Thursday, March 13, 2014

Юмханаар юм хийж сурцгаая




шар айрагний таглааргаар

Үхрийн махан хуурга буюу булгуги


ОРЦ:
  1. Үхрийн мах - 350 гр
  2. Лууван - 1ш
  3. Бөөрөнхий сонгино - 1ш
  4. Ногоон сонгино - 1ш
  5. Халуун ногоон чинжүү - 1ш
  6. Үхрийн мах амталгч / Энэ зах болон хоолны амтлагч зардаг бараг бүх газарт байгаа/
ХИЙХ АРГАЧЛАЛ

Лууван, сонгино, чинжүүгээ ижил хэмжээтэй хавтгай нимгэн хэрчиж бэлтгэнэ.
Махаа нимгэн хавтгай хэрчиж бага зэрэг давс, хар перецеер амтлаад хэсэг хугацаанд амраана.
Хэсэг амраагаад бяцалсан сармис, гүнжидийн үр бага зэрэг хийж амтлагч соусаасаа 100мл орчимыг хийнэ. Соусаараа сайтар хольж базаад 1-2 цаг сэрүүн газар битүү саванд хийж амт оруулна. 
  Бага зэрэг тос хийж халаасан хайруулын тавганд махаа хийж шарна. 
Махаа борлоод ирэхээр нь лууван, сонгино чинжүү ногоогоо хийж шарна. Шарах явцдаа ус бага зэрэг хийгээрэй.

Тахианы махтай шөл буюу тагтуритан

 
ОРЦ: 3-4 хүний порц
  1. Тахианы мөч - 4-6ш
  2. Төмс - 4ш
  3. Лууван - 2ш
  4. Улаан чинжүү - 1ш
  5. Ногоон чинжүү - 1ш
  6. Ногоон сонгино - 2ш
  7. Бөөрөнхий сонгино - 1ш
  8. Гочугару - 2 х/х
  9. Гочужан - 2 х/х
  10. Ганжан - 2 х/х
  11. Элсэн чихэр - 1-2 х/х
  12. Гүнжидийн тос - 1 х/х
  13. Сармис - 5-8 хумс
ХИЙХ АРГАЧЛАЛ:
Тахианы мөчөө усаар угааж илүү өөх, хальснаас нь салган чанахад бэлэн болгоно. Хэрвээ том мөч байвал ястай нь хэдэн хэсэг болгон хуваагаарай.
 Хоолонд орох ногоогоо хальсалж бэлтгэнэ. 
Тахианы махаа хагас болтол нь чанана. Бага зэрэг давс хийж буцалгана.Тахианы махаа хагас болгоод уснаас шүүж аван илүү өөх хальс үлдсэн байвал салгаж цэвэрлэнэ. Тахианы махан шөлөнд орох соусаа бэлтгэе. Соус бэлтгэх савандаа гочугару, гочужан, ганжан,гүнжидийн тос, элсэн чихэр зэргийг хийж сайтар хольно.
 Шөл хийх савандаа тахианы мөчөө хийж дээр нь 2-3 аяга ус хийж бэлтгэсэн соусаа нэмж сайтар хольж хутган буцалгана. Арилгасан лууван төмс сармисаа том том хэрчиж буцалж байгаа шөлөндөө хийнэ. Сармисаа бүхлээр нь эсвэл жижиглэн хэрчиж хийсэн ч болно.Шөлөө гаргах дөхөөд ирмэгц чинжүү, ногоон сонгиноо хийж буцалгана.

Амталж шарсан гайхан мах -Жэюг бугим

  •  
  • Гахайн мах
    Лууван -1-2ш
  • Бөөрөнхий сонгино - 1ш
  • Ногоон сонгино - 2ш
  • Кимчи - 150гр                                                          
  • Халуун чинжүү 1-2ш
  • Цагаан мөөг - идэх хэмжээгээр
Соусанд:

  • Ганжан цуу - 50мл
  • Гүнжидийн тос - 2х/х
  • Гочужан - 2х/х
  • Гочугару - 1ц/х
  • Сармис - 3-5 хумс
  • Хар перец - бага зэрэг
  • Элсэн чихэр - 2 х/х
ХИЙХ АРГАЧЛАЛ:
 Гахайн махаа нимгэн хавтгай хэрчиж бэлтгэнэ. Мах амтлах савандаа махаа хийж бага зэрэг давс перецээр амтлаад хэсэг хугацаанд амт оруулахаар орхино. 

Соусанд орох материалуудаа бүгдийг хийж сайтар хольж хутгана. Соусаа махан дээрээ хийж сайтар хольж базна. Амт оруулахын тулд 2-3 цаг хүйтэн сэрүүн газар хадгална.
 Ногоогоо хэрчиж бэлтгэнэ. Кимчигээ жижиглэн хэрчиж халаасан тостой хайруулын тавганд хэсэг хугацаанд хуурна. Хэсэг хуураад амталсан махаа хийж хуурна. 
Махаа шарах явцдаа хэрчиж бэлтгэсэн ногоогоо хийж хуурна. Махаа болтол нь шарна. Бага зэрэг ус хийж болно. 
Шарсан махаа агшаасан будаа бусад хачиртай хэрэглэнэ.  

Шарсан ногооны хачир /Yachei Tuegim/

Орц:
  1. Төмс -3-4ш
  2. Лууван - 2ш
  3. Бөөрөнхий сонгино - 1ш
  4. Бууцай - 1/2 боодол
  5. Өндөг - 1-2ш
  6. Гурил - 1-2 х/х
  7. Давс - бага зэрэг
ХИЙХ АРГАЧЛАЛ
 Төмсөө хальсалж цэвэрлээд нарийн урт гонзгой хэрчинэ.

 
Лууван, бууцай, бөөрөнхий сонгиноо ижил хэмжээтэй нарийн гонзгой хэрчинэ. Мөн  өөрийн дуртай ногоогоо ижил хэмжээтэй хэрчиж хамт хийж болно. Жишээ нь улаан ногоон чинжүү, ногоон сонгино, хиам гээд жороо баяжуулж хийж болох юм.
 
Өндөгөө зуурмаг бэлтгэх савандаа хагалж хийнэ. Өндөгөө задартал нь сайтар хутгаж задлана. Өндгөндөө хэдэн ширхэг үйрүүлсэн мөс хийж хутгаж болно. Энэ нь шажигнасан гадаргатай болоход тусална. Мөн давсаа хийж хутгана.
 
Өндгөө сайтар хутгаж задлаад нунтаг гурилаа хийж хутган шингэн зуурмаг бэлтгэнэ.
Зуурмагтаа хэрчиж бэлтгэсэн ногоогоо хийж хольно.
Ногоотой зуурмагнаасаа бага багаар таслан авч халаасан тосонд хийж шарна.    
 

Вандуй соёоны шөл /Kunnamul guk/


Орц: 3 хүний
  1. Вандуй соёо /Куннамуль/ - 200гр
  2. Ногоон сонгино - 1ш
  3. Улаан чинжүү - 1/2ш
  4. Ногоон чинжүү - 1/2ш
  5. Дашима - 2-3 хэрчим
  6. Бөөрөнхий сонгино - 1/2ш
  7. Хатаасан мёльчи загас - 10-15ш
  8. Сармис - 3 хумс
  9. Гүнжидийн тос
ХИЙХ АРГАЧЛАЛ:
Вандуй соёогоо цэвэрлээд бүлээн усаар угаана. 
 
Ногоон сонгино чинжүүгээ хэрчиж бэлтгэнэ. 
 
Шөлөө өвөрмөц амттай болгохын тулд 1л орчим усанд бөөрөнхий сонгиноо бүхлээр нь дашиматайгаа хамт хийж буцалгана. 5 минут орчим буцалгаад шөлнөөс сайхан үнэр гараад ирэхээр дашимагаа гаргаж аваад хатаасан мёльчи загасаа хийж дахин 5 минут буцалгаад сонгиний хамт гаргаж авна. Одоо шөлөндөө вандуй соёогоо хийж буцалгана.
Сармисаа бага зэрэг бяцлаад шөлөндөө хийнэ. Сармис идэх дуртай гэвэл жижиглэж хэрчээд хийсэн ч болно. Дээр нь бага зэрэг давс, гүнжидийн тос, хэрчсэн ногоогоо хийж буцалгана.
нэ шөлийг энгийн хуурга , хоёрдугаар хоолтой хамт хэрэглэж болох юм.     

Wednesday, March 12, 2014

Хүрэн шошийн шөл буюу /Denjang jige/

 
Орц: 2-3 хүний
  1. Мөөг - 2ш
  2. Хулуу - 6 хэрчим
  3. Бөөрөнхий сонгино - 1/2ш
  4. Цагаан манжин - 3-4 хэрчим
  5. Улаан ногоон чинжүү - бага зэрэг
  6. Дүпү - 2 хэрчим
  7. Дэнжан - 2 х/х
  8. Гочужан - 1 х/х
  9. Ногоон сонгино - 1ш
ХИЙХ АРГАЧЛАЛ:

Ногоогоо нимгэн дөрвөлжин хэрчинэ үзүүлсний дагуу хэрчиж бэлтгэнэ. Бүгдийг ижил хэмжээтэй хэрчихийг хичээгээрэй. Үхрийн мах мөөгний аль нэгийг эсвэл хоёуланг нь хэрэглэж болно.  



1л орчим усанд дэнжан, гочужан хийж хэсэг буцалгана. Гочужан дэнжан 2-г хольж хийхэдшөл үл мэдэг зөөлөн халуун амт орно. Сармисаа бяцалж жижиглэн хэрчиж шөлөндөө хийнэ. 5 минут орчим буцалгаад хэрчиж бэлтгэсэн ногооноосоо манжин /эсвэл төмс/, хулуу, мөөг, сонгино зэргийг хийж болтол буцалгана. 

Тагтуритан



Орц
Тахиа (1 ш)
2. Төмс (3 ш)
3. Лууван (1 том)
4. Бөөрөнхий сонгиино (1 ш)
5. Ногоон сонгино (1 ш)
6. Сармис (2 хумс) бяцална
7. Элсэн чихэр (3 ц/х)
8. Хар перец (бага зэрэг)
9. Ус (1 л)
10. Давс (бага зэрэг)
11. Гучүжан (3 ц/х)
12. Гучүгару (1-2 ц/х)

  1. Тахианы махаа хүйтэн усанд сайтар угаан усандаа хийж 15-20 минут чанана.
  2. Төмсөө 1-ийг нь 4 юмуу 8 хувааж хэрчих ба лууванг төмстэй адил хэмжээтэй хэрчиж буцалж буй шөлөндөө хийж буцалгана.
  3. 5 минут орчмын дараа бөөрөнхий сонгино, ногоон сонгино, гучүжан, гучүгару, бяцалсан сармис, элсэн чихэр, хар перец мөн маш бага зэргийн давс хийж сайтар хутгаад буцалгана.
  4. Төмс, лууван болох хооронд шөл өтгөрч бага хэмжээтэй болсон байх ёстой. Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол усыг бага зэрэг нэмж болох ба давсыг мөн бага зэрэг нэмж амтыг тохируулахаа мартуузай.

Гүнжидийн навчин кимчи



Орц
гэнниб (гүнжидийн навч) 100 ш
нарийн чинжүү 5гр
гэ-сугым (давсалсан гүнжидын үр) 2 том халбага
жин-канжан (өтгөн цуу) 1 аяга
гучүгарү (нунтаг чинжүү) 2 том халбага
па (ногоон сонгино) 2 ш
маныль (сармис) 5 хумс
сэнган (цагаан гаа) 1 хумс
Хийх арга
1. Гэнниб навчыг сонгохдоо үнэр сайтайг нь
сонгоорой. Навчны үзүүрийг нь тайрч, усанд ширхэг
ширхэгээр нь угаагаад, усыг нь сайтар шавхана.
2. Ногоон сонгиноо жижигхэн хэрчээд, сармис, цагаан
гаагаа сайтар жижиглэж татна.
3. Өтгөн цуундаа татсан ногоон сонгино, сармис,
нунтаг чинжүүгээ хийж амтлагчаа бэлтгэнэ.
4. Гэнниб навчаа нэг нэгээр нь дэлгээд амтлагчаа
түрхэнэ.
5. Бэлтгэсэн ваарандаа гэнниб навчаа нямбай хийж
хүнд юмаар дарсны дараа үлдсэн амтлагчаа дээрээс
нь асгана.
6. 2~3 өдрийн дараа цууг нь тусад нь авч буцалган
хөргөөд ваарандаа эргүүлэн хийнэ. Ойролцоогоор 1
долоо хоног өнгөрхөд гэнниб навч шаргалтан болж
эхэлнэ.
7. Гаргаж өгөхдөө дундуур нь нэг хуваавал зохимжтой.
(зураг)

Цагаан манжин дарах

Гагдүги




Дөрвөлжин хэрчиж даршилсан цагаан манжин
Орц
том мү (цагаан манжин) 1 ш (2кг)
шилпа (нарийн ногоон сонгино) 200гр
гад (гичийн навч) 200гр
минари (яншуй) 200гр
сэнгүл (түүхий хясаа) 300гр
тажин маныль (татсан сармис) 4 том халбага
тажин сэнган (татсан цагаан гаа) 2 том халбага
сэ-ү жод (сам хорхойн жод) 1/2 аяга
мёлчи жод (мёлчи загасны жод) 1/2 аяга
гучүгарү (нунтаг чинжүү) 1 аяга
сольтан (элсэн чихэр) 2 том халбага
сугым (давс) 4 том халбага
Хийх арга
1. Цагаан манжингаа хальслаад 3 см хэмжээтэй
дөрвөлжин хэрчинэ.
2. Нарийн ногоон сонгино, гад, минари зэргийг 3 см
урттай хэрчинэ.
3. Хясаагаа давстай усанд байлгаж, угаасны дараа
хийнэ.
4. Сармис, цагаан гаа, сэ-ү жодыг жижиглэн татна.
5. Том тавганд хэрчсэн цагаан манжингаа хийгээд
нунтаг чинжүүгээ хийн хутгаж өнгө оруулна.
6. Хэрчсэн сармис, цагаан гаа,сэ-ү жод, мёльчи жод,
давс, элсэн чихрээ хийж сайн хольсны дараа нарийн
ногоон сонгино, гад, минари, хясаагаа хийж хутгана.
7. Амталсан цагаан манжигаа вааранд хийж тагыг нь
сайтар таглана.

Байцааны кимчи дарах



Орц: Хоёр ш байцаа , нэг ш лууван (дунд зэргийн), дєрвєн ш том ногоон сонгино, нялх ногоон сонгино 50 гр, жууцай 50 гр, нэг толгой сармис, цагаан гаа 30 гр, нунтаг улаан чинжvv тал аяга, ширхэг алим (эсвэл лийр), элсэн чихэр, давс, дашида ногооны vvсvv, тал аяга кимчиний тосКимчиний байцааг бэлтгэх арга
1.Байцааг уртааш нь гурав хуваана.
2.Саванд ус хийж, хоёр аяга давс уусгаад байцаагаа хийж дєрвєн цаг байлгана. (байцаа налмайн шалчийсан байх ёстой)
3.Байцааг давстай уусмалаас гаргаж хvйтэн цэвэр усанд угаана.
4.Байцааг хатаана. (далбангуудад нэвчсэн усыг шавхарч дуустал)
Амчтлагчийн жор
1.Тал аяга усанд улаан чинжvvгээ зуурна.
2.Нимгэн хэрчсэн луувангаа улаан чинжvvтэй сайтар холино.
3.Сармис, цагаан гаа, алимаа vрж нунтаглаад, таван см-ийн урттай хэрчсэн сонгино, жууцайтай холино.
4.Луувантай хольсон улаан чинжvvгээ ногоонуудтай нийлvvлж нэг саванд хийгээд кимчиний тос, амны том халбагаар гурван элсэн чихэр, 1/3 vvсvv, хоёр дашидагаар амталж сайтар хольж хутгана. (Yvн дээр сам хорхой, дун эсвэл жижиг загас нэмбэл кимчиний жинхэнэ амт гарна.)
Байцаа хэрхэн кимчи болдог вэ?
1.Давсны уусмалд дэвтээж бэлтгэсэн байцааныхаа далбан бvрт амтлагчийн холимгийг тvрхэнэ. Чингэхдээ байцааны зузаан хэсэгт ахиухан, нимгэн хэсэгт чинжvvний єнгє орох тєдий тvрхэхэд болно.
2.Амталсан байцаагаа гадна талын навчаар нь орооно.
3.Дээрхийг шавар вааранд (байхгvй бол хуванцар саванд) хийж дээгvvр нь байцааны гадна талын навчаар (эсвэл тугалган цаасаар) бvрээд тагийг нь тавьж -3-10 градуст 10 цаг байлгахад кимчи бэлэн болно.

Кимчи пицца
Орц: Нэг бvтэн байцааны кимчи, гахайн мах 150 гр, хоёр аяга гурил, нялх ногоон сонгино 10 ш, єндєг нэг ш, сvv нэг аяга, давс, ургамлын тос
Бэлтгэх арга:
1.Кимчиний байцааг бусад хольц ногоонуудаас нь салгаж дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ.
2.Гахайн махаа татна.
3.Сонгиноо таван см урттай хэрчинэ.
4.Кимчи, гахайн мах, сонгиноо сайтар холино.
5.Yvн дээрээ сvv, єндєг гурилаа хийж бага зэрэг давсаар амталж зуурна.
6.Одоо энэ зуурмагаа хэдэн хэсэг хувааж шарна.

Кимчи чигэ
Орц: Байцааны кимчиний толгой хэсгийн 1/ 4, 100 гр гахайн мах, бєєрєнхий сонгино 1/ 2, ногоон сонгино 1/ 2, нунтагласан сармис нэг жижиг халбага, мєєг 50 гр, дvпv 200 гр
Бэлтгэх арга:
1.Кимчигээ жижиглэн хэрчинэ. 2.Гахайн махаа даалуу хэлбэртэй хэрчинэ. 3.Бєєрєнхий сонгиноо нимгэн, ногоон сонгиноо диагонал хэлбэртэй хэрчинэ. 4.Хэрэв гахайн мах тань єєхтэй бол хоолныхоо савыг халааж байгаад эхлээд гахайн махаа, дараа нь кимчигээ хийж хутгана. Дээр нь тун бага ус хийж буцалгахдаа халуун шєлєнд дуртай бол нунтаг улаан чинжvv, хэт халуун болгохгvй гэвэл кимчиний шvvс жаахан хийгээрэй. 5.Дахин ус хийгээд буцалга. Мєєг, дvпv, бєєрєнхий сонгиноо нэм. 6.Гахайн мах болсон бол сармис, ногоон сонгиноо хийгээд дахин буцалгана.