1 цайны халбага шингэн зөгийн бал
• 1цайны халбага чидун жимсний тос
• 1 зүсэм цагаан талх
• 3 хоолны халбага сүү,
• 5 дусал Е амин дэмийн тосон уусмал
Түрхлэгийг нүүрэндээ хэрэглэх арга
Талхыг хэрчиж зүсмийг аваад зөөлөн хэсгийг салган авч халуун сүүнд
дэвтээнэ. Талхыг дэвтэхэд нь бэлдэж буй савандаа зөгийн бал, чидун
жимсний тос/оливийн тос/, Е амин дэмийн дуслаа нэмж хийнэ. Бүгдийг
нийлүүлэн нягт нямбай хольж хутгана. Нүүрээ сайтар цэвэрлэсний дараа
хөнгөхөн чийглэг байхад нь нүүр, хүзүү, эрүүний доод хэсэгт нимгэхэн
түрхэнэ. Нүүрнийхээ арьсанд түрхлэг тавихын өмнө тэжээлийн тос нимгэхэн
түрхэж болно. 20-25 минутын дараа түрхлэгийг сүү шингээсэн хөвөнгөөр
арчиж авна. Дараа нь бүлээн усаар угаана. Энэ маск нь нүүрэнд тэжээл
өгдөг. Ялангуяа хуурай арьстай хүмүүст маш тохиромжтой.
No comments:
Post a Comment