Thursday, March 13, 2014

Амталж шарсан гайхан мах -Жэюг бугим

  •  
  • Гахайн мах
    Лууван -1-2ш
  • Бөөрөнхий сонгино - 1ш
  • Ногоон сонгино - 2ш
  • Кимчи - 150гр                                                          
  • Халуун чинжүү 1-2ш
  • Цагаан мөөг - идэх хэмжээгээр
Соусанд:

  • Ганжан цуу - 50мл
  • Гүнжидийн тос - 2х/х
  • Гочужан - 2х/х
  • Гочугару - 1ц/х
  • Сармис - 3-5 хумс
  • Хар перец - бага зэрэг
  • Элсэн чихэр - 2 х/х
ХИЙХ АРГАЧЛАЛ:
 Гахайн махаа нимгэн хавтгай хэрчиж бэлтгэнэ. Мах амтлах савандаа махаа хийж бага зэрэг давс перецээр амтлаад хэсэг хугацаанд амт оруулахаар орхино. 

Соусанд орох материалуудаа бүгдийг хийж сайтар хольж хутгана. Соусаа махан дээрээ хийж сайтар хольж базна. Амт оруулахын тулд 2-3 цаг хүйтэн сэрүүн газар хадгална.
 Ногоогоо хэрчиж бэлтгэнэ. Кимчигээ жижиглэн хэрчиж халаасан тостой хайруулын тавганд хэсэг хугацаанд хуурна. Хэсэг хуураад амталсан махаа хийж хуурна. 
Махаа шарах явцдаа хэрчиж бэлтгэсэн ногоогоо хийж хуурна. Махаа болтол нь шарна. Бага зэрэг ус хийж болно. 
Шарсан махаа агшаасан будаа бусад хачиртай хэрэглэнэ.  

No comments:

Post a Comment