжин) 1 ш (2кг)
шилпа (нарийн ногоон сонгино) 200гр
гад (гичийн навч) 200гр
минари (яншуй) 200гр
сэнгүл (түүхий хясаа) 300гр
тажин маныль (татсан сармис) 4 том халбага
тажин сэнган (татсан цагаан гаа) 2 том халбага
сэ-ү жод (сам хорхойн жод) 1/2 аяга
мёлчи жод (мёлчи загасны жод) 1/2 аяга
гучүгарү (нунтаг чинжүү) 1 аяга
сольтан (элсэн чихэр) 2 том халбага
сугым (давс) 4 том халбага
Хийх арга
1. Цагаан манжингаа хальслаад 3 см хэмжээтэй
дөрвөлжин хэрчинэ.
2. Нарийн ногоон сонгино, гад, минари зэргийг 3 см
урттай хэрчинэ.
3. Хясаагаа давстай усанд байлгаж, угаасны дараа
хийнэ.
4. Сармис, цагаан гаа, сэ-ү жодыг жижиглэн татна.
5. Том тавганд хэрчсэн цагаан манжингаа хийгээд
нунтаг чинжүүгээ хийн хутгаж өнгө оруулна.
6. Хэрчсэн сармис, цагаан гаа,сэ-ү жод, мёльчи жод,
давс, элсэн чихрээ хийж сайн хольсны дараа нарийн
ногоон сонгино, гад, минари, хясаагаа хийж хутгана.
7. Амталсан цагаан манжигаа вааранд хийж тагыг нь
сайтар таглана.
No comments:
Post a Comment