Thursday, July 31, 2014

                                                                    Ид шид чамайг өөртөө татахгүй байгаа бол
                                                                 чи үхсэнээс ялгаагүй амьдарч байна гэсэн гэсэн үг .




                                                               Харь сэрэхүй -1
                                                                                                    Би гайхамшигт итгэдэг
                                                                                                                             Г. Аксана
                                                                 Эхлэл
Хүн бүхэнд өөрийн гэсэн дотоод ертөнц байх тэр ертөнц гайхамшигтай сайхан агаад
ер бусын гэдэгт Тэргэл итгэдэг болхоор сэтгэл дүүрэн амьсгалдаг ч байж магад шилжилтийн насандаа өдөр бүхэн үхлийн тухай мөрөөддөг байсан жаал хүү өнөөдөр амьдрал ид шидийн болоод гайхам зүйлсээр дүүрэн гэдэгт итгэн цонхоор харж зогсов. Том улаан саран тэнгэр дүүргэн мэлтэрч түүний туяа газраар нэг асгарна. Шөнийн харанхуйд хот нам жим болж хаа нэгхэн ноход хуцаж чимээ өгөх боловч нүднээ үл үзэгдэх амьдрал буцалж буйг тэрээр зүрх сэтгэлээрээ мэдэрч байлаа.
Дэлхий дээр оршин байсан гайхамшигт хот хийгээд түүний үүсэл мөхлийн тухай нэгэн түүхийг Тэргэл энэ үед санав.Эрт цагт өдөр уулын бэлд нэгэн гайхам сайхан хотод  сүндэрлэн босож байжээ . Тэр хотын хүмүүс намхан бараан царайтай боловч сайхан сэтгэлтэй хүмүүс байсан тул бурхан тэднийг харамгүй ихээр хайрлаж ухамсарыг бодитжуулах авьяас чадвар өгч гэтэл хүмүүс эд баялагт хэтэрхий ихээр шунаж сөрөгийг нягтаршуулж эхэлсэнээр тэр хотын сүйрэл эхэлж . Ордон цамхаг аажимаар нурж суурин дээр нь элсэн манхан үүсээд хааяа нэг салхи манханыг үлээхэд, хотын туурь үзэгдэх болсон аж . Сүйрсэн хотын туурин дээр хүмүүс ирэн эртний сайхан хотоо дурсан бурханыг дууддаг боловч бурхан дахиад тэднийг өмнөх шигээ хайрлаж ухамсарыг бодитжуулах авьяас чадвар өгсөнгүй хүмүүс хүлээж цөхрөөд явцгааж гэхдээ тэд бодит чадвар авахыг л хүсээд байсан болхоос биш зүрх сэтгэлийнхи нь гүнд тэр чадвар байгаа хийгээд түүнийгээ өөрөө өөрөөсөө нуусанаа мэдэхгүй байсан болхоор  хотоо дахин босгож чадаагүй гэдэг .
Энэ их гунигтай үлгэр хүмүүсд тийм гэж хэлэхэд тэд барагтай бол итгэдэггүй харин өөрт тохиолдмогц л итгэдэг хачин зуршилтай тэд зүрх сэтгэлийн гүндээ хайр нигүүсэлээ нуугаад авьяас чадвараа ашиглаж чадахгүй хэвээр байсан насыг бардаг нь ямар гунигтай хэрэг вэ? гэж Тэргэл бодоод санаа алдлаа.
                                                          
                                                               НЭГ дүгээр бүлэг
                                                     
                                                                        Гандсан нөмөргийг тэнүүлч салхи оролдоно
                                                                        Гудамжинд аниргүй
                                                                        Үг үгүйгээр яриаг минь ойлгож
                                                                        
Үй түмэн амьтад бужигнана       
                                                                        Амьдрал үргэлжилхүй
                                                                        Доромжлол даажигналд өртсөн даруухан булш
                                                                        Цаанаа л нууцлаг долгис мэт аниргүй
                                                                        Амьдралын үргэлжлэл , цаг хугацааны үргэжлэл
                                                                        Цаанаа л нууцлаг гэхдээ нэг л жихүүн
Тэргэл цай ууж суув. Эмээ нь сүүтэй цай цаана л нэг зөөлөн сайхан хоолой давах юм гэхэд Тэргэл эмээгээ шоолон инээдэг байсанаа бодож уртаар санаа алдахад цээжин цаана  ямар нэгэн зүйл хүндээр хэг хийх шиг болов. Хүний амьдрал тийм гэхийн арга үгүй богинохон байжээ өчигдөрхөн нь түүнийг хайрлаж эрхлүүлж ганц чихэр ч байсан нуугаад түүнд хадгалдаг байсан эмээ нь өнөөдөр үгүй болж эмээгийн хайртай жоохон хүү  34 хүрч байна.
Цаг хугацаа гэгч юутай хурдан эргэнэ. Тэргэлийн дотор гунигаар дүүрэн ирэхэд тэрээр хүчлэн өөр зүйл бодохыг хичээлээ.
Гил хар үс мөрийг даван асгарсан бор нүдтэй бүсгүйд тэр хайртай гэвч хайртай гэж хэлэхэд хэцүү яг юуг хайр гэж нэрлэж буйгаа өөрөө үл ойлгодог болоод  тэр. Хайртай гэхээсээ өмнө түүнийг өөрийн болгон өмчилж авахыг хүсдэг гэвэл зохилтой .
Тэргэл аягатай цайгаа тавиад босон цонхоор харлаа .
Тоглоомын талбайд хэдэн хүүхэд тоглоно. Тоглож буй хэдэн хүүхэд дунд охин нь тоглож байсанаа буцааж гэрлүүгээ гүйж буй нь харагдав. Удсан ч үгүй хаалга түг түг хийн нүдэх нь сонсогдож охин нь уйлсаар орж ирлээ.
Сэтгэл дахиад л хүнд оргив.
-Хонгороо миний охин яагаад уйлчихсан юм бэ?
-Ааваа Дэлгэрээ миний чихэрийг булаачихсан .
Аав нь дахиад аваад өгье гэж Тэргэл хэлсэн боловч охин тайвширсангүй уйлсаар Тэргэл хий дэмий л охиноо тэврэн сууж байв. Хичнээн ч удаан сууссан юм хаалга гаднаас хэн нэгэн түлхүүрдэн орж ирж буй чимээ гарч тэгсэнээ хөлийн чимээ явсаар зочны өрөөний хаалга онгойж Ану ирлээ. Өчигдөр муудалцаад гарсан Ану юм хэлсэнгүй охиноо хувцаслаад хаалга чиглэв. Тэргэл зөнгөөрөө надаас салж байна гэж мэдсэн боловч хорьсонгүй . Охин ээжтэйгээ хамт гарах болсондоо баярлан инээж байгааг нь хараад Тэргэл энэ жоохон амьтан ээж аав хоёр нь салж буйг яаж мэдэх билээ дээ гэж гуниглангуй бодов. Орцонд хөлийн чимээ алсаарсаар холдож Тэргэлийн сэтгэл гунигаар дүүрэн үлдлээ.
Охиноо тэврээд цааш алхаж буй Ануг хараад Тэргэл гэнэт ухаан орсон мэт хувцасаа шүүрээд гарч гүйв . Аль нэг шатыг алгассан уу? Эсвэл бүх шатан дээр гишгэсэн үү? гэдгээ тэрээр мэдээгүй боловч ингээд тэднийг явуулчихаж болохгүй гэдгээ л ойлгож байлаа .Орцноосоо гаран саадан дундуур гарахад тэд аль хэдийнээ замын нөгөө талд гарсан байв. Хар ирчээрээ зам гаран гүйхэд хажуу талаас нь нэг зүйл маш хүчтэйгээр цохих шиг болсон бөгөөд юу болоод байгааг Тэргэл ухаарч амжаагүй байтал гэнэт хамаг нь бие хүйтэнд умбаж эхэллээ. Тээр дээр хөвөгч үүлс салхины аясаар хөөгдөж нарны туяа үүлсэд заримдаа халхлагдаж заримдаа ил гарна
*өнгөрчээ *гэсэн бодол толгойд орж ирэхэд толгойгоо хүчтэй сэгсрээд босох гэсэн гэсэн боловч чадсангүй гарын үзүүрээс эхлээд хөрж байгаа нь яагаад ч юм өөрт мэдрэгдэж байсан боловч нэг их айдас төрүүлсэнгүй . Гэхдээ яг энэ явдал урьд нь болж байсан санагдана.
Долоохон хоногийн өмнө Тэргэл үүнийг зүүдэлсэн гэхдээ өнөөдөрийнхи шиг машинд дайруулсанаар зүүдлээгүй боловч үхэж буйгаа үхэхэд төрдөг яг энэ мэдрэмжийг тэр зүүдэлсэн тэгэхэд мөн л өнөөдөрийн адил бие нь хурууны үзүүрээс эхлэн хөрж буйг мэдэрч тэр хүйтэн бүхий л биеийг нь эзэмдэхэд айдас түгшүүр төрөхгүй харин амар амгалан сайхан байна гэж зүүдэлсэн . Гэтэл тэр зүүд амьдрал дээр биелэж байна гэж тэр энэ хугацаанд бодож амжив .
Цаг хугацаа огт явахгүй байгаа мэт бугуйн цагны чаг чаг хийдэг чимээ огт сонсогдохгүй байгаа нь гайхаш төрүүлнэ Тэргэл яагаад ч юм бэ ? Цаг дуугарч байсан бол гэж нэг их хань татангуй бодоход бодлыг таслан амьдрал нь удаашруулсан киноны кадр мэтээр хөвөрч эхлэв. Тэр киноны кадр мэт урсан өнгөрөх зураг бүхэнд оюун бодол ямар нэгэн хариу үйлдэл хийж байх шиг санагдана .
Энд бүхий л зүйл эхнээсээ бөгөөд дэс дараагаа огт алдаагүй байв. Хүүхэд нас цэцэрлэгт унтахгүй гэсэндээ хувцасны шүүгэнд нуугдаж буйгаас эхлээд дунд болоод ахлах сургууль төгсөлтийн баярууд нийллэг наргиан гээд зарим нь ой тойноос арчигдаад бүүр мартагдсан байсан зүйлсийг хүртэл нэгийг нь ч орхисонгүй . Тэр зурагнуудын зарим нь хөнгөн гуниг зарим нь зүрх өөд хэг хийтэл хатгах дурсамжуудтай аж. Зарим нь огтоос ач холбогдолгүй мэт санагдах боловч одсон бүхэн үнэтэй асар их үнэтэй байсан гэдгийн Тэргэл энэ мөчид ухаарлаа. Түүнд амьдралтай тоглосон тоглоомонд хожигдсон хүний мэдрэмж төрөн нэг их гуниг төрөөд ирхэд   нүглээ наминчлах хүслийг төрж тэрээр өөрийгөө шүүж буй мэт санагдана. Тэнэглэл болоод бардамнал, бусдыг дээрэлхэх байдал болоод бүхний дээр байгаа мэтээр өөрийгөө төсөөлдөг байсан нь юутай хоосон болоод утга үгүй мэдээд өөрийнхөө мулгуу тэнэгийг Тэргэл гайхаж байлаа. Нууц мэт боловч үгүй байж бодол санаа минь зөвхөн  минийх гэж боддог байтал бас л үгүй байж түүний мартаад удсан зүйлсийг ч хүртэл нэгд нэгэнгүй сануулах энэ кадрууд түүнийг дагалдан гарч ирэх энэ мэдрэмжүүд юутай сонин . Хэн нэгэн чиний бүхий л алхамыг бүхий л амьдралыг нэгд нэгэнгүй харж тэр бүү хэл бодол санааг чинь мэдэж байна гэдэг аймаар санагдана. Яг энэ айдасыг мэдрэх үед дахиад л бүхий биеээр хүйтэн урсгал гүйж эхлэв. Хүйтэн урсгал бодлыг хүртэл царцааж байх шиг санагдаж байсан тул Тэргэл юу ч бодохгүйг хичээлээ .Тэгмэгц түүнд өөрийнхи нь бие харагдав. Бие нь түүнд таалагдсангүй учир нь тэр их л эв дүйгүй муухай аж. Хүмүүс түүнийг тойрон бүчиж янз бүрийн зүйл ярьцгаах бөгөөд тэдний ярьж буй зүйлд Тэргэл нэг их ач холбогдол өгсөнгүй . Гэхдээ бас сонсохгүй байх чадсангүй . Өөрийнхи нь тухай ярьцгаасан хүмүүсээс төвөгшөөсөн Тэргэл хүсэхийн төдийд дээш хөөрлөө. Бөөгнөрсөн олон хүмүүсийн дээрээс харахад шоргоолж шиг өчүүхэн.


Ану болоод охиноо санахын төдийд тэрээр нисэж буй мэт агаараар хөвөн тэдний явж буй машиныг олж дотор нь суугаа тэднийг харж эхлэв .Гэвч энэ удаад тэдний юу ярьж байгааг мэдсэнгүй хүчтэй хуйлралд сорогдон шаргал /магад цагаан ч гэж болно/ гэрлэн хуйлралын голоор нисч эхэллээ. Тэнд байх нэн тааламжтай сайхан байтал хүмүүсийн  ярих түүнийг өрөвдөх  сонсогдоно. Энэ үед Тэргэл:
-Надад ийм сайхан байтал хүмүүс яагаад намайг буцаахыг хүсээд бас өрөвдөж хөөрхийлөөд байгаа юм бол гэж гайхан бодож байв. Хонгилоор ниссээр нэг зөөлөн зүйл дээр буулаа. Тэр зүйл цагаан өнгөтэй бамбалзсан хөвсгөр зөөлөн ажээ. Түүний хажууд намуухан хоолойгоор хэн нэгэн дуулах агаад түүний дуу хоолой ер бусын яруу бас нэг л дотно санагдана . Ийм дуу хоолойг Тэргэл хаана сонсож байсанаа санах гэж оролдсон боловч чадсангүй . Төд удалгүй дууг дуулж буй хүнийг харж болохуйц болох үед Тэргэл дуу хоолойны эзнийг харав. Тэр хойшоо сунасан толгойтой цав цагаан царай ер бусын бусын төгс галбиртай нэгэн байлаа. Бүсгүй Тэргэлд тэргэлд дөхөж очиход яагаад ч юм Тэргэлийн бүхий л бие тэрхүү бүсгүйг хүсэмжилж эхлэхэд Тэргэл түүнийгээ нуух гэж оролдсон боловч чадсангүй дээрээс нь Тэргэлийн бодол санаа бүсгүйн хувьд нээлтэй байгаа нь Тэргэлд ихэд ичгэвтэр байлаа
Бүсгүй инээмсэглэв. Тэргэл ч мөн адил хариуд нь инээмсэглэлээ. Ингэж байх нь Тэргэлд сайхан санагдана. Яагаад гэдгийг мэдэхгүй тэр энэ үед Анугийн тухай ганц ч зүйл бодсонгүй ганцхан тэр бүсгүйг л бодож ганцхан түүнээр л өөрийгөө дүүргэх нь түүнд сайхан байв.
Бүсгүйн нэрийг Айн гэнэ.
Түүний өчүүхэн ч хар санаагүй үгүй тунгалаг цэнхэр нүдэнд Тэргэл ухаангүй дурлав.
Цагаан өнгө улаан судалтай энэ ертөнцөд бүх зүйл нэгдмэл ухамсартай болоод оюун санаа нь огторгуйнхи байлаа. Айн энэ ертөнцийн талаар ой ухаандаа дүрслэн үзүүлхэд Тэргэл түүнийг өөрөө үзсэн мэтээр ойлгож Айн амт болоод үнэрийн тухай бодоход Тэргэл түүний амт болоод үнэрийг мэдэрч байв.
 
Ерөөс энэ ертөнцийн хүмүүсийн дурсамж дэлхийн хүмүүсийнхи шиг сүүмийсэн биш.
Тэд харсан бүхий л зүйлсээ зураглан тогтоодог бөгөөд үүнийг бусад нь зураглал хэлбэрээр хүлээн авдаг тул яг л өөрийн нүдээр харж, мэдэрч байгаагаас ялгаагүй бодит төсөөлөлтэй болдог ажээ. Гэтэл бид үнэнийг янз бүрээр тайлбарлан сайн ба муу гэж хуваан хэт туйлширч үзэгдэхүүнийг ялгаварласанаар хуваагдмал ахуйн мэдрэмжтэй болсон байж. Бид өөрсдийгөө бодит байдлаас салангад гэж боддог ингэсэнээрээ өөрсдийгөө тусгаарладаг . Гэтэл хол ойрын хэмжээс ухамсарт ухаанд хамаагүй аж.

Айнаас тэр хайр гэж юу болохыг хором бүрд мэдэрч байв.
Түүний гүн цэнхэр нүдэн дотор шумбан орход түүний сэтгэл шууд уншигдах , бүхий биеээрээ түүнийг хайрлахад хариу хайр л ирэх Айнтай хамт байх ер бусын сайхан.

Хэсэг хугацаанд хамт байсаны эцэст Айн ертөнцийн нөгөө хэсэгт байх аав ээж хоёр дээрээ очихоор явлаа.
Хэдийгээр тэднийг хараагүй боловч Тэргэл Айны аав ээж хоёртой уулзаж байсан мэт халуун дулаан мэдрэмжтэй учир нь энэ гариг дээр хол ойрын хэмжээс огт хамааралгүй тэдний ой ухаан дэлхийн хүмүүсийнхи шиг тусгаарлагдаагүй .

Айнд сайхан байлаа.  Хаанаас ирсэнийг нь мэдэхгүй энэ залууг тэр хараад л дурлачихсан . Тогтсон хэм хэмжээснээс нь огт өөр газраас ирсэн энэ залуу нэг л сонин . Тэр бүх зүйлийг сониучирхаж тэр анхны харцаар түүнд дурлаж бас эндхийн хүмүүс бараг мэдрэхээ болисон сэрэл мэдрэмжээр биеээ дүүргэж тэр галзуу мэт сексдэхийг хүсдэг. Тэр бүх хүмүүсээр тэс өөр
-Би дурласан гэж Айн ээждээ хэлэв.
-Тиймээ бид мэднэ гэж Айны ээж хариултандаа аавыг нь бас хамруулан хариуллаа.
-Тэр их сайхан сиймгэр биетэй гэхэд
-Тиймээ гэж ээж нь толгой дохив
-Би түүнтэй энд үүрд үлдмээр байна гэхэд хэн ч дуугарсангүй . Айн хэсэг чимээгүй байсаны эцэст дахиад л би дурласан гэхэд аав нь
-Тэр  удахгүй  явна гэв.
Охин уйлав.
Охины уйлж байгааг Тэргэл мэдэрч байлаа.
Тэр бүхий л бие сэтгэлээрээ түүнийг тайвшруулах гэж оролдов.
Удалгүй охин уйлхаа больж би түүнийг үлдээмээр байна гэв.
-Болохгүй ээ тэр үлдэж болохгүй харин тэр чамайг дахиад олоод ирвэл энд үүрд үлдэж болно гэж аав нь хариулав.
Охин буцаад явлаа.
Охиныг ирхээс өмнө Тэргэл өөрийнхөө буцах ёстойг ухаарав . Гэхдээ тэр үүнтэй эвлэрэхгүй байлаа.
Учир нь тэр Ану бас охиноо тэгээд дэлхийн тухай юу ч санахгүй байлаа.
Охин Тэргэлээс аав ээжтэйгээ ярилцсан зүйлээ нуухыг хүсэж байсан ч огторгуйн ухамсарт ертөнцөд нууц гэж үгүй тэдний хромсом хүнийхээс илүү бас тэнд эмэгтэйчүүд хэн нэгэн хүний тусламжгүйгээр хүүхэдтэй болж болно .
Гэхдээ зөвхөн охинтой болж болно. Харин хэмжээс хоорондын сексээр тэд хүүтэй болдог аж.
Айн залуугаас хүүхэдтэй болохыг хүсэж байлаа.
Айны гар Тэргэлийн гарт хүрхэд тийм гэхийн арга үгүй сонин мэдрэмж төрөх нь урьд өмнө түүний мэдэрч байсан мэдрэмжүүдээс тэс өөр байсан гэж хэлвэл болно.
Тэр Айны дотор бүхлээрээ оршиж Айн түүнд бүхлээрээ усан шингэж буй мэт баяраар бялхана.
Цагаан өнгөтэй газар дайвалзан хөдөлж улаан судалтай ус давалгаалан орж ирэхэд охин уйлсаар үлдэв. Тэргэлийг давалгаа хаман авч тэнгэр өөд боссоноо шидчих шиг боллоо .
-Ухаан орж байна гэж хэн нэгэн хашгирав. Бүх бие нь шархиран өвдөвч энд мянган жилийн өмнө байсан мэт бүх зүйл бүүр түүрхэн санагдаж давхаргат ертөнцийн амьтан мэт өөрийгөө бүрэн гүйцэд ухаарч чадахгүй  байв.
Яагаад ч юм бүх зүйл утга учиргүй зүйл шиг санагдана.
Тэргэлийн өрөөнд бүчиж байсан хүмүүс нэг нэгээр гарсаар Тэргэл ганцаараа үлдэхэд ханан дээр хүний дүрс сүүмийн тэгсэнээ  дүрс улам тодорч наашлан товойж буй мэт болсоноо саарал манан мэт биежин Тэргэлийн хажууд ирэхэд түүнээс айдас мэдрэгдсэнгүй харин хайр нигүүсэл хийгээд нэг ер бусын гайхам сайхан зүйл түүнд болж буй мэт сэтгэл нь хөөрөлд автав.
 Тэргэл түүнийг эртнээс мэддэг байсан боловч өнөөдөрийнхи шиг ийм их ойроос харж байсан удаагүй билээ.
Анх гуравхан настай жоохон хүү байхад нь тэрээр ирж хамт тоглодог байсанаа мэт бүүр түүрхэн мэдэх боловч Тэргэл тэр үеийг их эртний явдал мэт бараг санагддаггүй харин мэдээ орсоноос нь хойш нэг удаа голд шивэх гэж байхад нь гарч ирсэн ба сүүлд танхай этгээдүүдэд зодуулахын өмнө харагдсан гэдэгийг нь л санаж байлаа . Асуудал болгоны өмнө гарч ирдэг түүнийг Тэргэл нэг тоодоггүй байсанаа эргэн бодож энэ удаад бүх зүйлийн дараа ирэхдээ яахав дээ гэж гомдох мэт болов гэвч хажууд нь суугаад духыг нь зөөлөн илэхэд өвдөлт намжиж оронд нь  мянган жилийг өнгөрөөсөн ертөнцийн дурсамж сэргэлээ. Тэргэл их харамсаж байв.  Хэдхэн хором өнгөрсөн боловч бүүр түүрэн санагдах энэ ертөнцийг биш хайртай Айнаа орхисон тэр давхаргат ертөнцөд Тэргэл амьдрахыг хүсэж байлаа.
-Бие чинь зүгээр үү гэж нэг эмэгтэй асуулаа
Толгойгоо өндийлгөх гэсэн боловч чадсангүй Тэргэл толгой дохих гэж оролдовч сайн болсон эсэхийг мэдсэнгүй.
Бүсгүй өөртөө ч юм шиг Тэргэлд юм шиг хажууд нь суугаад ярьж байхад том биет хажууд нь байсан атал бүсгүй түүнийг харахгүй байгаа бололтой .
-Чи гурван цаг ухаангүй байсан бид чамайг үхчихлээ гэж бодсон шүү гэж эмч бүсгүйг хэлэхэд Тэргэл тэр давхаргатай газар магад магад мянган жил байсан минь гарцаагүй гэж өөртөө нэн итгэлтэйгээр бодов.
-Юу бодож явхаараа машин доогуур өөрөө гүйгээд орчихдог байнаа гэж эмч бүсгүй Тэргэлийг буруутгасанаа  дусал залгачихаад эргээд гарлаа.
Хаалга тас хийн хаагдан өрөө дахиад л анир чимээгүй болж Тэргэл сүүдэрэн биеттэй үлдэв .Хүмүүс нүдтэй боловч хардаггүй зүрхтэй боловч мэдэрдэггүй гэж том биет хэлхэд Тэргэл түүнийг зүг халбага аваад шидчихэв. Тэр агаарт уусаж буй мэт алга болоход Тэргэл өрөөндөө ганцаар үлдэж өнгөрсөн бүхнийг гайхаж  цаг хугацаа сунадаг  . Тиймээ сунадаг юм байна гэж бодсоор үлдэв.
Эмнэлэгийн цонхоор харж суухад уйтгартай бүүдгэр саарал тэнгэрийн дор амьдрал буцлах боловч бүх зүйл хоосон санагдана. Тэрүүхэн дор хэдэн болжимор газарт бөөгнөрч цаахан талд нь сандал дээр хоёр охин суугаад хоорондоо юм ярьж буйгаас өөр сонирхоод байх зүйлгүй . Тэргэлд цонхоор харахаас өөр хийх зүйл олдохгүй гачлан. Аваарт орсоноос хойш  сар шахам эмнэлэгт хэвтэхэд Ану түүнийг эргэж ирсэнгүй . Гэвч Тэргэл түүнийг биш Айныг бодсоор.
Ану магад хэзээ ч ирэхгүй Тэргэл түүнийг мартана. Тэгээд хэзээ ч байгаагүй байж магадгүй Айны тухай дурсамжаар өөрийгөө дүүргээд түүнд хайртай хэвээр өдөр хоногийг өнгөрөөнө гэж бодсоноо гэнэт хачин их гуниг төрөв. Энд бүх зүйл утга үгүй ажээ .Яах гэж амьдарч байгаа юуны төлөө амьсгалаад байгаа хийгээд амьдрал гэгч юу болохыг тэр ойлгохгүй болхоороо үхэхийг хүсэж байв. Түүнд өөрийн гэсэн тохиолог байр байгаа түүнийг авах гэж Ану Тэргэл хоёр хичнээн их зүтгэлээ гэтэл тэр том байран дотор тэд байнга хоорондоо арсалддаг гэхэд юу ч үгүйгээр мянган жилийг өнгөрүүлэхдээ Айн бид хоёр хоёр биерүүгээ муухай ч харж үзээгүй гэж Тэргэл бодоод санаа алдав. Гуравхан цаг ухаан алдсан гэтэл бодит мэт яасан сонин дурсамж бодит мэт ямар  сайхан хайр . Ер нь ямар нууцлаг юм болоод байна аа гэж Тэргэл бодоод бодит байдалд эргэн ирж банканд хадгаласан цөөн боловч хэдэн төгрөгөөр баяр баясгалан хийгээд амар тайван байдлыг худалдан авч түүгээр сэтгэлийн түгшүүрийг арилгаж болохгүй болхоор тэр зүгээр л нэг цаас юм байна гэж бодов. Энэ амьдрал тэр чигээр хоосон байжээ гэж Тэргэл гунигтай бодоод тарианы өрөө орж тайвшруулах эм аван түр зуур ч боловч нам унтан энэ бүх гунигтай зүйлээс холдохыг хичээлээ.
Сувилагчид
Надад тайвшруулах эм өгөөч толгой өвдөөд байна гэхэд цаадахи нь дагаад яв хэмээн дохилоо.
Өрөөнд ороод шүүгээгээ ухаж нэг хайрцаг гарган ирсэнсээ дотроос нь нэг жижигхэн бөөрөнхий эм гарган Тэргэлд өгсөнөө наадах шиг их хүчтэй чи яг л жоохон хүүхэд шиг унтах болно гээд инээвхийлэв.
Энэ хооронд хаалга онгойж
-Сувилагчаа танийг эргэлтийн цонхон дээр нэг хүн дуудаад байна гэж  хэлэхэд сувилагч Тэргэлийг орхиод яаран гарлаа.
Тэргэл хэсэг тээнэгэлзсэнээ ширээн дээрхи хайрцагтай эмийг халаасандаа яаран шургуулаад өрөөнөөс гарахад хаалга тас хийн хаагдав.
Тасагт нь чив чимээгүй нас дээр гарсан өрөөний хань нь хэзээ мөдгүй үхлээ хүлээж буй хөгшин тул дуу бараг гарахгүй хаяа нэг гал буурсан нүдээрээ Тэргэлрүү харна.
Тэргэл орон дээрээ хэвтээд эмээ чанга атгалаа . Түүнийг атгахад Айныхаа гараас атгаж буй мэт санагдан зүрх нь хүчтэй цохилно. Нэгэнт сэтгэл амарсан тул бие тайвшираад нойр хүрээд ирэв.
Унтаа сэрүүний хооронд хэвтэж байхад Айн нь хажууд нь байх шиг санагдана. Тэргэл түүнд би удахгүй чамтайгаа үүрд хамт байна гэхэд түүний нүд нэг их гунигтай болж ирсэнээ хэрвээ чи үхчихвэл манай ертөнцөд очихгүй амиа хорлогсод доош унадаг .
Ухамсараараа намайг олоод ирээрэй гээд алга болчихов. Тэргэл дав хийн босоод эргэн тойроноо харахад хэн ч байсангүй .

Тэргэл хөгшинийг харахад тэр цаашаа хараад хэвтчихсэн байсан тул Тэргэл унтчихаж гэж бодоод  дээрээ харж хэвтэв. Тэр үхлээ гартаа атгачихсан байлаа . Яагаад ч юм тэр үхэж байж л Айнтай уулзах юм шиг санагдаж байсан ч үхээд уулзахгүйгээ бас өөрийгөө зүүдэлж байгаагүйгээ ойлголоо. . Хайрцаг дүүрэн эм халаасанаас нь төөнөн гэвч Тэргэлийн зүрхийг хүчтэй цохилуулсангүй.
Үхэхийг хүсэн бурханаас үхүүлээд өгөөч үхүүлээд өгөөч гэж гуйж байхад үхүүлчихдэггүй бурханд өширхөн иймхэн хүслийг биелүүлж чадахгүй байж бурхан гэнээ гэж нулимж байхад нь санамсаргүйгээр бурханд түүнд үхэх боломж олгож гэтэл үхээд ч Айнтайгаа уулзаж чадахгүй гэхээр бүх зүйл утга үгүй болчихлоо.
Хүүхээ эмээ нь удахгүй бололтой надад нэг туслаач гэж эмгэн бүгшүүлэн хэлээд эргэх харахад түүний нүд нэг л аймаар хүйтнээр хайрах мэт санагдахад Тэргэл гайхан бослоо. Өдөр болгон тайван амгаланг цацруулдаг эмээ өнөөдөр өөр хүн шиг байх нь юуных.  Амьдралыг гайхалтай сайхан гэдэгт итгэн насыг барж байгаа тэрээр хүзүүндээ зүүсэн жижиг мөнгөн бурханыг салган аваад олон жил миний сахиус болж явсан эд дээ одоо намайг хамгаалж болсоон үүнийг чи эзэнд нь буцаагаад өгөөч гэж Тэргэлрүү сарвайхад Тэргэл эмгэнд дөхөж очин бурханыг нь аваад эргэн орон дээрээ суулаа.
Эмгэн бүгшүүлэн ханиаж хуучин гандангийн хойно том улаан дааман хаалганд Дэлэг гэдэг хүн байдаг байсан юм одоо хаана байгааг  эмээ нь сайн мэдэхгүй хайгаад очиход сураг нь гарах л ёстой эмээгийнхи нь сүүлийн хүсэл болхоор хүү минь ээ дээ хичээгээрэй гэж гуйхад Тэргэл юм хэлсэнгүй.
Үхэх гээд эм уух гэж байхад бодлыг нь таслан гуйсан эмгэний гуйлт хичнээн сонин.
Үхэхийг хүсвэл хэзээ ч болох байтал түүнийг ганц нэг өдрөөр хойшлуулан хөөрхий эмгэний хүслийг биелүүлхэд харамсаад байх зүйл үгүй тул Тэргэл уртаар санаа алдаад
-Заавал олж өгнөө гэж аядуухан хэллээ.
Магад эмээ түүний хэлсэнийг сонсоогүй байх гэхдээ тэр Тэргэлийг заавал аваачиж өгнө гэдэгт яагаад ч юм итгэж байв.
Оройхон хирд эмгэний бие муудав. Өрөөгөөр эмгэний хүүхдүүд болон эмч нар орж гаран холхиж тэрүүхэндээ үймэлдэнэ. Дусал, тариа хийж эмгэнийг арай гайгүй болоход отгон хүү нь сахин үлдэж бусад нь маргааш эрт ирэхээр болон явцгаалаа.
-Ээж сандаргаад танийг бүр үймүүлчих үү ? гэж эмгэний хүүг хэлэхэд
-Тэргэл үгүй ээ юундаа үймрэх вэ дээ.
Эмээ маань л зүгээр болж байвал хэмээхэд хүү сэтгэл хангалуун инээмсэглэв.
Эмгэн хэдий хөгшин болж хэзээ нэгэн цагт явна гэдгээ мэдэж буй боловч яагаад ч юм бэ ?
тэр өдөр нь өнөөдөр мэт нэг их гуниг төрөн өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодход зарим нэгэн зүйл хэдийгээр гунигтайгаа боловч ихэнхи нь инээд хөөр баяр баясгалангаар дүүрэн байлаа . Гэрэлт үеүүдийн ихэнхи нь хүүхэд насанд хамаарах агаад  хүүхэд байна гэдэг хичнээн сайхан хэн нэгэнд хар хор санахгүй цэвэр итгэмтгий байна гэдэг хичнээн амар .
Хэдийнээ хийх зүйлээ хийж үр хүүхэд нь өсөж томрон сайн сайхан амьдарч байгаа ч хорвоод хорогдоод байх нь юуных гэж эмгэн шүүрс алдан бодоод нүдээ анилаа.
Шөнө дундын үед Тэргэл сэрээд харахад эмгэний хүү ном уншаад сууж байх ба эмгэний толгойн дэргэд шувуун толгойтой хүн биетэй амьтан сууж харагдав.
Тэргэлийн бие гэнэт жихүүдэс даан үг хэлэх гэсэн боловч эрүү нь зуурчихаад  хөдлөхгүй байлаа . Гайхалтай нь тэр амьтаныг хүү харахгүй байгаа бололтой хөдөлгөөнгүй номоо уншин суусаар . Шувуун толгойт эмгэний нүдийг ухах мэт хөдөлгөөн хийхэд өрөөгөөр нэг цусны үнэр тархаж Тэргэлийн дотор муухайран огиж эхлэв.
Тэргэлийн огихтой зэрэгцэн эмгэн нэг хэг хийсэнээ уртаа амьсгаагаа татаж түүний хүү тав хийн босоод ээжийгээ тэврэн авлаа.
-Ээжээ ээжээ хэмээн ээжийнхээ хөрч амжаагүй биеийг сэгсэрч байсан хүү эмчээ гэж бархиран гарч гүйж у
дсан ч үгүй ээлжийн эмч сувилагч гээд хүмүүс өрөөгөөр дүүрэн тэр гэхийн арга үгүй хөл бужигнаан болоход Тэргэл тэр дундаас нөгөө шувуун толгойтой амьтаныг хайгаад олсонгүйгээр барахгүй тэр  хаагуур орж ирээд хаашаа явсан , түүнийг эмгэний хүү яагаад олж хараагүйг гайхсаар үлдэв.
Нэг өрөөний хүн нь өнгөрсөн болхоор Тэргэлийг өөр өрөөнд шилжүүлж хонуулаад маргааш өглөө нь Тэргэл өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарахыг хүссэнээр түүнийг эмнэлгээс гаргалаа.
Тэргэл эмнэлгээс гарсан боловч гэртэй байхад  уйтгартай ганцаараа болоод ч тэр юм уу үхэхийг бүр туйлаас үнэн сэтгэлээсээ хүссэж байлаа . Учир нь Тэргэл амьдралаас сайхан амьдрал эндээс ч сайхан оршихуйг өнгөцхөн боловч харж мэдэрсэн болхоор үхвэл тэнд очино гэж бодож байгаа болхоор үхэхийг хүсэж байлаа.
 Эмнэлгээс авсан эм байсан хэдий ч түүнийг үхэхэд Айны хэлсэн үг саад болж байв.
Намрын хавсарга салхи хавирга нэвт үлээсэн өдөр тэр гандангийн дэнж өгсөн алхана .
Хэд хэдэн хүнээс Дэлэг гэж хүнийг асууж үзсэн боловч түүний сураг гарсангүй . Гэрийг нь мэдэхгүй зүсийг нь ч үзээгүй хүмүүнийг хайж байгаа нь өвсөн дотроос зүү эрэхээс хэцүү мэт санагдаж байсан боловч тэр эмгэний сүүлчийн хүслийг гүйцээхийг үнэн сэтгэлээсээ хүсэж байсан тул эрэлээ зогсоосонгүй .
Нилээд хуучины бололтой улаан дааман хаалган дээр ирээд үүдийг нь цохисон боловч онгойлгож өгөхгүй байсан тул Тэргэл хаалгыг зөөлөн түлхэхэд аяархан цаашаа түлхэгдэн нүдний өмнө цэлийсэн том хашаа нээгдлээ. Зэрэгцүүлэн барисан гурван том гэрийн зүүн талынхыг чиглэн алхахад дөрвөн нүдтэй халтар банхар давхин ирсэнээ  Тэргэлтэй харц мөргөлдмөгцөө яагаад ч юм буцаад шогшиход үүдэнд нарлаж суусан эмгэн хараад гайхангуйгаар эрхээ эргүүлэв. Тэргэл гэрийн үүдэнд ирж хоолойгоо засан гэрт байгаа хүмүүст чимээ өгч ороход туранхай хөхөвтөр өвгөн хойморын өмнө цай ууж сууна.
-Сайн байна уу ?
-Сайн хүү минь дээшээ суу ...
Энэ зуур гэрийн эзэгтэй Тэргэлд цай аягалан өгч өвгөн түүнийг яах гэж ирсэн юм бол хэмээн сонжингуйгаар харж суулаа.
-Тэргэл би нэг зараалаар явж байгаа юм аа та Дэлэг гэдэг хүн танихгүй биз гэхэд
-Өвгөн за би тэр хүн чинь байна ямар зараал байдаг билээ гэж гайхсан нүдээр Тэргэлийг харангаа хэлэхэд Тэргэл надтай хамт эмнэлэгт хэвтэж байсан  хөгшин үүнийг таньд дамжуулаад өгөөч гэж гуйсан юм аа.
- Тэр хөгшин саяхан өнгөрчихсөн болхоор сүүлийн хүслийг нь биелүүлэх гээд л явж байна гэхэд Дэлэг уртаар санаа алдан чигчийн чинээ бурханыг тойруулан харсанаа .
Өнгөрчихөж дээ зайлуул  хүний хайлан байсан юмсан гэж шүүрс алдан  хойшоо эргэж бурханы өмнөх хүрдийг эргүүлэнгээ энийг авч ирсэн хүнд би их өртэй .
Чамд ч болтугай тэр өрөө төлхөөс дөө хэмээхэд
Тэргэл надад юм мөнгө өгөх юм болов уу ? гэж шунангуй бодсоноо гэнэт бодлоосоо ичин хм гэж хоолойгоо засаад  би тэр хүнийг сайн танихгүйгээр үл барам хүүхэд, хамаасан нь ч биш тийм болхоор та санаа зоволтгүй ээ гэхэд өвгөн
Хүн нас барахын өмнө хэсэн үг захиас нь асар их хүч агуулж байдаг тул заавал биелүүлэхгүй бол болдоггүй  дэлхий дээр бүх зүйл өөрөө аяндаа шалтгаангүйгээр болж байдаг гэж бодож байна уу үгүй ээ . Бүх зүйл учир шалтгаантай тэр шалтгааны улмаас чи энд байгаа байх. Өнгөрсөн амьдралаа дахин нэг эргэцүүлэн бодоод бүх зүйл утга учиргүй санагдал хүрээд ирээрэй гэж хэлсэн нь Тэргэлийг нэвт мэдэж байгаа юм шиг санагдахуйд  сандран за гэж дуулдах төдий хэлээд яаран гэрээс гарлаа .
 Анх ийм  л учир барилдлагаар Тэргэл багштайгаа уулзсан байж.  Магад энэ ерөөл байсан байх гэж Тэргэл одоо хир нь итгэдэг.Маргааш нь Тэргэл өвгөнийд ирэхэд тэрээр хүд хүд хийн инээж угтсан нь сүрдмээр байсан боловч бас итгэж болхуйц санагдсан болхоор тэрээр эмгэний толгойн дэргэд харсан шувуун толгойтой хүний тухай хэлсэн . Үүнийг сонсоод өвгөн мөнхийн харуулыг харж дээ гэхээс өөрийн хэлэхгүй хэсэг зуур чимээгүй суусанаа чи надад шавь ороод үзэх үү ?  Би чамд бага сага юм хэлж өгий үлдсэнийг нь чи ном судраас уншина биз гэхэд Тэргэл сониуч зандаа хөтлөгдөн за гэж зөвшөөрлөө.Өвгөн өөрийгөө урьдын цагт хийдэд шавилан сууж бага саг ном үзсэн гэж хэлсэн боловч тэрээр аграмбын зэрэгтэй нилээд том хүн байв. Тэргэл машинд дайруулсан хийгээд амьдралд нь утга учир гэхээр зүйл ерөөс үгүй тул үхэх гэж байтал эмгэн түүнд саад хийж өөрийн сүүлчийн хүслээ гуйсанаас энд байгаагаа хэлэхэд өвгөн
- Үхээд тэр сайхан газартаа очиж чадахгүй дээ хүү минь тохиолдолоор чи нэг удаа тэнд очисон байж магад гэхдээ дахиад үхвэл тийм сайхан биш бүр эндхээс ч дор газар очиж болно . Чи тэнд дахин очихыг хүсвэл чадах бүхнээ л хийх хэрэгтэй гэж хэлж
Тэргэлийг тээнгэлзэн доош харж суухад өвгөн
-Хүн илүү сайхан амьдрал илүү сайхан оршихуйг өнгөцхөн төдий л мэдэрсэн бол үлдсэн бүх амьдралаа түүнийг тайлахын тулд зориулдаг. Тэд эд зүйлсийг бус илүү дээд оршихуйг шүтэж амьдарч байгаа байр унаж байгаа машин нь илүү сайхан байна уу үгүй юу гэдгийг анзаарахгүй болж хүн хэмээх  шинж чанарынхаа хувьд бараг мөхдөг. Гэхдээ тэд оршихуйд дээд хязгаарлуу улам дөхөж нягтаршиж унасан уналтаас ухамсарынхаа хувьд бараг салдаг энэ нь тэднийг илүү дээд ахуйруу хөтлөнө
-Хүү минь хүн үхлээс барагтаа л бол буцаж ирдэггүй юм чи буцаад ирсэн болхоор чамд энд хийх зүйл гэхдээ бүр чухал зүйл байна гэсэн үг үхэл хүн болгонд тохиолддог. Тэнд чи хайртай хүнээ үлдээсэн гэж байна гэвч энд байгаа эхнэр хүүхдээ яах гэж бодож байна хэдийгээр чи тэнд огторгуйн ухамсарт үлдэж болох байсан ч боловч чамайг буцаах шалтгаан байсан болоод л буцаж ирсэн чи оршихуйн бусад хэлбэрийг мэдэрсэн боловч ой санамжаа алдаагүй нь чамд зориулж өгсөн бэлэг эсвэл хувь тавилан гэж гэж өвгөн хэлээд үргэлжлүүлэн
-
Хүн үхлийг хүлээн авсаны дараа гэрэл харж гэрлийг хүлээн авах хэрэгтэй болдог ингэсээрээ гэрэлд шингэх учиртай хэрэв гэрлийг танихгүй түүнээс сүрдэх аваас мөнхийн харуулуудыг ямар ч дүрээр харж болдог гэж бичсэн байдаг юм . Юутай ч таарсан толгой гудайн хүлцэнгүй хандаж амьддаа мэддэг байсан ганц тарниа ч болов унших хэрэгтэй байдаг гэсэн тэгэхгүй бол эрлэгүүд сүнсийг зовоож эхэлдэг гэхдээ үүнийг сайн ухаарваас хүн өөрөө өөрийгөө шүүж бохирдсон оюун ухаан нь эзнээ тамлаж байдаг юм гэсэн.
-Чиний яриа намайг туйлаас гайхуулж байна .
-Хүү минь чамд их хүч чадал байгаа нь надад мэдрэгдэж байна өнөө маргаашгүй үхэх надад үлдээх учиртай зарим зүйл байсан юмсан гээд Дэлэг өвгөн авдараасаа хуучирсан торгонд боодолтой юм гаргаж ирээд нямбайлан боосон боодолыг задалхад дээрээ бичсэн зүйл огт үгүй алтлаг шаргал зүйл байв. Өвгөн түүн дээр нэг гараа  Тэргэлийн алган дээр нөгөө гараа тавихад гэнэт дотор нь муухайран толгой нь аймшигтайгаар өвдөж эхлэв .Тэргэл гараа татан авах гэсэн боловч Дэлэгийн гараас түүний гар салсангүй сүүлдээ хүч тамир нь алдран газар атиран хэвтээд нилээд удсаны дараагаар арай гэж нэг юм Тэргэлийн гар унаад ирэв.
Дэлэгээс салмагц бие нь эрс дээрдэж байсан боловч хэвийн байдалдаа мөд орохгүй шинжтэй байсан тул Тэргэл энэ юу вэ? гэж гайхан асуувал Дэлэг : Хүн ертөнцийн мэдлэгт нэвтэрхийн тулд бясалгал хийх хэрэгтэй . Бясалгал хүнийг дээд ухамсартай холбож биед байгаа хүч чадлыг ер бусын ихээр нэмэгдүүлдэг зүйл . Тиймээс энэ зүйлийг зөвхөн зөв сайхан сэтгэлтэй хүнд л заахгүй бол болохгүй . Хүнд сайн ба муу хоёр талын аль аль нь байдаг . Бясалгал бол ухарч болдоггүй зүйл тэр зөвхөн урагшаа зөвхөн дээшээ л хөтөлдөг . Гэрлийн хурдаар дээшээ гарч байгаад өчүүхэн буруу зүйл хийхэд л  гэрлийнхээ хурдаар доош унаж ингэж ухамсарын уналтанд нэг л орсон бол дахиад дээшээ гарч ирэх гэж хэдэн мянган жил болдог тул ертөнцийн мэдлэгийн санд чамайг оруулахын  өмнө нүглээс нь бага ч болов нимгэх хэрэгтэй . Нүгэл өвдөлтөөр хүчтэй өвдөлтөөр хэмжигддэг . Махан биеийн өвчин хэдий аймшигтай боловч сүнсэн биеийн зориурын дэргэд юу ч биш тийм болхоор санаа зовох хэрэггүй .
Чи их юм мэдэхийн хирээр ариун байх хэрэгтэй сэтгэл чинь шил мэт тунгалаг байх ёстой гэв.
Тэргэл өвгөнийд ирсэнээс хойш нилээд хэд хоног болж энэ зуур түүн дээр Айн байн байн ирж уулзаж байсан боловч тэр биетэй биш нэг тиймэрхүү цагаан утаа суунагласан дүртэй байдаг байлаа . Гэсэн боловч тэд бие биенээ хайрласан хэвээрээ л байв. Айн түүнд сүнсээ биенээсээ салгаж сур гэж хэлж байсан боловч түүний хувьд ямар нэгэн мэдэх зүйл үгүй байсан тул Тэргэлд яаж сүнс бие хоёроо салгахыг зааж өгч чадахгүй байлаа.  
 Өвгөн Тэргэлд ганц нэг зүйлийг хэлж өгөхийн хирээр  түүний нүдэнд ер бусын дүрстэй амьтад харагдах нь ихэсссэн бөгөөд зарим нэг нь аймаар байхад зарим нь өхөөрдөм бас үзэсгэлэнтэй сайхан дүрээр ч харагдана. Нэг удаа Тэргэлийг хэвтэж байхад  хоолойг нь боох мэт болж эхэлсэн өгөөд амьсгал нь давчидан нүд нь бүрэлзэж эхлэх үед хамаг чадлаараа хүчлэн хөдлөх гэж оролдоод дийлсэнгүй тул нь хоолойг нь боож байгаа зүйлийг галаар шатааж байна гэж бодож эхлэмэгц Тэргэлийг дараад байсан зүйл хөнгөрөөд явчихсан нь түүний  хувьд шинэ нээлт болов. Нүдэнд үзэгдэж харагдахгүй тэр амьтадыг оюун санаа бодолын хүчээр зайлуулж болно гэдгийг мэдсэн нь гайхмаар .
Энэ тухайгаа Дэлэгт ирж хэлэхэд тэр огт гайхсан шинжгүйгээр тамхиа татангаа энэ юу ч бишээ дахиад зөндөө юм болно . Харагдаж байгаадаа л итгэдэг гэвч харагдахгүй орших амьдрал хичнээн хүчтэй . Хүмүүс бид сөргийг нягтаршуулж эхсэлсэнээсээ хойш анхдагч бүхнээсээ холдоод өнгөн зүйлсээр өөрийгөө хууран сэтгэл зүрхэндээ хөндүүр гуниг тээн явдаг болцгоосон гэж багш минь хэлдэг байсан сан . Магад би чамд олдсон аз ч байж болох намайг сайн ашиглаад ав би чамд мэдэх бүхнээ заана гээд нэг их гунигтайгаар санаа алдаж.
Дэлэг Тэргэлд ойр зуурхан юм хэлэж өгөхөд
Нэгдүгээрт: Тэргэл төрөлхийн гэж хэлэхэд болхоор гайхшигтай гоц мэдэрхүйтэй
Хоёрдугаарт : Жоохон зүйлийг ч нэн хичээнгүйгээр судалдаг хөдөлмөрч  байдал нь нэн их нэмэр болж байв.
Гэвч түүнд нандин зүйлсээ хэлж өгөх арай л болоогүй учир хөдөлмөрч хийгээд гоц мэдэрхүй үүнд нэг их чухал бус хамгийн гол нь энэрэнгүй шудрага хүлцэнгүй байдалыг нь олж харсаны дараа түүнд заах гол зүйл эхэлж болох байв. Дэлэг өөрийн хүслээр Тэргэлд энэ бүхнийг заая гэж хүсээгүй боловч тэрээр бурхан барьж ирсэн бурханыг авчирсан хүнд Дэлэг нууцыг өвлүүлж үлдээх үүрэгтэй тул өөрөөс нь үл шалтгаалах энэ ажлыг сэтгэл шулуудан бүтээгээд үл тайлагдах хязгаар тийш одох учиртай байж.
Тэргэл Дэлэгийн бодож байсанаас ч хурдан хугацаанд давахцаа ертөнцийн биетийг мэдэрч харж эхэлсэн нь эхэлж ургасан эвэрнээс сүүлд ургасан чих гэдэг зүйр үгийн үнэнийг нотлох мэт гэхдээ л тэр болоогүй тиймээ арай л болоогүй байлаа.
                                                                 Дээдсийн дардаст хөрсөнд чинь ганцаардалаа тайлаад
                                                                 Дэндүү бардам сэтгэлийн гүндээ нигүүсэл тээгээд
                                                                 Цууран гуних сэтгэлээ хэцийн салхинд чинь эдгээж
                                                                 Цуурай мэт хоосноос чинь анирдагч совингоо сэрээлээ
                                                                                                                                               Зохиогч
Хэсэг хугацаа өнгөрөн өвгөн Тэргэл хоёр биесээ бага багаар мэддэг болох тусам тэдний бие биесээ гайхах нь улам нэмэгдсээр л байлаа. Өвгөн анхандаа Тэргэлийг энгийн нэг залуу төдийхөнөөр хардаг байсан бол ээнэгших тусам тэрээр эгэл бус гэдгийн нь мэдэрч урьдын цагт байсан бол хутагтаар тодруулах байсан байх өнөө үед хутагт энэ тэр гэж сүйд болох биш гэхдээ нэг биш нилээд хэдэн хүнд хэрэг болж магад гэсэн бодлоор хандан ном сайн заахыг хичээнэ . Гэхдээ тэр төвд болоод санскрит номыг зүгээр нэг цээжлүүлэн уншуулахыг  шамдсангүй
Буддын шашин бол шашин биш тэр бол үнэн мэдлэгийн цогц гэж ойлгуулахыг хичээж байлаа.  Цаг тавираад ирэхэд өвгөний бие чилээрхэж нутагтаа очин идээ цагаан дээр гарах болов. Тэргэлийг дагуулж явахыг хүсэхэд цааргалсангүй. Ануг охиноо аваад явсанаас хойш Тэргэл гэртээ ганцаараа байгаа  Айн түүнийг өөрөө иртэл нь хүлээнэ дахиж ирж чадахгүй гэж хэлсэн болхоор энд уйтгарлаж суусанаас өвгөнийг дагаад салхинд гараад ирэх нь бараг хамаагүй дээр байсан болхоор тэр .
Өвгөн алс баруун хязгаар нутгийн хүн байж  . Өвгөн замаа их сайн мэдэх тул Тэргэл өөр юманд санаа зових зүйлгүйгээр жолоолоогоо мушгина. Өөрсдийн унаа тэрэгтэй явах амар аж .Замд хоол цай хийж ууж идэн тааваараа явхаар ядрах нь гайгүй хотоос гараад гурав дахь хоног дээр тэд нутагт нь очилоо . Тэд өвгөний дүүгийнд  бууж идээ шүүс гаргуулан , цагаан идээн дээр дээр хэд хонож байтал өвгөн түүнд нутгаа үзүүлнэ хэмээснээр майхан саваа баглан хоёул морь унаж хойд зүгийг чиглэн шогшууллаа.
Өндөр сүрлэг уулсын бэлд ирээд өвгөн Тэргэд би чамд нэг юм үзүүлнээ гэхэд
Тэргэл гайхан нүдээ том болгов.
Эрт цагт энэ газар эд мөнгө дангаар шүтэгдэж  өмч хөрөнгө хураахад хүмүүс хамаг сэтгэлээ зориулсанаас болоод оюун ухаан нь хоосорч хамаг нутаг нь үгүйрэн сүйрч байж тэр цагт тэнгэс далайг гатлан бурхад ирж шинэ амьдралын үрийн цацаад өөрсдөө агуйн гүндэх нууцлаг замаар дэлхийн хэвлийрүү буцаж . Тэднийг буцмагц ухамсараасаа дахин төрсөн хүмүүс тэдний хойноос агуйгаар дамжин дэлхийн нөгөө өнцөгт байх нутагт очихыг хүссэн ч тэд агуйд ормогцоо л хүч чадалгүй болж байсан болхоор дахин хэнийг ч тийш  нь оруулахгүйгээр үүдийг нь том чулуугаар таглаж орхиж гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн амыг нь тагласан чулуу үйрсээр агуйн ам дахиад онгорхой болж гэвч тийшээ дахиад хэн ч ороогүй гэдэг.Тийм л домогтой агуйг би чамд үзүүлэх гэж байна даа гэж өвгөнийг хэлэхэд Тэргэл сониуч зандаа хөтлөгдөн хурдхан тийш орох юмсан гэж яарлаа . Өвгөн Тэргэл хоёрын уулын оргил өөд мацаж байх зуур наран жаргаж зүүн уулын оройгоос сүүн шаргал гэгээ тусаж байсанаа удсан ч үгүй дүгрэг том саран ургаж түм түмэн одод тодорлоо. Тэд явсаар зорьсон газраа ирээд агуйн үүдэнд тухлан суув. Өндөр уулын орой сэвэлзүүр салхитай хүйт даасан жихүүн байсан боловч Тэргэлд даана ч сайхан санагдана. Энэ үед өвгөн түрүүлэн ам нээж
-Тэргэлээ тэр оддыг хар даа гэхэд Тэргэл дээш харвал одод яг хажууд нь мэт гялалзан харагдаж байлаа .
-Энд байхад тэнгэр их ойрхон харагдах юм одод их доор харагдаж байна .
-Тиймээ энэ бол тэнгэрт ойрхон газар гэж өвгөн хэлээд санаа алдав.
Тэд агуйд орсонгүй үүдэнд нь майханаа бариад унтхаар хэвтэцгээлээ. Удсан ч үгүй өвгөн жигд хэмнэлтэйгээр хурхирч эхлэхэд Тэргэлийн нойр хулжисан байв . Тэр олон олон зүйлийн сэтгэлдээ бодож бодит мэтээр төсөөлөн шөнөжингөө хөрвөөж хэвтсээр шөнийг барж майхнаас гарахад үүр манхайн цайж байв. Нарны гэгээ тэнгэрт ургахад тэр доор харанхуй харагдаж Тэргэл гэгээ харанхуйн заагт зогсож байгаа мэт санагдана.
Гэрэл гэгч сайныг төлөөлдөг бол харанхуй саар муугийн тал билээ. Хорвоо дэлхий үнэмлэхүйн хязгаарт хуваагдаж хүн гэгч түүний голд амьдрах.
Удалгүй өвгөн бөгшүүлэн ханиалгасаар сэрж тэд цай уусны дараагаар агуйд орцгоолоо .
Агуй дотроо нилээд зайтай ба урьд нь хүмүүс амьдарч байсан бололтой агуйн хана тортогтой ажээ.
Хана дээр  шувуун хошуутай буган эвэртэй амьтан болоод чоно толгойтой хүн биетэй загасан сүүлтэй хоёр амьтаныг хэд хэдэн янзаар дүрслэн үзүүлсэн байв.
Өвгөн тэднийг энэ бол бурхад гэж хэлэхэд Тэргэлд их инээдэмтэй санагдсан боловч инээсэнгүй . Инээсэнгүй ч гэж тэр инээдээ хүчээр барьсан гэж хэлвэл зохино.
Агуй мухарт хүний гараар үйрүүлсэн мэт хэсэг чулуу байх бөгөөд түүний цаана дахиад агуйн үргэлжлэл гэмээр том нүх ангайна. Нүхрүү Тэргэлийн харж байгааг мэдсэн өвгөн тийшээ орж болдоггүй юм. Тэр жинхэнэ агуй тэр чулуун амсараасаа эхлээд л болор гэхдээ түүнийг галын ухамсар хамгаалж хүн дотогш нь нэвтрүүлдэггүй хэрэв нэвтрэх гэж оролдвол үхнэ гэж хэлэхэд өвгөний яриаг ихэд сониучирхан сонсоод толгойгоо хөдөлгөн агуйн аман дээр ирж суулаа.
Өвгөн арц хүж уугуулан агуйг нар зөв тойруулан эргүүлсэнээ агуйн үүдэн дээр ирж Тэргэлтэй зэрэгцэн суугаад
-Энд л хэд хоног хорвоогоос тасарна даа гэхэд Тэргэл гайхан өвгөнрүү харвал өвгөн инээмсэглэсэнээ бясалгал хийнээ гэж залруулан хэлэв.
Өвгөн майханруугаа орход Тэргэл сониуч зандаа хөтлөгдөн харлаж буй жинхэнэ агуйн аман дээр очоод дотогч асаагуурынхаа гэрлийг тусган харлаа. Агуйн тааз тэр чигээрээ болор бөгөөд тэдний зарим нь доошоо унжсан байрлалтай аж. Доош унжсан болроос цохиж авсан байхаас үзвэл хэн нэгэн тийшээ нэвтэрч басхүү тэр болроос цохиж авсан бололтой . Тэргэл дотогш нэвтрэн орж араваад алхам явхаад бүдэрч унан гэрлээ алдчихав .Гэрлээ авах гэж доош тонгойгоод цочирдон хойш лаг хийтэл суулаа. Түүний хөлд өгөршиж гандсан хүний яс болортой холилдон хөглөрнө. Гэрэлрүү гараа сунгахад гэрэл өөрөө унтарч Тэргэл тэр гэхийн тэмдэггүй харанхуйд ганцаар үлдлээ. Удалгүй тэрээр агуйгаар дүүрэн нисэлдэх гэрлүүдийг харсан бөгөөд том жижиг цайвар хөх өнгийн зүйлсүүд бүгд Тэргэлийн зүг их хурдтайгаар нисч ирэн нэвт нэвт гарч ингэж нэвтлэх тусам түүний  дотор нь муухайрч эхлэв. Агуйн хана түшиж Тэргэл арай хийн гараад тэр дороо пид хийн суухад түүний нүдний өмнө дахиад л том биетэй амьтан  утаа нягтаршиж буй мэт ургаж эхлэв. Энэ удаад тэрийг их сайхан харж авлаа. Тэр барагцаагаар найм орчим метр өндөр том чихтэй болхоос хүн аж. Ярьж байгаа нь хүнгэнэж буй мэт боловч сонсголонтой . Тэр том биет Тэргэлийн дэргэд ирээд гарынхаа алгаар Тэргэлийг тойруулан илэх мэт хөдөлгөөн хийхэд дотор муухайрах нь аажимаар гайгүй болсоор бүр зүгээр болов.
Тэргэл тэр амьтаныг өвгөнд харуулах санаатай Дэлэг ахаа гэхэд арц уугуулж байсан Дэлэг эргэн аан хүүхээ за ямар санагдаж байна гэж асуух нь тэр том биетийг харахгүй байгаа нь илт.
Ямарч байсан муу зүйл надад хийхгүй нь тодорхой энэ олон жил надад сайн хандаж байна гэж Тэргэлийг бодоход том хүн түүний бодлыг сонсож буй мэт инээвхийлсэнээ замхарав.
Тэргэл агуйд байдаг шиг ийм амьтадыг мэднэ. Гэвч үүн шиг хорлонтой болоод бүгдээр нэг зэрэг дайрдаг амьтадыг огт хараагүй энэ анх удаагийн тохиол байв . Урьд нь хараж байсан амьтад гурвалжин нүдтэй сүүлтэй байсан бол энэ амьтад сүүл үгүй бас гурвалжин нүдний оронд хэрээс чагт мэт нүдтэй байлаа.
Өвгөн агуйн үүдэнд арц асаагаад тэд доош буухад Тэргэл
-Сая агуйд ороод дотор муухайраад арай хийн гарч ирлээ.Та намайг үхэх дөхсөнийг мэдсэн үү?
гэхэд
-Үгүй би юу ч мэдээгүй.
-Би чамайг агуйд орж болохгүй гэж хэлээ биз дээ . Тийшээ хүн орж болдоггүй юм . Тийшээ орсон хүн бурханы гэсгээл хүртдэг . Тэр бол бурхадтай уулзах хаалга . Хаалгыг гэрлэн хүмүүс тарнийн хүчээр хамгаалж орсон хүнийг тарнийн хүчээр шийтгэж байдаг гэж хэлэхэд Тэргэл
-Тарнийн хүч гэж юу юм бэ? хэмээн лавшруулан асуулаа. Өвгөн хоолойгоо засаад
-Тарни бол өөр ертөнцийн зэвсэг тэр ухамсараас ухамсарт нөлөөлж , тэр оргүй хоосноос бүхний үүсгэж эргүүлээд бүхнийг оргүйд шилжүүлэх хүч чадал  .
Тарни хамгийн хүнд жинтэй однуудаас ирдэг . Тэр однууд жингийн хувьд бараг нартай адил бөгөөд , зарим нь нарнаас ч хүнд байдаг .Гариг хүнд байдагийн учир нь нягтрал . Энэ нягт ихтэй однууд огторгуйг бүхэлд нь гэрэлтүүлж асар их инерги ялгаруулж байдаг . Тарнийн хүч ихсэхэд одод улам тод гэрэлтдэг бөгөөд энэ үед дэлхийд нөлөөлөх нөлөөлөл нь ч мөн адил их болдог . Тэр одноос ирсэн гийчид дэлхийд анх тарнийг авч ирж дэлхийнхэнд өгсөн гэхдээ түүнийг хүн болгон ашиглаж болохгүйгээр хамгаалсан . Учир нь тэр ашигтай шигээ аюултай.
-Сансарч аймаар хоосон  байдаг байх даа
-Сансар огторгуй бол нилэнхүйдээ хоосон биш тэр ухамсараар дүүрэн гэхдээ тэр дэлхийгээс ч амгалан тайван тогтвортой оршидог .
-Нисгэгчид яадаг юм бол тэд нисээд л байдаг .
-Тэдэнд бас өөрчлөлт мэдрэгдсэн л байх ёстой .
-Яагаад
- Яагаад гэж үү ? гэж өвгөн толгойгоо хөдөлгөсөнөө задгай сансарт сэтгэцийн хувьд цаг хугацааны шилжилтэнд ордог .
-Яагаад
-Сансарын цаг хугацаа өөр тоололд байдаг
-Яагаад гэж Тэргэлийг дахин асуухад өвгөн залхсан бололтой дуугаа өндөрсгөн яагаад яагаад л гэж шалаад байх юм .
-Хүн буруу аргаар буруу замаар л очоод байгаа болхоороо тэр. Тийм болхоор ухамсарт ухаан нь
өөр цаг тоололтой шүргэлцэж тэд задгай сансарт хий юм харж хийг сонсож эхлэнэ .
Гэхдээ энэ бодит ухаанаар шүүвэл яг ч бас хий биш тэр өөр цаг хугацаанд цөмөрч ороод буцаж гараад цөмөрч ороод буцаж гараад байна гэж ойлговол болно . Гэрт чинь танихгүй хүн гэнэт ороод ирвэл чи дургүйцнэ биз дээ түүнтэй адил зөвшөөрөлгүйгээр бусдын орон зайд нэвтрээд байна гэсэн үг гэж өвгөн хэлээд  цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаагаа итгэн бослоо.
Тэд гэж хэн болохыг яагаад дургүйцдэгийг бас тарни гэж юуг хэлээд байгааг Тэргэл ойлгохыг үнэн сэтгэлээсээ хүсэж байв.

Өвгөн уг нь энд байж гэрлэн хүмүүстэй залуу хүүд өөрийн гэх бүхнээ зааж өгий гэж бодож байсан боловч түүнийг дахиад агуйд орж өөрийн амь насаа алдаж бусдын амгалан тайван байдалыг хөндөж магад гэж үзсэн тул энд ном тайлахаас татгалзаж уулнаас бууж усны эх дээр ном тайлсан нь дээр юм байна гэж үзлээ. Голын эх дүүгийнхи нь гэрийн хажууханд байх .  Хэдийгээр айлуудтай ойр бол хүмүүс тийш нэг их явдаггүй газар байлаа.
Тэд оргилоос бууцгааж  уулын бэлд нэгэн голын эхэн дээр майханаа босгоод Тэргэл ойр хавиас хуурай зомгол түүхээр модны захруу оров.  Ойр хавьд түүчихээр гишүү харагдахгүй байсанд Тэргэл модноос мөчир хугалсан нь гишүү түүхээс амар агаад хурдан юм хэмээн бодоод ойролцоох модонд авирлаа. Модруу аварч нилээд дээр гарах үед нарийхан мөчир түүнийг даахгүй хуга үсэрч тэрээр доош хөл алдав. Ганцхан агшины дотор бүх зүйл маш хурдан өрнөж тэрээр маш их хурдтайгаар доош унаж байсанаа газраас гурав орчим метр зайтай болоод ирэх үед  үхэхээс өөр ямар гарц байхгүй мэт санагдана. Гэтэл гэнэт буулт нь удааширч нэг л ер бусын цагийн хэмжээст орсон мэт цаг хугацаа сунажирч байгаа мэдрэмж төрөн тэрээр модны хамгийн доод хормойн мөчрөөс шүүрэн авлаа .Хажуугаар нь удаашруулсан киноны кадр мэт унаж буй мөчрүүд агаарт тогтож тэднийг өөр юу ч биш агаар тогтоон бариж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тэр яаж газардсанаа мэдсэнгүй харин пид пад хийх чимээнээр гүйж ирсэн өвгөн түүнийг тэврэн авч байгааг л мэдэрч байлаа.
-Тэргэлээ зүгээр үү гэж өвгөнийг асуухад
Тэргэл дуугарсангүй .
Өвгөн хүүг юу ярьж чадахгүй байхад ихэд сандран энгэр заамаар нь салхи оруулан сэвсэн боловч Тэргэл суусаар л байлаа. Хэсэг хугацааны дараа тэрээр уртаар санаа авахад өвгөн
Зүгээр үү гэж асуув. Тэргэл
-Тийм гэж толгой дохилоо.
-Гишүү түүгээд ир гэж байхад модон дээр авирч байдаг яадаг хүүхэд вэ ? чи гэж өвгөн хэлээд Тэргэлийг түшин майханруугаа явав
Энэ хооронд Тэргэл болсон явдалыг эрүүлэн бодож шоконд орсон хэвээр
Ийнхүү хэсэг хугацаа өнгөрсөний дараагаар Тэргэл өвгөнд болсон зүйлийг нэгд нэгэнгүй тоочиход өвгөн :
Үхэл амьдралын зааг дээр цаг хугацаа тэс ондоогоор тархаж сунажирдаг л гэж хэлцдэг байсан надад ч ямар тийм зүйл тохиолдож байсан биш би сайн мэдэхгүй юм . Хүнд цаг хугацааны нягтралыг өөрчлөх хүч байдаг . Тэд нэг агшинг нэг минут мэт удаашруулж чаддагч түүнийгээ амьдралын нэг агшин гэж мэт санадаг гэсэн гэж өвгөн хэлээд доош харан ямар зүйлийг бодон суув. Энд хонох гэж байсан боловч өвгөн Тэргэлийн биеийн өвдөж магадгүй гэж болгоомжилон дүүгийндээ очихоор хөдөллөө.
Шөнө унтаж байхдаа Тэргэл Айныг зүүдэллээ . Айн түүнд ямар нэгэн зүйл уулгаад байсан бөгөөд яг юу гэдгийг нь мэдэхгүй тэр зүйл ямарч амтгүй эд байв.
Өглөө босоход Тэргэлийн биед өвчин зовиур мэдэгдсэнгүй .
Харин Айны ертөнцөд байгаа мэт тэр хүмүүсийн бодол санааг уншиж байлаа. Гэхдээ хүн болгоны бодол санааг уншсангүй харин уншихыг хүссэн хүнийхээ бодол санааг уншиж байгаа нь тодорхой болов.
Тэргэл Дэлэгт
-
Би хүний бодол санааг уншаад байна гэхэд цаадах нь нэг том харсанаа
" хий юманд дайруулаад ухаан нь самуурсан юм биш байгаа" гэж бодох нь уншигдаад ирэхэд Тэргэл ухаан самуураагүй ээ . Би хүний бодлын уншаад байна гэхэд Дэлэг бонгос хийн цочиод цөг гэж дуу алдан юу гэж лавшруулан тодруулав.
-Би хүний бодол санааг уншаад байна аа гэхэд Дэлэг "уг нь ном эрдэм их судалсан хүмүүс хүний бодол уншиж болдог л гэж харилцдаг гэхдээ энэ арай гэх бодлыг таслан ном судлаагүй хүмүүс уншиж болдоггүй юм уу гэж Тэргэл асуухад өвгөн их гайхан болдог л юм байлгүй дээ чи чадаж байгаа бол гэж дурамжхан хариуллаад босч  үхрийн зэл тийш алхлах замдаа энэ хүүхэд нэг л сонин юм бясалгал хийж сургая даа дотоод мөн чанараа таниг бодож буйг нь Тэргэл мэдээд араас нь инээмсэглэн харсаар үлдэхдээ өвгөн дотортоо хийсвэр сэтгэхүйг нь таслан зогсоох хэрэгтэй болжээ гэж бодож буйг нь мэдэж байв.
Маргааш өглөө их эрт өвгөн Тэргэлийг дуудаж сэрээн хоёул гэрээс нилээд зайтай байх булагийн эхэн дээр очив. Тэр хавиар дүүрэн шаргал биетэй зүйлсүүд агаар сүлжин нисэлдэнэ.
Тэд их элэгсэг дотно бололтой Тэргэлд агуйд харсан гэрэл шиг тийм аймшигтай мэдрэмж төрүүлсэнгүй. Дэлэг ахаа та энэ гэрэлнүүдийг харж байна уу гэж Тэргэлийг асуухад өвгөн үгүй чш би чинь усан нүдтэй хүн шүү дээ гэж хэлээд инээхэд Тэргэл юм хэлсэнгүй .
Нээрээ ч өвгөний бодлоос тэрээр энэхүү гэрлүүдийг харахгүй байгааг нь мэдэж байлаа.
Харин тэрээр усанд их гүн хүндэтгэлтэйгээр хандаж буй нь л мэдрэгдэж байв . Өвгөн гараараа ус хутган эхлээд толгойдоо хүргэж дараа нь алгандаа дахин ус тогтоон амандаа хийж нэг их амттай сайхан зүйл ууж буй мэтээр тамшаан уугаад усанд их хүч чадал бий энийг их ариун ус гэдэг юм урьд ч одоо ч үүнийг рашаан гэлцэн уудаг . Харин энүүхэн дор за би чамд удахгүй үзүүлнэ бас нэг булаг бий тэр их газрийн гүнээс гардаг цэнгэг боловч түүний ойр орчимд өвс нөгөө ерөөс ургадаггүй дахиад нэг булаг бий түүнийг хүмүүс мөнхийн хутаг олгодог рашаан гэдэг гэхэд Тэргэл ихэд гайхан мөнхийн хутаг олгодог юм бол яагаад хажуу хавиар нь өвс ногоо ургуулдаггүй байна аа гэхэд өвгөн иш хүү минь амьдралаас уйдвал л тийш очиж болно түүнээс уувал үхнэ үхээд харанхуй ертөнцөд очино гэх аяархан хэлээд гараараа дахин ус хутгаж уулаа.
Тэргэлд заримдаа өвгөний хэлж байгаа үг үнэмшил муутай агаад худлаа мэт санагдана. Учир нь өвгөн ертөнц зовлон жаргал дээр эргэдэг . Билэг харанхуйн хэсэг бол Арга гэгээн саруул ёс суртахууныг төлөөлдөг .Бид угаас үл төрөх үл үхэх ба нэмэгдэхгүй шигээ бас хорогдохгүй гэж ярих нь Тэргэл нэг л худал санагддаг билээ.
Дэлэг Тэргэлд хандан булагийн тэрүүхэн доор байх довцогийн зааж тэнд очиж сууцгаая би чамд гайхамшигт яаж нэвтэрхийг заана гээд түрүүлэн алххад Тэргэл хойноос нь дагав.
Довцогийн доод очоод өвгөн
-Хүүхээ чи үхэхийг хүсдэг гэлүү гэхэд
-Тийм , үгүй ээ тийм байсан гэж Тэргэл хариулвал
-Би чамд яаж үхэхийг зааж өгье өвгөн хэлэнгээ хүд хүд инээгээд
Хүн  ертөнцөөс яаж ангижирхыг мэдэж болно. Угаас үхэх байтал яаж үхэхээ мэдэхгүй байх нь хэцүү . Яах үхэхээ сурахгүй бол үхлийн үед тун их зовиуртай тул сүнс зүй зохисгүй газраар гарч зүй бус оронд төрөх болно . Яаж ийж байгаад л хүн болчихвол хө гээд дахин хүд хүд инээлээ. Өвгөний байгаа байдал энгийн боловч бясалгагч гэгч зүйлийг хийх гэж байж тоглоом тоглохын чинээ ч сүр үзүүлэхгүй байгаа нь гайхширал төрүүлнө.
Өвгөн довцог дээр суугаад Тэргэлд хандан за хурдан аргаар сурмаар байна уу удаанаар сурмаар байна уу гэж асуувал
-Хурданаар гэж Тэргэл яаран хариуллаа . Өвгөн дахиад л хүд хүд хийн инээсэнээ царайгаа төв болгож
-Чи бол гэрэл их билэг ухаан бас гэрэл өөрийнхөө энэ хэмжээт гэрлийг хязгааргүй гэрлийн урсгалтай нэгтгэвэл чи агшин зуур маш хурц гэрэл олж хардаг . Энэ үед чиний бие байхгүй мэт санагдаж оронд нь нэгэн хэсэг гэрэл харагдана. За тэр гэрлийг л харчихвал болчихно шүү дээ гэхэд Тэргэл
-Ийм амархан байдаг юм уу гэхэд өвгөн дахиад л хүд хүд хийн инээсэнээ
Хамгийн үнэтэй зүйлс бол хажууд чинь байгаа үнэгүй зүйлс байдаг юм шүү дээ
Ээж аав эхнэр хүүхэд чинь хичнээн үнэгүйгээр ирсэн боловч чамд хамгийн үнэтэй гэдэгтэй маргахгүй биз дээ . Түүн шиг билэг ухаан бол угаасаа чамд байгаа зүйлс гэхдээ бясалгал хийж байж л түүнийг сэрээнэ түүнээс ганданд очиж өргөл өргөөд ядуусд мөнгө тараагаад буян хураана гэгээрнэ гэж бодож байгаа бол эндүүрэл тэр бол хүн ёсны үүргээ л гүйцэтгэж байгаа төдий хэрэг харин бясалгал бол нүгэлийг цайруулж буян хурааж буй цор ганц үйлдэл гэхдээ бясалгал хийхийн тулд заавал сайн газарч багш байх хэрэгтэй тэгэхгүй ганцаараа гэртээ бясалгаж байна гээд муу зүйлсэд хорогдох аюултай гэрэл бүхэнд сайнд хөтөлдөггүй тэндээс чухам өөрт хэрэгтэй чухалыг сайн багш л мэдэж зөв залах учиртай гэж өвгөн хэлхэд Тэргэл чимээгүй сонсож байсан боловч дотроо ганданд очих хэрэггүй гээд байгаа юм байх даа гэж бодлоо.
Өвгөн ч Тэргэлийн бодлыг таасан мэт сэтгэл гэдэг толь тэд толийг өдөр болгон зүлгэх нь муу зүйл суулгахгүй гэсэндээ тэр гэхдээ өдөр болгон зүлгэсэндээ бус харин сайн зүйлрүү татаад гарчихваас угаас түүнд дээр нүгэл гэдэг буртаг суургүй биз дээ би чамайг их хурдан агаад чамд амар аргаар их юм заана хүн гэрлэн биеээ хамгаалж чаддаг байх хэрэгтэй . Учир нь гэрлэн бие нэг оршихуйгаас нөгөө оршихуйд шилжих чадвартай байдаг . Энэ шилжилт хөдөлгөөнийг хийхийн тулд бясалгалыг хэрэглэдэг. Бясалгал гэдэг бол цаг хугацаа хэмжээсийг нэвтлэн сүнсийг зөөдөг машин гэж ойлгосон ч болно.
Хүн амьтан мод чулуу гээд хэн боловч юу боловч ганц гэрлэн биеийн бодит загвар тул хязгаарлагдмал ой санамжнаас чөлөөт ой санамжруу шилжихын тулд бясалгалыг л ашиглаж болно.

 Амьдрал бидний боддогоос ч илүү нарийн төвөгтэй гэж хэлээд түүнийг хайрлангуй харцаар харлаа. Тэргэл өвгөний заасанаар мэдрэлийн судалаа дарахгүйгээр суухад өвгөн анхааралаа сайн төвлөрүүл бүүр болохгүй  бол л эхлээд гаргасан амьсгаагаа дараа нь авч буй амьсгаагаа төвлөрүүлэн бодол санаагаа удирдах ёстой шүү гэхэд Тэргэл нүдээ алгуурхан аниж өвгөний хэлсэнийг биелүүлэхийг хичээлээ. Гэвч анхааралаа төвлөрүүлнэ гэж тийм амар зүйл биш бололтой бодол дандаа нэг зүйлээс нөгөөд үсчиж байдаг эд аж. Тэргэл эхлээд өөрсдийн уусан биед сайн рашааны тухай дараа нөгөө үхэхийг хүсэгсэд уудаг рашааны тухай /гэвч үүнийг рашаан гэхүү хор гэхүү гэдгээ Тэргэл сайн мэдэхгүй байлаа / тэгээд тэр уусан хүн үхдэг устай булагыг үзэхийг хүсэж байгаа тухайгаа бодож гарав. Гэвч өвгөн түүнд хэлсэн шиг бодол санаагаа удирдан юу ч бодохгүй байж чадахгүй байв. Тэргэл нүдээ алгуурхан нээж өвгөний зүг харахад тэрээр ямарч хөдөлгөөнгүй суусан хэвээр байсан тул Тэргэл өвгөний юу бодож байгааг мэдхийг хичээсэн ч түүнд юу ч мэдэгддсэнгүй сонин юм хүн юу ч бодохгүй байж чаддаг байхнээ гэж Тэргэл бодоод хажуу хариар нь нисэлдэх бөмбөлөг мэт зүйлсийг анхааралтай ажиглаж эхлэлээ. Тэд бөөрөнхий толгойтой гурвалжин нүдтэй толгойноосоо шууд сүүлтэй
заримынх нь нүд доошоо харсан гурвалжин байхад заримынхи нь дээшээ харсан гурвалжин . Тэд агаарт дураар сэлгүүцэн өвгөн Тэргэл хоёрын хувцас хунар дээр нь буух суун нисэлдэж байгаа боловч ихэнх нь агаарт гурвалжин дүрс үүсгэн нисэцгээж байхыг Тэргэл хараад дүрсийг шимэнгүй харахаар нүд аниад нээхэд хажуунаас нь нэг зүйл хүчтэйгээр мөргөв.
Хүчтэй дайралт гэмээр зүйлд өртсөн Тэргэл өөрийг нь мөргөх мэт болсон зүйлийг харваас хөх өнгийн туяа байсан ба тэр хэдийгээр хүчтэй мөргөсөн боловч Тэргэлд айдас төрсөнгүй .Энэ үед эхлээд толгой дараа нь бүхий л биеээр тархсан хүчтэй чичиргээ айдас төрүүлж эхлэхэд Тэргэл тайвширах гэж оролдов. Гэвч тайвширч чадахгүй байлаа учир нь түүнд орчин тойрон тийм ч сайн харагдахгүйн дээр зүрхний лугшилт хүртэл энэ үед хурдсахгүй харин ч эсрэгээрээ удааширч байх шиг.
Тэгсэнээ бодол нь үсчиж есөн жорын юм бодож эхэллээ. Тэрээр үүлсийг хараад хэлбэрийг нь гайхаж , шувуудыг хараад өдний өнгийг биширч бүр салхинд хүртэл атаархаж өөрийгөө салхи мэт нисэн дүүлдэг байсан бол яаж байсан талаар төсөөлж үзлээ. Тэр үед бодлыг нь таслан
сэтгэлээ битгий догшруулаад бай гэж Дэлэгийн хэлэхэд Тэргэл за гэж ямарч зүйлийн талаар бодохгүй байхыг хичээв . Гэвч болсонгүй Тэргэл
Дэлэг ахаа үгүй ээ багшаа ерөөсөө  хүн юу бодохгүй байж чаддаггүй юм бишүү гэхэд Дэлэг инээмсэглээд амаараа биш зулайгаараа огторгуйгаас ирэх гэрлээр амьсгалж байна гэж бод хүнд өөрийнхөө байгаа байрлалаасаа дээшээ хардаг нүд байдаг огторгуйгаас ирж байгаа гэрэл зулайгаар чинь ороод тэр нүдийг чинь дайраад бүхий л биеээр чинь гүйж буцаад гарахдаа биеэнд чинь байгаа өвчин сэтгэлд чинь байгаа зовлон шаналалыг угаагаад гарч байна гэж төсөөл гэлээ .
Тэргэл өвгөний хэлсэнийг даган огторгуйн урсгал зулайгаар нь орон бүхий л өвчин шаналалыг аваад эргээд гарч байна гэж төсөөлж эхлэв . Энэ үед зөвхөн өөрийн бие дээрээ бодолоо төвлөрүүлэх гэсэн боловч төвлөрч бодож байгаа зүйл нь сэтгэлд тодрох ёстой атал тэгсэнгүй .
Тэргэл дахиад л өвгөнд саад болон бодож байгаа зүйл сэтгэлд тодрохгүй байна яахуу гэхэд өвгөн сэтгэл чинь живээд байна гэв. Тэргэл живэх , живэх байхдаа яахав дээ гэж бодоод өвгөний зүг хайхрамжгүй харвал өвгөн их л сүрдмээр харагдлаа.Тэргэлийг хажуунаас нь хараад байгааг мэдсэн өвгөн сэтгэлийг тогтоох хэцүү сэтгэл дандаа үсчиж байдаг учир нь хүний сэтгэл гадагшаа чиглэсэн байдаг эхлээд өөрийн хэрэггүй олон бодлоосоо сал гэлээ.
Тэргэл өдөржингөө шөнөжингөө хэрэггүй бодлуудаас салах гэсэн боловч болсонгүй харин ч бодохыг хүсэхгүй байгаа зүйл улам хүчтэйгээр бодогдон хийсвэр сэтгэхүйг улам дэвэргэх нь хорсмоор .
Маргааш өглөө Тэргэл өглөө босмогцоо Дэлэгт хандан
-Энэ бодлуудыг бодохгүй байя гэж хичээх тусам улам ихээр бодогдох юм гэхэд өвгөн инээмсэглээд
Хүний сэтгэл гэдэг их догшин эд байгаа биз би чамд сэтгэл гадагшаа чиглэсэн байдаг гэж хэлсэн байх аа ...
Чиний өчигдөр хэлж байсан сэтгэл чинь нэг зүйл дээр тогтож чадахгүй байгаа нь догширч байна гэсэн үг. Харин бясалгаж байгаа зүйл тодорч харагдахгүй байна гэдэг бол сэтгэл чинь живэж байна гэсэн үг. Энэ бол бясалгалыг анхлан хийхэд тохиолдог гэм буюу саад тотгор
юм. Сэтгэлээ сайн ажих хэрэгтэй сэтгэл төвлөрхөд үзэмж амгалантай учирч амирлан оршихуйн ухаан ургана гэж өвгөн хэлхэд Тэргэл нэг их сайн ойлгосонгүй .
Тэргэлийн ойлгохгүй байгааг хармагцаа өвгөн Тэргэлд хандан
-Чи ерөөсөө эхлээд огторгуйгаас орж ирж байгаа амьсгалыг тоол ингэхдээ эхлээд орж ирж байгааг дараагаар нь гаргаж байгааг тоол ингэсэнээр бодол санаа чинь зөвхөн тоо тоолох дээр төвлөрнө . Энэ сэтгэлийг тогтвортой болгодогч гэлээ . Амьсгал тоолох нь сайн бясалгал биш гээд цааш эргэв.
Тэргэл амьсгалаа тоолсоноор сэтгэл нь төвлөрч эхэлмэгц хэн нэгэн хацарруу нь хатгаад байв . Хацарлуу нь хатгамагц тэр нүдээ нээж байсан боловч түүнийг хатгаад байгаа хүн /амьтаныг/ олж харж чадахгүй байлаа . Гэхдээ түүний хийж буй энэ хорлонтой үйлдэл Тэргэлд их тээртэй байв. Яг сайхан төвлөрч эхлэмц нь хатгахад Тэргэлийн анхаарал сарниж түүнээсээ болоод уур нь хүрч байлаа. Хэрэв тэр хатгасан амьтан Тэргэлийн гарт баригдаж нүдэнд харагддаг байсан бол түүнийг Тэргэл тасчаад хаячихмаар санагдаж байв.
Ашгүй Тэргэлийг ингэж зовж байхад Дэлэг ирлээ.
Тэргэл Дэлэгт хандан нэг сайн болохгүй байна . Нэг амьтан хацарруу хатгаад байна гэхэд Дэлэг
анхааралаа сулруулж юмуу хэт их идэвхижүүлж болохгүй чи анхаарлаа хэт идэвхижүүлээд байна гэснээ яваад өгөв.
Тэргэлийг бясалгаж байхад Дэлэг өвгөн хамт байхгүй хирнээ хоёроос гурав хоноод л түүний бясалгаж буйг ажиглан шинээр юм хэлж өгөх юм уу эсвээс болохгүй байгаа зүйлийг нь залруулж өгч байв. Үүний үр дүнд Тэргэл амьсгал тоолдог байснаа удалгүйгээр сэтгэлээ урвуулж өөр зүйлийг бодохгүй болж цаашлаад амьсгалыг хүссэн хэмжээгээр түгжиж удаан хугацаанд төвлөрч сурав. Ингэж байтал Дэлэг өвгөн түүнийг агаар ус хий гээд таван махбодийн мөн чанрыг бясалга гэснээр тэрээр бясалгалаа арай хүндрүүллээ.
Тэргэл таван мах бодийн үнэр амт дүрсийг хүрэлцэж сурав . Үүнийг сурсанаар Тэргэлийн өмнө их хаалга нээгдэнэ гэж Дэлэг хэлж байсан тул Тэргэл өөрөө ч бас шамдангуй сурч байлаа.
Учир нь таван маходь хэмжээс хооронд нэвтэрч чадах чадалтай аж.
Тэрээр хувирган урвуулахуйд нэвтэрсэнээр түүний сүнс бие хоёр салж эхлэв.
Нэгэн удаа Дэлэгийн хамт бясалгаж байхад  нь гайхах зав өгөлгүйгээр түүнийг нэг зүйл дээш өргөн маш хүчтэйгээр нисэж эхэлсэн ба дээш нисэж нисэж байгаагаад түүнийг өндөрөөс шидчих шиг болоход унаж буйгаа ойлгов.
Намаг мэт газар их өндөрөөс унасан мэт атал шал хийсэн дуу гарсанаас өөр сүйдтэй зүйл мэдрэгдсэнгүй .
-Новш гэж энэ юу? болоод байна аа гэж Тэргэл хэнийг нь ч мэдэхгүй нэгэнд хорсож эхлэхэд
энэ тэндээс хачин наалдамхай амьтад ирэн түүнд наалдаад энэ тэндээс хануур хорхой мэт хатгаж эхлэв. Ийм хачин хөгийн юмнууд байж бас хүн хатгах санаатай тэгээд бас наалдаад салахгүй гэж Тэргэлийг бодмогц энэ тэндээс нэг нэгээр нэмэгдсээр тэд бүр олноороо болов.|
Уур хүрч салахаар хичнээн хүчлэх тусам тэд бүр олон болон нэмэгдэж амьсгааг нь боогдуулах мэт мэдрэмж төрүүлээд зогсохгүй ухамсараас ухамсарт дайралт хийж эхэллээ . Энэ үед хүчлээд хэрэггүй өш хонзон санаад хэрэггүй бүх зүйлийг хүлцэнгүйгээр хүлээж ав гэж хэн нэгэн хэлэх шиг болохуйд Тэргэл бүх ухамсараа чөлөөлөн орчин тойрноо ажиглаж эхлэхүйд хачин наалдамхай амьтад нэг нэгээрээ салан явцгаалаа. Тэд хэлбэр дүрсийн хувьд  муухай биш боловч их хорлонтой түүнд хүрмэгц л наалдаж байгаагаас харвал тэрээр тийм ч хүч чадалгүй амьтан биш бололтой . Наалдамхай амьтадаас салаад юу болж байгааг гүйцэд ухаарч амжаагүй байтал их хуйлралд орох шиг болоод самгардан нүдээ анихад нам гүм аядуухан болов. Нүдээ нээтэл хуйн голд биш зүлгэн дээр Дэлэгийн хажууд сууж буйгаа ойлголоо.  Тэргэлийг хажуунаас нь харж буйг ойлгосон өвгөн хүүхээ буруу бясалгавал юу болдогийг харж байгаа биз би очоогүй бол чи тэдэнд өширхөөд насан туршдаа үлдэхнээ гээд хүд хүд хийн инээхэд Тэргэл зүүд биш байж гэж  өвгөнийг ихэд тоон зөв хүнтэйгээ уулзаж гэж баярлав.
-За явцгаая даа өнөөдөртөө болно гэж өвгөнийг хэлэхэд Тэргэл сониуч зандаа хөтлөгдөн дахиад нэг яваад үзмээр санагдсан ч хэлээ хазлаа .
Маргааш нь Тэргэл дахиад л бясалгал хийх газраа ирлээ . Гэхдээ энэ удаад тэрээр нилээд хянамгайгаар бясалгалыг хийх гэж оролдов . Үнэндээ сүнс биенээсээ салсан эхний  удаад тэр юу ч ойлгож чадаагүйгээ хүлээн зөвшөөрч байв.
Тэргэл Дэлэгийн дэргэд  суугаад нүдээ алгуурхан анихад хойд зүгээр хөх туяа урган улам наашилсаар Тэргэлийг мөргөчих шиг болов .
Хүчтэй дайралтанд өртмөгцөө Тэргэл чичэрхийлэх мэт мэдрэмжийг хүчтэй мэдэрлээ.
Хамаг бие нь дайвалзах мэт болход Тэргэлд айдас төрөн Дэлэгрүү гараа сунгалхад  энэ үед тэд хоорондоо зайтай байсан боловч Тэргэлийн гар сунасаар Дэлэгт хүрчихэв. Тэргэл гайхан гараа харахад үүний гар хэвэндээ байсан бөгөөд харин түүний сүнсэн гар Дэлэгт хүртэл сунасан байлаа... Ингэж тэр анх удаа өөрийнхөө сүнсэн гарыг харав. Тэргэл өөрийн сүнсэн гараа татаж авахад тэр яг бээлийн өмсөж байгаа мэт махан гарт нь углагдан орж энэ удаад Тэргэл бодит гараа мэдрэв.
Бясалгал хийх тийм амарахан зүйл биш аж. Нээрээ ч тийм амархан болоод бүхий л зүйл хүний өмнө нээлттэй байсан бол хүн бүхэн бясалгаад л суу алдарт хүрчих байсан биз гэж Тэргэл гунигтайгаар бодоод нүдээ нээхэд өвгөн нүдээ хагас аниад сууж байлаа. Тэргэл нэгэнт хийж чадахгүй зүйлийг хийх хэцүү юм гэж их л халишрангуй бодоод өвгөнд саад хийхгүйн тулд аяархан босоход өвгөн хоолойгоо засан хойноос нь чимээ өгөөд хамт явая гэлээ .
Тэргэл өвгөнөөс
-Дэлэг ахаа энэ их хэцүү юм аа бодох төдий ч болох зүйл биш бололтой гэхэд
-Тийм ээ бодох төдийд бий болохгүй . Гагц бодох биш үнэнхүү сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй .
-Дэлэг ахаа сая намайг нэг зүйл мөргөх шиг болсон гэхэд
-Тийм ээ хөх туяа мөргөх ёстой . Тэр бол хойд зүгээр ирдэг ба чиний хий бие махан бие хоёрыг салгаж байгаа механик ажилгаа гэж хэлж болно .
-Гэхдээ бас түүнийг яг механик гэж хэлэхэд хэцүү гэхэд
Тэргэл гайхан өвгөний зүг харвал
Өвгөн
-Чиний сүнс энэ биедээ ороод өчигдөрийг хүртэл физик биедээ нягт нэвчин түүний нэгэн хэсэг мэтээр оршин байсан . Би чиний сүнсэн биеийг махан биенээсээ гархад нь тусалсан юм гэхэд Тэргэл ойлгож байгаагаа илтгэн толгой дохив
- Болж буй зүйлс , бодогдож буй бодлуудыг наанатай цаантай зааглаж ойлго тэр үед сэтгэл санаа тайвширдаг . Сэтгэл тайван үед сүнс санаа зовох зүйлгүйгээр махан биеийг орхидог гэлээ.
Өдөр тутам хийдэг бүхнээ хийсэн хүмүүст өвгөн Тэргэл хоёр элдэв сонин юм ярьж уйдааг нь гаргахаас өөр зүйлгүй өдрийг өнгөрөөнө.
Энэ янзаараа өдөрт аравхан минут бясалгаад байвал үхэхийг хүссэн хүсэл нь мартагдаж болзошгүй санагдсан тул Тэргэл өвгөнд хандан
-Дэлэг ахаа би өдөрт гурван удаа бясалгал хийе гэж хэлэхэд өвгөн
Яараад хэрэггүй цаг хангалтай байгаа гэхээс өөрийг хэлээгүй боловч маргаашнаас нь өдөрт хоёр удаа бясалгах хийхийг зөвшөөрлөө.
Энэ хооронд Тэргэл бясалгалын үед сүнсээ биенээсээ салгах болон өөрийн болоод Дэлэгийг тойрон эргэлдэх галт улаан хуйлрааг ажих зэрэг олон зүйлийг сурч байлаа. Тэргэлийн ажиж мэдсэнээр сүнсэнд ч бас хөл толгой гэж байх бөгөөд сүнсэн толгой сүнсэн хөлийг бодвол илүү хүнд байсан нь туршилтаар нотлогдож байв. Тэрээр бясалгалын үед толгойгоо хөдөлгөхгүйгээр дөрвөн зовхист болж буй зүйлийг харж чаддаг болсон бөгөөд удалгүй тэрээр зөвхөн бясалгалын үед ч бус  хүссэн үедээ сүнсээ биенээсээ салгаж чаддаг болох юм байна гэж хэлсэн өвгөний үгэнд ихэд урамшиж байлаа.
 Олон удаагийн бясалгалын үр дүнд Тэргэл эндхээс сайхан амьдрал байгаа тийм болхоор хурдан үхэх хэрэгтэй гэсэн бодлоосоо салж сайн нь байна муу нь ч байна энд байгаагаа улам дордгохгүйн тулд өвгөнтэй дахиад хэсэг байх хэрэгтэй юм байна гэсэн аминчхан шийдэлд хүрчээ. Хэсэг хугацааны дараа Тэргэл  алс ертөнцөөр аялаж сурлаа. Гэхдээ өвгөнөөс салж явна гэж үгүй  өвгөн бясалгалын үед гайхамаар хүчтэй нэгэн болдог агаад тийм газарч үгүйгээр ертөнцүүдээр аялна гэдэг бараг боломжгүй зүйл аж. Ингэж аялахыгаа өвгөн архадын мөр буюу үзэмж үзэхүйн баясалгаж гэж нэрлэнэ
Тэгээд ч бясалгал гэдэг Тэргэлийн бодлоор юу ч бодохгүй байх биш харин тэрхүү бодолдоо хэт автах түүндээ шумбан орж ,бодлоосоо болон тарчилж шаналах зэргээс ангижиран бодолдоо хэт гүн гүнзгий ач холбогдол өгөхийг болихыг хэлдэг юм шиг санагддаг болж . Бясалгалаар хийсвэр бүхнийг таслан зогсооход уг мөн чанар илрэн гарч нэрлэшгүйд умбуулна.
Нэг удаа Тэргэл унтаж байгаад өөрийгөө нисэж байна гэж зүүдэллээ .
Хязгааргүй цэнхэр тэнгэрт тэр дураар дүүлэн тэр дор хот айл харагдана .
Газар дэлхий алган дээр мэт тодхон харагдаж тэр дор салхи өвсийг хэрхэн ганхуулж байгааг ажив. Тэр жоохон доошилж хот айлын дээр ирмэгцээ гэрийн дээр буув. Түүний хуруунууд гэрийн цагаан бүрээсийг нэвтлэн дараагаар нь түүнд үс хатгасан эсгий мэдрэгдэж тэгсэнээ тэрээр гэрийг нэвтлэн орлоо. Орны урд нэг дүрс харагдаж тэр дүрс тодорход Тэргэл өөрийгөө хараад өөрийгөө үхчихэж гэж бодов. Нэг их гуниг нэл хийтэл орж ирсэн боловч түүнээс айдас болоод өөр ямар нэг зүйл мэдрэгдсэнгүйд үхэл гэдэг чинь ийм л байдаг байх гэсэн маанагдуухан бодол төрөөд алга боллоо. Сүнсэн биеээрээ өөрийн биеэн дээрээ хэвтмээр санагдсанд юу ч бодолгүйгээр хэвтэхэд сонин ч юм уу хэвийн бус ч юм уу зүйл мэдрэгдсэнгүй . Гараа хөдөлгөж үзвэл хөдөлж байна . Хөлөө хөдөлгөж үзвэл мөн л хөдөлж байлаа. Зориг муутайгаар нүдээ нээвэл бүх зүйл махан биеийн нүдээр харагдаж байх шиг байсанд гараа өргөн нүднийхээ өмнө барьвал гар дүрээрээ байсанд яагаад ч юм баярлах сэтгэл төрж байна.
Үүнээс нэг чухал зүйлийг мэдэж авсан нь ухамсар тасардаггүй юм байна . Ухамсар хүнийг амьдад байдаг шигээ үхсэн хойно ч бас оршин байдаг юм байна гэсэн бат итгэл байлаа.
Тэргэл хэзээ унтаж байсанаа хэзээ зүүдэлж эхсэнээ мэдэхгүй байсан ч бодит болоод хийвэрийн хооронд зогсож буйгаа л сайн мэдэж байв.
Бодит гэж итгэж байсан бүхэн бодит байдалд хоосон болоод ирэхийн цагт амьдрал гэгч хоосон уу ? үхэл гэгч хоосон уу ? гэдгийг тунгаах нь хүн ухамсараас хэдийднэ.
                                                Эсрэг тэсрэгийн мэдрэмж буюу дэлхий 
                                                                       
                                                                           Бүрлэн харанхуй нүдний өмнө нууцаа дэлгэж
                                                                           Бүрэнхийн нөмөрт мэдэрхүйн жигүүр халин дүүлж
                                                                           Битүүлэг ертөнцрүү
                                                                           Би-гүй оршихуйруу шумбан орход
                                                                           Бийрний хялгас  тэнгэрийн гунигаар газарт уйлна
                                                                                                                        Зохиогч
                                                                                          
Өвгөн Тэргэл хоёр бясалгал хийж байсан боловч өвгөн үүнийг зөвхөн биеээ түр зуур орхиж байна гэж хэлж байлаа. Тэргэл эхлээд галт улаан хуйлрааг хирхэн бүтээх талаар суралцаж байв.
Өвгөн Тэргэлд хэлэхдээ
-Хүний нүд эгц урагшаа хардаг бол хүнд зөвхөн дээшээ хардаг өөр нэг нүд байдаг гэв.
Энэ үед Тэргэл зүгээр л мөрөө хавчлаа . Өвгөн хэсэг бодсоноо түүнд юу гэж тайлбарлах учираа ойлгохгүй байгаа бололтой ундууцаж байсанаа өөрөө учирыг нь олог гэсэн бололтой .
Нүдээ аниад л суу тэгээд гэж Тэргэлийн хоёр нүдний голд духан дээр дараад амьсгалаа авахдаа үүгээр эрч хүч орж байна гэж бод тэгээд биеийг чинь бүтэн тойрсон инерги эрч хүч биеэнд чинь байгаа муухай бүхнийг аваад орсон цэгээрээ буцаад гарч байна гэж төсөөл хэсэг хугацааны дараа ингэж амьсгал авах ба гаргах үед чинь исгэрэх мэт чимээ гардаг болно . Энэ бол гуравдагч нүд чинь ажилдаг болж байна гэсэн үг гэж хэлээд толгойгоо иллээ.
Тэргэл хэдэн өдөр өвгөний хэлсэнээр амьсгаагаа авч гаргаж байсан боловч түүнд онц сонирхолтой юм уу өвгөний хэлсэн шиг эсгэрэх чимээ мэдэгдэхгүй л байлаа .
Харин суугаагаараа хэвтээгээрээ байх үед бие сүнс хоёр амархан салгаж байв.
Ингэхийн тулд нам тайван чимээгүй орчинд бодол санаагаа цэгцэлэн нүдээ аниад бие сүнс хоёроо салгаж байна гэж бодход л болно. Ингэж бие сүнс хоёроо салгах болгондоо Тэргэл өөрөө төвтэй нэгэн хуйлрааг харж байсан бөгөөд тэр өдрөөс өдөр улам ихээр гэрэлтэж байлаа.
Тэр толгойноос хөл хүртэл баруун тэгээд буцахдаа эсрэг чиглэлд хөдөлдөг бөгөөд түүний эргэлтийг барагцаагаар 3 секунд орчим гэж хэлж болно. Тодорхой хязгаарыг давахад тэрхүү цагаригийн эргэлт улам хурдан болж нэг ёсондоо Тэргэлийн явж байгаа замыг цэвэрлэж байх шиг санагдаж энэ тухай асуухад өвгөн
-Тэр бол оршихуйн хязгааргүй боломжийн талаархи дурсамжийг чинь сэрээгч , тэр цаг хугацааны дамран голыг дотроос нь задалдаг гэхээс өөр тоймтой зүйл хэлээгүй тул Тэргэлд өөрөө олж мэдэхээс өөр сонголт үлдсэнгүй . Тэргэлийн мэдэж буй ганц зүйл нь тойрог хүчтэй эргэлдэж эхлэхэд тархинд нүргээн мэдрэгддэг гэдэг л байлаа. Зарим нэг мэдэрч буй зүйлээ тийм гэж Тэргэл тайлбарлаж чадахгүй гачлантай .
Тэргэл сүнсээ салгасанаар физик бодит биеийг нэвтэлж агаарт үүлсийн нэгэн адил хөвж байлаа.
Тэргэл хүмүүсийн хажууд очиход тэдний сүнслэг бие зарим тохиолдолд ихэд дургүйцэн уурлаж харин зарим нь найрсаг яриа дэлгэнэ. Гэхдээ тэд оюун ухаанаараа үүнийг нэг их ухамсарладаггүй учир нь хэт нарийн ухамсарын түвшинд болдог байв.
Өөрөө ч мэдээгүй байхдаа бодол санаагаа бусадтай хуваалсан гэдгээ хүмүүс мэддэггүй нь харамсалтай .
Тэргэл заримдаа хатуу биетэд баригдан зогсож бас хөхөмдөг хүдэн мэт зүйл дотор орон цаг хугацааны мэдрэмжээ алдаж байв. Уг нь тэр бүх зүйлийг нэвтлэх ёстой юм шиг Тэргэлд санагддаг болхоор энэ талаар Дэлэгээс асуувал тэрээр
-Уулзах гэж буй хүнээ төсөөл бас сайн төвлөр гэхээр өөр зүйл хэлсэнгүй .
Нэгэн өдөр Дэлэг Тэргэлд хандан би чамайг  нэгэн газар дагуулж очино гэжээ.
Хүү өвгөний зүг гайхангуйгаар харахад өвгөн ерөнхий л зүйлийг чи мэдэж байгаа . Тийм болхоор би чамд оршихуйн бусад хэлбэрийг үзүүлэх хэрэгтэй гэж бодлоо гэхэд Тэргэл гайхаж байсан боловч юу ч хэлсэнгүй угтаа бол Тэргэлийн амьдралд гарч байгаа энэ өөрчлөлтүүд физикийн бүхий л хуулийг зөрчиж байгаа болхоор тэр юуг үнэн юуг худал гэхийг мэдэхгүй худал үнэний зааг дээр зогсож байгаа билээ.
Тэд ус биеийг нь зүсэж буй мэдрэмж төрүүлэх газрыг нэвтлэн гарч нэгэн газар ирлээ .
Энд үүлэн дунд хөвөж байгаа мэт орчинд орсон бөгөөд яруу сайхан хөгжим эгшиглэн өөрөө тэр хөгжимийг биеээрээ тоглож буй мэт мэдрэгдэнэ. Өнгө энд өнгөн дотроосоо ургаж хэлбэр энд өөрөөсөө төгөлдөршиж байв. Хөгжимийг тийм гэж тодорхойлход маш хэцүү бөгөөд дэлхийн гэх ул мөр тэнд огт үгүй бүх зүйл нэгдмэл тэнд хажууд дэргэд бүр дотор хүртэл өөр бусад орших боловч ямар нэгэн гэгээн шижимээр хоорондоо холбогдоно.
Энэ үед тэд бол би , би бол тэд гэдгийг ухамсарлаж хязгааргүй баяр хөөрөнд умбаж байв.
Дэлэг ч мөн адил тийм байгаа бололтой гэтэл хэн нэгэн тэднийг буц гэж анхааруулав . Тэргэл хэн тэдэнд энэ анхааруулах дохиог хэлж байгааг олж мэдэж чадаагүй  боловч дуртай дургүй буцлаа.
Буцах үед Дэлэг дэргэд нь байгааг анзаархааргүйгээр гуниглаж байгаа Тэргэлд хандан Дэлэг
-Энд хүйс гэж үгүйгэв.
-Яагаад гэж Тэргэл асуулаа.
-Энд төгс тэнцвэр оршидог гэж Дэлэг хариулаад од харваж буй мэт зурас хийн одоход
Тэргэл түүнийг гүйцэх гэж хамаг хурдаасаа хурадсан боловч түүнийг ирэхэд Дэлэг аль хэдийнээ биедээ орчихсон байв.
Тэндээс ирсэнээс хойш Тэргэл хэд хоног маш хүчтэй ганцаардаж буй мэдэрч их л гунигтай явсан боловч Дэлэг түүний сэтгэлийг засах ямар нэг зүйл хэлээгүй нь гайхмаар басхүү эгзэгтэй хэцүү мөч бүхэнд гарч ирдэг том биет ч үзэгдэхгүй байгаа нь гайхмаар байв.

Хүүг илүү дээд оршихуйд цагаас нь өмнө дагуулж аваачин сэтгэл зүрхийг нь шаналгасандаа гэмшсэн Дэлэг Тэргэлийг дэлхийтэй төстэй нэгэн гариг дээр Тэргэлийг авчирав.
Энэ ертөнц харьцангуй матери давамгайлсан ертөнц боловч  манай дэлхийгээс тэс өөр хөгжилтэй байлаа. Бас энд тэдний сүнсэн бие жинтэй агаад тэр ертөнцийн цөмд татагдаж байлаа.Хүмүүс нүдэн дээр тунгалагшин алга болж  тэгсэнээ гэнэт гарч ирнэ. Тэд гариг хооронд ямарч саадгүй аялах чадах ба Тэргэлийн харсанаар нисдэг конус хэлбэрт зүйлээр зорчино. Конус хэлбэрт хөлгийн гадаргууг гэрэл үл ойлгох гялгар хар хайлшаар хийсэн байх ба хайлшид хүрэхэд тог цохиж байв. Хайлшийг хийхийн тул  лантан церий магни төмөр уран молибдины нунтаг бодисыг хүчтэй соронзон оронд хүйтэн шахалтанд оруулдаг гэнэ. Энэ хайлшид орших төмрийг агаартай эсэлдүүлэхгүйн тулд лантаноидоос мөнгөн усыг ашиглан натри кальци  зэрэг элментийг шахаж гардаг ингэсэний дараа хайлшийн нягт тооцооноос 20 дахин хөнгөн боловч илүү бөх бат болдог гэлээ. Харин хөлгийн хөдөлгүүрт протонуудыг мөргөлдүүлэн тэдний задралаар үүсэх нейтроно бөөмийн ашиглана. Нейтроно бөөм нь ямарч биетийг нэвтрэх чадвартай долгионлог хэлбэртэй болхоор түүнийг хөлгийн хурдасгуурт ашиглахын дээр хөлгийн хурдасгуур нейтоно бөөмийн нэвтрүүлэхгүй скандий иттрий болон өөр нэг/үүнийг одоохондоо үелэх системд ороогүй гэж тайлбарласан/ химийн өндөр нэгдэлт бодисоор хийгддэг гэнэ.  Эгэл нейтроно бөөмийг ингэж ашигласанаар гэрлийн хурднаас ч өдөр хурд үзүүлдэг аж Тэргэлийг хөлөгт сууж үзэхийг санал болгоход хөлөгт ороод бүх зүйлийг ихэд гайхан байлаа бүхий л зүйл нь сонин хэв маягтайн дээр 8000км/цагийн хурдтай явж байв.Их хурдтай хир нь Тэргэлд нөлөө үзүүлэхгүй байгаад гайхвал хөдлөх бүтэцэд суурилан хийсэн гэж тайлбарлалаа. Хөдлөх хүчний бүтэцэд нь манай дэлхийн таталцалын хуулийн эсрэг зүйл маш олон байв. Хөлгийг хөдөлж явахад түүнээс хөхөмдөг туяа цацардаг ба хөлгийг хийхдээ тэд 24-тийн систем ашигладаг гэлээ.  Үүнээс гадна ус төрөгчийг соронзон хүчээр нөлөөлж улайссан хийгээр явдаг машин шиг зүйлс ч бас байна.
Тэргэлд бүх зүйл гайхалтай сайхан санагдаж үлгэрийн оронд буй мэт сэтгэгдэл төрж байлаа. Тэргэл Дэлэгийн тусламжтайгаар хүмүүсийн олж мэдхийг хүсдэг нууцат хаалганы түлхүүрийг олж тэрхүү гайхамшиг дотор нэвтэрсэн боловч үнэн гэж итгэж байсан бүхэн нь үнэн бус болж эхлэхэд амьдарч өнгөрүүлсэн цаг мөч бүхэн нь юу байсан талаар харамсал хийгээд харуусал төрж эхэллээ. Шинжлэх ухаанд өнөөдөр үнэн боловч маргааш хэн нэгэн тэрхүү үнэнийг үгүйсгэн шинэ нээлтүүдийг гаргаж байдаг болхоор түүнд туйлийн чанар гэж үгүй бололтой .  Тэргэл модноос алим унахад дэлхийн цөмрүү татах хүч нөлөөлж байна гэж итгэдэг байсан бол одоо сансарын татах хүч унаж буй алимд нөлөөлдөг гэдэгт итгэхэд хэцүү байв. Гэхдээ л бидний нээсэн дэлхийн цөмрүү татах хүч цорын ганц биш бөгөөд сансар огторгуйд тэнгэрийн биетүүдийг хооронд нь харилцан түлхэлцхэд нөлөөлж байдаг үл үзэгдэх хүчээр дүүрэн байдаг ба огторгуй тийш татах соронзон хүчин дэлхийн оршин тогтнолд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг өөрийн мэдэрхүйгээр мэдрээд буддизм бол шашин биш үнэн мэдлэгийн цогц гэж хэлсэн Дэлэгийн үгэнд итгэхээр өөр арга үгүй байдалд орлоо. Тэргэл бүх зүйлийг гайхан биширч буйг нь хараад Дэлэгийн сэтгэлд ч өег байв . Учир юун гэвээс Дэлэг Тэргэлд гаймшигийг мэдрүүлж түүнд шунан дурлуулж байж л тантризым бясалгалын иж бүрдэл нууц тарнийн дээд иогт хамаарах Хэрүга бурханы үндэс , Нарогийн зургаан ном гэж алдаршисан Зандрал, Гэгээн гэрэл ,
Илбийн бие, Егүүтгэл , Балгадад орох зуурдын увидас зэрэг есөн иж бүрдэлийг уламжлуулан үлдээж чадах. Тэргэл Дэлэг хоёр буцаад явах болоход тэр ертөнцийн хүмүүс баяртайгаар салах ёс хийв . Дахиад л шарсан махны үнэртэй газраар ниссээр биедээ эргэн орцгоов./ Энэ шарсан махны үнэрийг молекулын үрэлтээс гарсан үнэр гэж тайлбарласан*/ Тэднийг бясалгалд оронд ертөнцүүдээр аялахад бөөрөнхий гэрлүүд  тэр хоёрын орхисон биесийн эргэн тойронд эргэлдэж энд тэндгүй нисэлдэнэ. Дээд оюун ухаантай холбогдох үед тэр хоёрын сүнс биенээсээ салдаг тулд үлдсэн биесийг гэрлэн хүмүүс хамгаалана. Дэлэг хэдийгээр гүн ухаантан ертөнцөөс тасарсан илбэ шидтэн биш боловч зөн совин гэдгийн огт мэдэхгүй Тэргэлийн дэргэд хатингар өчүүхэн бие нь гайхамшигаар дүүрсэн хүн байлаа. Түүний эгэл жирийнээр амьдрагч амьдрал түүнийг хэзээ ч хуурч байгаагүй зөн совин гэгч нууцлаг оршихуй нь Тэргэлийг алхам тутамд нь гайхуулна . Эндээс л Тэргэл шинэ хүсэл мөрөөдөлтэй болж эндээс л Тэргэлээс амьдралаас ахин төрж байх шиг мэдрэмжийг олж авч байв.
Өвгөн ч Тэргэлд бүхий л мэддэг зүйлээ үлдээхээр чармайна. Хүн болгонийг гэгээрүүлж хүн болгоныг ухаантай болгох шаардлага байхгүй гэхдээ үнэн сэтгэлээс хүсэж зорьж байгааг буцаах учиргүй гэж өвгөн боддог болхоор цорын ганц бөгөөд итгэлтэй шавиараа Тэргэлийг эргэлт буцалтгүйгээр сонгожээ.
.Тэд цэвэр агаарт нилээд хэд хоноод маргааш явна гэж байхад өвгөн Тэргэлд хандан өнөөдөрийн бясалгалаар би чамайг нэг газар дагуулж очино .Тэнд очоод чи жинхэнэ гайхмшигийг  мэдэрч хүний сэтгэхүйн цар хүрээний өндөрлөгт хүрнэ гээд жуумалзахад Тэргэл тэр газар хурдхан шиг л очихыг хүсэж байлаа.
 Тэд махан биеээ орхин ниссээр нэгэн газарт ирэв. Тэнд үнэхээр гайхмаар сайхан газар байв гэвч үүнийг энд тийм гэж тайлбарлахад хэцүү орчлон ертөнцөд байхгүйг юутай зүйрлэх даян дэлхийд байхгүйг яаж тайлбарлах билээ. Тэргэлд эндхийн бүх зүйл сонин тул бүгдийг алмайран явахад өвгөн  жишим гэлгүйгээр явсаар тэд нэгэн гэрэлтсэн бөмбөлөг шиг зүйлийн дэргэд ирэхэд бөмбөлөгийн баруун бөөрнөөс шат бууж тэд бөмбөлөг дотогш орлоо. Орох хаалганы дэргэд нэг бүсгүй тэднийг тосож аван мэндчилж буй бололтой гараа сунгахад Тэргэл бүсгүйн гараас бариад бүх биеээр нь гайхмаар урсгал гүйх шиг болохыг ажиглав./ Үүнийг бараг сексээс авч буюу ханамж буюу дур тавилтын үеийн мэдрэмж  гэж зүйрлэхэд дөхөж очино./
Бүсгүй Тэргэл нэг зүйл хэлээд байх шиг байсан боловч Тэргэл ойлгохгүй байсан тул бүсгүй толгойгоо сэгсэрээд их гэрэл цацарсан хаалганы зүг заалаа.
Энэ үед тэрээр өвгөнийг хайсан боловч хаачисан нь мэдэгдсэнгүй тул бүсгүйг дагахаас өөр арга үгүй байдалд орж бүсгүйн араас даган гэрэл цацарсан өрөөнд оров. Бүсгүй Тэргэлийг
агаарт дүүжлэгдсэн ор мэт зүйл дээр суулгаад цааш эргэн гэрэл уусхад Тэргэл өрөөн доторхийг тойруулан ажиглаж эхлэв.
Өрөө хана тааз шал гэлтгүйгээр бүгд нүд гялбам цагаан өнгөтэй агаад Тэргэлийн сууж буй зүйлийн ард хоёр том гэрэл асахаас өөр эд хогшил гэх зүйл үгүй аж. Ийнхүү өрөөн доторхитой танилцаад дуустал бүсгүй тавиур дээрээс нэг бортогтой зүйл авчиран Тэргэлийг суулгаж байгаад дээрээс нь бортогтой зүйлээ асгалаа . Асгарч байгаа зүйл элсний ширхэгнээс ч нарийн ширхэгтэй агаад агаарт шаргалтан гялалзана. Тэд Тэргэлийн сиймгэр биеэнд нэвчин бүхий л сиймгэр биеийг нь гялалзсан шар өнгөтэй болгож байх шиг Тэргэлд санагдалаа.
-Ямар санагдаж байна гэж бүсгүйг асуухад
-Тэргэл гоё юм аа гэж хэлэв . Тэгэж хэлмэгцээ Тэргэл бүсгүйн хэлж байгааг сайн ойлгож байгаагаа мэдээд ихэд гайхлаа .
-Бүсгүй Тэргэлийн бодлыг мэдсэн юм шиг инээмсэглэн би чиний биеэнд алтан үртэс суулгасан -Дэлхийгээс энд их цөөхөн хүмүүс ирдэг ирсэн болгонд бид чадлаараа тусладаг. Хүмүүс өөрсдийгөө тархиараа сэтгэж тархиараа бүх зүйлээ удирддаг гэж боддог . Гэвч тархигүй байсан ч хүн шийдвэр гаргаж сэтгэн бодож амьдарч чадна гэдгээ мэддэггүй учир нь тархи сэтгэдэггүй ухамсар сэтгэдэг ухамсар хүний биеийн гадуур оршиж тэр биеийн эд эс болгонд мэдээлэлийг дамжуулж байдаг . Тархигүй бол амьдарч болохгүй боловч тархигүй байсан ч сэтгэж чадна гэж бүсгүй хэлээд инээмсэглэлээ .
 Тэргэл гайхсан боловч юм хэлсэнгүй үнэндээ бүсгүйн хэлсэн түүнд таалагдсан болхоор тэр.
Бүсгүй Тэргэлийг дагуулаад өрөөнөөс гарав.
-Танай гурван хэмжээст манайхаас хичнээн өчүүхэнч бид та нар хүндэтгэлтэй хандаг. Танайд үйлчилдэг физикийн хууль бол бүрэн гүйцэд хүчин төгөлдөр зүйл биш учир нь зөвхөн эсийн түвшинд хүчинтэй учраас тэр харин энд эсийн бөөмийг задалдаг тэгэхэд уг бодис өөрийн шинж чанраас  өөр үйлчлэл үзүүлдэг . Эндхийн гариг хооронд нисэх хөлөгт Гели-г өргөн ашигладаг учир нь гелий альфа бөөмтэй бөгөөд түүний эсийг задалсанаар конус бутарч  шилжилт болон гэрлийнхээс ч өндөр хурдны үйлчлэл үзүүлнэ ингэсэнээр өөр орон зайд түргэх хугацаанд цөмрөн орон боломжтой болдог.Тийм учраас манайхан гариг хооронд аялахын тулд заавал цаг хугацаа үрэх шаардлагагүй гэж бүсгүйг хэлэхэд Тэргэл гайхан учрыг бүрэн гүйцэд ухаж чадахгүйдээ ичингүйрэн доош харлаа. Бүсгүй түүнийг ойлгож буй бололтой ирж гараас нь бариад санаа зоволтгүй ямарч байсан чи иргэж очоод өвчинд тэсвэртэй бас юмыг гүн ухдаг болно жоохон хүлээхэд л бүх зүйл сайхан болно гэхэд Тэргэл
-Энэ зүйл миний махан биед нөлөөлөх үү ? гэж асуув.Бүсгүй инээмсэглэн
-Тийм ээ гэхэд Тэргэл
-Надад хортой юу гэж дахин асуув.Бүсгүй дахиад л инээмсэглэсэнээ
-Хоргүй харин ч тустай . Чи хүн  тархи, зүрхэндээ захирагдахгүй харин ухамсартаа захирагддаг гэдийг мэдсэн болхоор илүү хүслээрээ амьдарч болно гэж хариулав.
Тийм л дээ гэж Тэргэл бодлоо.
Бүсгүй Тэргэлийн бодлыг таслан би чамтай ярилцаж байгаа нь хэт нарийн мэдэрхүйн түвшинд болж байгаа хэрэг. Би чамайг ухаантай бас хүмүүсээс эрүүл чийрэг гэж болгосон гэхэд
Тэргэл бүсгүйрүү харлаа. Бүсгүй :
-Чамайг биедээ очимогц ухамсарын чинь нөлөөгөө хромсон нэмж ачаалагдах ба хромсон нэмэгдсэнээр элэгний чинь үйл ажиллагаа тэр чигээрээ өөр болно гэсэн үг.
Энийг би чамд бэлэглэсэн хэрэг биш угаасаа хромсон чинь өөрчлөгдөх байсан  би үүнийг цаг хугацааны хувьд наашлуулсан гэхэд л болно.
Тэргэл үл мэдэгчийн манант нүдээр бүсгүйг гайхан ширтэв. Бүсгүй дахиад л инээмсэглэлээ Чиний ДНХ -д молекулын түвшинд өөрчлөлт орж чиний генийн код өөрчлөгдөнө . Генийн код агуулсан нуклейтууд нь уураг бүрэлдэх үеийн амин хүчлийн холбоосыг нэмэгдүүлсэнээр идэвхитэй холбоос дээр дахин дөрвөн холбоос нэмэгдсэн гэж ойлгоорой өөрөөр хэлбэл дэлхийд шинээр төрж байгаа хүүхэдтэй яг адил болсон гэсэн үг тэдний генийн код өөрчлөгдөн өвчинд дархлаатай болсоны дээр цаг хугацааны нөлөөгөөр хэт мэдрэг сэрэхүйтэй болсон тэдэн шиг гээд Тэргэлрүү нэг алхам дөхлөө.
Бүсгүйн биед ойртох үед нэг сайхан мэдрэмж төрөх ба түүнийг үгээр хэлэшгүй.
Бүсгүй Тэргэлийг дагуулан энэ ертөнцөөр аялах байх гэж Тэргэл бодож байсан ч тийм юм болсонгүй .Харин бүсгүй түүнийг юу уухыг хүсэж байна гэж асуухад Тэргэл кофе гэж бодмогц нь урьд нь уур савссан халуун хар кофе гарч ирлээ. Дэлхий дээр кофе уухын тулд түүнийг тарих ургуулах хураах гээд цаг хугацаа ихээр шаарддаг бол энд үгүй нь Тэргэлийг гуниглуулхад хүргэв. Ямар азтай нь энд төрөөд авахыг хүссэнээ бодохын төдийд аваад харин манай дэлхийхэн ганц кофе уухын тулд өчнөөн цаг хугацаа хүч хөдөлмөрөө зарцуулдаг байна аа гэж гуниглангуй бодлоо. Тэгтэл бүсгүй санааг нь ойлгосон бололтой танай дэлхийхэн оюун санааны хувьд арай л ядмаг эд баялаг хэмээх хоосонд хэт шунан түүний төлөө үхэн хатан тэмцэлддэг . Та нар хэтэрхий хорлонтой амиа хичээсэн зантай бас өөрийгөө хэт төвийлгөн ганц би хэмээх аминчхан үзлээ шүтэн өөрийгөө болоод өөрт хамаатай хүмүүсээ л хайрладаг  гэтэл та бид бүгд нийлээд  бүтэн нэг том цул. Бусдыг ч гэсэн өөрийн нэгэн адил бодож сэтгэж эхлэвэл танай дэлхийхэний өмнө ч гэсэн энэ бүхэн нээлттэй . Гэхдээ харамсалтай нь танайхан мөддөө л чадахгүй байх даа тэд өөрсдийгөө мөнх мэтээр сэтгэн хэсэг хугацаанд байгаа ойлгодоггүй болхоор хэн нэгэнд эрх мэдэл өгвөл шунахайн сэдлээсээ болоод халдварт өвчин тараах ч юм уу нийтийг хамарсан хорлонтой зүйлийг хийж өөрсдийгөө дотроосоо устгаад бүгд сүйрнэ гэж хэлээд гунигтайгаар санаа алдахад Тэргэл нээрээ ч тийм дээ гэж харуусан бодов. Энэхэн зуур өвгөн хаанаас ч юм хажууд нь хүрээд ирсэн байх ба Тэргэлийг буцаад явая гэж сануулж байсан тул Тэргэл бүсгүйтэй салах ёс хийгээд өвгөний хамтаар эргээд нислээ.
Тэд огторгуйн хаанаас ч юм дэлхийн зүгт нисэхдээ их хурдтай явсан ба харин сарны хажуугаар гарахдаа зугуухан болж дэлхийд дөхөж ирээд хурдаа улам сааруулсаар биедээ эргэн орцгоожээ.
Эргэн биедээ ороход дотор муухайрч буй мэт мэдрэмж төрсөнөөс өөр зүйлгүй . Тэргэл өвгөнөөс Дэлэг ахаа тэр бүсгүй над дээр нэг нунтаг шар зүйл асгаад байсан гэхэд өвгөн:
Тэр бол алтан үйрмэг түүнийг яг юунд хэрэгтэй гэдгийг би мэдэхгүй байна  гэхдээ чи  сансарын оюун ухаанд хэрэгтэй хүн бололтой гээд шүүрс алдан бараан сүүдэр унасан уулсын зүг гунигтайгаар хараа бэлчээв .
Хүн гэдэг хэмжээтэй гэрэл адил л зүйл аж түүнийг цаглашгүй гэрлийн урсгалтай холбосоноор Тэр цаглашгүй гэрлийн нэгэн хэсэг болож  гэрэл гэгээнээс баяр баясгалан сайн сайханы мэдэрдэг аж . Тэргэл их гэрлийн урсгалаас холбоо тасарсанаас сэтгэл ханамжгүй байж гэж бодов. Тэргэлийн бодлыг үргээн өвгөн
-Бид угаас төрдөггүй үхдэггүй нэмэгддэгүй хорогддогүй гэж Зүрхэн сударт бичсэн байдаг
Чи яагаад ингэж бичсэнийг ойлгож байна уу гэхэд Тэргэл тиймээ ойлгож байна .
Надад үхчихвэл бүр мөсөн алга болчих юм шиг санагддаг байсан гэтэл бүр алга болохгүй дахиад төрнө гэдэг сайхан санагдаж байна гэхэд өвгөн шүүрс алдан гэнэн шавийгаа өрөвдөнгүйхэн харлаа .
 Түрүүхэнд дээгүүр нисэж байсан шонхор тэр хоёроос алсарч тэнгэрийн бараанд залгигдаад наран жаргаж тосон улаан туяа газар тэнгэрийн эмжих нь хичнээн үзэсгэлэнтэй . .
                                         Үхэгсэдийн орон
Тэргэл өвгөн хоёрыг ирэхэд өвгөнийг ирсэн сургаар нутгийн хүмүүс золгуут хийхээр ирсэн байлаа. Удаан уулзалдаагүй нутгийн хүмүүс энд тэндхийн сонинг ярих зуур нэг залуу өвгөнд хандан
-Дэлэг ажаа манай урдах хөндийд танийг залуу байхад гэрэл гардаг байсан уу? гэж асуухад өвгөн гардаг байсаан одоо ч гардаг хэвээрээ юм уу? гэж асуултыг асуултаар сөргөөхөд залуу тийм ээ хэвээрээ орой болхоор нэг биш олон олон гэрэл тэнгэрээс нисэлдээд л байх юм . Эртээс хотоос ирсэн хүмүүст харуулсан харь гаригийхан байна гэцгээн зургийн нь аваад явсан гэж сонин болгоход өвгөн урдах цайгаа оочлонгоо намайг багад тэнд үхэгсэдийн хот байдаг гэж хэлэлцэн мал ахуйгаа оруулахаас цээрлэдэг байсан гэхэд  залуус ам булаацалдан нэмэр хачиртайгаар тэнд гарч ирдэг арьсгүй чоно, хүн шиг боловч үсэрхэг том улаан нүдтэй араатаны тухай ярьцаалаа.
Залуусыг явсаны дараа Тэргэл өвгөнд хандан Дэлэг ахаа нээрээ тийм газар байдаг юм уу гэхэд Дэлэг тийм ээ манай энд Үхэгсэдийн хаалга байдаг гэж хэнэггүй хэлэхэд Тэргэл бүүр сониучирхан маргааш очиж үзье тэгэх үү ? гэж гуйхдаа явахгүй гэвэл шалгааж байгаад заавал очиж үзнэ дээ гэж бодож байсан боловч өвгөн гуйлгалгүйгээр тэгье маргааш явья гэж санааг нь амраалаа.
Маргааш нь мөнөөх хөндийн зүг явж байхдаа Тэргэл
-Яагаад надад үүнийг үзүүлэхээсээ халгаагүй юм бэ? гэж асуухад өвгөн
-Хэд хэдэн шалтгаан бий , гэхдээ хамгийн гол нь хүн бүхэн нэвтэрч чадах мөртөлөө нэвтэрхийг хүсээгүй  тэр орон зайд чи орсон болхоор бүх зүйлийг өөрөө хараг гэж бодсон хүн сонсоод ,уншаад итгэдэггүй боловч нүдээр харж гараар барьж байж сая нэг үнэн гэдгийг ухдаг .
Нэг зүйлд итгэсэн бол тэр чигээрээ зүтгээд зөн совин зүрх сэтгэлээ сонсохгүй болцгоосон байдаг . Гэтэл хорвоо ертөнц хичнээн агуа болоод гайхшигтай билээ. Гэтэл сохор мэт дүлий мэт амьдардарцгаадаг  .
Дэлхий дээр хэд хэдэн  ертөнц давцхан оршидог гэдэг. Үхэгсэдийн ертөнцөд орох хаалга зургаа байдаг түүний нэг нь энд байдаг гэж багш минь хэлж байсан юм .Түүнд түүний багш түүний багшид мөн адил түүний багш хэлсэн гэсэн. Би урьд нэг удаа энд ирээд аль дээр хорвоогоос халисан гэж бодож байсан аавтайгаа таарсан тэрнээс хойш ертөнцийг үзэх үзэл минь орвонгоороо эргэж би амьдрал хэмээх нягтаршсан сөрөгт шунахаа болиод ахуйг үл шүтэгч  болсон. Үхэгсэдийн  хотын эргэн тойронд үл үзэгдэгч үхдэлүүд зугаалж үхэгсэдийн хотын хаалгыг үүл халхалж байдаг гэв.
Тэд явсаар өвс ногоо халиурсан талд ирэхэд Тэргэлд гоц сонин юм мэдэгдсэнгүй  гэвч удалгүй хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх манан бууж тэр улам өтгөрсөөр өтгөн саарал хүдэн боллоо. Хүдэн дунд ормогц түүний дагаж явах ёстой жим гарч ирэн хэн нэгэн  дуудаж буй мэт тэд өөрийн эрхгүй урагшилав.  Урашлах хирнээ зогсмоор байв чадахгүй цаанаа л нэг түгшүүр төрөх нь аймаар. Энэ үед өвгөн эхэлж ам нээн Тэргэлд чөтгөр гэгч муу хүний тал гэсэн үг гэхдээ тэр бас муу хүнд дургүй түүнийг бурхан гэхдээ бурханы сүүдэр гэж ойлговол зохилтой хэзээ нэгэн цагт тулах байсан зүйлтэй өнөөдөр таарахад буруу үгүй учир нь үхэл хэзээд бидний хажууд байдаг ч тэднийг амгалан тайван амьдрал дундаас олж харах чадваргүй болсон байдаг гэж хэлмэгц газар цөмрөн тэд доош унав.
Унасаар нэг зөөлөн хөвд шиг зүйл дээр газардахад  тэдэнрүү нэгэн далавчит амьтан дайрлаа . урагш ухаангүй гүйж газарт тээглэн унахад нөгөө амьтан биеэн дээгүүр нь гараад нисэв . Нисэж байна гэж бодож байсан үгүй ажээ . Тэр амьтан сарьсан далавчтай нисэж бууж нисэж бууж явдаг болж таарав. Харин өвгөн нилээд ард нь ирж харагдалаа.
Өвгөний ард мөч нь гүйцэд тэнийдэггүй үсэрхэг амьтан явах ба түүний алхах гишгэх нь нэн сонин агаад чадварлаг хурдан .
Тэргэл өвгөнд хандан хойно чинь аймаар амьтан явна гэж хэлэхэд тэр амьтан Тэргэлийг цоо цоргих шиг болов. Түүний харц айдас илгээж буй мэт бүхий л биеийг дагжуулж ойлгохын арга үгүй мэгдэлд оруулаад зогсохгүй айдас мэгдэлээр хүнийг баглаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Өвгөний хуруугаа инчидэх төдий хөдөлгөөн уг амьтаныг үгүй хийгээд зогсохгүй тэрээр агаарт ууссан мэт алга болход түүний бүх бие тавирав.
Цааш явах тусам бүх зүйл нэн сонин болох бөгөөд дэлхий дээр ийм газар байдаг гэдэгт итгэх хүн ховор биз гэхдээ байхгүй гэж үгүйсгэхийн арга үгүй учир нь тэр дэлхий дээр байгаа болхоор тэр . Ертөнц тэгш хэмийн хуультай өдөр болхоор шөнө байдаг шиг амьдрагсад байдаг болхоор үхэгсэд ч бас орших эрхтэй .
Хөндийгөөр дүүрэн чулуун ширээ байх түүн дээр цав цагаан царайтай хүмүүс хэвтэнэ .Тэднийг зэрвэс харвал өвчин шаналалдаа байж чадаж буй мэт шинжтэй муруй эвгүй болсон уруул амтай байлаа. Тэдний судсанд хүйтэн чулуун цус гүйлгэж биеийг үхүүлэхгүй хадгалж байгаа бөгөөд тэд өөрийн үе болоход босож ирэх гэнэ. Тэд олон мянган жил ингэж үхэл амьдралын хооронд байхдаа биеээ ямар нэг хэмжээгээр хадгалж өөрийн амьдрал ирэх үед амьд халуун цусаар хооллон сэргэдэг гэж өвгөн ярилаа. Яагаад эднийг хэн нэгэн ирж устгахгүй байгаа юм бэ гэж Тэргэлийг өвгөнөөс асуухад өвгөн инээмсэглэн
-Бидний өвөг дээдэс ч гэсэн самади буюу бясалгалд орон өөрийн биеээ хадгалж хүн төрлөхтөн мөхлийн ирмэгт ирэхэд амьдралыг үргэлжлүүлэх гэж олон мянган жил хүлээдэг түүний л адил эд ч мөн тийм л цагийн хүлээж байгаа арга байж билиг оршино . Аль нэг нь үгүй бол нөгөө нь оршихгүй гэхэд Тэргэл юу ч ойлгосонгүй тул дэмий л толгой сэгсэрлээ. Тэд цаашилсаар том  бунханд дөхөж очлоо тэнд жинхэнэ үхэгсэд оршидог гэнэ. Захын нэг бунханы хаалгыг нээхэд тэнд орь залуу үзэсгэлэнтэй эмэгтэй хэвтэх агаад түүний шарилын дээд хэсэгт дэн гэрэлтэх аж . Бүсгүйд Тэргэл ойртон харваас тэр үхээгүй харин унтаж буй мэт дүртэй байсанд Тэргэл дэнг аван бүсгүйн нүүрэн тулгаж харахаар эргэхэд өвгөн бодлыг нь уншсан мэт Тэргэлийн гараас татлаа. Дэн бол дэн биш тэр бол бүсгүйн сүнс.
Хүн үхэхэд түүний биесүүд ээлж дараагаар сарнидаг ч түүний сүнсэн бие сарнидаггүй хүнийг үхэж дуусмагц үхлийн номыг уншин түүний зулайгаар сүнсийг нь гаргаж сүнсний амьсгалаар чулуун дундуур гүйлгэсэн тосыг асаадаг . Ингэж сүнсний амьсгалаар ассан дэн хэдэн мянган жил гэрэлтэж үхэгсэдийг амьдын ертөнцөд бууж ирэх болон буцаж явахад зул болон гэрэлтүүлдэг боловч амьдын ертөнцөөс хэн нэгэн нэвтэрвэл хамгийн түрүүнд дэн хагардаг . Энэ нь дэнг ашиглан тухайн сүнсний амгалан тайван байдлыг эвдэхээс хамгаалж байгаа хэрэг гэхэд Тэргэл буруугаа ухааран доошоо харлаа. Тэд бунхангаас гарахад доохон талд нь том хот  байх шиг харагдсанд Тэргэл өвгөнд хандан тэр доор хот байна уу даа гэж асуув.
Өвгөн тийм ээ
Энэ хот заримдаа газрын гадарга дээр гардаг хамгийн сүүлд 1500-н жилийн өмнө ил гарахдаа бүхэл бүтэн хуаранг залгисан гэдэг тэндхийг үхэгсэдийн хот гэж мэдэхгүй цэргүүд тийшээ ороод эргэж гарч ирээгүйг олон хүн харсан нь үлгэр мэт ам дамжин яригдсаар ирсэн гэхэд Тэргэл
-Хоёулаа энэнээс хэцүү газраар зөндөө явсан биз дээ . Тийшээ орчихоод эргээд ирье тэгэх үү?
-Үгүй ээ тэндээс бид эргэж ирж чадахгүй .
-Махан бие минь энэ амьдралынхи харин тэнд бол амьдралын дараахи амьдрал оршино.
Чи бид хоёр сүнсний аялал хийсэн болхоос бус биеээрээ орчихвол эргэж гарч чадахгүй .
Хүн үхээд нэг хэсэг нь биднээс арай дээд хэмжээст орно зарим нь доош унана харин үлдсэн нь дахин дэлхий дээр төрөхөөр үлдэнэ . Тэр үлдсэн хэсэг энд түр зуур саатан оршоод хэсэг хугацааны дараа шинэ төрөл авна гэхэд Тэргэл ихэд гайхлаа.Учир нь тэрээр үхсэн л бол өөр газар очино хэмээн бодож байж. Үхэгсэдийн ертөнц газрын гадрага болоод гүний хооронд оршиж байлаа түүнээс доош дэлхийн цөм хүртэл дахиад ч хэд хэдэн оршихуй байдаг агаад дэлхийн цөм халуун лаваас бус харин хоосон нүхнээс бүтэх тул түүгээр орчлонгийн бодгалууд бусад орон зайд гарах ба басхүү бусад ертөнцөөс тэр орон  зайгаар дэлхийд нэвтэрдэг гэнэ. Бясалгалд орж үзээгүй Тэргэлд үүнийг хэн нэгэн хэлсэн бол тэрээр шоолон инээж тэр хүний тэнэгийг гайхах байсан нь дамжиггүй харин энэ удаад тэрээр тийм байж болох гэдгийг мэдсэн болхоор чимээгүй л өвгөний үгийг шимтэн зогсоно.
Харсаар байтал хөндий дэх хот нүдэн дээр зэрэглээ адил замхархад өвгөн Тэргэлд хандан үхэгсэдийн хотод ойртон очиход дотор муухайрч бие сулдидаг хотыг удаан харах тусам хараа муудаж заримдаа хутгаар зүсэж буй мэт санагддаг .  Учир нь үхэгсэд үр хойчтойгоо адил инерги цацруулдаг ч гэлээ хүмүүсээс өөр аргаар энерги  зөөдөг нь амьд хүмүүст хана босгосон адил
саад болдог . Гэхдээ үхэлд сайн тал бий их зовлон шаналал мэдэрч буй хүнд бие гэдэг шорон шиг л байдаг . Сүнс бие гэгч шоронгоос гарваас өвчин зовиурыг мэдрэхгүй болно.
Энд цаг хугацаа өнгөрсөн одоо ирээдүй гэж салангид оршихгүй бүгд одоотой зэрэгцэн оршиж байдаг гэхдээ энд хатуу болоод бодит биетүүд бас оршидог . Учир нь хүмүүсийн үлдсэн дурсамж болоод бодлууд энд санаандгүйгээр биежих юм уу эсвэл тэд амьд байхдаа дуртай байсан зүйлсээрээ орчин тойрноо дүүргэдэг ингэсэнээр үхэгсэд тайвширч айдас цочирол нь багасгадаг харин эндээс тэд цаашаа цаг хугацааны хязгааргүй шилжилтүүдтэй тулна. Шилжилтийг ухаарч чадсан нь цааш явдаг бөгөөд ухаарч чадаагүй нь эндээ үүрд үлдэж юмуу дэлхийд эргэж төрдөг гэлээ.
Өвгөн Тэргэл хоёрыг хөндийгөөс буцахад  бүрэнхий нөмөрч бүгээн өнгөнд бараанд залгигдаад газар дэлхий харанхуйд хучилаа. Тэргэл гунигтайгаар эргэж харвал хөндийн дээгүүр цагаан хөх шаргал гэрлүүд тэнгэрт нисэлдэж байв. Тэргэл сандран Дэлэг ахаа гэрэл хар даа гэж бараг хашиграх шахам хэлэхэд өвгөн үхэгсэдийн хотоос дүн өвлөөр ч хурц гэрэл цацардаг гэхдээ гэрэл хурц байлаа гээд хөндийн цас хайлдаггүй гэж тоомжиргүй хариулав.
-Яагаад хурц гэрэл гарч байгаа бол цас хайлах хуультай биз дээ гэхэд
-Хэг хууль гэнэ , ямар хууль ,ямарч хууль дэлхийд байхгүй . Нээсэн гэнэ юуг нь нээсэн байхав дээ бүгд нээгдсэн зүйлийг гэснээ гэрэл гэвч гэрэл биш ээ нарийн инергийн зөөлтөөр гэрлийн нөлөө үзүүлж байгаа нь тэр зүгээр л харааны эрхтэнээр тоглож байгаа юм гээд цааш харлаа.
Өвгөнийг юу ч мэддэггүй гэж бодож байсан гэтэл харагдаж байгаагаасаа ярилцаж байгаагаасаа ер өөрөөсөө тэс өөр хүн юм. Хүнийг амархан дүгнэж болдоггүй бололтой .
  .  Тэр хоёрыг хүлээсэн хот айлыхан үгэнд дурлан тэднийг тосож ирсэн ч амнаас нь олигтой үг унаагүйд нэг нэгээрээ явцгаав .
Хөдөө идээ цагаан дээр хэд хоносон хоёр буцах болоход хэд хоног хамт байсан хот айлыхан гунигтайгаар үдэж өглөө.
Тэргэл өвгөн хоёр хотын зүг салхи татуулан давхина .Хэдхэн хоносон боловч асар их зүйлийг сурч мэдсэн энэ хоногуудад Тэргэл ухамсараасаа дахин төрсөн гэж хэлвэл болхоор . Үхлийн амьдралаар сольж атгуулсан өрөөний эмгэний хуруун чинээхэн бурхан түүнд хүн болохын сайханыг мэдрүүлсэн билээ . Гэвч хот дөхөхийн хирээр түүний сэтгэлийн хөндүүр нэмэгдсээр
тэр эхнэр охин хоёроо биш харин Айныг санан шаналж байлаа.
Өнө эртний мэт санагдах Анугийн дэргэд Айн түүний хувьд хамгийн чухал гэтэл гэртээ эргээд очиход Ану ирчихвэл байвал яах билээ.
Зүүдэлсэн ч байж болох тэр бүсгүй чухам юуны учир зүрх сэтгэлийг хүчтэй догдолуулж бодохын төдийд хайр зүрхнээс буцалдаг юм бол гэж Тэргэл бодно
  Хажууд нь Дэлэг юуг ч юм бодон суух бөгөөд Тэргэлийг бодвол эмгэнийхээ цайг санан халирах олон зүйл дээр хажууд байж дэмжиж явсан ханиа үгүйлж байлаа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан ажээ .
Хот дөхөхийн хирээр машиныхаа хаазыг улам нэмсээр буй Тэргэлд өвгөн юм хэлэхгүй байгаа нь өөрөө ч гэсэн яарч байгаагийн шинж гэлтэй. Дэлэгийн үүдэнд ирж зогсоход хашааны хүүхдүүд шуугилдан хирдээ л бужигнаан үүсгэж өвгөн ч хол яваад ирсэн хүний байдалаар гэртээ үнэ хүндтэй орход Тэргэл яараад байна хэмээгээд цай амсалгүй гарсан нь өвгөнд атаархансаных байлаа. Орцондоо ороод шатаар алхаж явхад гуниг төрнө. Үүдэндээ ирээд түлхүүрээ нүхэнд шургуулан эргүүлхэд тор хийгээд гацчихсан нь дотроос түгжсэнийг илтгэх тул Тэргэлийн зүрх хүчтэй булгилан ирчихэж , эргээд ирчихсэн байна тэр хоёр гэж шивэгнээд
амьсгаагаа даран хаалгаа зөөлөн тогшиход хаалганы цаанаас охиных нь гүйж ирэх дуу сонсогдсоноо
-Хэн бэ? гэж асуув.
-Аав нь байна гэж гэж хэлхийг сонсоод
-Ээжээ аав ирж байна. гээд буцаад гүйчихэв.
-Удалгүй хаалга онгойж охин нь ааваа гээд хүзүүдэн авлаа
Ану нэг ширэв татаад буцаад өрөөрүүгээ орчихов . Тэргэлд энэ нь ч  амар байлаа тэр хэрвээ Ану өөрт нь сайн хандсан бол яах учраа олохгүй байсан биз.
Тэргэл охиноо тэвэрхэд тийм гэхийн арга үгүй нялх зөөлөн үнэр үнэртэж сэтгэлд нь гуниг хургаана .Урьд нь байсан бол тэр Ануг аргадах байсан гэтэл өнөөдөр түүнд Ануг аргадах хүсэл байсангүй. Эргэлзэж тээнэгэлзсэн сэтгэлд Айны дүр тодрон ирхэд тэр өөрийн эрхгүй санаа алдлаа.
Тэргэл тэр хоёрын муудалцаан жоохон зүйлээс болсон аж Тэргэл гадуур явж байгаад орцруугаа орохын өмнө тамхи байхгүйг санан хажуугийн дэлгүүрээс хайрцаг тамхи аваад Ану гэртээ тамхи татахад дургүй тул хажуугийн довжоон дээр суугаад тамхиа асаатал орцных нь үүдэнд цагаан өнгийн бенз маркийн машин ирээд зогсов.Тэргэл ч залуу хүн болхоороо яасан гоё машин бэ ? гэж атаархангуй бодож дуусаагүй байтал машинаас Ану буугаад ирэв. Анугийн богинохон банзалын завсараар эрүүл чийрэг гуя нь гялалзан баяртай гэж байгаа бололтой гараараа дохиод эргэн орцруугаа гүйхэд цагаан бензтэй залуу ортол нь харж байгаад ормогц нь хүчтэй хааз өгөн Тэргэлийн урдуур гарч одож үүнээс л үүдэн тэд муудалцсан байж.
Тэргэлийг хэд хоног эзгүй байх хойгуур Ану хичнээн хичээсэн ч Барсааг бодохгүй байж чадахгүй байлаа. Толгой нь эргэсэн эмэгтэй хүнд чөтгөр шүглэдэг гэж өөрийгөө буруутган бодоод ч нэмэр болсонгүй . Өдөр зүгээр суухад ,шөнө унтах гээд хэвтэж байхад бодогдоод болохгүй сэтгэлийг яалтай . Барсаатай танилцсан түүх их сонин Багшийн дээд сургуулийн оюутан байхдаа Ану Дариа Гэрэлмаа гэдэг хоёр охинтой үй зайгүй найзууд байсан бөгөөд тэр гурав зуун хорин мянгатын саарал таван давхар байрнаас үйлчилгээний төвтэй хамгийн ойр байрны гурван давхарны нэг өрөөг хөлсөлж сууна. Сургууль гэр хоёр нь нилээд зайтай болхоор охид хичээлээ тараад замаар явж байгаа машинд гараа өргөн ахаа зуун хорь орох гэсэн юм дөхүүлээд өгөөч гэж гуйна аль алиных нь бие хаа гайгүй болхоор зарим эрчүүд шохоорхолоор зарим нэг нь ээ чааваас даа оюунтан болхоороо мөнгөгүй байгаа биз хэмээн зам дагуу бол дөхүүлж өгсөөр байгаад манай гурав ч нилээд амтшиж . Ингэж явахдаа л Барсаатай танилцсан хэрэг Ану , Гэрэлмаа, Дариа гурав гурвуулаа Барсаад сайн бол харин Барсаа бүгдтэй нь ижилхэн харьцдаг байсан болхоор хэнд сайн нь мэдэгдэхгүй өдөр хоног өнгөрч байтал гэнэт Барсаагийн Англид суралцах гэж хөөцөлдөж байсан нь бүтээд нэг л өдөр нисээд явахад гурван охин аль аль нь хөнгөхөн гуниг өвөртлөөд үдсэн билээ. Түүнээс хойш нилээдгүй жил өнгөрч Ану ч хүнтэй суун хүүхэд гаргаад амьдрал нь цэгцэрсэн үед Барсаа таарсан байж . Ану Барсааг анх хараад гайхан баярласанаасаа илүү ичсэн гэвэл зохилтой Яагаад гэвэл Барсаа үнэтэй машин унаад хэзээний янзаараа гялалзаж яваа бол Ану сургуулиа төгсөөд мэргэжилээрээ нэгэн дунд сургуульд ажилд орсон ч хийж буй ажил санаанд нь хүрээгүй тул гарчихаад сүүлдээ арга мухардан эгчийнхээ дэлгүүрт худалдагч хийн өдөр хоногийг өнгөрөөж байгаа билээ. Барсаа
-Хүүе яасан сонин хүн бэ?  Таарсаныхи хамт хоолонд орох уу ? Найз нь энүүхэнд гайгүй хоолтой газар мэднэ гэхэд Ану дургүйцэж чадсангүй үнэндээ дургүйцэхийг ч хүссэнгүй .
Барсаатай хоолонд орж урьдын хөгжилтэй амьдрал хийгээд одоо юу хийж байгаагаа хүртэл ярьсан боловч Ану хүнтэй суусанаа хэлсэнгүй . Барсаад хайртай байсан эртний дурсамж сэдэрч хэзээний хайртай хүнийхээ дэргэд өнөөдөр сууж байгаа нь үлгэр мэт санагдсан тул хүнтэй суусан гээд мэдчихвэл үргэчих юм шиг санагдсан хэлэхийг ч хүссэнгүй . Барсаа сургуулиа төгсөж ирээд нэг яаманд ажилд орсон одоо жоохон тушаал ахиад хэлтэсийн дарга болох гэж байгаа гээд өөрийн ажил амжилтаа ярьж байхад Ану Барсааг Тэргэлтэй харьцуулан бодож Тэргэлийг өөрийн эрхгүй голж сууна.
Барсаагийн машинд суугаад хүргүүлж байхдаа Ану шиг аз жаргалтай хүн байсангүй. Эмэгтэй хүмүүсийн онгироо зангаар түүнийг хэн нэгэнд харуулахыг хүсэвч гачлантай нь ганц ч танидаг хүнтэй таарсангүй . Орцных нь үүдэнд Барсаа хүргэж өгөөд утасныхаа номерыг өгөн залгаарай гэхэд Ану залгалгүй яахав дээ баяртай гээд орцруугаа орохдоо Тэргэл түүнийг харж байгааг анзаарсангүй.
Чингээд бөөн хэрүүр маргаан болж Ану гэрээсээ охиноо аван явсан боловч нэгэнт л хүний ханилсан хань болхоор төд удалгүй гэртээ ирэхэд гэрт нь хүн байхгүй байсанд гайхаад барсангүй нэг хоёр гурав ..... гээд хоноод л байсан ч Тэргэл ирсэнгүй бас түүний хаашаа явсаныг хэн ч мэдэхгүй байсан тул санаа зовоод байж ядах дээрээ хүрч байхад Тэргэл ирсэн нь энэ байлаа.
-Ану гэж Тэргэл аяархан дуудхад Ану аан гээд эргэн харав.
-Чи надад хайртай юу гэж асуувал
-Тэр толгой дохилоо
-Айн байсан бол хайртай гээд намайг тэврэх байсан байхдаа гэж Тэргэл  бодов.
Тэргэлийг хаана байсаныг Ану асуусангүй бас түүнтэй урьдынх шигээ байж чадахгүй байлаа.
Хайр гэдэг шилэн бөмбөг мэт түүнийг хагалчихвал тэр үйрээд л тарчихдаг эмзэг .

                                                     Хоёрдугаар бүлэг

                                                      Элээгдэх ертөнцийн маргааш
                                                      Орших , эс оршихоо та ч би ч хэлж үл мэднэ
                                                      Энэ цаг хугацааг яг одоо хэмээн нэрийдэвч
                                                      Гурван цаг давхцан оршидог
                                                      Эс оршидогийн талаар маргалдана
                                                      Мөнх, мөнх бусын ертөнцөд
                                                      Туйлийн үнэн , туйлын худал үгүй гэлцэнэ
                                                     Мөнхүү шинэ хэмээгдэх хуучин ,хуучин хэмээгдэх шинийг би
                                                      Ертөнцийн өөр өнцөгөөс харахыг мөрөөснө.
                                                                                                           Зохиогч
 Ану  толины урд эргэлдэн нүүрээ будаад гарахад Тэргэлийн сэтгэл ихэд хөндүүрлэв.
Тэр юу мэддэгүй байсан бол амар байхгүй юу яагаад ч юм Ануд дургүй нь хүрэн муу янхан гэж харааж орхиод Тэргэл хувцасаа өмсөн Дэлэг өвгөнийд очихоор гарлаа.  Илч муутайхан өглөөний наран хүйт даах сэтгэлийг бүлээцүүлж байгаа мэт санагдуулан дээш асна.
Яаралгүй алхсаар Тэргэл өвгөнийд ирэхэд өвгөн баярлан угтаж хөгшөөн хүнд цай идээ өгөөрэй гэж хөл алдах нь нэг бодлын сайхан ч нөгөө талдаа санаа зовооно. Тэргэлийг цай ууж байх хооронд өвгөн Тэргэлээ энэ хойд байшинг сайхан халаачихсан байгаа хоёулаа өнөөдөрөөс тэнд сууна гэхэд Тэргэл толгой дохилоо.
Өвгөний хэлдэгээр байшингийн үүдээр орход пүн хийсэн дулаахан агаар тосон авав.
Хоймор бурхан байх /түүнийг ямар бурхан гэдгийг мэдэхгүй/ агаад өмнө нь ширээ тавин зул асааж ширээний наахантаа дахиад явган ширээ байх түүний өмнө өвгөн очиж суугаад Тэргэлийг өмнөө суу гэж заав.
Өвгөн Тэргэлд хандан өнөөдөр хоёул Өнө мөнхтэй нүүр тулна  гээд бурханы доодох хайрцагнаас урьд өмнө Тэргэлийн нэг удаа харж байсан алтлаг ялтасыг гаргаж ирээд нямбайлан илсэнээ Тэргэлд өгөхөд Тэргэл хоёр гардан авлаа.
Тэргэл ялтас дээр гараа тавимагц түүний хурууны өндөгнүүд чим чим хийж байсанаа удалгүйгээр түүний ухамсарт ялтасны бичээс уншигдаж эхэллээ.Ялтасны бичээсүүдийг тэр нүдээрээ биш гараараа уншиж байгаа нь түүнд их сонин санагдана.Ном судар шүтэхгүй ёс горимд хашигдахгүй хорвоо ертөнцийг тийм үгүй бус тийм үгүй хоёр тэнцүү хэмжээгээр шүтэн барилдана гэж үзэж байж эртний мэдлэгийн санд нэвтэрсэн бөгөөд түүн дээр биднээс хавгүй ухаантай өвөг дээдэс минь үнэн мэдлэгийг үлдээж үлдээхдээ алтлаг ялтас дээр үлдээсэн ба алт нь исэлддэггүй бодис учраас түүний атомд мэдээлэл шингээхэд хэзээ ч сарниж алга болохгүйг бодолцож.Ухамсарт байгаа мэдлэгийн сэрээх хэрэгтэй гэхдээ түүнийг бусдад хор хохирол болохгүйгээр нээвэл зохино. Оюун санаа жоохон л ахихад ер бусын чадвар хүн илэрч эхэлдэг аж .
Тэргэл нууц эрдэмд нэвтэрч байгаа гэсэн бүх зүйлийг амар байсан гэж хэлэхэд бэрх . Дэлэг өдөржингөө хамт байх боловч тэр хүүг өөрөө бүх зүйлийг бодож ол гэсэн янзтай өөрийнхөө бодолд дарагдан чимээгүй сууна .
Харин Тэргэлд харагдаж байгаа зүйлс амьсгалж байгаа агаар нэг л өөр өнгөтэй болж харагдаж эхлэсэн бөгөөд ялангуяа амьсгалж байгаа агаар нь улаан хүрэн өнгөтэй мэт санагдах болсон тул түүгээр амьсгалах муухай санагдаж байв.
-Агаараар амьсгалахгүй амьдарч болдоггүй л байсан юм байх даа гэж Тэргэлийг асуухад өвгөн түүнрүү нэг том харсанаа :
-Агаараар амьсгалахгүй өөр юугаар амьсгалах гээд байгаа юм бэ гэж асуув.
-Агаар их муухай улаан хүрэн өнгөтэй юм гэвэл өвгөн санаа алдсанаа тийм ээ агаар бохирдсон хүнээс гарч байгаа муу бодол санаа түүнийг харахын арга үгүй муухай бохир болгосон . Гэвч чи одоохондоо түүгээр амьсгалахгүй бол амьдарч чадахгүй . Хаа сайгүй тархсан сансарын эрчимыг ашиглаж чаддаг болхоороо чи агаараас биш энэ эрчимээр амьсгалж болно . Ингэж чадвал нойр хоолгүйгээр амьдарч халуун хүйтнийг тэсвэрлэж өвчин болоод үхлийг давна . Харин одоохондоо гуниглаад хэрэггүй
-Чи ийм байгаа нь инээж гуниж чадаж байгаа нь бүх юмыг авсан хэрэг шүү дээ гэж өвгөн хэлээд хүүгийн далыг зөөлөн алгадхад Тэргэл санаа алдав.
-Хүн бүхэнд төрөхөөс нь ч өмнө заяагдсан жам ёсны нууцлаг хүч байдаг . Хүн бүхэнд оршихуй ямар нэгэн байдлаар бэлэгдэл дохио илгээж байдаг . Гэвч ихэнхи хүмүүс түүнийг хүлээн авхаас татгалзаж , татгалзах бүхэндээ зүрхэндээ ганцаардмал байдалыг мэдэрдэг. Нэг удаа татгалзахад дараа нь туслахад улам хэцүү болдог ч гэсэн оршихуйн нарийн ухамсар хэзээ ч хэнийг ч хөсөр хаядаггүй гэж өвгөн Тэргэлд ч юм уу , өөртөө ч юм уу хэлээд цааш эргэлээ.
-Тэргэл үхэж болох байсан ... Гэвч түүнийг үхүүлээгүй яагаад гэдгийг мэдэхгүй боловч амьдрах ёстой болоод л тэр байж.
Хотын гудамжинд амьдрал буцлана . Хэзээ нэгэн цагт энэ газар оргүй хоосон байсан гэж хэн ч хэлхээргүй их хөлийн газар болж энэ л амьдралын мөн чанар оргүй хоосноос орд харш босгоод эргүүлээд түүнийгээ оргүй хоосонд шингээх нь оршин буйгийн язгуур аж.


 Тэргэл өвгөнийхөөс гараад явж байхад оройн сэрүүн агаар энгэр заамаар шургачин сэрүүн салхи хацар илбэн байвч Тэргэлийн толгойнд Айнаас өөр хүн бодогдохгүй байлаа.Тэргэл хэдийгээр гайхмшигаар амьсгалж байгаа ч гэсэн ганцаардсан зүрх нь уйтгараар дүүрэн .
Хорвоо ертөнц түүнд яагаад ийм их гайхамшиг атгуулсан болохыг тэрээр одоо болтол ойлгоогүй хэвээр  ганцаардалт амьдралаа төгсгөхийг хүсэвч үхээд бүх зүйл сайхан болохгүй гэдгийг мэдэх болсоноор үхнэ гэдэг түүний хувьд утгагүй болчихож . Уг нь тэр үхлийг өөрийн ганц аврал гэж бодож байсан гэтэл үхэл өөрөө үнэ хүндгүй болох үед үнэн зүрхний гүндээ ганцаардаж буйгаа мөч бүхэнд мэдрэнэ.
Тэргэл охиноо цэцэрлэгээс нь аваад гэртээ ороход Ану ирээгүй байв.Өдрөөс өдөрт Ану өөрөөс холдон буйг Тэргэл харавч юу хийх ёстойгоо ойлгохгүй . Хорих тусам бүсгүй түүнийг үзэн ядаж буйг мэдэрч шаналана.
Хүний сэтгэл хамгийн туйлбаргүй хувисамтгай зүйл гэдгийг Тэргэл урьд нь яагаад мэддэггүй байсан юм бол.
Хардах , харамлах , уурлах бүгд зэрэгцэн өчүүхэн тархийг базаж шаналант зүрх цээжинд багтахгүй болоод ирэх яг тэр мөчид хаалга цохив . Түг түг хийх энэ чимээнээр түрүүхэн бухимдаж өширхөж байсан сэтгэл тайтгарлаа.
-Яагаад ингэж оройтов.
-Замаараа найзтайгаа уулзаад ...
-Хэнтэй
-Оогийтой .. гэж хэлхэд  Тэргэл "Муу янхан чи тэр залуутайгаа уулзсан биздээ "гэж бодсон боловч хүчээр хэлээ хазав. Яг энэ мөчид тэрээр Ануг унагаагаад үхтэл нь өшиглөмөөр санагдсан ч угаас ухамсарт нь суугаагүй араншин тул тэгсэнгүй . Юу ч мэддэггүй байсан бол сайхан байхгүй юу ? Даана ч болсон процесс бүрийг мэдээд байдаг.
Зөөлөн булбарай арьс тэмтрэгдэх бүрийд араатан сэрэхүй бүр ихээр буцалж Ануг зав татчих дөхөн довтолно. Ану нүдээ хагас аниад бүхий л биеэ түүнд тушаасаныг сарны туяанд харахад
гантиг мэт биеийн галбир улам тодрон бүхлээрээ чинийх гэх шиг Барсаад бардам сэтгэл төрүүлнэ. Далайн эрчит түрлэг эргийн зөөлөн элсийн илбэх мэт хүчит ширүүн давалгаа халил цохиог нүдэх мэтээр хүмүүний ужид цэнгэлд мансуурсан хоёрт наана цаана гэж бодох зүйл байсангүй .
Ану цонхоор тэнгэрт мэлтийх том сар түүний хажууд гялтагнах үй түмэн ододыг харан дуугүй зогсож байсанаа:
Би чамд анхнаасаа л хайртай байсан гэв.
-Хайр гэгч чухам яг юу юм бэ ? гэх бодол энэ мөчид Барсаад орж ирлээ. Барсаа эхнэртэй гэдгээ хэлээгүй нь буруу мэт боловч бүсгүй түүнээс асуугаагүй болхоор хариулаагүй хэрэг хэмээн өөрийгөө өмөөрнө.
Тэгээд тэр хоёр удтал тэнгэрт мэлтийх том сарыг харцгаав. Дараагаар нь Барсаа Анугийн хүзүүн дээр үнсэхэд бүсгүйн сэтгэлд  хөнгөн харуусал унаад нэг их санаа алдмаар болсон ч санаа алдсангүй зүгээр л нүдээ анилаа.. Бүсгүйн  дотоод ертөнцөд хүсэл хясал хоёр зодолдож хүн чанрыг зулгаана . Гэвч хүн чанар гэж яг юу юм бэ ? Хүмүүсийн хэлдэгээр хүн чанартай зан гаргах гээд өөрийгөө золиослох нь хүн чанар юм гэж үү ? Өөрийгөө золиослосон хүн л заавал сайн хүн болдог гэж үү?Эмэгтэй хүн гэдэг булзамхай загас л гэсэн үг бариад авлаа гэж бодход хэзээний гараас мултарчихсан байдаг. Ану Тэргэлд ухаангүй хайртай байсан үе нь хэзээ билээ. Гэтэл одоо Барсаатай байхыг хүсэн Тэргэлийг үзэн ядах нь юуных . Тэр салаа замын эхэнд зогсоод хаашаа явахаа үл мэдэгч аянчин шиг гайхширна. Бүхэл бүтэн амьдарынхаа арван жилийг өөрт нь зориулсан Тэргэлийг үү ? Эсвэл анхны хайр Барсааг уу ?
Маргааш нь Тэргэл Ануг унтаж байхад Дэлэг өвгөнийд ирлээ. Тэгээд өвгөнд өөрийн амьдралаа эхнээс нь ярингаа Анутай танилцсан түүнд хайртай болсон хэсэг дээр хоолойгоо жоохон нам болгосоноо цааш эхнэрээ өөр хүнтэй болсон гэдгийг хэлэхдээ нүдэнд нь хорсол буцалж буйг өвгөн анзаарав. Тэргэл үнэндээ Ануд хайргүй боловч ямарч хамаагүй аргаар эхнэрээ буцаан өөрийнхи болгохыг хүссэн хэрэг . Тэрээр өөрийн нэвтэрч мэдсэн орчлон ертөнцийн мэдлэгийг ганц өөрийн шуналын төлөө ашиглах гэж энэ эрт яаран ирж .
Өвгөн Тэргэлд чухам юу гэж хэлэхээ мэдэхгүй байв. Энэ залуухан хүүд хорвоо ертөнцийн нууцыг нээхдээ ертөнцийн чинад дахь ертөнцөд нэвтрүүлэхдээ хэн нэгэнд хор хийнэ гээд гүйгээд ирнэ гэж чинээ бодож байгаагүй өөрийн хар толгойгоо зүхнэ. Хүү энэ хэдэн хоногт юу ч ойлгоогүй юуг ч мэдрээгүй байж . Тэрээр хүүгийн амиа хорлох гэсэн эртний мөрөөдөлийг үхэл бол төгсгөл биш гэж ойлгуулсан боловч тэр хүүд амьдрал бол хайр юм гэж ойлгуулж чадаагүй байж.  Амьдрал бол хайр . Тэр ээж нь хүүгээ хайрлах , багш нь шавиа хайрлахаас илүүгээр нар мэт дэлхийг гэрлээр тэтгэх ус мэт амьдралыг амиар тэтгэх өчүүхэн жижгээс агуа томыг хүртэл алагчилгүй хайрлах хайр юм гэдгийг ойлгуулаагүй байж .Өвгөн
-Тэргэлээ чиний амьдралын зорилго юу вэ? хэмээн асуухад
-Сайхан амьдрах
-Сайхан амьдрал гэж чинийхээр юу вэ?
-Элэг бүтэн өвчин зовлонгүй дутагдах зүйлгүй байхыг л хэлэх байх даа гэж Тэргэл хариулсан боловч өөрийн хариултандаа сэтгэл дүүрэн бус байлаа. Тэр Ануд хайртайдаа биш харин өөрийг нь юман чинээд бодоогүй үзэн ядаж байгаад нь өшрөх сэтгэл буцалж ямарч хамаагүй аргаар түүнийг өөрийн болгож авах гэсэндээ чармайж байгааг өвгөн мэдэж байсан боловч юм хэлсэнгүй .
Өвгөн хэдийгээр тас хориж Тэргэлд туслахгүй байж болох байсан боловч Хар дом илбэ жатгаар  хайр сэтгэл эд хөрөнгө нэр алдар ер нь ертөнцөд буй бүхнийг авч болно гэхдээ хэрвээ чи өнгөрсөнд авсан бол ирээдүйд заавал эргүүлэн төлөх ёстой энэ бүхнийг эд хөрөнгө эрүүл мэнд өөрийн болоод ойр дотныхоныхоо амь насаар төлөх аюултайг өөрийн биен дээрээ мэдрэг тэгж мэдэрч байж дараа бусдад тийм хорлонтой зүйл хийхгүй, хийж өгөөч гэж ирж байгаа хүмүүст туслахгүй байг гэж бодсондоо зөвшөөрлөө. Ерөөс хүний гол алдаа нь тийм гэж хэлж байхад ойлгодоггүй харин өөрийн биеээр мэдэрч тэрхүү замыг туулж байж ойлгодогт л хамаг учир оршино. Ямарч гэгээрсэн оюун ухаан үйлийн үрийн утасыг хөндөхгүйг хичээдэг яагаад гэвэл үйлийн үрийн ширхэг утас тасархад маш их гай зовлон ирнэ гэтэл хар дом хараал жатга ашиглах нь хүний үйлийн үрийг үндэсээр нь өөрчилж оршихуйн тойрогт гай болдог тул түүнээс ирж байгаа шийтгэлч мөн адил хүнд байдаг аж.
-Тэргэлээ эхнэрийг чинь чамд хайртай болгож болно . Харин оронд нь чи охиноо өгч чадах уу ?
Тэргэл дуугарсангүй Анутай хамт байхын төлөө охиноо золиосонд гаргана гэдэг хэтэрхий үнэтэй солилцоо санагдаж Тэргэл өвгөнрүү харахад түүний царайд тоглосон шинж огт илэрсэнгүйд Тэргэл балмагдаж таньд арай үнэтэй санагдахгүй байна уу? гэвэл
-Би чамд тусалж болно гэхдээ хожмын өдөр охины чинь амиар ч юм уу эсвэл чиний болоод ойр дотны хэн нэгний чинь эрүүл мэндээр хэмжигдэх байсан ч хамаагүй гэж чи бодож байвал би чамд туслая . Чи бүхнийг авч болох ч авсаны бүхнийхээ хариуг хэзээ нэгэн цагт өгөх болно гэдгээ мэдэж байх хэрэгтэй гэхэд Тэргэл дотроо энэ бүхнийг болсон мэтээр төсөөлөе гэсэн боловч гэнэт дэмий санагдаж эхэлсэн тул бодлоосоо ухарч дэмий юм байна . Харин та надад түүний талаар  яриад өгөөч гэхэд өвгөн уртаар санаа алдаад зорисондоо хүрсэн хүний царайгаар Тэргэлд ингэж ярьлаа. Хүнд аз жаргалтай амьдрал гэж байдаггүй . Зөвхөн аз жаргалтай цаг мөчүүд л гэж байдаг  .Хараал болоод хар дом нь зөвшөөрөгдөөгүй хориотой зүйлс  түүний жинхэнэ язгуур чанарыг хүмүүс тэр болгон ойлгохгүй зөвхөн чиний Ануг буцааж авчирах гэж байгаатай адил ямар ч хоргүй гэж боддог. Хүн бүхний тархинаас цацраг ялгарч байдаг тэр яг гарын хээтэй адил дахин давтагдашгүй гэтэл хар домоор хүнийг эргүүлэн татахад түүний тархины хамгаалалт эвдэрдэг . Мөн сэтгэлийг хөдөлгөгч хүчийг ч эвддэг тэр чиний бодсоноос илүү өргөн хүрээтэйгээр тархаж сансарын хуулийг зөрчидөг. Дэлхий дээр буруутныг тэр болгон хурдан гэсгээдэггүй боловч хараал, хар домын хариу цохилт маш хурдан ирдэг. Учир нь хар хүчин хэзээ ч хэнд ч юуг ч зүгээр өгдөггүй гэж өвгөн хэлээд бусад хүнийг хохироохгүй ганцхан Ануг авчирна гэж бодож байгаа чинь буруу хараал болоод хар домын ихэнхи арга ном сударт тэр болгон бичиж үлдээгдээгүй ба багшаас шавьд ааваас хүүд  уламжлагдан ирж . Учир нь тарни шившлэг домын нууц хүний амиар хэмжигдэж хүний нулимсаар угаагдаж санаанд ч оромгүй өр төлөөсийн хариутай байдаг .
Хар домыг ашигласанаар хүн анагаагч мутрын үүрэг гүйцэтгэн хувь хүний онцлогт таарсан үйлчилгээг үзүүлэгч болж чаддаг ба энэ тусдаа горим жаягтай нарийн нягт тунг тааруулсаны үндсэн дээр хийгддэг гэж Дэлэг хэлээд
-Арваад жилийн өмнө хорин тав орчим настай боловч элэгний хавдартай нэг хүүхэн над дээр ирсэн .Элэг гэдэг анагаах ухааны хэлээр цус шүүдэг эрхтэн боловч хараал хамгийн эхэнд элгэнд очих нь элбэг байдаг. Учир нь цус мэдээллийг дамжуулж цусанд ирсэн мэдээлэл элгэнд шүүгдэн үлдээд түүнийг муутгадаг юм уу даа гэж би хувьдаа боддог . Тиймээс би түүний хараалыг хариулахаар шийдсэн гэхдээ хараалыг хариулахдаа өөртөө хүчтэй хамгаалалт үүсгэх хэрэгтэй бас бодол санаагаараа намайг  тойрон толь байна гэж төсөөлөөд надад ирсэн муу бүхэн толинд ойн өөрт нь буцаж байна гэж бодох хэрэгтэй толин орны дотор гар хүрэхийн арга үгүй гал байна гэж бодоод толийг нэвтэрсэн муу зүйл галд шатаж байна төсөөлөх хэрэгтэй гал толь хоёрыг баргийн муу зүйл давдаггүй тул хамгаалалтаа ингэж хийсэний дараагаар шөнө дунд аяганд ус хийн саранд харагдах газар тавиад тарни уншина . Ингэсэнээр сарны хэлбэлзэл аяганд ирж усны шинжийг тарнийн хүчээр өөрчилнө . Чиний хэлээр бол усны атомд нөлөөлж байгаа юм .Чингэж тависан усаа үүр шөнийн завсар үнэгэн харанхуйд уухад болно. Үүрээр хүний бие сэргэг байдаг цагт тарнитай ус биед нөлөөлсөн муу бүхнийг устгана. Үүнийг ерөнхийд нь хар домоор анагаах гэж хэлээд байгаа юм . Гэхдээ энэ их нарийн .Хэрэв тэр хүний үйлийн үрийг үүрч чадахгүй бол түүний үйлийн үр өөрт чинь халдаж түүний шаналж байгаа шаналангаар чи өөрөө шаналах болно.  Хараал нь тарни шивлэгийг шингэн хатуу хийд шингээн цааш хүндээ илгээдэг. Ингэсэнээр хамгаалагч бүрхүүлийг сүйтгэж сүлд доройтон түүнд болоод түүний удамд үе дамжин нөлөөлдөг . Удам дамжин нөлөөлдөг гэдгийн утга нь нэг удмын хүмүүс ижил инергийтэй байдаг гэтэл тэр инергийн долгионыг сүйтгэдэг . Харин хамгийн сүүлийн аргыг барагтай бол хэрэглэх хэрэггүй үүнийг ашиглан орон зай цаг хугацааны гажуудал үүсгэж, дүрсийн хувиргаж , ой санамжийг ухрааж арчидаг . Энэ арга хамгийн хүндэд орно үүнийг ашигласанаар хожим санаанд чинь ч орохгүй зүйлээр өр төлөх болдог  гэж өвгөнийг тайлбарлахад
- Хугацаа хамаатай юу ?
-Хамаатай уг удмаар нь устгах хараалыг 3,5,7 гээд сондгой жилээр түгжиж хийдэг яг жилийн давтамжинд нь хэн нэгнийг авч явах бөгөөд бусад үед зүгээр байдаг эсвэл гэрийн дан эрчүүд эсвэл дан эмэгтэйчүүдэд гээд ер нь хийж байгаа хүнээсээ хамааран яаж ч хийж болдог л гэдэг би тийм зүйлийг таашаадаггүй тул гүнзгийрүүлэн судалж байсангүй.
-Арай хөнгөн хар дом гэж байдаггүй юм уу ?
-Хар дом хараал хоёр чинь хоорондоо асар их ялгаатай хараалын хариулалыг хар домоор хариулж түүнд байгаа өвчин эмгэгийг хатуу аргаар буюу хар домоор эдгээдэг тул хар домд анагаагч мутар байдаг . Харин хараал цаад хүндээ шууд хүрч хор болхоос өөр сайн зүйл үгүй .
-Ану намайг хуурч байхад би хараад л байхаас өөр юу хийж болохгүй гэсэн үү ? Би түүний энэ увайгүй үйлдлийг таслан зогсоомоор байна .
-Хараал хийхгүйгээр аргалж болно.
-Яаж
-Чи сэтгэлээ тайван байлга . Хүн өглөө нь уурлаад өдөр болоход уур нь гарчихаж байгаа мэт бие тайвширдаг ч түүний гэрлэн биед шуурга шуурч тэр хоёр , гурав заримдаа бүр долоо хоног үргэлжилдэг. Энэ шуурга биеийн чинь хамаг гэрлийг бөхөөж бөхсөн орон зайгаар муухай зүйлс дүүрдэг .
Ийм яриа болж өнгөрсөний дараагаар Тэргэл гэрлүүгээ явж өвгөн өрөөндөө үлдлээ. Тэргэл Ануд урьдийнхи шигээ хайртай биш боловч зүрх нь хурдан хурдан цохилж сэтгэл нь тарчилан бодол санаа нь түүнийг зовооно.
Өвгөн харанхуй өрөөнд гартаа олон талсттай болор барин суух бөгөөд тэрээр болрын талст бүхэнд мэдээлэл шингээхэд олон хөх дөлнүүд өрөөнд нисэлдэж амьд хүн байхад аймаар мэдрэмж төрүүлнэ .
Нар байхгүй гэгээ дээш асаж навч үгүй мод мэт гал улаан туяа тэнгэр өөд ургалаа.
Тэргэл өлмий дээрээ гишгэлсээр орж хувцасаа аваад Дэлэгийнхийг зүглэн алхав.
 Гандангийн дэнж өгсөн явах замдаа өөрийн хийсэн зүйлийн сайн мууг эргэцүүлэн бодсон боловч нүднээ харагдах зүйл үгүйд сэтгэл түр амсхийж замын хажууд ганцаараа тоглох охиныг харан зогслоо. Өхөөрдөм булцгар гартаа шилний хагархай барьчихаад наранд түүний солонгорохийг харж буй охин хичнээн өхөөрдөм .  Охинтойгоо чацуу шахуу тэр охиныг хараад Тэргэл өхөөрдөн инээмсэглэхэд охин ч мөн түүний өөдөөс харан инээмсэглэв. Дөхөж очоод гарыг нь барих гэхэд баригдсангүйд тэрээр гайхсан боловч айсангүй . Гэхдээ хэлэх гэж буй зүйл нь маш сайн мэдрэгдэнэ. Охин:
-Агаа хамт тоглох уу?
-Тэгье
-Та ингэж харж үзсэн үү ? /нүднийхээ өмнө шил барин харуулав./
-Үгүй .
-Хараад үз . Тэргэл охиноос шилний хагархайг аваад /Шил байгаа гэж сэтгээд хоосонг авав/
наранд харахад үнэхээр нар олон өнгөөр солонгорон харагдав. Юу ч байхгүй байтал гэж Тэргэл гайхан бодоод дахин нарны зүг харахад тэр үнэхээр олон өнгөөр солонгорон охин түүнийг хараад ихэд хөөрөн ход ход хийн инээнэ. Орчлон ертөнц хичнээн оройгүй гүнзгий юм бэ? мэдэж буй бүхэн минь хичнээн өчүүхэн гэж Тэргэл бодоод охиныг өхөөрдөн харав . Үнэндээ тэврээд үнсэхийг хүссэн боловч болохгүй гэж мэдэж байгаа учраас биеэ барин
-Агаа нь явлаа гэхэд охин :
-Баяртай гэсээр гараараа даллан үлдэв.
Амьдралыг эцэс төгсгөлгүй нэгэн хэмийн гэж боддог байтал үгүй аж. Тэрээр үхэхийг хүсэж байхдаа бүх зүйлийг дуусна гэж боддог байсан дараа нь дуусахгүй гэдгийг мэдсэн . Тэгмэгцээ бүх зүйлийг энгийн ямарч ер бусын зүйл байхгүй гэж зүтгэсэн гэвч мөн л хүчин мөхөсдөөд Анугийн сэтгэлийг өөртөө татахын тулд итгэхийг үл хүсдэг зүйлээ сонирхон түүний сэтгэлийг татахыг хичээсэн. Хүн эцэсээ хүртэл ертөнцийг тэр чигээр нь танихгүй байсаар түүний өмнө хүчин мөхөсдмөгцөө ид шидийг хайна . Гэвч түүнийг чухам юу гэж тайлбарлахыг мэдэхгүй явсаар насыг барцгаана .Тэргэл эргэн тойрныг гунигтайгаар харав. Хорвоогийн гайхамшиг бүхнийг нээгээд ч үл нээгдэх юм шиг бодогдож байсан ч Тэргэл нэгэнт буцах арга үгүй замд зориглан гарсан тул эцэст очиж байж л дуусгана даа хэмээн шийдэмгий бодоод цааш хурдаа нэмэн алхлаа.
Өвгөн Тэргэлийг түүнийг буруутгаж зэмлэсэнгүй басхүү зөв хэмээн сайшааж түүний талд орон Ануг муулсангүй юу ч мэдээгүй юу ч хараагүй юу ч сонсоогүй хүн мэт түүнийг угтан авч ойр зуурын юм хамж шимж ярьж байгаад Тэргэлд олон талстай болороо өгөн орой усанд хийж хонуулаад өглөө тэр усаа эхнэрээ өгчих гурав хоног инэгээд өгчихөд л болно гэвэл Тэргэл болор ямар нэг шид байгаамуу гэж асуув.
-Болорын талст бүхэнд би өөр өөр зүйл шингээсэн гэхдээ энэ нь муу зүйл биш нэг өнцөгт нь сайн сайхан сэтгэл нөгөө өнцөгт нь өнгөрсөн дурсамжийг дахиад нэг өнцөгт нь хайр гээд чамтай холбоотой дурсамжуудыг нь сэрээхийг хичээсэн зүйлс байгаа босгосон амьдралаа нураахгүйн ухааныг эхнэр чинь удахгүй ойлгоно гэж өвгөн хэлэхэд Тэргэл болорыг аваад гартаа чанга атгахад тэр өчүүхэн чулуу  гарт нь амь орон хөдөлж байгаа мэт санагдана.
 -Тэргэлээ чамайг би нилээд их зүйлийн талаар мэддэг болсон гэж бодож байна . Хэрэв чи ертөнцийн гайхамшигт нэвтэрч чадаж байгаа бол тэр хирээрээ сайн зүйл хийх ёстой учир нь ямар ч зүйл өр төлөөсгүй байна гэж байдаггүй гэхэд залуу дуугарсангүй . Би чадах болов уу ? гэж өөртөө итгэлгүйхэн бодсоноо ухарч болохгүй чадах хэрэгтэй хэмээн өөрийгөө зоригжуулав. Удсан ч үгүй дөч гаран насны нэг эмэгтэй орж ирлээ. Тэр эмэгтэй урьд өмнө нь Дэлэг дээр ирж байсан бололтой танимхайран мэнд мэдэв.
-Бүсгүйн нэрийг Ханд гэнэ.
-Хандын нөхөр нэг өдөр гэрээсээ гарч яваад эргэж ирээгүй гэх . Түүнийг  цагдаа сэргийлэх ах дүү хамаатан садан гээд бүгд хайн  цөхөөд  үхсэнд тооцсон  ч Ханд түүнийг үхсэн гэж итгэдэггүй учраас Дэлэг дээр ирсэн гэж байлаа.
Хандын ярих нь :
Нөхөр маань хааяа нэгхэн архи уудаг байсан боловч бүр яадагаа алдчихдсан архичин байгаагүй. Гэтэл нэг өдөр орой бүрийгээр гэртээ ирэхдээ багийн найз гээд намхан бүдүүн хүн дагуулаад ирсэн . Тэр хоёр архи уунгаа багийнхаа явдалыг ярьцгааж нөхөр минь ч тэр хүнд хөл алдан хүндэтгэл үзүүлж би бас нөхрийн найзад гараа гарган хоол цай хийж өгсөн . Архи дуусаад ирэхийн үед тэр хүн нөхрийг минь гарья гэж дохиод түрүүлэн гарч миний нөхөрч түүний хойноос яаран гадуур хувцасаа өмсөөд гарсан. Би тэр хоёрыг хэтэрхий их уучихаж магад гэж бодоод араас нь дагахад тэр хоёр сугадалцан гуйвсаар гудамжны өнцөг тойрч байв.
Араас нь гүйсээр гудамжны өнцөг тойртол нөгөө хоёр урдхан явж байсанд би нөхрөө нэрээр нь дуудсан боловч тэр сонсоогүй цааш гуйван явж байсанаа гэнэт манан мэт утааших шиг болоод нүдэн дээр алга болчихсон. Би гайхсан боловч харанхуй байсан болхоор харсангүй гэж бодоод дэлгүүрээс орж асуухад тэр хоёр ирээгүй байлаа. Ингээд л тэр минь алга болчихсон . Надад болоод хүүхдүүддээ хичнээн хайртай сайн хүн байсан гэж санана гэтэл тэр гайтай найз нь ирсэнээс болоод би түүнийгээ дахиад хараагүй.
-Би цагдаад мэдэгдэхэд бүгд намайг шоолонгуй харж яриаг минь тэмдэглэж аваад хэд хоногийн дараа надад таний хэлээд байгаа нөхрийн чинь найзыг хайхад нас бараад жил гаруй болсон хүн байна гэсэн. Би цагдаа нарын үгэнд итгэлгүй тэр айлд очиход нөхрийг минь дагуулаад явсан хүн үнэхээр жилийн өмнө үхсэн болж таарав. Ингээд л зах хязгааргүй хүлээлтээр нөхрөө хүлээж мэддэг чаддаг гэсэн лам хар дээр очисоор гурван жил болж байна . Гэтэл өнгөрсөн долоо хоногт худаг дээр ус аваад явж байтал нөхрийг минь дагуулаад явсан багийнхи нь найз худгийн хажуугаар явж байхтай таараад би сэтгэлээ барьж чадахгүй гүйж очин нөхрийг минь яасан гэж асуутал тэр хүн намайг танихгүй байсанд би тэр хүнээс зууран уйлж нөхрөө нэхэж байтал цагдаа нар ирээд намайг мэдрэл муутай хүүхэн гээд нөгөө үхсэн хүнийг тавиад явуулчихсан . Өнгөрсөн хойно нь л харамсах юм . Чимээгүй хойноос нь дагадаг байж тэгсэн бол байдаг газрыг нь мэдэх ч байсан юм билүү гээд санаа алдлаа.
-Тэргэл урьд өмнө нь ийм сонин зүйл сонсож байгаагүй болхоор Дэлэгрүү харахад өвгөн чимээгүй доош хараад сууж байв.
-Тэр хооронд бүсгүй хэрэг болж магадгүй гэж зургийг нь авчирсан юм  .
Зургийг өмнөх ширээн дээр тавьлаа. Тэргэл зурганд алгаа ойртуулхад харамсалтай нь юу ч мэдрэгдэхгүй байв. Уг нь хүний зураг яг амьдралын бичлэг мэт байдаг . Хэрэв аажуу тайванаар өөрийн үхлээр ертөнцийг орхисон бол зурагнаас бүлээхэн агаад мэдэрхэд тааламжтай гэрэл ялгардаг . Харин зүй бусаар үхсэн бол гэрэл алганд мэдрэгдэхдээ түүнийг төөнөн мэт байж ядам мэдрэмж төрүүлэн гүйцээж амжаагүй хүсэл бодлын урсгал тархинд уншигдаж эхэлдэг. Харин амиа хорлосон бол зурагнаас гарах туяа гар хатгаж буй хурц шовх өнцөг шиг л мэдрэгддэг .Гэтэд эмэгтэй нөхрийн зурагнаас үнэндээ юу ч мэдрэгдэхгүй нь гайхмаар .
-Дэлэг Тэргэлийг юу гэх бол гэсэн янзтай харсан ч түүний царайнаас гойд зүйл мэдээгүй нь хараад шүүрс алдангаа эмэгтэйд хандан :
-Чи нэг долоо хоноод ир бид нэг зүг гаргахыг бодоё хэмээлээ.
Энэ их гайхмаар зүйл шиг Тэргэлд санагдана. Амьд хүнийг үхсэн хүн дагуулаад явсан гэх тэгсэн хирнээ тэр хүн нь амьд ч биш үхсэн ч биш байгаа нь зурагнаас мэдрэгдэнэ. Тэргэл өөрийгөө бараг л бүх зүйлийг мэднэ гэж боддог байсан гэтэл тэр андуурч түүний үл мэдэгдэх зүйлээр дүүрэн энэ ертөнцийг Тэргэл гүйцэд таних болоогүй аж. Тэргэл өвгөнрүү харахад өвгөн сайн муу үйлийн гинжин холбоос байдаг гэсэн гэж нэг их ухаантай хүний дүр исгэн  гүн ухааны зүйл ярих гэснээ Тэргэл түүнд дургүйг санан хайхаас даа гэхэд Тэргэл тэгэхээс дээ хэмээн санаа алдлаа.
Гайхамшигт ертөнц түүний өмнө оргүй хоосоноор гарч ирсэн ч үй түмэн амьдралын бужигнаан гэдэг ямар утга төгөлдөр болхийг Тэргэл саяханаас л мэдэж байгаа болхоор бүсгүйд туслахаар зориг шулууджээ. Өвгөн Тэргэлд үл уншигдах ном уламжилна . Энэ ном уншигдах бус мэдрэгдэх ,харагдах бус ухагдах ажээ. Хүн гэдэг амьтан дэлхийд амьдарч байгаад буцах болохдоо зарим нэг сүнс дэлхийд учиргүй ихээр хорогддог гэнэ. Ингэж хорогдсон сүнс заримдаа биежин бодит ертөнц дээр үзэгдэж амьд ахуйдаа үргэлжилүүлж чадаагүй үйлээ үргэлжлүүлэн амьдардаг ба ихэвчлэн урьд амьдарч байснаас тэс өөрөөр амьдарч эхэлдэг гэжээ. Учир нь хүн  огторгуйн хэмжигдэхүүн болохынхоо хувьд сүнс биенээс гарахдаа цагаан эрчимын хуйлрааг дагдаг бол хуйлраанаас гарсаны  дараа  90 градусын хар туяатай нийлж ертөнцийн цулын нэг хэсэг болдог аж. Гэтэл үхээд амьдрагсадын дэлхийд үлдэх хүсэл шунал хэтийдсэн хязгаарыг давж алтан огтлол дээр ирсэнээр /алтан огтлолд эхлэл буюу төгсгөл үгүй*/ буцаад цагаан хуйлраатай нэгдэн хуйлрааны гол орохдоо дэлхий дээр үзэгдэн амьдарч эхэлдэг .
Манай ертөнцөд бүх зүйл санамсаргүй аяндаа өрнөдөг. Тийм болхоор энэхүү сүнс санамсаргүйгээр Хандаагийн нөхөртэй таарсан хэрэг. Энэ үед од гаригийн тохироо бүрдэн сүнс буцхаар болоход бие биедээ наалдан явсан нь нөлөөлж Хандаагийн нөхрийн  субмолекулын түвшинд өөрчлөлт орж агаарт уусан өөр ертөнцрүү цөмөрсөн байлаа. Түүний цөмөрсөн ертөнц нь зуурд болж таарав. Энэ зуурдад хүмүүс үхэл амьдралын гол хавчуулагддаг.
Хандаагийн нөхрийг эндээс буцаахыг хүссэн ч боловч чадсангүй. Учир нь ороомогон голыг дотроос нь задалж цаг хугацааг нэгэн дор давхцуулж болохч түүнд өөрчлөлт оруулан эдлэх ёстой үйл үзэх ёстой зүйлсийг өөрчлөхгүй байх нь ертөнцийн хууль юм. Түүнийг эргүүлэн дэлхий дээр авчирч болох байсан үл мэдэгдэх ертөнцийн талаар ярин цагаас нь өмнө хүмүүст мэдэх ёсгүй зүйлсийг хэлэх бас түүнд итгэхгүй хүмүүс галзуурч солиорсон хэмээн үлдсэн насаа зовлон дунд өнгөрүүлэх аюул байсан тул Тэргэл тэрхүү сүнсийг уг байгаа хэмжээст нь үлдээгээд буцлаа.
Өдөржингөө Дэлэгийнд байж үл тайлагдахуйн хил хязгаарыг гатлаад гэртээ ирж буй Тэргэл
орцныхоо үүдэнд зогсох олон машиныг гайхан хараад орцруугаа орлоо.
Гэрт орход анир чимээгүйн дунд хүн мэгшин уйлах сонсогдох ба Тэргэл гайхан жижиг өрөөрүүгээ шагайхад Ану уйлж байв. Тэрээр Ануг аргадаж оронд нь оруулаад өөрөө хажууд нь хэвтэж байгаад унтчихаж :
Зүүдэндээ тэр ув улаан тэнгэрээр ниссээр Айн дээр очив. Айн түүнийг маш их санасан байлаа. Түүний бие их сайхан сиймгэр харагдаж Тэргэл бүсгүйн дэргэд ганцаардал гунигаа гээж бүхий л дур хүсэлээ түүний дотор юүлж байгаа мэт санагдана. Тэд бүх бие сэтгэлээрээ нэгдэж өөрийнхөө дотроос тэр Айныг мэдэрч байв. Түүний гүн хөх нүд түүний бүхий л зүйлийг уучлах ухаан ер нь түүний гэх бүхэнд учиргүй их хайртайгаа Тэргэл хором бүрд ухаарна .
Хайр яагаад ийм өөр өөр байдаг юм болоо . Бүхий л биеээрээ түүнд уусан шингэхийг хүсэх Айныг хайрлах хайраас зөвхөн өөрийн болгон өмчлөж зөвхөн хажуудаа байлгах гэж хүсдэг Ануг хайрлах хайр юутай өөр . Нэгэн биеэн дотор хоёр хүнийг хайрлаж болдоггүйн шалтгаан энд л байдаг байх .
Айн түүнрүү хараж инээмсэглэхэд Тэргэлд өөр байгаа бүхийг өгөөд ч хамаагүй түүнтэй хамт үлдэхийг хүсэж байлаа.
Айн Тэргэлд хандан :
-Тэргэлээ би чамайг санаад байна.
-Тиймээ би ч бас чамайг санаж байна чамгүйгээр байх хэцүү юм .
-Дэлхий гариг эрхэсийн яг төвд оршидогийг чи мэдэх үү ?
-Үгүй
-Дэлхийн эрхэсүүдийн төвд байдаг нь аз юм . Хэрэв тийм биш байсан бол бид уулзаж чадахгүй байсан .
-Яагаад
-Яагаад гэж үү ? Яагаад гэвэл сүнслэг ертөнцөд нэвтэрийн тулд заавал дэлхийгээр дайрах болно . Харин чамд тийм хэрэг байхгүй чи хаалган даар амьдардаг . Тийм болхоор л бид уулзахын тулд чи зөвхөн хаалгийг түрхэх л хэрэгтэй гэж хэлээд  Айн Тэргэлийг тэвэрхэд түүнийг биеээснээс ялгарсан дулаан Тэргэлийн бүхэлд нь төөнүүлж байх шиг санагдана.
Яагаад , Ямархан тохиолоор би Айнтай учирсан юм болдоо гэж бодмогц тэр зүүднээсээ сэрлээ.
Хажууд нь Ану унтаж байгаа нь түүний амьсгалын тоолон бүрээр мэдрэгдэж байвч түүнд Ану хайрлах хайр жоохон ч үлдээгүй мэт санагдав. Зүүдэндээ учирсан гэж хэлж болхоор харь бүсгүйг бодон шаналж хэвтэнэ юутай гунигтай .
Жоохон хэвтэж байгаад дахиад зүүрмэглэв. Нүдний үзүүрт хөх дөлнүүд эхлээд нэг нэгээрээ нисэж байсанаа сүүлдээ бүгд бөөгнөрөлдөн нэг том цул болоод  их хурдтайгаар Тэргэлийн зүг нисэн биеийг нь нэвтлэн орход Тэргэл хойш саван уналаа уналаа. Түүнийг унахад олон дөлнүүд түүнийг аван дээш нисэж эхлэв. Тэргэл огторгуйгаас  доош хараад экватор дэлхийг хоёр хуваадаг гэдэг худлаа юм уу даа хэмээх хачин бодол төрөв. Экватор дэлхийг хоёр хуваадаг гэхдээ тэнцүү бус хойд хэсэгт хуурай газар илүү ноогддог .Харин дэлхийг яг тэн голоор нь хуваавал газар зүйн 30-р параллелаар явна . Гэхдээ экватор шиг шулуун бус харин тахиралдан мурилзаж явсан байх ба орчлонгийн уудамд ялгаруулж буй дэлхийн соронзон долгион яг энэ шугамаар хойд өмнөд хоёр хэсэгт хуваагдаж байгааг Тэргэл харж байлаа. Долгионыг ажиглангаа дээш нисэж байсан Тэргэлийг хөх дөлнүүд алдчих шиг болход тэрээр унаж буйгаа ойлгов . Асар их хүчтэй унасаар газрын хөрсөн дээр буух байтал тэгсэнгүй хөрсийг нэвтлэн доошилж оргүй хоосон хар нүхэнд уначихлаа . Энд чив чимээгүйгээс гадна маш аймшигтай .
Дэлхийн цөм лав хэмээгдэх халуун хайлмагаас бүтдэг гэж бодож байсан үгүй аж тэр хоосон нүхнээс бүтдэг юм байна гэж Тэргэл энэхэн зуур бодож амжив. Анир чимээгүй хав харанхуй Айны хэлж байсан хаалга бололтой . Тэнд тийм гэхийн тэмдэг үгүй байсан боловч мэдэрхүйд баригдаж байгаа зүйлс дотор нь ойлгогдохоор юм нэг ч үгүй . Энэ бол дэлхийн төв бас манай гаригийн төв гэж хэн нэгэн түүнд шивнэх шиг болоход Тэргэл нойрноос сэрлээ. Энэ шөнө маш хүнд шөнө болж Тэргэл сайхан ч амарч амжаагүй байтал үүр цайв . Яг л үдшийн бүрийг үүрийн гэгээ шууд залгаад авах шиг , бүгээнийг бүгээн залгаад  шөнө огтоос болоогүй юм шиг л санагдана. Унтаа сэрүүний хооронд болж буй үйл явдалууд зүүд гэхээсээ илүү бодит дурсамж бодит үйлдэлүүдтэй нь хачин.

                                          Арга билгийн зөрчилдөөн


Тэргэлийг ирэхэд өвгөн урьд урьдынхаас их баяртайгаар угтав.
-Тэргэлээ их олон янзын шашин байдаг гэдэг байхаа манай нөгөө Америкт байдаг хүү өчигдөр яриад аав та номоо уншаад өөрийгөө буддист гэж яриад л явна уу гэж асууж байна . Би тэгэлгүй яахав би бурханаас илүүгээр өөрийгөө шүтдэг хүн будда гэдэг чинь миний дотор байгаа шүү дээ гэсэн чинь Танийг авчирвал манай энд бурхангүй үзэлтэй өөрөө өөрийгөө шүтдэг гээд гадуурхана шүү гэдэг байгаа гээд хүд хүд хийн инээхэд Тэргэл өвгөнийг өрөвдөх шиг нэг  хачин болоод явчихав. Хаа хол байгаа хүүгээ ярихын төдийд баярлаж өглөө ирмэгц л нь хүүгээ ярьж байгаа өвгөний бие нь энд боловч сэтгэл нь хаа холын оронд буй хүүгийнхээ дэргэд байдаг биз . Гэтэл нэг гэрт байж нэг орон дээр унтаж байгаа хирнээ сэтгэл нь холын холд болсон Ануг өөртэйгээ бодход хичнээн гунигтай. Тэргэл Анутай үлдэх үү эсвэл салах уу гэдгээ мэдэхгүй бачимдана. Хаа хол харийн улсад биш харийн гаригт байгаа бүсгүйд би хайртай түүнтэй би үхсэн байхдаа учирч хайртай болоод зүүдэндээ түүнтэйгээ хамт байдаг гэж хэлэхэд Ану байтугай хэн ч итгэхгүй тэр хэдийгээр үнэн хэлж байгаа ч хүн харахыг хүссэн зүйлээ л харж , харж чадаагүйгээ байхгүй гэж итгэдэг л гол учир оршино.
-Гинжин холбоо , бүх зүйлийг холбосон гинжин холбоо байдаг . Гинжин холбоог таслах эрх надад ч чамд ч байхгүй . Бусдын тавиланг харж болно өөрчилж болохгүй гэж өвгөн ярианыхаа сэдвээс тэс өөр зүйл ярихад Тэргэл
-Аан гэж лавшруулан асуувал : Өвгөн хүүгээ ярьж байгаад гэнэт гинжин холбоо яриад байхаар гайхав уу ? Хүний амьдрал гинжин холбоо шиг л байдаг нэгнээс нөгөө нь гардаг хирнээ салдаггүй хувь тавилан бол гинжин холбоо миний хүү Америкт байгаа ч надаас хэзээ ч салахгүй гинжин холбоогоор холбогдсон яагаад гэвэл түүний маханд, цусанд, инергид ,сүнсэнд нь хүртэл миний хэлтэрхий байгаа болхоор тэр . Энэ гинжин холбоо хэзээч тасрахгүй . Чи бүх зүйлийг мэдэж байгаа мэт боловч би чамд үхэгэсгсэдтэй харьцах харьцааг онцгойлон анхааруулмаар байна. Энэ бол хүн бүхний тоглодог тоглоом биш маш хянамгай агаад анхааралтай байхгүй бол өөрөө үгүй болно. Үхэгсэдийн сүнстэй харьцаж эсвэл тэднийг биедээ оруулж мэдээлэл олж авч болох ч энэ бол мэдээлэл авах хамгийн болхи хэлбэр .... Амь мандал болоод ухамсарын мандалаас мэдээлэл авахад харьцангуй бүтээлч шинж чанартай байдаг бол үхэгсэдийн сүнстэй харьцахад бүтээгч чанар харьцангуй бага санагддаг . Учир нь хүн үхсэний дараа оюун санаа өөрчлөгддөггүй. Харин үндсэн сайн ба муу чанар улам хүчтэй болдог . Энэ болоод нөгөө ертөнцөд ч тэр сэтгэц бол ухамсарын язгуур чанар болдог . Оршихуй болоод байгалийн үзэгдлүүд нь сансарын хуулийн нэгдмэл цогц болох сэтгэлийн хүчинд захирагддаг гээд Тэргэлд хэрхэн сүнсийг дуудах болон түүнийг яаж харах талаар ярьж өглөө.Өдөржингөө тэнд сүнс дуудаж байгаад гэртээ очиход Ану ирчихсэн хоол хийж байв.
Тэр Анугийн биеэнд хүрэхэд яагаад ч юм хүнийрхүү санагдаж байсан боловч тэвэрхэд энгэрт нь багтах эгдүүтэй жоохон.
Анх олон хүний дэргэд андгай тангараг тавьж хурим хийхэд ээж нь түүнд Тэнгэрт Газарт данстай гэр бүл боллоо гэж хэлж байсан нь санагдав. Тэр үед тэнгэр газарт дуулгаж гэж хэлж байсаныг сайн ойлгоогүй боловч одоо эргэн бодож байхад энэ их нандин харьцаа байсан санагдана.
-Зүгээр үү гэж асуухад
Тэр Ануг дэндүү чанга тэвэрсэнээ ойлгон зүгээр гэж хариулаад сэтгэл нь нэг л сонин болсонд жижиг өрөөндөө орлоо.

Барсаа энэ үед их бухимдангүйгаар өрөөн дотуураа холхино. Анутай хамт байсаныг эхнэр нь харсан бололтой ор сураггүй гурван өдөр болоод зогсохгүй одоог хүртэл ямар нэг хэл чимээгүй
байв. Барсаа өөрийгөө хий дэмий зүхэхээс өөрийг хийж чадахгүй байгаадаа бухимдана. Намуун хэмээх дүрлийсэн алаг нүдтэй хүүхэний хойноос тэр мөн ч их гүйж байж өөрийн болгож билээ. Барсаа эхлээд бүсгүйчүүдтэй  унтаж дараа нь найз бүсгүйгээ болгох эсэх талаар бодож үздэг зурчилтай гэтэл Намуун бүсгүйчүүдээс нэг л өөр тэр богино юбка эсвэл энгэрээ гаргасан цамц өмсөхгүй хирнээ хувцасны цаадах бие нь ямар бол гэж бодогдуулхаар намбалаг агаад гижигдэм дүр төрхтэй хэлэх гэсэн зүйлээ цөөн үгээр илэрхийлчихдэг ямар ч үед нөхцөл байдалыг гартаа атгачихсан байдагт нь бүсгүй билээ.Бүх зүйл дээр манлайлагч байж чаддаг Намууны дэргэд Ану хэн ч биш байтал Барсаа яагаад Ануд тэгтэлээ татагдсанаа үл ойлгоно.
Магад хэсэгтээ мартсан байсан анч зан нь хөдөлсөнтэй холбон тайлбарлахаас өөр арга үгүй.
Барсаа одоо Намууныг эргээд ирвэл дахин хэзээ ч хуурахгүй хэмээн өөртөө ам тангараг өргөж суулаа. Намууны ах ганц хүүхэдтэй бөгөөд хөдөө ажилаар хэд хоног явхаар болохдоо дүүгээ дуудан гэртээ үлдээсэн аж. Намуун хүүхдийг аваад цэцэрлэгт сууж байтал гэнэт тэнгэр харанхуйлж ямарч чимээ аниргүй болход хүүхэд час хийн орилж Намуун хүүхдийг элгэндээ улам чанга наагаад саяхан сэрчигнэж байсан мододын чимээ шувуудын исгэрээ яагаад сонсогдохгүй байгааг гайхан орчин тойрныг ажиглах гэсэн боловч өтгөн харанхуйн дунд айдасаас өөрийг мэдэрч чадсангүй . Гучаад минут өнгөрсөний дараагаар харанхуй замхаран бүгд хуучин хэвэндээ ороход Намуун хүүхдийг тэврээд яаран гэртээ ирвэл ах эгч хоёр нь сууж байв.
-Та хоёр яагаад буцаад ирсэн юм гэж Намууныг асуухад ах нь инээсэнээ
-Чи удна гэж бодсон юм уу? Гурав хононо гэж хэлсэн биз дээ.Тэгээд л гурав хоноод ирлээ гэхэд Намуун ихэд гайхсан боловч тэр их харанхуйд ямар нэг учир байна хэмээн бодоод чимээгүй өнгөрхөөр шийдэн хүүхдийг ээжид нь өгөөд гадуур хувцасаа тайллаа.
Хувцасаа тайлаад цай уухаар суутал утас дуугаран Барсаа залгаж байв.
-Намуунаа хаана байгаа юм бэ? Яагаад утас чинь болохгүй байгаа юм бэ? гэж Барсаа нэг амьсгаагаар асуухад Намуун :
-Одоо гэртээ очих гэж байна гэж хариулаад дотроо ямар чөтгөр нь болоод байна аа гэж бодон хувцасаа өмслөө.
 Орчлон ертөнц дээр оршигч бүхэн ямар нэгэн хэмжээст оршидог .Бид өнгөрсөн одоо ирээдүй хэмээх гурван хэмээст байдаг гурван хэмжээсээр сэтгэгч бол биднээс арай дээр дөрвөн хэмжээсээр сэтгэгч ухамсар байгаа гэсэн үг мөн биднээс доор оршигч хоёр хэмжээс мөн байгаа гэсэн үг . Хэмжээс бүрийн хооронд хоосон зай байна . Тэр яг л давхар хаалга мэт нэг хаалга хаагаад нөгөөг нь онгойлгох хооронд орших зааг мэт тийм зааг байна . Тэр зааг хав харанхуй бөгөөд түүнд цаг хугацаа гэж зүйл үгүй ийм л хэмжээс хоорондын заагт Намуун ороод гарч ирсэн хэрэг. Намуунтай ярьчихаад утасаа тавихдаа Барсаа :
-Одоо хайртыгаа дахиад хэзээ ч хуурахгүй . Ануг хэрэггүй л гэртээ авчирлаа. Гэнэт хүрээд ирж магадгүй хүүхэн шүү буудалд л аваад ордог байж гэж бодсоноо аман дахь бохио цаасанд боон үнсний саванд хийгээд буйдан дээрээ сууж байхад Ану :
Тэргэл надад ийм их хайртай байхад би яагаад түүнийг гомдоосон юм бол хэмээн өөрийгөө үзэн ядаж байлаа .

Тэргэл өрөөн дотруураа холхино . Тэр ямарч байсан энэ насаа Анутай хамт өнгөрөөхөөс өөр арга үгүй болсон тул Ану өөрийг нь хуурч байгааг яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй байв.

























-Байна уу ? Байна уу ? Ану яагаад уйлаад байгаа юм бэ ?  Миний охин яасан юм
-Тэр аваарт орчихлоо .... Юу /толгой манаран ухаан балартаад ирэв./
Охин нь эмнэлэгт хагалгаанд орж байхад Ану эмнэлэг дээр биш яагаад гэртээ байгааг үл ойлгосон Тэргэл Ануд ч юм хэлсэнгүй эмнэлэг явлаа. .
Охин хагалгаанд орсон ба түүний нэг хөлийг тайрхаас өөр арга байсангүй хэмээн эмч харамсангуйгаар хэлэхэд Тэргэл охиноо өрөвдөн нүднээс нь нулимс бөмбөрнө.
Бүтэн өдөр охины наркоз гаралгүйгээр өнжлөв. Тэргэл Ануг шоконд орсон байх гэж бодсон хэдий ч охиноо ухаангүй байхад ирээгүй Ануг зэмлэн бодож залгасан боловч тэр утсаа салгасан байллаа.  Агшин хором удааширсан мэт энэ өдөр ирсэн хүмүүс түүнийг тайтгаруулах гэж байдгаараа оролдоцгоож байгаа нь Тэргэлд яршигтай санагдана. Шөнө дунд охины наркоз гарч
охин өвдөлтийг мэдэрч эхэллээ. Охин аавдаа ааваа миний хөл өвдөөд байна хэмээн тайруулсан байхгүй хэсгээ заахад Тэргэл охиндоо тэр хөлийг тайрчихсан миний охин одоо хөлгүй болсон гэж хэлж зүрхлэсэнгүй харин тэр хэсэг өвчтэй болхоор авчихсан удахгүй шинэ хөл ургана. Яг л өвдсөн шүдийг авахад шинэ цагаан шүд ургадаг шиг унасаар байгаад олон сорви болсон хөл биш огт соривгүй шинэ хөл ургана хэмээн гунигтайгаар охиндоо худлаа хэллээ.Тэргэл туйлийн ихээр гутрав. Амьдралынхи баяр баясгалан болсон жоохон охины хөлийг булааж байхаар миний хөлийг авахгүй дээ хэмээн тэр хэнд юм бэ? гомдоно.

Тэргэл Дэлгийнд очихоор гунигтайгаар алхаж байлаа. тэр бусад хүмүүст тохиолдох үйл явдалыг нэг бүрчилэн мэддэг байталаа өөрт тохиолдох зүйлийг огт харж чаддаггүйгээ сая ухаарч урам нь ихээр хугаран тоглоом мэт даажигнасан энэ амьдралдыг тэрээр анх удаагаа ялах юмсан гэсэн хүсэл төрж саад бүхнийг даван туулах бардам зан нь хөдөлж .Зах хязгааргүй хүнд ч байсан хамаагүй орчуулж тайлбарлахын арга үгүй нууцлаг ч байсан хамаагүй ,эхэлсэн цэгтээ эргээд ирэх ч байсан ,болж байгаа бүхнийг зүгээр л харж байснаас бүх ертөнцийн нууцад нэвтрэх хэрэгтэй гэж Тэргэл эрс шийдэмгийгээр анх удаагаа өөртөө зорилго тавилаа.
Тэргэл Дэлгийнд ирэхэд тэр гунигтайгаар санаа алдав.
Дэлэг ч тэр Тэргэл ч тэр болох гэж байсан үйл явдалыг огт харж чадаагүй болхоор өөрсдөө буруутай мэт . Гэвч үнэнийг мэдсэн бол үүнээс ч илүү хор хохирол гарах байсан юм билүү хэн мэдлээ.
Хүн гэдэг ийм өчүүхэн Тэргэлийн гарт дэлхий байсан мэт тэр огторгуйд оршиж тэр оргүйг харж байсан ч өөрт ирэх зүйлийг хараагүй магад бурхан түүнд хувь хишиг өгөхдөө түүнийг бодолцсон биз .















Ану энэ хэдэн хоногт их өөр хүн болон хувирлаа. Тэрээ ямарч ичих нүүргүйгээр худлаа хэлэн хүмүүсээс мөнгө авч хүнээс гарч болох хамгийн адгийн аашийг гаргах ба харин авч болох ганц зүйл нь Тэргэлийг огт хуурахгүй байв. Тэрээр өвчин зовлонгоороо далимдуулан төрсөн эгчээсээ уйлж унжин байж байрныхи нь ордерийг банкинд тавина гэж аваад хүнд байрыг нь зарж төрсөн ганц эгчээ орох оронгүй болгосон ба эгчийгээ ирэхэд ичгүйртэйгээр хэлэн хөөн гаргаж . Тэргэл Ануг дэргэдээ байлгахыг хүсэж байсан ч нүүрэн дээр нь өдрөөс өдөрт хувирч байгаа Ануг гунигтайгаар харахаас өөрийг хийж чадахгүй . Тэргэл энэ хооронд өвгөнөөс зурхай зурах арга сурч байлаа. Зурхай зурах гэдэг бүхнийг нэвт харж мэдэж байгаа Тэргэлийн хийх зүйл биш цаг нөгцөөх хий дэмий зүйлээр оролдох хэрэггүй гэж өвгөн зааж өгөхөөс ихээхэн цааргалсан ч Тэргэл шалаад яалт ч үгүй болгосон тул Дэлэг тун дургүйгээр зааж эхлэв.
Хүний биеийн бүтэц түүний тоон дүрслэл огторгуйн биетүүдийн тоон дүрслэлийн  жижиг загвар мэт байдаг . Тийм болхоор од гаригт орж байгаа өрчлөлт хүний амьдралд нөлөөлдөг гэжээ . Өдөржингөө өвгөнөөс зурхай зурах талаар заалгаад орой гэртээ ирээд унтахдаа Тэргэл нэгэн сонин зүүд зүүдэлжээ. Удаанаар эргэлдэж буй асар том бөмбөрцөгийн дотор тэр зогсож байв. Түүний дээр бөмбөрцөгийн нэг хэсэг түүний доор үлдсэн хэсэг нь байх агаад бөмбөрцөгийн хэсгүүд тус бүрээрээ өнгө өнгөөр ялгаран гэрэлтэнэ.
Өнгийг ялгаж харах гэж улам ихээр хичээхэд дээр байгаа зургаа нь харагдах ба харин доод хэсэгт байх зургаан өнгө нь харагдахгүй байв. Бөмбөрцөг их удаан эргэлдэж харин түүний дотор Тэргэл аль эртнээс түүний цөм байсан мэт орших нь яг л бодит мэт байлаа . Сэрээд Тэргэл бодит мэт байсан зүүдээ санан ихэд балмагдлаа. Яагаад гэвэл амьдрал нь яг л зүүд шиг байсаны дээр түүнд туйлийн бодитой санагдсанаас тэр амьдрал зүүд хоёроо ялгахгүй их гайхав. Гэвч энэ гайхмаар байдал ганц үүгээр дууссангүй тэрээр дахиад л тэр зүүдээ маргааш нь зүүдэллээ. Гэхдээ бүр нарийвчлалтайгаар зүүдэлсэн бөгөөд бөмбөрцөг дотор байх жижиг биетүүд зүүнээс баруун тийш тодорхой зурвасын дагуу маш удаанаар хөдөлж тэгээд Тэргэлийн дээр ирээд удаанаар уягдаж ингэхдээ тэд хөндлөн босоо ташуу зураасын дагуу яаж ч нэмсэн нийлбэр нь 15 байхаар 9-н нүдэнд нэгээс ёсын тоог байршуулсан хүснэгтэнд харгалзан оршиж буйгаар зүүдэлж. Шидэт дөрвөлжингөөс гурвалжин өнцөгт бодол санаа Тэргэлд ирж байх шиг санагдахуйд тэрээр энэ бодит мэт хоосонг гайхсаар сэрлээ . Сүүлийн үед Тэргэлийн зүүд их л бодит харагдаж тэр зүүд бодит хоёрыг ялгахааргүй болж байгаад ихэд гайхавч учрыг ухаж үл чадна.
Энэ хугацаанд Тэргэл л өвчтэй охин дээрээ очиж байсан болхоос Ану нэг ч удаа ирсэнгүй . Яг л Анугийн арьсан дотор өөр хүн орчихсон юм шиг огтоос өөр хүн шиг загнаж эхлэв.









Орой нь Тэргэлийг гэртээ ирэхэд Ану баахан ээмэг бөгж авчирчихсан байв. Асуувал онц зүйл хэлэхгүй нөгөө өрөөндөө орчихлоо. Тэргэл хаанаас мөнгө олоод ийм олон юм авчихсан юм бол гэж бодоод өнгөрч . Гэтэл хэд хоногийн дараанаас Тэргэлийн утас дуугаран Анугаас ээмэг бөгжөө авах гэхэд би аваагүй гээд байна хэмээн найз бүсгүйчүүд нь утасдаж эхлэв.
Тэргэл Ануд хүний юмыг буцааж өгөөч гэж хэлсэн боловч тэр жишэм үгүй би аваагүй гэнэ.  Тэргэл шөнөжингөө бодож нойргүй хоноод маргааш нь өвгөнийд очиход өвгөн хараал хүрсэн хүн шиг л аашлаад байх юм . Гэхдээ Ануд хэн хараал хийх вэ дээ гэж хэлхэд Тэргэл шүүрс алдан хараал биш ээ хар домоор өөртөө татах юм хийсэн гэвэл өвгөн
-Тэгж л таарна зүгээр хүн юу гэж ийм байхав дээ . Ээ чи мөн ч болчимгүй байна даа гээд
Тэргэлд цаасанд дээр хэдэн юм бичиж өгөн аваад ир хэмээн явууллаа.
 Тэргэл өвгөн хоёр ёс заншилыг гүйцэлдүүлэн ном судар уншиж суухад өрөөнд олон өнгийг хөх дөлнүүд нисэлдэж эхлэв.
Тэргэлийг нүдээ нээхэд өвгөн ном уншсан хэвээрээ байсан ба түүнийг нүдээ нээхийг анзаарсан боловч номоо уншихаа болихгүй үргэлжлүүлсээр цаг гаран болсон дараа зогсоод
-Ид шид гэдэг чинь овилгогүй хүнийг бутаргаад хаячихна гэж хэлээ.Тэргэл хийсэн зүйлдээ гэмшин доош харж хуруугаа оролдход өвгөн  :
Хаалганд түлхүүр эргэгдэх сонсогдож тэгсэнээ тэрүүхэн хавьд хүн шуухитнав. Тэргэл унтаагүй байгааг Ану мэдэж байсан боловч түүн дээр очих зүрх хүрсэнгүй . Толгой нь заадсаараа салж буй мэт аймшигтай өвдөн тэрээр өөрийгөө үзэн ядна. Эмнэлэгт байгаа охин дээрээ яагаад очоогүйгээ өөрийг нь гэж хайрладаг хүмүүсээ яагаад гомдоосон болохоо тэр ойлгохгүй байлаа.
Гэнэт ямар ёр нь хатгасан юм ингэж амьдарч байхаар хэмээн гунигтайгаар бодоод гялтагнасан жижиг хутгаар гарынхаа шууг яах ийхийн зуургүй зүсчихэв.
Шалан дээр цусны дуслах чимээгээр түүний зовлон хөнгөрч байх шиг удалгүй толгой нь дүүрэн нүд нь бүрэлзэж эхэлсэн ч энэ нь түүнд тааламжтай сайхан санагдаж байв. Тэрээр үхлийг гайхалтай амгаланаар угтан авхаар шийдэж өнгөрүүлсэн бүхий амьдралаа эхнээс нь нэгд нэгэнгүй санахыг хичээлээ. Гэвч тэр удалгүй ухаан нь балартан бодол санаан дахь зүйлүүд нь холилдон ямар ч утгагүй болж ирэхэд тэр бодохоо болиод нүдээ анив.
Ану ирсэн боловч том өрөөндөө дуу чимээ гаргалгүй удсанд гайхсан Тэргэл нөгөө өрөөндөө орвол цагаан саарал хивсийг цусан  дуслууд улаан өнгөтэй болтол нь өөрчилсөн болохыг хараад цочирдон зог туслаа. Амьдралд төгсгөл гэж байдагт талархууштай  гэж Тэргэл боддог . Гэхдээ өнөөдөр яг энэ мөчид тэр үхэлд талархахыг хүссэнгүй . Тэрээр үхлээс Ануг булаан авахыг үнэн зүрхнээсээ хүсэж байлаа.
Тэнэгхэн минь дээ..... Тэнэгхэн минь ..... Яаж байгаа чинь энэ вэ? гэж Тэргэл амандаа үглэнгээ шууных нь дээгүүр ороолтоор чанга боогоод түүнийг тэврэн гарлаа.
Та нар яаж байгаа юм үхэх мөрөөрөө үхэхгүй хүн ялд унагаах гэсэн ийм зэвүүн амьтадыг харахаар дургүй хүрээд байдаг юм гэж бүдүүн шар авгайг цэхэлзхэд Ану яагаад амьд үлдчихсэн юм болоо гэж харамсангуйгаар бодлоо. Бүх бие нь хөшин даарч байгаагаа мэдэж байсан ч тэр шүд зуун тэсэж толгойнхоо дүүрэн өвдөхийг үл анзааран өөртөө юу тохиолдосныг эргэн бодлоо.  Тэр үхэхийг хүссэн гэтэл түүнийг аварчихаж Тэргэл яг эгзэгтэй цаг мөчид түүнийг аварчихсан байна гэдгийг Ану ойлгоод хүсэж байсан  амгаланг өөрөөс булаасан Тэргэлийг үзэн ядав. Амьдралаа гэхэд тэрээр хүмүүсийн нүүрийг харахын арга үгүй муухай зүйлс ихийг хийсэн тул үзэн ядалт өшөө хорслоос  яаж зугтаахаа үл мэднэ. Тэр дахиад үхэх тухай бодож эхэллээ. Үхэхийг тэгээд жигүүр ургасан мэтээр хоосоноор сэлгүүцхийг тэгээд аль дээр өнгөрсөн боловч өөрт нь хайртай байсан хүмүүсийг нэхэн саналаа. Энэ үед үхэж чадаагүйдээ харамссан нулимс хацрыг нь даган урсах боловч тэр арчихыг хүссэнгүй харин нулимснууд дэрэн дээр тог тог хийн чимээтэйгээр унахыг таашаалтайгаар сонсож байв.
-Энэ бүсгүй чи юу юм?
-Миний гэргий байгаа юм аа
-Гэргий чинь юм бол яагаад үхэх гэснийг нь мэдэж байна уу?
-Үгүй ээ мэдэхгүй байна .
-Чи л болоод мэдэхгүй байгаа байх даа . Та нар л болсон хойно зодож нүддэг биз.
-Би мэднээ... Та нар шиг юмнууд айлын охиныг хайрлана хайрлана гэж авч суучихаад зодож нүдээд тэрнээс чинь болоод хүн үхэхээс өөр арга үгүй болчихоод ирж байгаа юм. Түүнээс биш жирэмсэн амьтан юу гэж амиа хорлох гээд явж байхав дээ муусайн арчаагүй эрчүүд гэж бүдүүн шар авгайг цэхэлзхэд :
Тэргэл хөлс нь цуваж сандарсандаа гартаа барисан малгайгаа мушгихаас өөр үйлдэл хийсэнгүй.
Өөрт байхгүйдээ тэмүүлдэг хүний зангаар тэрээр ганц сайхан хүүтэй болчих юмсан гэж бодмогц дотор нь нэг их сайхан болоод ирлээ.
Тэргэл өрөөний хаалгийг аярхан цааш түлхээд шагайхад Ану орон дээр хэвтэж байсанаа хаалгаруу харлаа. Тэргэлийн гэмгүйхэн инээмсэглэл Ануг цохиод авах шиг л болоход Анугийн нүднээс өөрийгөө өрөвдсөн нулимс дусална.
-Тэргэлээ ...
-Юу ч хэлээд хэрэггүй ээ ..
-Тэргэлээ..
-Хайраа чамайг жирэмсэн гэж байна.
Яанаа хүүхэд минь яасан бол гэх бодол хамгийн түрүүнд Анугийн толгойд орж ирлээ.
Саяхан үхэх юмсан гэж бодож байсан бодол  хэвлийд нь байгаа өчүүхэн амьтаны амьдралын төлөөх зовинолоор солигдож тэрээр гэнэт үхэх гэсэн хүслээ ор тас таягдаад охиноо дүүтэй болгочихвол ханьтай байхгүй юу хэмээн амьдралд уягдан бодов.
-Эм уугаагүй болхоор хүүхэд хордоогүй гэсэн харин чи цус их алдсан болхоор ядарсан байх гэхэд Ану Тэргэлийн зүг гэмшингүйхэн хараад инээх гэсэн боловч инээд нь ярвайлт мэт гунигтай харагдахыг Тэргэл ажаад
-Бүх юм сайхан болноо Би чамдаа хайртай гэж уруул дээр нь зөөлөн үнслээ.
Тэргэл хоол цай аваад ирье хэмээн гарахад Ану жирэмсэн жирэмсэн гэнээ .....
Хэний хүүхэд юм бол гэж санаа зовонгуйхан бодсоор үлдэв.

                                                   Гуравдугаар бүлэг
                                                                                    Харь сэрэхүйн гүн ганцаардал                                                            Хаа ч явсан гуниг төрүүлээд
                                                                                     Гомдол тээгч өвсний уйтгараар
                                                                                     Голдоо ортол шаналах нь юуных
Цаг мөч харавсан сум шиг л хурдална. Тэргэл хар домын ид шидээр оролдож хайртай эхнэрээ алдах дөхөн, ертөнцийн хуулийг өөрчлөх гэж оролдоод охиныхоо хөлийг өгч байснаас даруй хоёр жил өнгөрч энэ хугацаанд тэд хөөрхөн хүүтэй болж охиныхи нь ч бие нь эдгэрч . Гэхдээ ертөнц тэр чигээрээ гайхмшиг гэдэгт итгэдэг хүн бүрт ертөнц үнэхээр гайхамшиг үзүүлж чаддагийн нотолгоо болон охинд шинэ хөл ургаж эхэлжээ. Цаг хугацаа, жинхэнэ мөн чанарын бодит байдал бол хүний ухамсар юм . Боломжид хязгаар үгүй охин өвдсөн шүдээ авхуулхад шинэ шүд ургадаг шиг өвчтэй хөлний оронд шинэ хөл ургана гэж үнэн сэтгэлээсээ итгэсэн болхоор түүнд шинэ хөл ургаж эхэлж . Үүнийг хэн нэгэн хэзээ ч байж болохгүй боломжгүй зүйл гэж үгүйсгэж магад гэвч таний ертөнцийг харах үзэл бодлоос шалтгаалан боломжтой агаад боломжгүй зүйл эцэслэн шийдэгдэнэ гэж Тэргэл хүмүүст хэлмээр санагдана. Оршихуйн бүхий л хэлбэр нэг ухамсартай энэхүү нэгдмэл байдлын хүчинд өчүүхэн төдий л эргэлзэхэд бид бодит байдалын туульд унадаг. Бодит байдлыг тайлбарлах маш хэцүү учир нь бид хэт ихээр нягтаршсан болхоор нүдэнд харагдахуйц зүйлсийг л харах чадвартай болсон байдаг гэтэл бидэнд , бидний тархинд эгц дээшээ 90 градусыг л хардаг нүд байдаг бөгөөд бид ар талаа харж чаддаггүйтэй адил тэр мөн дэлхийг харж чаддагүй . Энэ нүд эгц дээшээ оршихуйн өөр өөр түвшинг харж чаддаг агаад энэ нүдээрээ юм харж чаддаг болж болно .....ГЭХДЭЭ..... сайн болоод муу гэдэг дээр ухамсараа хэт туйлшируулахгүй бүхнийг нэг бүхэл болгож харахад л оюун санааг гажуудалаас гарна.
Нүдээ нухлан орж ирсэх Анугийн инээмсэглэл бодож байсан зүйлсийг үлдэн хөөж бодит байдалд Тэргэлийг эргүүлэн авчирлаа.
Яагаад ийм эрт боссон юм бэ? гэж Ану асуугаад цонхоор харсанаа гадаа сүү зарж байна аваад ир гэж захирангүй өнгөөр өгүүлхэд Тэргэл бидон аван сүүнд гарлаа. Идэр есийн жавар гадаа тас хийж байвч гадаа сүү зарж буй охин даарсан шинжийг ер үзүүлэхгүй байгаа нь гайхмаар.
Тэргэлийн хацар хамар улайж чих нь чим чим хийвч тэрээр даарсан шинжгүй зогсох жаалхан бүсгүйгээс нэрлэхсэндээ өрөөсөн гараа халаасандаа хийн бүсгүйд дөхөж очлоо.
-Гурван литр сүү авья. Нэг литр нь хэд билээ.
-Найман зуу гэж бүсгүйг хэлэхэд Тэргэл халааснаасаа гурван мянга дөрвөн зуун төгрөг гаргаж өглөө. Бүсгүй мөнгийг аваад тоолсон боловч түүнд мөнгө илүү байна гэж хэлсэнгүй чимээгүйхэн аваад халаасандаа хийчихэв.
Жаалхан бүсгүйн мөнгө илүү өгсөнөө битгий мэдээрэй гэсэн бодол Тэргэлийн яагаад мөнгө чинь илүү байна гэж буцааж өгөхгүй авчихаж байгаа юм бол гэсэн бодолтой мөргөлдөхүйд
хагаран  унаж хөлдүү гадарт бутарч байх шиг Тэргэлд санагдана. Тэргэл гэрлүүгээ алхаж байсанаа буцаж очоод жаал бүсгүйг арчаагүй амьтан гэж загнамаар санагдсан ч тэгсэнгүй гайхаж дургүйцэн эргэж харвал мянган төгрөг илүү олсондоо баярласан бүсгүй инээмсэглэн байхыг хараад өрөвдөн орцныхоо хаалгийг татлаа. Гэртээ орж ирэн ширээн дээр сүүгээ тавиад
цонхоор нөгөө бүсгүйг ажихуйд хүйтэнд даарсан ч сүүгээ зарсан хэвээр зогсох бөгөөд сүү аваарай хэмээн дуудах дуу нь үл тасарна.
Тэргэл цай ууж хөнгөхөн зууш идээд босож Дэлэгтэй уулзхаар явлаа. Энэ хэсэг хугацаанд тэрээр Дэлгийнд байнга очих нь багассан боловч тэднийд очидог хэвээр хоёр жил өнгөрхөд тэрээр Дэлгээс олон зүйлийг сурсан боловч бас дахин сурах зүйл олноороо байлаа.
Дэлэгийнд очиход өвгөн уурласан шинжтэйгээр хүрлийн сууна инээснийг асуу уурласаныг бүү асуу гэдэг үгийг санан Тэргэл юм дуугарахгүй өвгөнийг ажин байхад өвгөн Тэргэлд хандан ийн хэллээ .
Сая нэг хүүхэн ирээд хамт ажилддаг хүнээ хараалгах гэж яваа юм гэнээ. Уур хүрээд загнаад гарагчихлаа хэмээхэд Тэргэлд хэлэх үг олдсонгүй чимээгүй л доошоо харан суув. Өвгөн үргэлжлүүлэн:
Үхдэг мөхдөгийг л харааж болно. Харин үл тасрахыг тасалж хэзээч чадахгүй гэдгээ хүмүүс мэдэхгүй нь хичнээн харамсалтай. Энд хүмүүний хуулиар шийтгүүлэхгүй юм аа гэхэд бурханаас айдаггүй юм байх даа гэж харамсангуй өнгөөр хэлээд Тэргэлд хандан:
-Цусанд хадгалагдаж байдаг . Бүх юм цусанд байдаг . Энэ амьдралд эргэн тойронд чинь байгаа бүх хүмүүс урьд өмнөх насанд чинь мөн л адил чиний эргэн тойронд байсан учраас энд дахин таарсан байдаг . Хүссэн хүн бүхэн урьдах хэд хэдэн насаа мэдэж болно .Энэ их амархан үүнийг би чамд зааж өгье чи ч бас хүссэн хүн бүхэнд зааж өгөөрэй үүнийг мэдсэнээр хүн яагаад өвдөөд яагаад амьдрал нь бүтэхгүй явж байгаагаа хараад урьд насны төлөөсөө төлж байгаагаа мэдрэн улам их хичээнгүйгээр амьдрах болно гэж хэлээд санаа алдлаа.
Өчигдөр байгаа болхоор өнөөдөр байгаа өнөөдөр байгаа болхоор маргааш байна гэдэг шиг өнөөдөр байгаа болхоор урьд нас байсан өнөөдөр байгаа болхоор хойд нас байх нь зүйн хэрэг . Хэрэв өнөөдөр авсан бол чи маргааш өгөх нь зүйн хэрэг .
 . Тэргэл бурхан шашин тэгтэлээ их шүтдэггүй боловч тэрээр үхээд хаана нэгтээ очино гэдгээ бүүр түүрхэн мэддэг болсоны хувьд түүнийгээ улам лавшруулан мэдхийг хүсэж байгаа хүмүүсийн нэг тиймдээ ч тэр өөрийн мэддэг болсон бүхнийг хүмүүсийг бас мэдээсэй хэмээн хүсэж буй хэрэг. Ой санамжийн үйл ажилгаагаа түр зогсооход хүний урьд насны амьдралын тухай санамж сэргэж ирдэг бөгөөд үүнийг Дэлэг тайлбарлахдаа сүнснээс мэдээлэл ирж байгаа үйл явц гэсэн боловч Тэргэлийн бодсоноор урт хугацааны мэдээлэл хадгалдаг тархины үйл ажиллагаа идэвхижиж тэнд байгаа мэдээлэл дөнгөж сая болж буй мэт
сэтгэгдэл төрөх үйл явц юм шиг санагдаж байв.
Дэлэг Тэргэлийг урьд насандаа шумбан орход нь тусалж түүний тархины үйл ажилгааг сарниулах үйлдэл хийхэд тэрээр жингүйдэх мэт болж эхлэв . Тэгсэнээ тэрээр нэгэн эмэгтэйг харлаа. Эмэгтэй нэгэн  томоохон сурвалжит хүний дагавар охин байв. Тэрээр үхээд эхний хаалгаар орж орчлон ертөнцөд бусад оршихуй байдгийг мэдрээд шинэ орчиндоо дасаж амжаагүй байтал гүйцэд үхэлгүйгээр биедээ эргэж орж байв. Хэдийгээр тэр биедээ эргэн орсон ч ой санамжаа хадгалж үлдсэн байсан тул үхлийн дараахи амьдралыг сонирхож тэнд тохиолдсон зүйлсийн учрийг олох гэж хичээн буйг харлаа. Иргэж ирээд бүсгүй ариун дүрсийн үндэсээр сүм дугана босгох ажилд шамдах ба бас хажуугаар нь хүний бие дэх ухамсарын түвшинд судалгаа хийсээр насан эцэслээ. Түүний дараагаар тэрээр дэлхийгээс огт өөр гариг дээр байх нэгэн залууг харав. Тэр хүний ДНК-аас авч ургуулдаг ажил хийдэг байв. Хүний аль нэг эрхтэн өвдөхөд түүнийг нь ургуулах ба бас хүн үхэхэд ч гэсэн үхсэн хүний ДНК-г програмчилж түүнийг дахин төрүүлж буйг анзаарав. Ингэж байхдаа залуу хос мушиграаны түвшинд санаатайгаар алдаа хийж нэг хүнийг эрэмдэглэж орхисон тул алуулж байгааг харлаа.
Хэдийгээр тэр залуу бүсгүй хоёрыг хажуугаас нь харсан ч тэр бол өөрөө юм байна гэдгийг Тэргэл өөрийн эрхгүй мэдрэв.
Хэг гэж уртаар амьсгаа авахад Дэлэг ч бас уртаар санаа алдаад :
-За юу олж мэдэв гэхэд Тэргэл би нэг эмэгтэй бас нэг залуу хоёрыг харсан . Бүсгүй яг над шиг үхээд эргэж сэхсэн ба сэхсэнээсээ хойш геометрийн дүрс судлан чулуу болгоныг өөрт тохирсон үүрэг даалгартай хэмээн итгэж тэр итгэлээрээ нурсан сүм дуганыг эргүүлэн сэргээж ажлыг хийж байсан бас нэг том усан сан байх агаад усан сан өөрөө өөрийгөө ариутгадаг . Усан сангийн чулуу түүний байрлалыг бүсгүй геометрийн дүрсийг судалсаны үндсэн дээр хийсэн ба түүгээр нилээд нэр алдарыг олсон боловч нэр алдараа үл хайхран ухамсарын түвшины судалгаа хийж түүнийг хүмүүс насан эцэслэтэл нь галзуу хэмээн ад үзсэн . Харин залуу хүний эд эрхтэнг ургуулдаг ажил хийж байсан гэхдээ залуу дэлхийгээс арай өөр газар амьдарч байх шиг байсан хэмээхэд Дэлэг
-Тэд тэдгээд чи байсан юм уу? Чи өөрийгөө гэж яаж итгэж байгаа юм хэмээн лавшруулан асуухав.
-Тиймээ тэд би байсан .
-Яаж мэдсэн бэ ? гэдгээ би сайн мэдэхгүй байна  гэхдээ би байсан гэдгээ мэдэж байна .
Урьд насандаа үхээд сэхэж байсан болхоор энэ насандаа би бас үхээд сэхэж тэгээд бүсгүйн адилаар үхэх үед тохиолдолдсон зүйлсийг бодон ертөнцийн нууцад нэвтрэхээр шийдсэн хэрэг .
Үхлээс буцаж ирсэн хүн бүхэн гайхамшигтай нүүр тулаад буцдаг учир түүний нууцыг нээхээр тэмүүлэх нь арга ч үгүй юм байна .
-Та ч гэсэн мөн адил надтай урьд наснаасаа холбоотой байсан болхоор энэ насандаа нөлөөлийн долгионлог холбоогоор надтай учирсан гэв.
Тэргэл босохдоо хөлөө эвгүй гишгэхэд хөлөнд час хийсэн өвдөлт мэдрэгдлээ.
-Хөлөө эвгүй гишгэчихлээ .
-Өө шагай нь мултарчихсан байх гэж Дэлэг хэлээд малгайгаа авангаа бариачаар бариулж оруулахгүй бол зүгээр болохгүй байх даа гэж Тэргэлд хэлэв.
Дэлэг бариачийн үүдийг тогшов. Дотроос нь Дэлэгтэй ойролцоо насны хүн гарч ирээд тэр хоёр ойр зуур хэдэн үг солисоны дараа тэр хоёрыг орохыг урилаа.
-Би чамд бариулхаар хүн дагуулаад ирлээ гэж Дэлэгийг хэлэхэд бариач цай аягалан тэр хоёрт өгөөд өвчин зовлонтой хүн гэрээр дүүргээд гэж манай хүн загнаад байх юм хэмээн гэмшингүйгээр инээмсэглэв.
Дэлэг Тэргэл хоёр цай уух зуур бариач өөрийнхөө тухай ярьж хүн бүхэнд хийх ёстой зүйл байдаг болхоор л хорвоод ирдэг байх би хүн барих л гэж ирсэн бололтой гэхэд Дэлэг * Тиймээ бүх хүнд хийх ёстой зүйл байдаг болхоор л ирдэг гэж * нэн итгэлтэй агаад тайвнаар хэллээ.
-Тэргэл шагай нь булгарсан хөлөө гаргахад бариач зайнаас илэх мэт хөдөлгөөн хийж түүний гарын алганаас төөнөж буй халуу дүүгнэ Халуу дүүгэхийн хажуугаар түүнд бариачийн инерги шилжиж байх шиг санагдлаа гэхдээ тэр инерги хоёр урт нэг богино байдлаар мэдрэгдэж байв.
Хөлийн өвдөлт алга болох үед бариач хөлийг бариж байсанаа ганцхан дараад шагайг орчуулчихав. Энэ үед түүнд ямарч өвдөлт мэдрэгдсэнгүй.
Тэргэлийн духан дээр хөлс бурзайн гархад Дэлэг бариачийн зүг бахдан харав.
- Та намайг барьж байхад таний гараас урт богино туяан гэрэл гарч байх шиг байсан гэхэд бариач
-Мэдэхгүй юм даа бурханы бэлэг байх .Чадлаараа  хүмүүс туслахсан гэж бодсоор удаж дээ гэж хэлэх нь нэг л дотно сайхан санагдлаа.
Тэр өдөр нар урьд гарч байгаагүйгээрээ тод ээж мод урьд байгаагүйгээрээ үзэсгэлэнгээ гайхуулж байх шиг Тэргэлд санагдаж байлаа. Эгэл жирийн хирнээ хамгийн даруугаар амьдрагч эл бариач бүхнийг мэдэрч хирнээ үл мэдэгчийн дүрээр амьдрагч Дэлэг шиг хүмүүс хорвоо ертөнцөөр дүүрэн байдаг болхоор ертөнц муухай муухайгаар дүүрдэггүй ч юм билүү хэн мэдлээ.
Хэн ч бишийн амьдралаас хүн болгож өгсөн бүхэнд тэр гүнээ талархаж байв. Хэдийгээр бүхнийг мэдэж бүхнийг харж байвч хувь заяагаа хүн зөвхөн өөрөө л зурдаг болхыг тэр энэ хугацаанд гүнээ ойлгож хүн өөрөө өөртөө л эзэн болж чадаж байвал бодол санаандаа өөрийгөө хамгаалах хүчтэй хамгаалалтыг бий болгож чадвал хэн ч юу ч түүнд нөлөөлж чадахгүйг мэддэг болсондоо тэр баяртай байв.
-Үхлийн дүрээр амьдралыг таниулахдаа үл үзэгдэгч нэгэн Тэргэлд амьдралыг харуулж нүднээ үзэгдэхээс цаана оршигч нүгэл үгүйн үнэнийг ил тод болгосон нь чухамхүү ийм зүйлс байдаг гэдгийг Тэргэлийн биеээр үгээр бусдад ил гаргахыг хүссэндээ хийсэн зүйл шиг Тэргэлд санагдана.
Цонхны хөшиг эрвээхэйн далавч шиг дэрвэлзэнэ. Нозооруулсан халуунд өрөөний цэцэгс хөгжилтэйгээр бүжин ургаж цомирлогоо дэлгэсэн өнгө өнгийн цэцэгс нь үзэсгэлэнгээ гайхуулах хичнээн сайхан. Цэцэгс яг л хүүхэд шиг хайр хүсдэг тэднийг хайрлаж гэмээ гоо үзэсгэлэнгээ дэлгэж нүд баясгадаг хэмээн бодож суутал дэргэд нь охин нь ирж суугаад яриа дэлгэв.
-Ааваа та юу хараад байгаа юм бэ? Тэр том улаан цэцгийг хараад байгаа юм уу ? Тэр миний цэцэг гэж тагтан дээр байгаа цагаан ваартай улаан цэцгийг заалаа.
-Тиймээ гэж Тэргэл хэлээд ядраад унтах гэж байгаа хүний дүр үзүүлхэд охин
-Ааваа цэцгийн навчийг тасалхад дахиад л шинэ навч ургадаг. Эд ярьж чадахгүй болхоос биш яг л над шиг одоо надад хоёр хуруу ургачихвал миний хөл бүгдээрээ ургаад дуусна. Харин энэ цэцгүүд ургаад хэзээ ч дуусахгүй ургаад л байна том болсон ч бүр том болох гээд ургаад л байна тиймээ гэхэд Тэргэл охиноо өхөөрдөн элгэндээ тэврээд тиймээ цэцэгхэн минь тийм гэж шивнэлээ.
Байж болошгүй гайхамшиг охинд тохиолдсон гэж хүн бүхэн хэлж зурагт сониныхон ирж ярилцлага авах бичлэг хийхийг хүсдэг боловч Тэргэл тэдгээрт зөвшөөрдөггүй .
Учир нь охин унасан шүдний оронд шинэ шүд ургадаг шиг тайрсан хөлний оронд шинэ хөл ургадаг гэж үнэн сэтгэлээсээ итгэсэн учраас түүнд хөл ургасан хэрэг. Гэтэл огт боломжгүй зүйл гэж хүмүүс түүнд хэлчихвэл охины итгэл буурч хөл нь ургахаа больчихож магад гэж болгоомжилон Тэргэл охиноо хүмүүстэй уулзуулдаггүй байлаа.  Тэрээр өөрийн биеээр бодит гэдэг бодит биш чухам үнэнтэй нийцдэггүй гэдгийг нүдээр харж биеэр мэдэрч буй болхоор хүнийг бие нь биш ухамсар нь удирддаг гэж баттайгаар хэлж чадхаар болж. Хүний ухамсарт хүрч тэнд байгаа өвчний тухай мэдээллийг арчих юм уу эсвэл түүний итгэж буй зүйлийг өөрчилхөд оюун санаа ухамсар биеийг удирддаж амьдралд өөрчлөлт гардаг аж . Хүн далд ухамсараа сэрээж чадвал бүх зүйлсийг хүссэнээрээ авна. Хэрэв сэрээж чадахгүй болвоос зовж шаналан ажиллаж түүнийхээ хариуд өчүүхэн зүйлийг л хүртэнэ. Ай энэ гайхамшигт тогтолцоог хэзээ нэгэн цагт бүх хүн мэддэг болох өдөр удахгүй ирэх биз .
Тэргэл Дэлэгийнд очихоор алхаж явна . Тэрээр энэ хооронд Дэлэг дээр үзүүлхээр ирсэн хүмүүсийг үзэж түүнд үзүүлсэн хүмүүс түүнийг мэргэн түргэн гэж ярьж тэр нь амнаас ам дамжсаар олноороо ирцгээх болж . Амьдрал нь өнгөтэй өөдтэй яваа хүн лам хар гандан хийд гэж ирэхгүй харин өвдөж зовоод аль нэг зүйл нь болохгүй болоод ирмэгц хүчин мөхөсдөж буйгаа мэдрэн бурхан минь хэмээн аврал гуйдаг өчүүхэн....
Гэвч Гандан хийдэд очин өргөн харамж өгөөд бурханд тоогдох нь юу л бол үл үзэгдэгч хүчин хийгээд хүний хооронд ямар нэгэн зууч хэзээ ч хэрэг болохгүй түүнд хайр нигүүсэл зүрх сэтгэлээрээ л хүрэх учиртай .
Тэргэл өөрийгөө бурхан шүтдэг гэж боддогүй хүн гэхдээ амьдрал үл үзэгдэгч нарийн хуулиар явагддаг болхоор түүнд бүтээгч байгаа хэмээн итгэдэг.  Тэргэлийг өглөө Дэлэгийн ирж орой явах болгонд гудамжинд байх бяцхан охины сүнс тааралдах ба цасан шуурга усан бороог үл ажиран Тэргэлийг хүлээж хармагцаа баярлан гүйж ирнэ. Хэдийгээр сүнс ч гэсэн баяр хөөр уйтгар гуниг нэвт мэдрэгдэх охины сүнстэй Тэргэл энэ хугацаанд нилээн зузаан найз болсон бөгөөд нэгэн удаа сүнсийг дагуулан Дэлэгийнд очих гэсэн боловч сүнсэнд гарч болохгүй хязгаар байгаа бололтой хэсэг яваад хий мөргөн унаж тэр хийг нэвтэлж гарч чадахгүй уйлж Тэргэлийн нилээд сандаргасанаас хойш Тэргэл түүнийг дагуулж явах оролдлого хийхээ болисон билээ. Өнөөдөр ч мөн охины сүнстэй уулзаж хэсэг суугаад цааш Дэлэгийнхрүү алхлаа.
Дэлэгийнд очоод тэрээр өвгөнд хандан:
-Дэлэг ахаа би нэг охины сүнсийг явуулж болох газарт нь явуулмаар байна гэхэд
-Дэлэг эхлээд гайхсанаа дараа нь халаглаж . Хаанаас тийм сүнс олчихвоо гэж лавшруулан асуулаа.
Тэргэл охинтой уулзасанаас эхлээд өнөөдөрийг хүртэлхи хугацаанд болж өнгөрсөн бүх зүйлийг ярихад өвгөн цааш эргэж эрхээ аваад үзсэнээ цааш ертөнцийнхи нь хаалга хаагдчихаад энд гарчихсан юм байна тэгээд л орж чадахгүй байгаа хэрэг. Ингэж зовсон амьтаныг явуулхаас өөр яахав дээ гэж хэлэв. Хүмүүс сүнсийг дуудахдаа нарийн дэг ёсыг баримталах хэрэгтэй гэхэд
Тэргэл :
-Дэлэг ахаа сүнсийг яаж дуудлаг юм бэ хэмээн сониучирхан асуулаа.
-Сүнсийг дуулахын тулд эхлээд усанд тарни уншиж түүнийгээ саранд долоо хонуулаад түүгээрээ бие сэтгэлээ ариусгаж байна хэмээн бодож гар нүүрээ гурав угаах хэрэгтэй.
Энэ гурав хоногт өөрийнхөө сэтгэл зүйг ч бас сайн бэлдвэл зохино .Тэгсэний дараа гадны нөлөө багатай чимээ шуугиангүй газар тэргэл сартайд сүнсийг дуудан тарни уншихад хэрэгтэй .
Буцаан явуулах зан үйл нь ч мөн адил нарийн дэг ёстой байдаг . Чи өөрөө дуудаад үзхээрээ мэдэх болно гэж Дэлэг өвгөн хэлэв.
Хэд хоногийн дараа үдшийн бүрийгээр Тэргэл Дэлэгийн хамт тарни уншиж сууна.
Энэ үед таваганд буй чихэрийн цаас өөрөө задлагдан аягатай цай ширээнээс хагас метр хиртээ хөндийрсөнөө эргээд ширээн дээр унаж байсанаа гэнэт бие эвгүйцүүлэм нам гүм ноёрхож нам гүмийг эвдэн хаалга тас хийн хаагдах мэт дуу гараад бие хүлэж байсан айдас жихүүдэс аажимаар сарнилаа. Тэд босож сарны туяанд хонуулсан усаараа гар нүүрээ угаасаны дараагаар Дэлэг хүүд хандан за ингээд явуулчихлаа даа  гэж санаа амарсан өнгөөр хэлээд нэг их хор хөнөөлгүй боловч биет бус ертөнцийнхи болхоор энд байх хэцүү л байсан байлгүй .Сүнс сүнс гэцгээн хүмүүс айгаад л байх юм . Гэтэл хэзээ нэгэн цагт тэд чамтай адил байсан хийгээд хэзээ мөдгүй үхэн тэдний адил болно гэдгээ ухаарахгүй юм. Хэн ч байсан үхнэ тэгээд бие махбодь чинь хөрс шороонд булагдаж ертөнц дээрээ үлдээд сүнс чинь оршихуйд эхрүү одно . Харин өөрийгөө үхсэн гэдэгт итгэхгүй байгаа юм уу саяны буцаасан сүнс шиг  гарах хаалга нь хаагдсан сүнснүүд энд цаг хугацааны завсарт хавчуулагдан үлдэж үхсэн хорогдсон газартаа тэр цаг мөчдөө шаналж байдаг . Цаг хугацаа хурдан эргэдэг мэт боловч тэр сунаж агшидаг тул заримд нь бүр эргэхгүй мэтээр мэдрэгдэж болно гэсэнээ би чамд хэлээгүй юм байна. Маргааш эрт ирээрэй өглөө нэг хүүхэн ирнэ гэсэн гэв.
Маргааш нь ирэхэд нэг бүсгүй ирсэн байлаа.  Би их эрт ирчихэж гэж бүсгүйг хэлэхэд Тэргэл зүгээрээ санаа зоволгүй суу хэмээн урилаа.
-Таний тусламж надад хэрэгтэй байна гэж бүсгүй Тэргэлд тулгангуй хэлэв.
Бүсгүй нойргүй хоносон эсвэл ядарсанаасаа болоод нүднийхи нь доод тал бүлцийн хавьдаж
үс нь ширэлдэж өнгөө алдсан байлаа .
Бүсгүй надад нэг сонин зүйл тохиолдоод байна . Жилийн өмнө намайг харь гаригыхан хулгайлсан тэд намайг гэрэл цацарсан өрөөнд байлгаж байгаад буцаан авчирсан . Гэтэл саяхан гэрлүүгээ харьж явтал намайг дахиад харь гаригийхан хулгайлсан тэгээд надад мэс засал хийж би түүнээс хойш унтаж чадахгүй болчихлоо гэж хэлээд доош харав. Бүсгүй хэсэг чимээгүй суусанаа цамцаа сөхөж энд хагалгаа хийж юм суулгасан гэж сорви үзүүллээ.
Тэргэл хэсэн чимээгүй суусанаа бүсгүйн гараас барихад бүсгүй чичэрч эхлэв.
Бүсгүйн гараар дамжин түүнд тохиолдсон бүхэн Тэргэлд мэдрэгдэх бөгөөд энэ нь түүний бүр бага наснаас нь эхэлж байв. Дөрөв орчим настай охин хашаан дотор эрвээхэй хөөн тоглох бөгөөд ингэж явахдаа тэр гэрээсээ төөрч байгааг харлаа. Охин харанхуйгаас  айн уйлах ба үүнээс эхлэн түүний сэтгэл дотор харанхуйгаас айх айдасын гүн бат ул мөр үлдэж . Түүний дараагаар  шилжилтийн насанд нь орцондоо орж явхад нь зүггүй хөвгүүд түүнээр тоглон
цочоож буйг олж үзэв. Бүсгүйн сэтгэлд ерөөс гүн гүнзгий айдасын ул мөр үлдэж . Бүсгүй харь гаригийхан намайг хулгайлсан гэх хэсэг дээр очиход бүсгүй харанхуйд түүнрүү дайран ирэх нохойноос айн хэсэг зуур ухаан алдсан байв. Ухаан алдах хугацаанд ухамсар нь сарниж энэ хооронд дэлхийн мэдээллийн бүрхүүлрүү илгээгдэж байсан зэрэгцээ ертөнцийн  бодлыг барьсан хэрэг байв. Харин сүүлчийн удаад  түүнийг үнэхээр хулгайлсан байх ба бүсгүйг харь гарагийхан биш хүмүүс хулгайлаад түүнээс нэг бөөрийг нь авч харамсалтай нь бүсгүй унтаж байх хугацаандаа дахиад л зэрэгцээ ертөнцийн хэн нэгний бодлыг антенн шиг барьж аваад түүнийг өөрийнхөө хэмээн бат найдвартайгаар итгэж . Хэдийгээр бүсгүй өөр ертөнцийн бодлыг барьсан байсан боловч тэрээр болсон үйл явц очисон газраа бат найдвартайгаар тархин гүндээ хадгалсан байлаа.
Тэргэл бүсгүйд юу гэж хэлэхээ мэдхээ болилоо. Гэхдээ л үнэнийг хэлэхээс өөр арга байсангүй.
Далд ухамсар үргэлж бие хүний төлөө байдаг бол харин оюун санаа түүний эсрэг айдасыг дэвэргэж муу хүслийг өдөөж байх шиг Тэргэлд санагддаг билээ. Учир нь оюун санаа зөвхөн энэ ертөнц дээр ирээд харж сураж мэдсэн зүйлсээр бүрддэг бол ухамсар энэ ертөнцийн хязгаараас гаднахыг мэдэж өнгөрсөн болоод ирээдүйтэй холбогддог юм шиг түүнд санагддаг .
Тэргэл бүсгүйн гараас өөрийн гараа авхад дарж байсан бүх хүнд мэдрэмж ариллаа. Тэргэл бүсгүйг модон орон дээр хэвтүүлээд
-Одоо би чамайг унтуулна . Чи бүх биеээ суллаад би хүүхэд мэт унах болно гэж бод хэмээхэд гэхэд бүсгүй нүдээ анин унтаж буй мэт болов.Чингэмэгц Тэргэл бүсгүйг багласан айдасаас салгахаар түүнийг ятгаж эхэллээ. Ингэж ятгахдаа бүсгүйн ухамсарын түвшин бүрд биш харин нэг урсгал дээр л өөрийн ярьсан зүйлийг хурааж ингэсэнээр бүсгүй айдасаас бага багаар чөлөөлөгдөж байв.
Хүн айхад түүний биенээс айдасын үнэр гардаг болохыг Тэргэл энэ удаад мэдэж авч .
Өрөөгөөр дүүрэн ирэх айдасын үнэр сарнихад бүсгүй гүн нойронд автлаа. Тэргэл бүсгүйгээс айдасыг нь салгаж түүний тархинд чамд өвчин зовиур байхгүй хэмээн ятгасанаар түүний өвчинг биенээс нь салгав. Хүний бүхий л эрхтэнг тархи удирдаж тэр бүх эрхтэнд мэдээлэл өгдөг зүрх өвдлөө гэж бодхын төдийд зүрх улам өвдөөд байх мэт санагддагын учир нь бодол санаа шууд нөлөөллийн долгионтой нэгдэж байна гэсэн үг .Угаас хийсвэр энэ ухамсар гэгчийг Тэргэл яаж бүсгүйд ойлгуудахаа мэдэхгүй байлаа.
-Бүсгүй аажимаар нүдээ нээлээ. Түүний хажууд Тэргэл инээмсэглэн зогсож байв.
-За ямар санагдсан гэхэд бүсгүй:
-Танийг унт гэхэд миний бие хүндрэн би зовхио ч даахгүй байгаагаа мэдэрч хамаг бие тавираад унтмаар санагдаж эхэлсэн . Тэгэж байхад нэгэн жигд хэмнэлтэй дуу сонсогдож би түүний нэгэн хэсэг болж  байсанаа удалгүй тэр улам бүдгэхэд таний хэлж буй үгнээс өөрийг сонсохгүй болсон . Тэгээд би зүүдэлсэн гэхдээ энэ маш бодитой  нүд алдам ногоон талд би их эрхэмсэг дүртэй зогсоно гарт минь урт чинжаал хутга *тэр хээ хуартай маш гоёмсог* байх ба хутганаас цус дуслана. Миний хөл дор олон чоно нохойн эрлийз үхэдхийн хэвтэж байсан би тэднийг
алсан гэдгээ их сайн мэдэрч байсан . Тэд харанхуйгаас ирдэг ба тэд айдас дагуулдаг
. Гэвч тэднийг би алчихсан болхоор харанхуй хамт дахиад айдас ирэхгүй  . Харанхуй болсон ч би айхгүй гэж бүсгүй өөртөө ихэд итгэлтэйгээр хэллээ.  Тэргэл сэтгэл ханамжтайгаар толгойгоо хөдөлгөөд тиймээ би эргэлзэхгүй байна. Харанхуйгаас гарч ирдэг амьтад айгаад чамд ойртохгүй байх гэхэд бүсгүй яг л таван настай хүүхэд мэт хөөрч тиймээ ойртохгүй гэж бардам өгүүлэв.
Тэргэл хийх ёстой зүйлээ гүйцэд сайн хийсэнээ ойлгож байлаа. Тэр бүсгүйг итгүүлж чадаж одоо бүсгүй дахиад хэзээ ч харанхуйгаас айхгүй ба бас айдасдаа хүлүүлэн ухаан алдахгүй түүнээс болж зэрэгцээ ертөнцрүү цөмрөхгүй. Зэрэгцээ ертөнцрүү хүмүүс цөмрөхдөө заримдаа биеээрээ заримдаа оюун ухаанаараа цөмөрдөг . Хэрэвзээ биеээ цөмөрвөл гарч ирж бараг л чаддаггүй харин оюун санаа сааталд орсон ч иргэж ирдэг яагаад гэвэл тэр долион болхоороо тэр биз.
Хүн бүхэн нэг зүйлийг өөр өөр өнцөгөөс харж өөр өөрийн гэсэн үүднээс ойлгодог. Бүх зүйл хүмүүсийн тархинд шингэсэн байдаг болхоороо түүнийг нүдээрээ хардаг .Ширээн дээр аяга байвал аяганаас өөрийг хардаггүй . Аяганаас цаадахыг харах чадал бидэнд бий ч тэр хүч чадал нуусан хаалгаа онгойлгож чадахгүй байгаа нь харамсмаар .
Би бурхан итгэдэггүй гэдгээ яагаад ч юм би надаас хүчтэй хэн нэгэн байгаа гэдгийг мэдэрдэг тэр хаа сайгүй оршиж тэр бүхнийг мэдэж тэр бүгдэд хайр ивээлээ өгч байдаг Тэргэл бүсгүйд хэлмээр санагдлаа.
Хаалганы хонх дуугарах чимээнээр Тэргэл нойрноос сэрэн хөнжилөө нөмрөөд хаалга онгойлгоход Дэлэгийн эхнэр зогсоно. Тэрээр Тэргэлийг хармагцаа бүр ихээр ихэр татаж
Дэлэг ...Дэлэг гэхэд Тэргэл үргэлжлүүлэн Дэлэг ах яасан юм бэ ? гэж асуухад эхнэр нь тэр үхэж байна хэмээлээ.
Тэргэл яаран сандран хувцасаа өмсөж Дэлэгийн эхнэрийн сууж ирсэн машинд суун Дэлэгийнхрүү явлаа.
Хаалгаар ороход нил хийсэн цусны үнэр үнэртэх мэт болход Тэргэл Дэлэгийн үхэл ирсэнийг шууд ойлгов. Тэргэл энэ үнэрийг мэднэ. Урьд эмнэлэгт бурхан өгсөн хөгшинөөс мөн ийм үнэр үнэртхэд тэрээр үхсэн . Өчигдөр Дэлэг яагаад нэг л өөр хүн шиг санагдаж байсаны учрыг тэрээр оллоо. Үхлийн өмнө нүднийх нь гал алга болчихсон байсан болхоор л Тэргэл түүнийг өөр хүн мэт харж байж. Дэлэг инээвхийлж байгаа боловч тэр нь муухан ярвайлт мэт санагдана.
Дэлэг орноосоо өндийгөөд :
-Ахынхи нь явах цаг болжээ тэгээд чамтай уулзах санаатай эднүүсийг хүлээлгээд байж байлаа гэхэд Тэргэл орны хажууд суугаа шар дээл улаан орхимжтой хоёр ламыг харлаа. Тэргэлд ламын дүртэй харагдах мөнхийн харуулууд хоолойгоо засах шиг Тэргэлд санагдав. Эмнэлэгт эмгэнийг авч явж байгаа мөнхийн харуул шувуун толгой хүн биетэй нэг л жихүүдэс төрөм байсан бол энэ хоёр ламаас айдас бараг төрөхгүйгээр үл барам амар амгалан цалгиж байх шиг мэдрэгдэх нь юуных гэж Тэргэл гайххад Дэлэг өвгөн.
Хүнийг авч явхаар ирэгсэд янз янзын дүртэй байдаг нь тухайн хүний үхлээс айх айдас үйлийн үртэй хамаатай байдаг гэж бодлыг нь уншиж буй мэт хэлээд эхнэртээ хандан :
-Алив хөгшөөн цай хийгээд өг нэг сайхан цай уучихаад явая гэхэд
Хөгшин нь аягатай цайн дотор нулимсаа унагаан байж түүнд цай аваачиж өглөө. Зөв шудрага амьдарч чадвал үхлийг хүртэл хором цагаар хойшлуулж болдогийг Дэлэг Тэргэлд үзүүлж буй нь өөрийн шавийг үхэлтэй нэг биш нилээд хэд нүүр тулан уулзахад хэрэг болог хэмээн бодсоных басхүү хэлж амжаагүй үзүүлж амжаагүй бүхнээ сүүлчийн аялалаараа  мэдрүүлэх гэснийг байв. Хоёр лам босоод гарахад Дэлэг чимээгүйхэн гэрээ тойруулан харчихаад Тэргэлд гарах дохио өглөө. Тэднийг гэрээс гармагц гэр дотор Дэлэгийн эхнэр орь дуу тавих сонсогдож Тэргэлийн сэтгэл зүсэгдэх шиг болов. Гэрээс гарахад хашаа баймаар гэтэл тэгсэнгүй нүд сохлом хурц гэрэл тэднийг тосож авч гэрлийн хуулраагаар дээш түлхэгдэж байхад ямар нэг сайхан аялгуу сонсогдож байсан ба түүнийг тийм гэж тайлбарлахын аргагүй үгүй. Тэр их гэрэл дуу хоёроос цаашламагц түнэр харанхуй угтан авлаа. Харанхуй гэж үүнийг л хэлдэг байх ямар ч чимээ аниргүй харагдах зүйл огт үгүй энэ харанхуй түүнийг бүчин авах нь жихүүдэс төрүүлэм.
Удсан ч үгүй түнэр харанхуй аажимаар шингэрч эхлэхэд энд тэндгүй гэрэлт цох шиг зүйл харагдаж удахгүй тэд од болох нь мэдэгдлээ. Тэд ододын хажуугаар гарахдаа хурдаа удаашруулж тэдний гоо үзэсгэлэнг бахдан харна. Гэтэл Дэлэг та хоёр манай шавьд энэ огторгуйн талаар сайн тайлбарлаад өгөөч надаас хойш үүнд минь хэлж сургах хүн олдохгүй байх гэхэд:
Хоёр ламын нэг нь 18000 ертөнц байдаг гээд олон зүйлийг хэлэх шиг болсон ч Тэргэл түүнийг үл тоон эерэг сөрөг чиглэлд эргэлдэж байгаа хар цагаан гэрлийн хуйлраа юм байна гэж бодоод  цаашлав.
Дэлхий гэх гариг дээр гурван амьдрал орших ба тэд бие биенээсээ харилцан хамаарал ихтэй өөр өөр хэмжээсүүдэд байдаг. Үүнийг зэрэгцээ ертөнц гэж ойлгож болно. Бас гурван ертөнцөд нэгэн зэрэг оршиж чадах долгионлог амьдралын хэлбэрүүд байх ба тэд сэтгэн бодож түүнийхээ дагуу ухамсартай үйлдэл хийж чаддаг. Гал ус хий төмөр шороо нь зэрэгцээ ертөнцүүдэд адил оршиж аль нэгрүү нь цөмөрч буцаад гарч ирдэг гэхэд Тэргэл энэ олон ижилхэн одноос өөрийнхөө дэлхийг яаж олноо гэж санаа зовоод түүний хэлж буйгаас илүү өөртөө санаа зовж эхлэв. Үнэндээ түүнд олон зүйл ярисан боловч тэр юу ч ойлгоогүйгээ хүлээн зөвшөөрмөөр байвч хэн ч түүнээс ойлгосон уу ? гэж асуусангүй .Тэд олон олон одот гаригийг өнгөрч нэг газарт ирлээ . Тэндхийн нэг хэсэг нь харанхуй нөгөө хэсэг нь гэрэлтэй байв. Тэд гэрлээр дайран харанхуйд ороход цааш явахыг хориглож буй мэт мэдрэмж төрсөн ч ламын дүртэй хоёр мөнхийн харуул урьд гэрэлтүүлж тэд харанхуйг давхад үгээр хэлхэд тийм гэж хэлэх үг олдохгүй сайхан газар ирэв. Дэлэг энд байх ёстой гэнэ . Ийм сайхан газар яагаад харанхуй байгаа юмбол гэж бодхын төдийд  хориотой хэсэгээр нэвтэрсэн юм . Гэгээрэл угаас харанхуйн сүүдэртэй гэж нэг лам хачин утгагүй зүйл хэлэв.
Тэрээр дэлхийд байх хугацаагаа дуусгасан тул дахиад дэлхийд очихгүй  хэмээгээд Тэргэлд хандан би чамд энэ бүхнийг л үзүүлэх гэсэн юм амьдралаас сайхан амьдрал байдаг. Буцахдаа замд таарсан бүх газраараа ороорой тэнд ч бас сайхан гэхдээ эндэх шиг биш чамайг урьтаад тийш оруучихвал үлдэнэ гэх байх гээд оруулаагүй юм тэнд сайхан ч эндэх шиг биш буцаж очоод дэлхийд хийх ёстой зүйлээ хийчихээд хүрээд ирээрэй хүлээж байя хэмээхэд Тэргэл толгой дохилоо. Дэлэг түүнд зөвхөн цагаан гэрлийг дага бид энд ирэхдээ тоо болгон нь өмнөх хоёрынхоо нийлбэр байдаг хуйлрааг дагаж ирсэн чи буцахдаа тэгж уруудаж буугаад нэг гэхэд өөрийн биедээ орно харин хар гэрлийг дагвал түүнд эхлэл ба төгсгөл үгүй тул хэзээ ч биедээ орохгүй шүү хэмээн сануулаад цааш эргэлээ.Хоёр ламын нэг нь түүнийг гаргаж өгөхөөр болов.
Тэд замын нэг ертөнцөөр орход тэдхийн хүмүүс гайхам сайхан саад хоригийг даван далдын юмыг харж бодол санаанд нэвтрэн нисэх гэх мэт гайхамшигийг үзүүлж байв. Тэргэл тэднийг гайхан байхад лам энэ бол бурханы өгсөн бэлэг биш угаас дотор байдаг зүйлс эд харин түүнийгээ сэрээсэн хэрэг . Чи мөн адил эднийг чадна гэхэд хоёул цааш нислээ. Тэр ертөнцөөс гараад лам Тэргэлд хандан :
-Чи эндээс ганцаараа явна шүү цагаан гэрлийг дагаж буухаа мэдэж байгаа биз гэхэд
-Тэргэл баярлалаа . Надад ийм гайхмаар ертөнцүүдээр аялуулсанд гэж хариулав.
-Угаасаа л чи мэдэх байсан юмыг үзүүлсэн . Дотор чинь ийм авьяас чадвар байгаа гэж чамд харуулсан төдий шүү дээ хүн бүхний дотор гайхамшиг байдаг харин тэрхүү ид шидийг сэрээх л хэрэгтэй . Нүдэнд харагдах би чинь би-гийн сүүдэр төдий өчүүхэн гэдгийг санаж яваарай
-Баяртай хэмээлээ.
Буцаж явахдаа Тэргэл дотоод ухамсараа сонсож байлаа. Тэр түүнд амьдралын тухай, үхлийн тухай үхлийн цаана оршигч амьдралын тухай хүүрнэж байв. Очиж үзээгүй газраа хүмүүс тийм гэж төсөөлж чаддаггүй. Гагц түүнийг нүдээр харж байж гайхам сайханыг мэдэж түүний гоо үзэсгэлэнг бахддаг. Машин унаад хот хооронд зэргэлдээ улсруу эсвэл бүр онгоц ,усан онгоц унаад далай тэнгэсийг гатлан хүмүүс зугаацдаг тэгвэл ганц сүнсээрээ зэргэлдээ гариг бүр галактикийн цаана оршигч ертөнцөд зугаалж болох юм байна гэдгийг Тэргэл хүмүүс хэлмээр санагдана. Энэ гайхмаар сайханыг үзэж мэдэрч байхад хэн нэгэн хажууд нь байсан бол хичнээн сайхан .Үүнийг хийхийн тулд мөнгө хэрэггүй энэ гайхамшигийг юу ч төлөхгүйгээр зөвхөн өөрөө хүсэхийн төдийд л хийж болдог болхоор тэр бусад аялалаас хамгийн амар болоод сайхан нь байх .
Тэргэл задгай сансараас дэлхийрүүгээ улам л ойртож байлаа. Тэр урьд нь Дэлэгтэй хамт явахдаа сарны хажуугаар аажуухан өнгөрдөг байсан бол энэ удаад түүнд дээр очиж үзхээр шийдлээ.
Түүнийг саран дээр буухад хорин дөрвөн давхартай тэнцэх хэмжээний том цамхагууд харагдаж эхлээ. Тэр цамхагууд зарим нэг газартаа эгнээ үүсгэсэн байх нь сонин байсан тул Тэргэл Америк , Япончууд аль хэдийнээ саран дээр ирээд өөрийн эзэмшилээ тогтоочихсон байна гэж бодож байсан ч дөхөөд ирэх тусам нь дэлхийхэн биш болж таарав. Тэд маш сүрлэг том биетэй араваас арван хоёр метр өндөртэй хүмүүс байсан та тэд Тэргэлийг тийм ч найрсагаар хүлээж авсангүй энэ бол манай эзэмшил тул буцна уу гэж анхааруулж байх нь түүнд уншигдаж байлаа. Гэтэл тэдний толгойлогч бололтой том сүрлэг бие унжуу хамар том чихтэй нэг хүн гараараа дохиход бөөгнөрч байсан хүмүүс тараад Тэргэл түүнтэй ганцаараа үлдлээ. Тэд ухамсараас ухамсарт уншигдах хэлбэрээр яриж байсан ба Тэр том хүн Төвдийн дор оршигт Шамбалын орны хүнтэй дэндүү адилхан байв. Тэргэл энэ тухайгаа түүнд хэлэхэд тэрээр Дэлхийгээс гарал үүсэлтэй гэв.
-Яагаад бусад хүмүүс явахыг шаардаж байхад та намайг үлдээсэн юм бэ ? гэж Тэргэл асуувал сарны хүн :
-Хэд хэдэн шалтгаан бий , гэхдээ хамгийн гол нь чи ухамсарын аялал хийж байгаа болхоор нүдэн харагддаг бүхнээс илүү харсанаас цааш оршигч оршихуйг мэдэрсэн гэж бодоод үлдээсэн гэлээ.
-Яагаад намайг ирэхэд буцахыг шаардаад байсан юм гэж асуухад
-Сарны хүн цаг хугацаа гэж чи мэдэх үү хэмээн асуултыг асуултаар хариулав.
-Тэргэл хэсэг тээнгэлзсэнээ мэднээ тэр шугман дээгүүр нэг зүгт тасралгүй үргэлжилж байдаг юм шиг санагддаг гэхэд сарны хүн жуумалзсанаа
-Цаг хугацаа гэдэг бол өдөр цаг минут секунд гэж боддог чиний бодлоос огт өөр маш нарийн зүйл бөгөөд цаг хугацаа бол орчлон ертөнцөөр нэг тархсан байдаг. Гэхдээ тэр чиний бодсон шиг шулуун биш муруй дагаж урсдаг. Түүнийг агшааж сунгаж бас хадгалж болно гэхэд Тэргэл бүүр юу ч ойлгохоо болиод *Хэн нэгэн намайг сарны хүнтэй уулзаж ярилцаж байгааг харсан ч болоосой хэмээн бодов*
-Чи сарыг юу гэж бодож байна гэж сарны хүн асуухад
-Тэргэл дэлхийн дагуул гэж бардамаар хэллээ. Сарны хүн үл мэдэг толгойгоо хөдөлгөсөнөө
Үгүй ээ сар бол дэлхийн дагуул биш сар дэлхий хоёр бол ихэр гариг гэж ууртайгаар хариулаад
-Дэлхий болоод сарны цаг хугацаа ижил долгионоор тархдаг цаг хугацааг агшааж сунгасанаар түүнийг нэг тэнхлэг дээр давхуулдаг . Цаг хугацаа нэг тэнхлэг дээр давхцаж буй тохиолдолд өөр орон зайд шилжилт хийж болно. Учир нь тэнд ертөнцүүдийн цаг хугацааны тэнхлэгтэй адил инерги оршидог. Дэлхийд ч мөн адил ийм тийм цагийг агшаагч байдаг .Дэлхийд оршигч хүнхэр гадрага цаг хугацааг агшаагаад саран дээр оршигч хонхор гадрагаруу шиддэг харин тэр агшсан цаг хугацаа энд хонхор тэлэгч дээр ирээд сунаж  удааширдаг . Ингэсэнээр сар болоод дэлхийн цаг хугацаа сансар огторхуйн хэмжээснээс өөр хэмжээсээр хэмжигддэг. Энэ цаг хугацааг хурдасгагч удаасгагч төхөөрөмжүүд нь дэлхий болоод сарны цаг хугацааны инергийг ертөнцийн цаг хугацааны инергитэй адил болгосон тохиолдолд орон зайд аялах түүний гайхам сайханыг харж болно.  Дэлхий дээр ч саран дээр ч ийм аялал хийж болно тэгэхдээ  заавал чам шиг сүнсээрээ аялал хийх шаардлаггүй махан биеээрээ байж болно. Харин зарим нэг нарийн чанд сахих зүйлийг сахихгүй бол шарагдаж түлэгдэж эс бөгөөс шатаад үхчихэж магадгүй шүү хэмээн анхаарууллаа. Тэргэл юу баримтлах ёстой бэ? Гэж асуух гэсэнээ хэт сониуч байгаад дургүйцэж магад хэмээн бодоод сарны хүнд хандан ийм их зүйлийг хэлж өгсөнд баярлалаа хэмээн талархалаа илэрхийллээ.
Сарны хүн найрсагаар толгой дохиод
-Яагаад буц гэж сануулсаныг ойлгож байна уу ? Ихэр гаригийн гол удирдлага Дэлхийд байдаг ч дэлхийгээс шууд тэднийг сансарт цацдаггүй . Сар бол үхмэл гариг биш түүний гадрага дээрч хөрсөн доор ч амьдрал буцалж байдаг . Энд хүмүүс хийх зүйл байхгүй учир нь та нар үүнийг ойлгох болтол дахиад хэдэн зуун хэрэгтэй .
Гариг бүхэн гадны хор тээгч биетээс өөрийгөө хамгаалах эрчим хүчний хамгаалалттай чи харсан байх учиртай дэлхий сар хоёрын хамгаалалт нэг гэж хэлэхэд Тэргэл Шамбалын ороны хүмүүстэй хамт сансараар нисэж дэлхийн гадуур орших мандалыг харсаныгаа санав. Тэд түүнийг сэтгэдэг мандал гэдэг хүмүүсийн муу бодол санаагаар тэр бохирдож байгаа тул Шамбалын хүмүүс муу бодол санааг түүнд хүргэлгүйгээр устгаж байдаг гэж байсаныг бодоход сарны хүн түүний гадуур сар дэлхий хоёрыг багтаасан хоёр дахь бүрхүүл байдаг ба тэр дэлхийгээс 666000 метрийн зайд байдаг түүнийг амь мандал гэж хэлсэн байх учиртай гэв.
Тэргэл толгой дохин тийм амь мандал гэж байсан гэхэд сарны хүн:
Энэ бол сансараас ирэгч хор тээгч биетээс дэлхий сар хоёрыг хамгаалдаг бүрхүүл дэлхийн хүмүүс өөрсдийн сэтгэдэг мандалаа хорон муу бодлоор бохирдуулсан нь багадаад саран дээр ирэн өөрсдийн бодол санаагаа эндээс сансарт цацах юм бол дэлхий болоод сарыг багтаасан амь мандал гэмтэж манай нарны аймаг сансарын хог болох болно .
-Чи манай сарны үелзэлийг анзаарч байна уу ? гэж сарны хүн асуухад Тэргэл
-Тиймээ сансарт нам үелзэлтэй байдаг юм шиг гэтэл саран дээр өөр юм гэхэд сарны хүн инээх мэт болоод
-Яагаад тэгж санагдсан юм гэж лавшруулан асуув.
-Би тархин дахь бодол санаагаа бараг л хоосолж байж сансарт өд мэт хөнгөнөөр нисэж сансарын оюун ухааны нэгэн хэсэг болж түүнд уусдаг . Дэлхий дээр ч гэсэн мөн адил миний бүх эрхтэн лугшидаг тэгэхдээ зүрх тархи булчин минь лугшиж байгаатай адил хэмжээгээр тархиа хоосолж алив нэгэн зүйлийг хэт лавшруулан бодохгүйгээр учир шалтгааныг ойлгож дараагаар нь ор тас мартан сэтгэлээ тэнцвэртэй тархиа элдэв хогоор дүүргэхгүй байсан тохиолдолд сансарын оюун ухаанаас хүртдэг . Ингэж сэтгэлээ тэнцвэртэй байлгах нэг талдаа сэтгэлийн тулгуур харин нөгөө талд их сансарын нэг хэсэг гэдгээ мэдрэх боломж болдог .
Харин их зүйл бодож санаа зовох зүйлээ ихэсгэж тусам тархи доторхи олон бодол, бодол санааны үелзэлийг нэмэгдүүлж би сансараас ирж буй тэр нам үелзэлийг мэдрэх боломжгүй болдог гэж Тэргэл хэллээ.
-Саран дээр харин чамд ямар санагдаж байна гэж сарны хүн асуухад Тэргэл
-Орчины долгион нам байдаг бол харин энд өндөр санагдаж байна гэв.
-Сарны хүн хэсэг чимээгүй байсанаа .
-Чи миний бодсоноос ч илүү чадварлаг юм .
-Чамаас цацарч буй гэрэл дэлхийн сэтгэдэг мандалд бага ч гэсэн хэрэг болно.
-Чи дэлхийн гаднах иргэншлүүдтэй хэлхээ холбоо тогтоож болно. Гэхдээ хэмжээсүүдийн хилийг зөрчих гэж оролдвол ёроолгүй ангалд унахдаа нэн түргэн учир нь ертөнцийг хуулийг зөрчины үнэ цэнэ хэтэрхий үнэтэй .Чи хэдийгээр гэрэлд тэмүүлж байгаа боловч гэрэлд ойртох тусам аюултай . Тэд ухамсарт байгаа бүхнийг гэрэлтүүлдэг тул далд байсан сайн мууг хүчтэй болгож чи доод язгуурын чанраа гэтлэн давах хэрэгтэй болно. Гэтэлж чадвал төгсгөлгүй мандалын замд орж чадахгүй болвоос ёроолгүй гүнд унана. Оюун санаа сэргэх үед ухамсар бие хоёрын хооронд үл зохицох хямрал болдог тул түүнийг болгоомжтой даваарай хэмээн сарны хүн хэлээд Тэргэлтэй салах ёс хийлээ. Аз жаргал уй гашуу гэгч юу болох талаар Тэргэл бодож байв.  Дэлэгийг үхсэн гэж гэр бүлийхэн нь уй гашуу болж байгаа боловч Дэлэгийн хувьд дэлхийгээс өөр оршихуйд шилжиж тэр нь дэлхийгээс гайхмаар сайхан байсан хийгээд тэнд уй гуниг гэж байдаггүй гэдгийг тэд мэдэхгүй болхоор харамлаж харамсаж  байгаа нь арга үгүй биз... Хэдийгээр нэг гэрт амьдардаг ч хүн бүрд байх хувь зохиолоор Дэлэгээс бусад нь нүдэнд харагдаж гарт баригдах би л мэддэг биз .Гэвч үл үзэгдэж үл харагдах жинхэнэ би хэзээ ч үхдэггүй тэр улам төгөлдөршин улам улам гэрэлтэн оршидог билээ.Орчлон ертөнцөд ухамсарт амьдрал байдаг хэдий ч бид эхлээд дэлхий дээр оршигч оршихуйд бусад хэлбэрийг танин мэдэх чухал хэрэгтэй мэт. Харамсалтай нь бидний оршихуйд энэ нягт орон зайд бодит дээд ертөнцийн зай огт байдаггүй нь харамсамаар.
Харь сэрэхүй -3
Урт удаан аялалын дараагаар Тэргэл буцаад Дэлэгийнд ирэхэд өөрийнхи нь бие орон дээр хэвтэж харагдав. Бурханы урд зулын гэрэл бөхөлзөн асаж Дэлэгийн зургийг гэрэлтүүлнэ .
Дэлэгийн хөгшин чимээгүйхэн шуухитнаж эрхи эргүүлж суухыг Тэргэл анх хараад уйлж байгаа юм болов уу гэтэл дөхөөд очиход хамраараа гиншин маани уншиж байгаа бололтой . Тэргэл алгуурхан 90 градусын эргэлт хийж биедээ ормогцоо ихээхэн хөндүүр болоод бие чилэхийг мэдэрлээ. Энэ хорвоо үйлийн хүлээст зовлонгийн орон гэдэг үнэн бололтой . Биедээ буумагц түмэн бодол түүнийг бүчин авч удсан болов уу ? хэд хоносон бол ? очоод Ануд юу хэлнээ гэх мэт сэтгэл зовоосон бодлууд тархинд эргэлдэж эхэллээ.
-Хүү минь зүгээр үү ? гэж Тэргэлийн яраглах дуунаар хөгшин босон ирсэнээ Тэргэлийг тэврэн
-Ямар их хүн айлгадаг хүүхэд вэ? чи
-Эхлээд Дэлэгийн хэлж байсаныг санан хамт явсан байх гэж бодож байсанаа сүүлийн нэг хоног бүр айгаад түргэн ч дууддаг юм билүү гэж бодож байлаа. Сонсохлоор зүрх чинь цохилоод байдаг тэгсэн мөртөл ухаан байдаггүй . Талийгаачийг өнгөрхөд ухаан алдаад дөрөв хонолоо хэмээн мэгшин уйлж эхэлхэд Тэргэл босоод хөгшинийг цээжээр нь тэвэрч
-Хүрэх газар нь хүргэж өгчихөөд ирлээ гэж тайтгарууллаа.
Хөгшинийг цай чанахаар тогоо тавихад Тэргэл гэрээс гарав.
Шөнийн хүйтэн агаар энгэр заамаар шургачих боловч жихүүдэс төрөхгүй хорвоо нэг л тайван. Тэнгэр түг түмэн одод харанхуйн энгэрийг цоочисон мэт гэрэлтэх нь үзэсгэлэнтэй агаад нууцлаг. Яг энэ мөч хоромд амьдралын хүрд гинжин холбоо мэт эргэж хорвоогоос хүмүүс хэдэн арваараа буцаж мөн төдий чинээгээрээ ирж байгаа даа гэж Тэргэл бодлоо.
Тэргэлийг гэрт эргэн орход хөгшин Тэргэлд хандан
-Дээр дээ манай хадам хөгшин өнгөрхөд манай талийгаач ажил явдалыг дуустал унтсан . Хичнээн хүчлээд ч бид сэрээж чадаагүй . Ажилд явдалд нь оролцож байгаа хүмүүс бараг бүгд л түүнийг эхлээд муу сайнаар хэлж дараа нь санаа зовоод эмнэгт аваачсан боловч нэмэр болохгүй унтаад л байсан . Бүх зүйл өнгөрсөний дараагаар тэр минь сэрээд аавыгаа хүргэж өгчихөөд ирлээ гэж билээ.  Хэрэв би ийм зүйлтэй урьд нь учирч байгаагүй бол чамайг эмнэгт хүргээд өгчих байсан биз. Хүүхдүүд бүгд чамайг эмнэлэгт хүргэе гэцгээж байхад би хориглосон харин өчигдөр шөнө хүүхдүүдийнхээ ч үгэнд ордог юм билүү гэж бодож хоносон ч чамайг түүнийг минь хүргэж яваа байж гэж бодоод энэ олон жил би Дэлгийн дэргэд байхдаа бурхан шашин энэ тэрийг нь ойлгодоггүй ойлгохыг ч хүсдэггүй бүр итгэдэггүй байж дээ . Харин ийм юм болсоны дараа түүнээс өөр хандах зүйл олдсонгүй гэж санаа алдлаа.  Энэ хооронд цай даргин буцалж хөгшин түүнийг данханд юүлээд Тэргэлд цайныхаа дээжийг хийж өгөв. Тэргэл цайнаас уугаад эмгэнтэй салах ёс хийн гэрийн зүг явлаа.
Ану Тэргэлийг хэл сураг үгүйгээр дөрөв хоноод ирэхэд ихэд гайхан олон зүйлийг шалгааж Дэлэгийн өнгөрсөнийг сонсоод ихэд балмагдсан боловч хэд хоног ор сураггүй алга боллоо хэмээн Тэргэлийг буруутгасан хэвээр байв. Тэргэл Ануд дөрөв хоног ухаангүй байсан хийгээд энэ үедээ хэмжээс хооронд аялаж байгаа ирлээ хэмээсэн бол Ану түүнийг магад галзуурсан гэж бодох нь дамжиггүй тул тэрээр хуурай ахынхаа ажил явдалыг гардан дуусгаад ирлээ гэж хэлсэн нь ч өлзийтэй . Гадаа ноход хуцалдаж буй боловч тэд хол ойрын мэдээг нэг нэгэндээ хэлж буй мэт санагдана. Хүмүүс бид л сохор болхоос бус амьтад бидний хараагүйг харж мэдрээгүйг мэдэрч байдаг биз. Хэдийгээр Ану Тэргэл хоёр хамт амьдарч байгаа боловч Анугийн шинжлэх ухаанч сэтгэл Тэргэлийн хэмжээс хоорондын амьдралыг ойлгохгүй тулд Тэргэлд түүнд тэр болгон нарийн ширийн зүйлийг тайлбарлах гэж оролддоггүй билээ. Нарны туяа бүсгүйн биеэн дээр ойн буцна. Уруул дээр нь зөөлөн үнсхэд бүсгүйн үнэр Тэргэлд үнэртэж хамаг бие нь бадайрч эхлэхэд Тэргэл бүх хувцасаа тайлаад Анугийн өвөрторж нойрмоглон буй бүсгүйн хүзүүн дээр үнсэнгээ аажимаар доошилж хөхнийх нь товчийг хэлээрээ ирвэгнүүлэн нэг гар нь доошилж бүсгүйн хэлүүг зөөлөн үрж эхлэхэд тэндээс чийглэг зүйл ялгарч хэлүү нь улам памбайн хөөж байгаа нь Тэргэлийн гарт мэдрэгдэнэ . Ану тэвчин ядаж буй бололтой гинших нь улам ихээр нэмэгдэж амьсгаа нь давхцаж ирсэнээ Тэргэлийг дээш татан уруул дээр нь озонгоо доороос нь бөгсөн биеээ ивж өглөө . Бүсгүйн чийглэг дулаан биеэн дотор орсон бахим бүдүүн эрхтэн үтрээний ханыг хайр найргүй нудрах тоолонгоор  бүсгүйн дуу нэг чангарч нэг бүдгэрч сонсогдоно. Эмзэг турхан бүсгүйг хайр найргүйгээр эдлэх залуугийн судсаар араатны цус буцалж доор гийнах бүсгүйн байж ядахыг харах тоолонгоор хүсэл нь улам бадарч хөдөлгөөн нь түргэсч байлаа. Хананд буй том толинд эрээ цээргүй секс хийж байгаа хоёрын дүр буух бөгөөд амьсгаадан гийнах дуун нь жижиг өрөөг дүүргэнэ.
Секс хийх хүсэл нь хүний доод хүрд буюу нурууны угт оршидог боловч тэрээр сексийн үр дүнд гарах эрчимээр дээшилж уртавтар тархинд эрчим очино.  Уртавтар тархи нь хүний гуравдагч буюу бэлгийн нүдний хажууд орших тулд сексээр гарах энэ эрчим түүнд ч бас нөлөөлнө . Хүн гаргаж буй эрчимээ илүү өндөр мэдрэлийн төврүүгээ явуулдаг боловч секс хийх үедээ ингэж чаддаггүй  учир нь нэгэн зэрэг эрчимийг хоёр төврүү чиглүүлж болдоггүйд хамаг учир оршино.
Ийм л болхоор лам хуврагууд илүү зүйлд хүчээ зарахгүй гэж эхнэр авдаггүй байсан биз гэж Тэргэл энүүхэн зуур бодсон боловч судсан дотор цус буцалгаж байгаа энэ түр зуурын жаргалаас татгалзаж чадхгүйгээ мэдрэн хөдөлгөөнөө улам түргэсгэлээ.
Их хотын хөдөлгөөн шөнө дөл болтол тасрахгүй бүрэнхий болонгуут бүх айл чийдэнгээ асаадаг болхоор холоос харваас тэнгэрийн одод газарт буугаад ирсэн мэт санагдана .Тэргэлийн нойр хүрэхгүй тааз ширтэн хэвтэж байхад Ану хажууд нь кино үзээд тэргэлийг ч тоох сэхээгүй байлаа . Тэргэл хэвтэнгээ дээр сүү худалдаж авсан жаал бүсгүйг бодож байлаа. Тэр л гэнэн инээмсэглэл өглөөний хүйтэн жаварт алгадуулан даарч байгаа боловч хөгжилтэй харц хүүхэд мэт гэнэн занг нь бодон хэвтэж байгаад нэг мэдэхэд унтчихсан байлаа. Монголын радиогоор өглөөний мэдээ явж байхад тэргэл сэрэв. Яагаад ч юм өглөө унтаж чадхаа больчихож . Урьд нь ажилтай байхад нойр нь хүрээд хагас бүтэн сайныг тэсч ядан хүлээдэг байж билээ . Гэтэл одоо хар үүрээс босчихоод хийх юмаа олохгүй хэдэн өрөөгөөрөө орж гаран цонхоор харж өдрийг өнгөрөөдөг болж гэж бодож байтал сүү аваарай хэмээн жаал бүсгүйн дуудах дуу сонсогдлоо.
Бидонд хэдийгээр сүү байсан боловч Тэргэл түүнийг сулалж өөр саванд хийгээд гарлаа.
-Сайн байна уу? Сүү хэд билээ гэж Тэргэлийг асуухад
-Найман зуу гэж бүсгүй хариулав.
-Гурван литрийг авья хэмээн Тэргэл дахиад дөрвөн мянган төгрөг өгөхөд бүсгүй мөнгийг авч чимээгүй тоолонгоо зургаан зуун төгрөг хариулж өглөө .
-Би таньд сая хэдэн төгрөг өгчихвөө гэж Тэргэл асуухад бүсгүйн хацар улайж мөнгийг дахин тоолсоноо
-Уучлаарай би илүү мөнгө авчихсан байна гэж мянган төгрөг сарвайхад Тэргэл
-Өөртөө үлдээ дээ их сайхан сүү байна гэж хэлээд эргэв. Бүсгүйн ичиж улайсан царай болдогсон бол нүүрээ нуучихмаар байгааг нь Тэргэл мэдэж байсан ч хэлэх үг олдсонгүй.
-Гэртээ орж ирэн хөрөгчиндөө сүүгээ хийчихээд цонхоор харахад бүсгүй сүү аваарай хэмээн уянгалуулан дуудсан хэвээр харагдав.
Шинэ өдөр нар хирхэн дээш ургаж байгааг харахад уйтгар гуниг арилах шиг санагдана.
Дэлэг нэгэнт энэ ертөнцийн хүн биш болсоноос хойш сар гаран болсон боловч энэ хооронд Тэргэл гэр зуур байхаас өөрийг хийсэнгүй . Гандангийн дэнжид Дэлэгийн хашаанд байх байшинд тэр хоёр суун орж гарсан хүн харыг үзэн хоорондоо аар саархан зүйлийг ярьж өдрийг өнгөрөөдөг байсан шиг санагдавч үнэндээ тэр мөч хоромуудад Тэргэл хүн байхын ухааныг Дэлэгээс сурч байсанаа сая мэдлээ.Дэлхий тэр чигээрээ чимээгүй болсон нь Дэлэгээр дутаж байгаадаа гунисаных шиг Тэргэлд санагдав. Тэргэл гудамжинд удаан суугаад ямар ч байсан Дэлэгийн хийж байсан зүйлийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрээд сэтгэл нь нэг сайхан тайвширлаа. Хийх зүйлийнхээ санааг олно гэдэг хийх ажлыг 60 хувийг хийсэнтэй тэнцдэг гэж хэзээ ч билээ уншиж байсан нь санаанд нь орход өөрийн эрхгүй царайд нь инээмсэглэлээр дүүрлээ.
Тэргэл нэг байшингийн буланд жижигхээн өрөө олж түрээслээд тэнд нэг ширээ хоёр урт сандал тавиад л бараг ажлын өрөө тохижичихов. Сар гаран болход орж ирэх хүн цөөн боловч түүний урамыг хугалхааргүй байлаа. Учир нь хүмүүс бэлэн зүйлд ихээхэн дуртай тэд гэнэт л ид шид болохыг хүлээж байдаг бэлэнчилсэн сэтгэлзүйтэй гэмээр . Олж байгаа мөнгө нь цөөн боловч амьдралд хүрэлцхүйц тул Тэргэлд санаа зовоод байх зүйл байсангүй харин ч хүнгүй ганцаараа байхдаа бясалгал хийн орчлон ерөнцийн гүнд улам ихээр нэвтэрхийн хичээснээр түүний сэтгэлийн цар хүрээ улам тэлсээр л байлаа. Ану угаас бурхан шашин шүтэж энэ тэр болдоггүй тул тэргэлийн хийж байгаа зүйлийг үл тоон хүн луйвардаад хэмээн дургүйцэнгүйхэн байдаг боловч олж ирж байгаа мөнгийг хэрэглээс өөр арга үгүй тул тэгэсхийгээд дуугүй болно.
Угаасаа Тэргэлийн хувь заяа энэ хүн бүхэн мэдэрдэггүйг Тэргэл мэдэрч хүн бүхэн харж чаддаггүйг тэр харж чаддаг нь бурхан түүнийг бусдаас онцгойлон үзсэн хэрэг .....
Харь сэрэхүй-4
Ахиад хэдэн сар өнгөрхөд Тэргэл дээр ирэх хүмүүсийн тоо санаанд оромгүй ихээр өслөө.
Тэр хэмжээгээр Тэргэлийн халаас зузаарч амьдрал нь дээшилж байсан боловч Тэргэл үүнд нэг их сэтгэл хангалуун биш байлаа учир нь тэр мөнгө олохын тулд энэ бүгдийг хийгээгүй болхоор л тэр. Хүн юу хүсч байгаагаа тов тодорхой мэдэж байж түүнд хүрхийг тэмүүлдэг байтал Тэргэлд тийм гэж хүсэж тэмүүлэх зүйл үгүй байгаа нь түүний гол айдас байв . Мөнгө төгрөг баян тансаг амьдралыг тэр хүсэж мөрөөдсөнгүй учир нь эд баялаг түүнд хангалттай байгаа болхоор тэр . Эрдэм мэдлэгт тэр тэгтэлээ шунасангүй учир нь эрдэм мэдлэг гэгч өөрөө энэ дэлхийнхи болхоор л харин тэр үхэхийг хүсэж байсан гэж хэлвэл хүмүүс гайхах байх үнэн учир нь түүний туйлийн хүсэл нь үнэхээр үхэх байсан юм.
Нэг удаа Тэргэл дээр залуу хүн байталаа үс нь санчигнаасаа бууралтсан гуч орчим насны залуу ирж тэрээр шөнө унтаж чадахгүй байгаа талаараа гомдоллов.
Тэргэл түүнд юу хэлэлгүй удаан харав тэгээд залуу эвгүйцэх мэт болж ирэхэд хэзээнээс чухам яагаад ингэж байгаа талаар асуувал залуу:
-Та намайг ойлгох байх би далд ухааны талаар баг сага зүйл судалсан. Энэ нь надад боломжийн мэт санагдаж би нилээд хөрөнгө мөнгөтэй болж байтал нэг өдөр надад үзүүлхээр үзэсгэлэнтэй сайхан хүүхэн ирсэн. Би түүнд татагдаж түүнд туслахыг үнэн сэтгэлээсээ хичээж урьд нь зөвхөн номноос л уншсан зүйлсээ жинхэнэ ажил хэрэг болгох гэж хичээсэн боловч бүх зүйл номон дээр бичсэнээс өөр үр дүн гаргасан. Яагаад гэдгийг би мэдэхгүй байна би бичсэн зүйлсийг нэгийг нь өөрчлөөгүйгээр үл барам юуг ч буруу хийгээгүй гэтэл тэр оройноос хойш нүдэн гэрэл харагдах болсон бөгөөд нүдээ аниж байсан тэр гэрэл маш хурц гэрэлтүүлдэг тэр нүдний хүүхэн харааны минь дотор оршиж байх шиг нүдээ анисан ч харагдах тэр хурц гэрэлд унтаж чадахгүй тарчилж байгаагаас болоод үс минь бууралтаж байна удахгүй ухаан санаа минь самуурах юм шиг аймшигтай мэдрэмж төрөх юм гэж хэлээд гунигтайгаар санаа алдахуйд Тэргэл Залууг гарынхаа алгыг харуулхыг хүслээ.
Залуу алгаа дээш харуулан Тэргэлийн зүг сунгахад Тэргэл түүний гаранд өөрийнхөө гарыг ойртууллаа .Залуугийн биенээс үл зохиролт эрчим мэдрэгдэх агаад тэр маш хүчтэйгээр үл барам бас хатгаж буй мэт мэдрэмж төрүүлнө.
- Чи юунд хүрхийг эрмэлзэж байсан юм бэ? гэж Тэргэлийг асуухад
- Таний адил болохыг таньд хүмүүс олноор ирж үзүүлхэд тэр чинээгээр мөнгө орж ирж та баян тансаг амьдарч байгаа биз дээ . Би ч гэсэн тэгэж амьдармаар байна. Надад гоц мэдрэмж байхгүй боловч надад хүний сэтгэл зүйг сайн ойлгох ур чадвар байгаа хүн сонсохыг хүссэн зүйлдээ л итгэдэг . Би тэдний хүсэж байсан хариултыг өгдөг болхоор хүмүүс намайг үзмэрч гэж боддог гэхдээ би эхлээд тэднээр яриулж дараа нь тэдэнд ярьсан яриаг нь зөөллөөд эргэж хариулна тэгээд тэд сэтгэл амар буцаж харин би сэтгэл хангалуунаар мөнгийг нь авч үлдэг дээ гэж залуу ярихад Тэргэл тамхиа асаалаа. Өрөө тамхины утаагаар дүүрэн саарал утаа манан адил багширхад Тэргэлд гунигтай санагдаж байсан боловч тэр юм хэлэхийг хүссэнгүй . Хэдэн хором өрөөнд нам гүм болж тус тусын бодолд дарагдан суухад анир чимээгүйг эвдэн залуу
-Үүнд юу нь буруу байгаа юм бэ? Хүн бүхэн сайхан амьдархыг хүсдэг ганцхан л амьдарна шүү дээ гэж хэлэхэд
-Тийм дээ хүн бүхэн сайхан амьдархыг хүсдэг гэж Тэргэл хэллээ.
Залуу ч өөрийн бодолдоо сэтгэл хангалуун байгаа бололтой инээмсэглэв гэхдээ түүний инээд Тэргэлд тийм ч тааламжтай сайхан санагдсангүй.
-Надад харагдаж байгаа гэрлийг та юу гэж бодож байна .
Тэргэл юу гэж тайлбарлахаа бодон хэсэг суусанаа.
-Би мөнгө олж баяжихын тулд үүнийг хийдэггүй. Хүн бүрийн хувьд сайхан амьдрал гэдэг зөрөөтэй ойлголт байж болох ч миний хувьд мөнгөтэй байна гэдэг сайхан амьдрал биш гэхэд саяхан өөртэй нь санал нийлж байсан Тэргэлийг өөр зүйл ярьж байгаад гайхсан залуу юм хэлсэнгүй .
Хүмүүс хаа сайгүй оршигч амьдралыг хардаггүй тэд нүдэндээ үзэгдэж байгаа л байдаг гэж итгээд нүдэнд үл харагдах зүйлийг байгаа гэдэгт итгэдэггүй.  Чи зөвхөн баян болохын тулд л далд ертөнцийн хилийг давахыг оролдсон хэрэг . Тийм болхоор чиний нүдэн дотор чинь өөр ертөнцийн гэрэл нээгдэж учир нь далд ертөнцөд оршигч бүхэн хүмүүст бүгд тийм тааламжтай ханддаггүй . Сүр жавхлант гэрлийн хүчнүүд сул доройд сэтгэл харамгүй тусалдаг бол хар хүчнүүд сул доройгоо боолчилох хатуу ширүүн өрсөлдөөн дунд оршин тогтнодог. Энэ бол хар нь харыгаа залгидаг гэсэн үг.
-Би чамайг энэ гэрлээс салгаж чадна харин чи надад итгэж байна уу гэж Тэргэлийг асуухад залуу дуугүйхэн толгой дохилоо.
Тэргэл залууд түүхий мах нэг шил архи хоёр аваад ир явуулаад  өөртөө үл үзэгдэгч хүч байдаг гэхдээ түүнийг дэмий нэг сонирхож хэзээ ч болохгүй өндөр ёс суртахуунгүй хүнд тэр үйлчлэхгүй хүний эргэн тойронд гаймшиг амилж байгаа нь ёс суртахууныг шагнасан бэлэг гэх мэтийн зүйлийг эргэцүүлж суув.
Удсан ч үгүй залуу мах архи хоёр аван орж ирлээ. Тэргэл залууг ширээний өмнө суулгаад түүхий махыг уутнаас нь гаргаж архиа задлан тавилаа. Өрөөгөөр нэг махны нял хийсэн үнэрээс гадна архины эхүүн үнэр тархаж эхлэхэд арзагнасан ногоон өнгөтэй амьтад залуугийн биенээс гаран мах болоод архины ойр орчимд эргэлж буй нь Тэргэлд үзэгдэнэ. Тэдгээр амьтад үнэхээр муухай төрхтэй ажээ. Тэд үнэр болоод сүрээр хооллодог байх гэж Тэргэл бодож ийнхүү мах болоод архи авчруулсан нь буруу  биш байж . Залуугийн биенээс гарсан амьтад бүгд архи болоод махан дээр ирж бөөгөнрөх үед Тэргэл махыг гялгар уутанд боон архийг таглаад залууд өгч эзэнгүй газар хаячихаад маргааш ирээрэй хэмээн явууллаа.
Тэргэлд өөрийнхи нь сууж байгаа өрөө хачин давчуу юм шиг санагдав.  Тэр " Ийм бөглүү ертөнцөд заавал амьдрах ёстой юм байх даа " гэж бодоод цонхоор харахад хэзээ орой болоод гудамжинд ганц нэгхэн хүн гэрийн зүг алхахаас өөр сонин содон зүйл үл үзэгдэнэ.Тэргэл цонхоор харанхуйг ширтээд одоо ч ухрах зам алга даа гэж бодов. Тэргэл хүүхэд байхдаа уран зохиолын ном их уншдаг мөрөөдөмтгий хүүхэд байв . Дэлхийн төв мэтээр өөрийгөө төсөөлдөг байтал хорвоогийн амьдралд холилдож хүнд зусардаж худлаа инээж амиа хичээж байж л тэсч үлдэх ёстой гэдгийг ойлгон зөвхөн хар амиа борлуулдаг түүний ертөнцийг үзэх үзэл нэг өдөр оронгоороо эргэж тэр жинхэнэ баяр баясгалан эд баялаг гэж юу байдагийг мэддэг болсон ч улам ихээр ганцаардаж улам ихээр уй гунигтай нөхөрлөх байгаагаа  огт ойлгохгүй байлаа. Хичнээн их хичээсэн ч яагаад ч салж болохгүй энэ амьдрал энэ хувь заяаг тэр заавал туулах учиртай.
Анир чимээгүйг эвдэн утас дуугарлаа. Харилцуурын цаана нэг хүн хэсэг шуухитнаж байсанаа
-Та надад туслахгүй бол намайг нэг юм авч явах гээд байна гэж хашиграхад Тэргэл
-Хэн бэ? гэж асуув.
-Би өдөр тань дээр очисон залуу байна гэж харилцуурын цаанаас хэлээд нэг амьсгаагаар гэрийнхээ хаягийг дуржигнуулчихаад утасаа тасалчихав.
Харилцуурын цаана дийд дийд гэх дуун сонсогдож эхлэхэд Тэргэл сая ухаан орж буй мэт хувцасаа өмсөөд яаран гарлаа.
Тэргэлд нэг эмэгтэй хаалга тайлж өгөөд толгойгоороо нөгөө өрөөрүү дохив.
Таслгааны гэрэл сүүдэртэн залуу өдрийнхөөс огт өөр царайтай харагдана. Нүд нь огт цавчихгүй харанхуйг ширтэх бөгөөд цөөхөн мөртөлөө хүндээр амьсгалж байгааг нь харахад нэг л аймаар санагдав. Тэрээр өөр ертөнцийн орон зайд цөмрөн орж танин мэдэхүйн аялал хийж буй бус харин доод ертөнцийн асар хүнд урсгал залуугийн биед цутгалан орж байх шиг Тэргэлд санагдлаа. Үнэн чанартаа тэр хард залгиулж байв. Илүү хүнд урсгал залуугийн биед урсан орж түүний нүд гялалзаж эхлэхэд Тэргэл хэсэг зуур юу хийхээ үл мэдэн гайхширав . Энэ л үед түүнд Дэлэг өөрийн эрхгүй үгүйлэгдэж тэр байсан бол яах ёстойг мэдэх байсан даа гэсэн бодол толгойд эргэлдэхэнэ.
Хэсэг хугацааны дараа залуу хэвийн байлдаа орж эхлэхэд түүний бүх бие сурлан тэрээр гараа ч даахгүй болтол ядарсан байна гэж Тэргэлд хэлэв.
-Орой архи мах хоёроо хүнгүй газар хаячихаад буцаж ирэхэд бие хөнгөрөөд сайхан байсан гэтэл ханан дээр хар дүрс үүсэж тэр хананаас хананд шилжиж байснаа таазан дээгүүр гүйж эхлэсэн би түүнийг харах гэж дээш харахад тэр намайг нөмрөөд унасан . Хамаг бие хүлэгдсэн юм шиг болж би айдасыг мэдрэн дагжин чичирхээс өөрийг хийж чадахгүй байлаа гэж залууг ярихад Тэргэл дуугүй сонсож байлаа.
Яг энэ мөчид Тэргэл яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байсан тул тэрээр гэртээ очиж бясалгал хийж хэн нэгнээс тусламж авах хэрэгтэй гэж бодлоо .
Гэхдээ энд хотод бясалгал хийх их хэцүү учир нь хотын бохирдсон хөрс агаар басхүү хэт олон хүний бодол санаа түүнийг бясалгал хийхэд ихээхэн саад болдог билээ. Хэрэвзээ үнэнхүү сэтгэлээсээ бясалгал хийхийг хүсэж байгаа хүн байвал Тэргэл түүнийг зүгээр зүрх сэтгэлээ чагнаад болж буй зүйлийг лавшруулж сэтгэлийн шаналан болгон байнга бодож шаналахгүй байх нь бясалгал хийснээс дээр гэж зөвлөмөөр учир нь ийм орчинд дээд биш доод ертөнцтэй холбоотой амьтад их ирдэг энэ замбараагүй үелзэл яг тийм хүрээний амьтадыг л татдаг болхоор тэр биз...
Залуу ч Тэргэлийн гайхан цөхөж чухам юу хийхээ мэдэхгүй байгааг нь ойлгосон бололтой
-Надад хэрэгтэй надад хамааралтай хэн нэгний сүнсийг дуудаж тусламж авч болох байх хэмээн санал гаргалаа.
Тэргэл зөвшөөрсөн. Гэхдээ тэр үед яагаад зөвшөөрсөнөө одоо хүртэл гайхдаг билээ.
Тэргэл залуу хоёр цагаан даавуугаар бүтээсэн ширээний ард сууцгааж байв. Залууд энэ эхнийх биш бололтой тэр бараг бүх зүйлийг гардан хийсэн гэж хэлэхэд болно .
Тэр сонирхогчоос арай дээгүүр түвшинд очисон байсаныг энд дурдвал зохилтой.
Гэвч бүх зүйл нэг л биш байлаа. Залууг дуудхад ирсэн сүнс хэдийгээр сайхан ярьж байсан боловч Тэргэлийн дотор муухайран бөөлжис цутгаж эхэллээ. Удсан ч үгүй тэрээр толгойгоо хаграх мэт өвдөж байгааг мэдэрч гарч гүйв.
Гэртээ ирсэн боловч түүний толгойноо өвчин алга болохгүйгээр үл барам чихэнд үл зохиролт дуунууд сонсогдож тэрээр хий дэмий л толгойгоо савчиж байв . Энэ зовиур хичнээн удаан үргэлжилсэнийг мэдсэнгүй харин нэг сэрүүхэн зүйл толгойд хүрэх мэт болоход түүний өвчин бага багаар түүний гарт шилжин орж байгааг л тэр мэдрэв. Тэр бол Тэргэлийг үхлийн ирмэг дээр байхад хэд хэдэн удаа ирж тусласан том биетэй хүн байлаа.
Түүний хажууд байхад сэтгэл хөөрөлд автаж байгаа мэт хаанаас ч юм баяр баясгалан урсан ирдэг. Түүнийг харахад хэн нэгний хамгаалалтанд байгаа мэдрэн Тэргэлийн сэтгэл тайвширдаг билээ. Энэ удаад ч мөн тийм л байлаа. Том хүн өтгөн саарал манан мэт биеээ шингэрүүлж дүрс бараг үзэгдэхгүй болох үед Тэргэл сэтгэл дотроо намайг битгий орхиоч гэж гуйж эхэллээ. Гуйлтыг том хүн сонсон бололтой буцаад өтгөн манан болон дүрээ улам тод харуулаад Тэргэлд
- Нэгэнт би энд үлдсэн болхоор чиний бодол санааг зөв чигт нь оруулж өгий гэж хэлэх шиг болсоныг Тэргэл тэр хэлэв үү ? эсвэл өөрөө тэгж бодсон уу ? ойлгохгүй гайхаж эхлэв.
Өрөө хагарах шиг болон урьд өмнө үзэгдэж байгаагүй дүрснүүд ургаж өрөөнд байсан бүх зүйлс эргээд эхний бүтэцдээ задарч эхэллээ. Бүх зүйл орвонгоороо эргэж дэлхийн хэмжээсээр  бол бараг хоёр цаг энэ үргэлж урьд өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй өнгөнүүд дотроосоо гэрэл цацруулан гялбаж байсанаа гэнэт ус мэт давалгаалсан их улаан шаргал туяа бүчиж удалгүй тэр улаан хар залгигдаад өрөө түнэр харанхуй болов. Энэ харанхуй чив чимээгүй айдас төрүүлнэ. Нам гүм харанхуйд хэсэг хугацаа " Яг энэ үед цаг хугацааны баримжаа алдагдсан"ны дараа жижигхээн цэг мэт хөх туяа харагдаж тэрээр хээ хуар үсгэн томорсоор очиныг бүчээд айдас тавирч эхлэхүйд Тэргэлийн төсөөлөлд ч байхгүй сайхан газар болоод тийм гэхийг арга үгүй зүйлсийг харж эхэллээ. Түүний хажууд том хүн зогсох бөгөөд тэр Тэргэлд харагддагаа бодвол энд биежсэн байх агаад түүний арьс торго мэт булбарай юм шиг Тэргэлд санагдав. Том хүн
-Чи түрүүнд харанхуйн өмнө хэмжээс хоорондын давхцалыг харсан тэнд гэрэл өөр өөрөөсөө ургаж тэнд хэлбэр дотроосоо төгөлдөршиж байсан . Дараа нь чи харанхуйг үзсэн тэр бол дараагийн хэмжээст шилжих хаалга байсан . Одоо харин чи дөрөвдүгээр хэмжээст байна гэж хэллээ.
-Та надаад юу хүсэж энэ бүгдийг үзүүлж байгаа юм бэ? гэж асуухад
-Бүх зүйлийг ямар нэг зорилгоор бүтээсэн байдаг .Чи ямар зорилготойгоо өөрөө л олж мэдэх учиртай .Чи бол дахин хэзээч давтагдашгүй төгс төгөлдөр  гэвч үүнийгээ мартаад өчнөөн удаж чиний хэн гэдгийг би мэдэхгүй гэхдээ би чамд тусалмаар санагддаг .
-Яагаад тусалмаар санагддагыг бас мэдэхгүй
- Би дэлхийн гадна иргэншил байдгийг мэднэ гэхдээ тэд хол холын холд учраас хүн бүхэн түүнд хүрэх хэцүү гэхэд
-Оршихуй болоод байгалийн цогц хууль сансарын нэгдмэл хууль болол зүрх сэтгэлд захирагддаг. Бодит байдлын холыг харж амьдардаг чинь гунигтай л юм. Зайны хэмжээ давагдашгүй бус гэдгийг чи мэднэ биз дээ . Чи одоо дэлхийгээс холын хол байна . Гэхдээ хүмүүст хэлвэл ойлгохгүй л байх тэд оюун ухааныг бус материаллагыг шүтдэг нь харамсалтай .
Өөрийнхөө язгуур чанарыг тунгаа хүмүүсийн хамгийн том алдаа нь тэд өөрсдийгөө хамгийн ухаантай гэж итгэдэгт оршино . Орон зайн хязгааргүйд хүнээс илүү ухамсарт амьдрал цогцолсон байдаг . Тэд дэлхий дээр очидог ч сансарын үл оролцох зарим ёсоор дэлхийн дотоод амьдралд оролцдоггүй гэв.
Тэргэл том биетэй дөрөвдүгээр хэмжээсийн хүнээс залуугийн талаар асуувал.
-Хүний биед орсон зүйлс нэг бол өөр хэмжээсээс ирсэн эсвэл дэлхийг орхиж чадаагүй хүний сүнс байдаг. Өөр хэмжээсээс ирэгсэд өөр өөрийн ертөнцөд амин чухал хэрэгтэй амьтад байдаг боловч дэлхийд огт танихгүй газарт хорлогчин болж хувирдаг. Тэд хүнийг хэт айсан , эсвэл мансууруулах бодис хэрэглэж сэтгэлийн хамгаалалтгүй болсон эсвэл садар самуунд татагдаж эрч хүчээ алдсан үед хүний тархины ар дагзаар дамжин ордог .
-Түүнийг хүний биеээс гаргаж болох уу?
-Болно .
-Яаж
-Орсон газраараа барагтаа л бол гардаггүй тийм болхоор зулайгаар юм уу эсвэл хүйсний нүхээр дамжуулан гаргаж болно. Ер нь хүйсний нүхээр гаргах л хамгийн тохиромжтой зулайгаар гаргахад хэт их амин хүч ялгардаг болхоор сэтгэц гэмтээх гээд байдаг .
Хэсэг хугацаанд чимээгүй боллоо. Энэ үед Тэргэл хил хязгаарыг давсан гэдгээ ойлгов. Бүх хүмүүсийн мэддэг хирнээ итгэхийг үл хүсдэг хил хязгаарыг давж энэ орчлон ертөнц ямар гайхмаар юм бэ ? хэмээн бахдлаа.
Том биет дөрөвдүгээр хэмжээстйн хүн түрүүлж дуугаран дахиад асуух юм байна уу хэмээн лавлав.
-Хүний биенээс гарчихаад тэд хаачидаг юм бол гэж сонирховол:
-Зүгээр орхиж болохгүй . Зүгээр орхивол дахиад л нэг хүний биеэнд орчихно. Тиймээс байх ёстой газарлуу нь явуулах хэрэгтэй .
Тэргэл дуугүй толгойгоо дохиж сүнс дуудах бол илүү дээд хэмжээстэй харьцаж буй хэрэг биш харин доод хэмжээстэй холбогдож буй хэрэг юм байна гэвэл том хүн
-Бас яг ч тийм биш ёс суртахуун өндөртэй хүн үхээд жил орчим болоход сүнс нь илүү дээд хэмжээст очисон байдаг тэд бууж ирдэг ч дэлхийн зохиронгуй бус долгионлог эрчимд орхоороо аль нэг хэсгээрээ гэмтдэг энэ нь тэдэнд хортой тул гэмтсэн хэсэгээ нөхөх гэж цаг хугацаа их үрнэ. Тийм болхоор тэднийг дуудахгүй байсан нь дээр харин тэрний оронд зүүдээ манавал зохино учир нь хүний тархи амарч байхдаа өөр хэмжээстэй шүргэдэг ингэхэд ах дүү хамаатан садангаа зүүдэлдэг. Энэ бол мэдээлэл гэхдээ хэн хэндээ хоргүйгээр мэдээлэл солилцох арга .
Өөрийн хүчтэй өөрийн бодолтой адилавтар бодолтой хүнтэй хамт сүнс дуудахгүй бол замбараагүй инерги үүсэж ийм замбараагүй зүйл зөвхөн замбараагүйг зүйлсийг л өөртөө татдаг чи өөрийн биеээр мэдрээ биз дээ гэж том хүн асуухад Тэргэл
-Тиймээ танийг байхгүй байсан бол би үхээд доош унах байсан байх гэвэл
-Үгүй дээ чи бол хоёр үзүүртэй сэлэм л гэсэн үг . Хоёр үзүүртэй сэлэмтэй яагаад зүйрлэсэнийг ойлгож байна уу ? Аль үзүүрээрээ хатгадаг учраас тэр аюултай . Чи ч мөн адил чамд ил болоод далд ертөнцийн ухамсар хоёруул зэрэг оршидог гэж тийм учраас чамд тэд ойртож чадахгүй харин айлгах гэж оролдсоныг нь хоёул бүтэлгүй болгочихлоо гээд инээлээ.
Амьдрал гэж юу болох , Дэлхий гэж юу болох , Ертөнц гэж юу болох талаар Тэргэл бодож суулаа. Хязгааргүй сансарын бичил сансар болохын хувьд хүн гайхамшиг дунд амьдардаг.
Гэвч тэд маргаашид бэлдсээр өнөөдөрийг дуусгадаг нь харамсмаар . Амьсгалж байгаа энэ агаар мандаж байгаа энэ нар исгэрч байгаа салхины гайхамшигийг мэдэхгүй өнөөдөр олсон бүхнээ байх үгүйг нь мэдэхгүй маргааш зориулж гайхамшиг дунд нүдээ боон төөрөгсөдөд хөөрхий гэхээс өөр хэлэх үг олдохгүй . Газар дэлхий болоод хүний оюун ухаан сэтгэл зүрх хүртэл хувьсан өөрчлөгдөж байдаг . Хүмүүс амьдралыг хүнд хэцүү хэмээн ам уралдан шаагилдах боловч тэд боломжит зүйлийг үл хардаг. Хэрэв гайхамшиг дунд амьдралч байгаа мэдрэн бүх зүйлийг үнэн зүрхнээсээ хайрлан, хүсэж буй зүйлсээ сэтгэлийн хориг үгүйгээр бүтээгчээс хүсэж чадваас үлгэр мэт амьдрал дунд амьдарна. Харин тэгж чадахгүй бол тархиа эсвэл булчингаа ажиллуулж ядарталаа хөдөлмөрлөх хэрэгтэй . Энэ л ертөнц дээр мөрдөгдөж буй цорын ганц хууль гэдгийн Тэргэл ойлгож байлаа. Бодолд дарагдан суух Тэргэлийг хараад том хүн юм хэлсэнгүй тэртэй тэргүй тэр Тэргэлийн бодол санааг уншиж байгаа болхоор юу хэлэх билээ. Нам гүмийг эвдэн Тэргэл ам нээж
-Нээрээ ертөнц ч гайхмаар юм байна шүү ... Би түүнд улам их нэвтрэн орж түүний нэг хэсэг гэдгээ ухрах зүйлгүйгээр мэдэрдэг болсон ч надад мэдэхгүй зүйл хичнээн олон байгаа тул та надад туслаарай гэв.
Том хүн толгой дохиод дөрөвдүгээр хэмжээсийн гайхамшигт сайхан уулсыг ширтэн санаа алдлаа.
Тэргэл залуугийн нүдэнд нээгдсэн гэрлийн талаар асуухад том биет түүнд хээ хуар болсон чулуун хавтанг зааж тэндээс хэрэгтэй зүйлээ ол гэв. Тэргэл хичнээн хичээж хараад ч түүнээс юу ч олж мэдсэнгүй . Гэхдээ тахиралдаж мурилзсан олон олон гоё дүрсүүд түүнд таалагдаж байсан тул эхлэл төгсгөлийг нь олох гэж оролдов. Ганц муу жижиг чулуун хавтан хорвоогийн бүх зүйлийг дотроо багтаасан мэт эрхэмсэг орших нь түүнд сонин санагдана.
-Би юу ч олж мэдэж чадахгүй байна гэж Тэргэлийг хэлэхэд
-Чи юмыг хярбарчилах гээд байна уу ?гэж Том биет асуув.
-Үгүй дээ би ойлгохыг хичээсэн ч үнэхээр ойлгогдохгүй байна. Ганцхан ойлгосон юм бол энд жижиг зураг их зүйлийг багтаасан гэдийг л мэдэж байна .
-Тийм ээ энд ертөнцүүдийг дүрслэсэн энд дүрсэлсэн ертөнцүүдийг хүмүүс бүгдийг нь хараж болно . Түүний нүдэнд зөвхөн гэрэл харагдаж байгаа бол тэр доод ертөнцийг харж байгаа нь баарагггүй учир нь хүмүүс тэднээс дээр түвшинд амьдардаг учир доод ухамсар түүний хувьд хаалтай тиймээс ухамсарын хаалт нүдний өмнө гэрэл болон тэр ертөнцийг харуулахгүй байгаа хэрэг харин илүү дээд түвшинг харах юм бол түүний өмнө бүх зүйл нээлттэй харагдахаар үл барам зарим тохиолдолд бүр хоёр ертөнцийг ч зэрэг харж болно . Гэрлийг хаах гэж оролдход залууг сүүдэр нөмөрч байгаа нь нэгэнт эзэлсэн биеээ алдахгүйг хичээн түүний сүнсийг доош татах гэж байгаа доод ертөнцийн амьтадын үйлдэл болно .Тэд доод түвшинийх боловч ухамсарт амьтад тул хүнээс илүү заль мэх уран ухаан гардаг . Залууг цэвэрлэхийн тулд тусгай газар очих хэрэгтэй гээд түүнд том биет яах ёстойг зааж өглөө.
Маргааш нь Тэргэл залуугийнд очиход залуу санаа зовсон байртай зүгээр үү гэсээр угтав.
Сүнс дуудаж тэр нь бүтэлгүй болсон боловч түүний нүдэнд шөнө гэрэл гаралгүй хоносон болхоор сүүлийн хэд хоног амарч байгаагүйгээрээ сайхан амарсанаа залуу яриад Тэргэлд баярласанаа илэрхийлэхэд Тэргэл
-Тийм ч сайн болоогүй ээ ...өнөөдөр биш юм аа гэхэд маргааш гэрэл дахиад гарах болно . Биеээсээ нэг мөсөн хөөх хэрэгтэй гээд залууг дагуулан гэрээс нь гарлаа .
Тэргэл том биетийн зааж өгсөнөөр дэлхийн хэлээр соронзон орны огтлолтлол Тэргэлийн ойлголтоор эрчим хүчний шугамын давхцал газарт очив.
Энэ шугаман огтлол дээр урьд сүм байсан бололтой туурь байх нь Тэргэлд гайхмаар сонин санагдана. Бидний өвөг дээдэс их ухаантай байсан бололтой тэд эрчим хүчний огтолол газрыг олоод хийдээ барьчихсан байна гэж бодоод сүмийн туурь дотор орлоо.
Хотоос хол оршихгүй хирнээ хүн амьтан нэг их мэдэхгүй энэ хийд чухам хэзээ оршин тогтнож хэзээ нурсаныг хэлж чадахгүй ч гэлээ үүнийг барьсан хүмүүс гоц ухаантай хүмүүс байж гэдгийг Тэргэл сүмийн тууриас харж биширнэ.  Яг ийм огтлол дээр баригдсан сүм дуганаас асар хүч ялгаран хүний оюун ухаанд өөрийн мэдэлгүй нөлөө үзүүлдэг гэдгийг том биет түүнд өчигдөр хэлсэн болхоор  өнөөдөр Тэргэл энд ирсэн хэрэг.
Залууг нурсан сүмийн туурины голд зогсоогоод Тэргэлд түүний чихэнд хэдэн үг шивэгнэлээ.
Удсан ч үгүй залуу уйлж эхлэв. Ихээхэн зовлонт амьдрал болоод энэ насандаа хийсэн бүх муу үйлээ хүүрнэн уйлсаар үдшийн бүрий тасархийн алдад бүх бие нь сулран унахад Тэргэл залууг түшин аваад түүний хүйсэн дээр гараа тавьж минут орчим болгоод алгаа газарт налаа энэ үед тэрүүхэн хавийн хэсэг өвс өнгө алдан хорчийж залуугийн биенээс гарсан амьтан газарт уусан Тэргэлийн гарын доор үүсэх орон зайгаар өөрийн ертөнцрүү одов.
Машин дотор залуу үхсэн мэт унтсаар гэртээ хүрсэн бөгөөд түүнийг гэрт нь оруулхад тэр зовхио ч нээж дийлэхгүй орон дээрээ хувцастайгаа хэвтээд өглөө.
Тэргэл машинаа тавьчихаад гэрлүүгээ алхана. Эмнэг догшин салхи түүний бүхий л биеийг хайр найргүйгээр нүдэж байвч ядаргааг нь тайлж буй мэт сайхан . Өдөр очисон сүм хэдийгээр нурсан боловч тэнд байхад сэтгэл тайвшираад урьд өмнө амьдарч байсан хүмүүсийн сүнстэй хөөрөлдөж буй мэт хүчтэй сэтгэгдэл төрж байсаныг санахад нэг л өег.
Хүмүүн биднийг энэрэнгүй байлгахын тулд шашин хэмээх зүйл зохиогдож тэдгээрийн төлөөлөгчид олон олон судар ном бичиж олон олон сургааль хэлсэн нь  өөр өөр нэртэйгээс бус номлож буй зүйлийнхи нь цаад туйлийн мөн чанар нэг байдаг . Гэвч нэг талруугаа хэтэрхий туйлширсанаас нэг дор гарч ирээд өөр өөр урсгал болон хөгжисөн шашины салбаруудыг хүний үзэл бодлын зөрчилдөөн гэж бодит ухаанаар тайлбарладаг ч үнэн чанартаа аливаа бүхэн үүсч дэлгэрэхдээ өөрийн эсрэг хүчийг төрүүлж байж төгс төгөлдөрт ойртдог гэсэн ертөнцийн хуулийн биелэл гэж ойлговол зохилтой. Үнэндээ ч бүсгүй бүхэн адилхан хөөрхөн төрчихсөн бол бид хэнийг илүү хөөрхөн гэж гайхан бишэрч хайрлан дурлахаа мэдэхгүй байсан биз. Эсрэг тэсрэгийн хувь тэнцүү байж л эргэх дэлхий гэж Тэргэл өөртөө их л сэтгэл хангалуун хэлээд тамхиа татав.
Өдөр үхтэлээ ядарч орой гэртээ ирэх замдаа шинжлэх ухаанч бодлоор " Өөрийнхи нь тодохойлолтоор" өөрийгөө бүрэн цэнэглэсэн Тэргэл орондоо ороод нэг хачин зүүдийг зүүдэллээ. Тэргэл сансараас Дэлхийг харах бөгөөд түүнд өргөргийн 34 градуст хойноосоо урд зүгийг чиглэсэн нэг шугман дээрхи  долоон ширхэг пирамид харагдав. Буцлах мэт зөрчилдөөнт амьдралын дунд орших тэднээс цагаан гэрэл цацарч цацрагийн диаметрт ертөнц хоорондын гарц нээгдэнэ. Тэргэл гэрэлд гараа хүргэхэд өөр хэмжээст шилжилж байна гэж зүүдлээд  цочин сэрэж цаг харвал 1:00 болж байсанд унтхаар эргээд хэвтлээ.
Тэрээр нэгэн хойд африкт амьдардаг нэгэн залуу болсон байв.  Хүмүүс түүнээс бороо оруулж өгөхийг гуйх ба залуу бороо оруулан оронд ацаг харамж авч байлаа.  Нэг удаа олон хоног дараалан орсон бороог арилгуурхаар түүнд дээр хажуу тосгоны захирагч ирж
-Чи бороог зогсоож чадах уу ? гэж асуухад залуу чадна гэж даган явав.
Тэнгэр бүүдгэр бороо хувингаар цутгаж буй мэт асгарч байлаа. Залуу гараа урагш дэлгээд дотроо конус суурьтай цлиндер төсөөлж байх шиг санагдсан . Суурь нь түүний алганд багтаж харин задгай хэсэг нь нарны диамертэй байна гэж бодоод  нарны цацрагийг элсний ширхэг мэт үй түмээрээ агаар нисэлдэж байна гэж төсөөллөө.
Чингэмэгцээ тэрхүү цацрагуудын хооронд нь холбож цацрагууд үүлийг сүлбэн өөрийн гэрлээр тэднийг уусгаж нарны зүгт тэмүүлж байна гэж бодон нар байгаа зүгт чиглүүлхэд үүлэн хөшиг аажимаар шингэрч тэд туяанд хайлан алга болов.
Тэр үед бүх хүн баярлан инээлдэж талархаж байсан ч удалгүй нар хурцаар ээж ган болоход бүгд түүнийг буруутган хавцалаас шидэв. Хэсэгхэн, минут ч хүрэхгүй нисээд газардлаа.  Эхлээд хэлбэр дүрс сарнин арилж түүний дараагаар сонсох болоод мэдрэх эрхтэн эрхтэн хаагдаж бүхий л бие хүйт даасанаа тэрээр салхи нэвт үлээж байгааг мэдрэхэд өөрийнхөө үхсэн болохыг ойлголгов. Өөрийнхөө үхсэн биеийг хараад айдас төрсөнгүй . Харин тэр харц үхсэн атал гайхмаар танил харагдах тэр харцыг хаана харлаа гэж бодмогцоо тэр сэрэв.
Шөнө дуусахгүй зовооно. Жоохон л зүйрмэглэхээрээ сонин сонин үнэн , үнэн буй үл мэдэгдэх зүүд зүүдлэнэ . Энэ шөнө ч унтаж чадахгүй шинжтэй гэж Тэргэл бодоод босож тагтан дээрээ гарлаа. Тэнгэрт бүртийх ч үүлгүй бөгөөд одод зүлгэсэн мэт өнгөлөг харагдана. Томоос том сар огторгуйн гүнд гэрэлтэж Тэргэл түүний зүг хүндэтгэлтэйгээр ширтэнэ.
-Хайраа юу хийж байгаа юм. Ханиад хүрчихнэ шүү дээ гэж Ануг хэлэхэд Тэргэл
-Зүгээр дээ би ханиад хүрэхгүй харин чи тэр оддыг хар даа гялтагнаад гоё байгаа биз дээ гэхэд
-Хар шөнөөр унтахгүй юун од харах гэж Ану хэлээд гэртээ орлоо.
Ай одод юутай үзэсгэлэнтэй харанхуйн энгэрийг цоочсон мэт  бум бумаараа гялтагнаж түнэр харанхуйн энгэрт түм түмээрээ гэрэлтэх од чи ямар нууцлаг.
Шөнө нойр муутай хоносоноос болоод Тэргэл бараг бага үд өнгөрч байхад сэрлээ.
Сэрлээ ч гэж дээ Ану хоол хийчихээд түүнийг дуудаагүй байсан бол магад сэрэхгүй унтсаар л байх байсан биз. Их унтсанаас болоод толгой хүндэрч бүхий л бие нь ноозорч байсанд Тэргэл хүйтэн шүршүүрт орлоо. Бүхий л биеэндээ байгаа муу зүйлсийг усаар угаан тэд урссаар газрын гүнд одож байна гэж бодоод усанд ороод гарахад бүхий л бие хөнгөрөөд нэг л сайхан болсон байв. Дахиад л амьдрал өрнөж эхэллээ. Зүүд болоод амьдралын хооронд ямар ч завсар ялгаа байхгүй юм шиг түүнд санагдах нь нэг хэвийн зүйл шиг . Энд энэ дэлхий дээр байгаадаа тэр сэтгэл хангалуун байлаа .Одоо тэр нүднээ харагдаж буй бодит юм шиг хоосны төлөө бус харахуйн хязгаарыг гэтлэн түүний цаана оршигч үл үзэгдэгч үнэнийг хайхын тулд бүх насаа зориулна гэдгээ мэдэж байв.  Тэргэл гэрээсээ гараад яаралгүй алхсаар ажилынхаа үүдэнд ирлээ.
Өчигдөрийн уулзсан залуу хэзээний ирээд түүнийг ажилынхи нь үүдэнд хүлээн зогсох бөгөөд Тэргэлийг хараад баярласан шинжтэй тосож ирэн
-За ах гайгүй юу гэж асуув.
-Тиймээ зүгээр маш сайн . Харин чи зүгээр үү гэж асуувал залуу толгойгоо  илээд
-Одоо ч зүгээр л дээ харин өчигдөр үхэхээ төхсөн шүү гэж инээмсэглэхэд
Тэргэл хаалгаа онгойлгон тэр хоёр дотогш орлоо.
Цонхны хөшиг нарны туяаг хааж тэрхүү алтлаг утас даавууг нэвт гэрэлтүүлсэнээс өрөө тэр чигээрээ зосон улаан өнгөтэй болсон мэт харагдана. Тэргэл хөшиг нээгээд ирж суухад өрөөнд гэрэл нэвтэрч тэр чинээгээрээ өрөө дүүрээд ирэх шиг санагдах нь сонин .
-Та тэр хуучин туурийг яаж мэддэг юм бэ гэж залууг асуухад Тэргэл инээмсэглээд
-Зөн совин надад хэлж өгсөн юм гэвэл тэр бүр их гайхаж
-Тэр их сонин газар  туурьны гол зогсоогоод та намайг наминчил гэж хэлсэн тэр мөчөөс эхлээд тэнд байгаа хананууд намайг шахаж буй мэт мэдрэмж төрүүлэн би өөрийн мэдэргүйгээр бүхий л зүйлээ яриж наминчилгүй бол болохгүй юм байна гэж бодсон бүх л зүйлээ ярин наминчилж байхадаа хичнээн их зүйл буруу хийж байснаа ойлгосон . Хэн нэгэн намайг аймшигтайгаар шүүж би түүний өмнө түмэн буруутайгаа ухааран байх тэр мөчид би өөрийн хичнээн өчүүхэн болохоо мэдэрч надаас илүү хүчтэй хэн нэгэн оршин байдаг юм байна гэдгийг ухаарсан би түүнийг хараагүй боловч тэр миний бүхий л үйлдэлийг хараж тэр миний бодол санааг хүртэл мэдэж буй нь аймаар . Бүхий л буруугаа хүлээн наминчилж дууссаны дараагаар бүх булчин минь сулран нэг их тайвширал тайтгарал мэдрэгдээд би унтмаар санагдсан та намайг машинд суулгаж гэрт оруулж байгааг би мэдэж байсан ч зовхио ч нээж чадахгүй байсан .Тэр их хүч миний биед буй зүйлийг хэсэг хэсгээр надаас хөөж байх шиг эхлээд тэр биенээс минь тэр муу зүйлсийг хөөхөд бүхий л бие минь хөнгөрөн суларч дараа түүнийг сэтгэлээс минь гаргахад бодол санаа нэг л тайвшираад нойр хүрч түүний дараа
намайг тойрон буй гэрэлээс хөөхөд /наминчилж эхэлмэгц намайг хар туяа хүрээлсэн/ миний бие дотроосоо гэрэлтэх мэт болоод би сая л бүрэн чөлөөтэй байгаагаа мэдэрсэн. Та намайг тэгж хэсэг хэсгээрээ чөлөөлөгдөж байгааг харсан уу гэхэд Тэргэл
-Үгүй ээ хараагүй гэхдээ тэгэж л чөлөөлөгдөх байх гэж бодож байсан гэвэл
-Тийм ээ таниас өөр хэн ч чадхгүй байсан байх гэж хэлээд сэтгэл хангалуунаар инээмсэглэллээ. Залуу Тэргэлийг үнэхээр бишэрч байлаа . Тэрээр одоо дахин болох болохгүй зүйлээр оролдож болохгүй . Хэрэв тэгж шоудаад байвал шовгор зүйлсдээ өөрөө идүүлнэ гэдгийг ойлгож авсан нь л хамгийн чухал .
Биедээ байгаа энэ гайхамшигийг хэн нэгэнд тийм гэж тайлбарлах хэцүү бас түүнийг хэн нэгэнд заах гээд ч нэмэргүй учир нь энэ мэдрэмжийг өөрөө мэдэрч энэ гайхамшигт зүйлсийг өөрөө харж байж л сая бүрэн ойлгох боломжтой . Учир нь энэ мэдрэмж хүн бүхэн давтагдашгүй агаад өөр өөрөөр илэрдэгт оршино.
-Би танаас нэг зүйл асуух гэж
-Тэг
-Надад нэг сонин үйл явдал тохиолдсон . Би гэртээ зурагт үзээд бууж байсан чинь гэнэт өрөөний булан зэрэглээтэх мэт болсоноо зурагтын оронд нов ногоон нуга гараад ирсэн . Тэндээс цээж сэн хийтэл сайхан цэцэгсийн үнэр үнэртэж намайг өвсөн дээгүүрээ алх гэж байгаа мэт өвс салхинд хийсэх нь харагдаж хорхой хүргээд би өөрийн мэдэлгүй өвсөн дээгүүр алхсан алхаад л байсан алхаад л байсан нэг мэдэхнээ өрөөгөө олохгүй эзэнгүй хээр талд байгаагаа мэдрэн айдас төрсөн боловч алхаад л байхаас өөр юу ч хийж чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Алхсаар нэг сууринд очсон чинь Сэлэнгийн нэг суманд оччихсон байдаг байгаа. таавчиг гэрийн хувцастай би мөнгөө хотод очоод өгий хэмээн гуйж байж хот явах тэргэнд суугаад л хотод ирсэн гэхдээ хүмүүст ийм зүйл болсон гэж хэлээгүй . Хэлсэн бол намайг тэнэг хүн байна гэж бодоод хот ч оруулах хүн олдохгүй байсан биз хэмээхэд Тэргэл ихэд гайхлаа.
Залуу цааш үргэлжлүүлэн өвөл гэртээ таавчигтайгаа сууж байгаад өвлийн талд оччихсон бол хөлдөж үхэхгүй юу тиймээ гэж хөгжилтэйгээр инээхэд Тэргэл
-Нээрээ тэгсэн бол балрахгүй юу? гэж үнэн сэтгэлээсээ хэллээ.
-Тэгээд л би нэг жирийн бус гэдгээ мэдсэн . Би ид шид хар цагаан домын ямар л ном байна бүгдийг нь авч уншсан боловч надад гоц гойд зүйл мэдрэгдээгүй ч би амьдрахын эрхэнд хүмүүсийг үзэх болсон ер нь үзмэрчидийн хэлдэг зүйлийн бараг л 80 орчим хувь нь худлаа байдаг бол миний 100 хувь худлаа байсан байх . Гэхдээ л би овоо мөнгө олсон шүү гэж залуу өөрөөрөө бахархангуй ярилаа.
-Тэргэл түүнийг шүүх гэж оролдсонгүй үнэн хэлэх нь үнэн, худлаа хлэх нь худлаа ч байсан хамаагүй тэр өөрийн хийх зүйлээ л хийж байгаа тул хэн ч хэний ч амьдралд хөндлөнгөөс оролцоод хэрэгүй гэж тэр бодож байлаа. |
Тэргэл залуу хоёрын ойр зуурийн юм ярин сууж байхад нэг эмэгтэй Тэргэлтэй уулзахаар ирэв.
Эмэгтэй хормойгоо хумин сандал дээр суугаад залуу Тэргэл хоёрын ээлжлэн харсанаа .
- Сайн байцаана уу? Эгч нь үзүүлэх гэсэн юм гэв.
- Сайн та сайн байна уу?
-За ойртоод ир гэж Тэргэл хэлээд хүүхэний нүдрүү харлаа.
-Тэргэл өнгөрсөнг нь харсан юм шиг хэлж байгаад хүүхэн цочирдож түүнийг шүтэн биширэч байлаа. Түүний зүрх нь их өвддөг юм байна гэхэд хүүхэн тийм гэв.
-Өглөө эрт босож бай.
-За
-Орой бүрий тасархад , өглөө үүр гэгээрхэд хүний бие сулардаг ийм үед сайн болоод муу зүйлс хүний биед нөлөөлөхдөө хурдаг байдаг . Нэг хүнд өөрт чинь их атаархадаг тэгээд тэр атаархаасан бодол санаа амьдрал ажил үйлсийг чинь хаадаг юм байна гэвэл хүүхэн
-Тийм дандаа л чи яасан азтай юм гэж байдаг гэлээ.
-Тэргэл одоо зүгээрээ санаа зоволтгой харин өглөө эрт босож байгаарай тэгвэл зүрх чинь зүгээр гэхэд хүүхэн
-За гээд гарлаа.
Залуу Тэргэлээс та бас сонин хүн юм аа өглөө эрт босоод л арилчихдаг өвчин хаана байдаг юм гэхэд Тэргэл
-Би чамд нэг үлгэр шахуу юм ярьж өгий магад чи сонсож байсан байх гэхэд залуу толгой дохив .
Эрт урьдын цагт нар есөн хүүтэй байж тэдний найм нь сайхан сэтгэлтэй ухаантай боловч харин ес дэх хүү нь амиа бодсон муу санаатай аж. Найман ах нь өөрсдийн гэрэлт сумаар өдөржингөө ийш тийш харваж , харвах бүрдээ сайн сайхан үйлийг тарьдаг бол муу санаат ес дэх хүү нь өглөө ургахын улаан нарнаар ганцхан сум тавьдаг бөгөөд нар мандахаас өмнө босоогүй хүн түүнд харвагдаж өдөржингөө ядарч бие нь нозоорсоор өдрийг бардаг гэж эмээ минь бага байхад байнга ярьж эрт босвол бие сэргэг байдаг гэж сургадаг байлаа. Гэтэл одоо би ертөнцийн ухаанд суралцаж буй энэ цагт орой бүрий тасархад өглөө гэгээ орох үед хүний бие хамгийн их сулардаг болохыг олж мэдсэн юм ийм үедээ хүн сайн сайхан бодол санаагаар өөрийгөө цэнэглэх аваас суларсан хүч амархан нөхөгддөг харин унтаж байхад энэ үе таарвал суларсан инерги дахиан нөхөгдөх хүртэл хүн багагүй цаг хугацааг зардаг юм шиг бодогддог .
Инерги сул ийм үед гаднаас ирж байгаа сайн муу зүйлс ямарч саадгүйгээр шууд л хүндээ нөлөөлж эхэлдэг .
-Ер нь хүний өвчинд гурван янзын шалтгаан байна.
1-т урьд болоод энэ насанд хийсэн / магад ирээдүйд хийх / үйлийн үрээр өвдөх . Үүнийг эдгээгэд нэмэргүй учир нь эдгээлээ гэхэд дараа дахиад л өвдөнө. Би үйлийн үрийг нь зөвхөн хойшлуулж байгаагаас бүр мөсөн арилгаж чадахгүй тул миний бодлоор бараг өвдөөд үхэх бол үхээд дууссан нь дээр . Ингэж хэлж байгаа нь чамд харгис юм шиг санагдаж магадгүй гэхдээ л
тэр хэзээ нэгэн цагт эдлэх үйлийн үрээ эртхэн шиг дуусгасан нь дээр гэж би боддог .
2-т Хар цагаан хэл ам хараалаар өвдөх . Би энд аль болхоор туслахыг хичээдэг . Гэхдээ ухамсар дорой уур цухал ихтэй хүнд энэ хүрэхдээ амархан байдаг . Чи уур бухимдалаар зүрхээ тархиа дүүгэсэн байтал бас өөр хүн чамд уурлан хэн нэгнээр юм хийлгэж энэ үед чиний болоод чамд муу санасан хүний инерги ижил түвшинд очин нэг тийм нарийхан утасаар хоорондоо холбоотой болчихсон юм шиг л харагддаг . Би энэ утасыг хүчээр тасдаж болно. Утас буцаад  хүчтэй харавдаг ингэж харвахдаа хараал хийсэн хүнийг ороолгож байгаа юм шиг л мэдрэмж төрүүлнэ. Хэрвээ чамд хараал хариулж өгөх хүн олдохгүй бол тэдний сайн сайханы төлөө сүү өргөж зул асаасан ч болно. Ингэсэн тохиолдолд чи тэднээс илүү өндөр түвшинд очиж илүү хурц гэрэл ялгаруулдаг тэр хурц гэрэл хорон мууг түймэр мэт шатаана . Гэхдээ сайн сайханыг үнэн сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй хэрэв ингэх ёстой гэдэг үүднээс хийвэл тэр тус болохгүй . Хүн бусдыг ,бүр өөрийгөө хуурч болох ч тэр дээр оршигч нэгэнийг хуурч хэзээ ч чадахгүй .
3-т Инерги бохирдсоноор өвдөх . Ингэж өвдөхөд эм тан ууж цэцэгсийг харж ер яаж ч эмчилж болно доо . Яг энэ тохиолдолд манай эмнэлэг яах аргагүй сайн эмчилдэг . Харин эхний хоёрын уг гарлыг мэдэхгүйгээр эм өгөөд өгөөд л байдаг гэтэл үр дүн гардаггүй гэж Тэргэл хэлэхэд залуу ёстой амаа ангайсан байв. Тэргэл залууг яагаад энэ бүгдийг ярьсанаа ойлгоснгүй гэхдээ л түүнд хэлмээр санагдсан болоод л хэлсэн байх. Харь сэрэхүй-5
 Залуу ихэд гайхна . Тэргэлийн ярьж буй зүйлс түүний сонирхолыг татхаас гадна түүнд нэг л ер бусын хүч нөлөөлөөд байгаа юм шиг бодогдсоноос тэр.
Залуу юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа гэхдээ тэр тэргэл шиг хүчтэй ухаантай болохыг хүсэж байв . Магад та ч байсан тэгж бодох байсан гэдэгт би итгэл дүүрэн байна. Залуу хүүгийн нүд нэг сонин гялалзаад гарахыг Тэргэл ажиглаж байлаа. Түүний бодол санааг тэргэл өөрийн бодол шиг мэдэж буй боловч түүнийг юм хэлхээс өмнө өөрөө эхэлж ам нээхгүй гэж бодож байв. Гэхдээ хүү буцаж ирнэ . Тэр цаг тун удахгүй .
Өдөр сар өнгөрсөөр л хүмүүс Тэргэл дээр нь нэмэгдсээр л тэд өөрийн хүсэл зоргийн төлөө бусдыг улан дороо гишгэхийг хүсэж өөрийгөө дэлхийн төв мэтээр дөвийлгөж бардамнах нь аймаар.  Энэ хооронд Тэргэл том биетэй байнга харьцах бөгөөд тэр түүнд хэрэг болсон үед  бус хүмүүсийг үзэж байхад нь хүртэл хажууд нь зогсож тийм ийм хэмээн нарийн ширийн зүйлсийг хэлдэг болж . Тэргэлд үзүүлэх хүмүүсийн тоо ихээр нэмэгдэж буйд санаа зовсон Том биет түүнд ухамсарыг хирхэн бодитжуулах талаар хэлж өгхөд нилээд хэдэн удаагийн бясалгалын дараагаар Тэргэл гүн гүнзгий ойлгож эхэллээ. Хүмүүс ном судар уншаад л бүх зүйлийг ойлгож мэднэ гэж эндүүрдэг. Тэд асар хурцаар гэрэлтэгч нарны цацрагийг барих гэж хөөцөлдөж буйтай энэ нь яг ижил тэд цацрагийг барьж хэзээ чадахгүйтэй адил жинхэнэ ухааныг номон дотроос тэр болгон олох нь юу л бол . Үүнийг уншиж буй та ч гэсэн Тэргэлд тохиолдож буй энэ гайхамшигийг зөвхөн тийм зүйл байдаг юм байна хэмээн ухамсарлахаас бус яг түүн шиг хийж чадахгүйд л мэргэн ухааны гол зангилаа оршидог.
Тэргэл эхлээд бодол санаагаараа бал харандаа зэргийг биежүүлж сурав. Гэхдээ тэд их сайн болохгүй сүүмийсэн утаархуу зүйлс бал болоод харандааны хэвийг олж байсанаа удахгүй замхарчихаад байв. Тэргэл
-Болохгүй бол болохгүй л байна биз ? Үүнийг хийж чадахгүй байлаа гээд надаас юу ч хорогдохгүй .
-Би үүнийс илүү олон зүйлийг хийж чадна... гэж өөртөө хэлсэн боловч түүний сэтгэл түгшүүрээр дүүрэн, зүрх нь хүчтэй цохилно.
Зүрх сэтгэлийнхээ гүнд тэрээр үүнийг л хийж чадахгүй бол цаашаа ганц л алхаж чадахгүйгээ мэдэрч байв . Эрэгтэй ч бай эмэгтэй бай ялгаагүй тэдний сүнсэнд хүйс байдаггүй тул доод мөн чанараараа эр эм гэлгүй бүгд нэгэн адил байдаг шиг . Тэргэлийн хүсэл бодол ч гэсэн хүмүүсийн нэгэн адил түгшүүр шаналалаар дүүрдэг цалгидаг.
Үдийн алдад хүн цөөхөн байсанд Тэргэл гэртээ харихаар явлаа. Нар ээж гадаа дулаахан байхад сэтгэл ч мөн түүний адил тайвширан таатгардаг .Тэргэл нүдэнд торон бөртийх энэ уулсад, хараа гялбуулах наранд, салхинд хөөгдөн хаа очихоо мэдэхгүй сэлгүүцэгч үүлсэд хайртай . Түүнийг тэр өөрийнхөө нэгэн хэсэг гэж итгэж тэнгэрийн гунигаар үүлсийг уйлдаг гэж сансарын инээдээр нарыг инээдэг гэж салхийг хаа сайгүй хэрэн бэдрэхдээ ертөнцийн хүн бүрийг ялгалгүй илбэдэг гэж боддог. Өдрүүд нэг нэгнээсээ огт ялгагдахгүйгээр өнгөрч буй мэт боловч тэд нэг нэгээр зугууханаар урсахдаа хүн бүхэнд ямар нэг чухал зүйлийг хэлэх гэж хичээж байгаа мэт түүнд санагддаг. Тэргэл сургуульд сурч байхдаа бүхнээс гоц гойд илүү байгаагүй боловч түүнд бусад хүүхдээс илүү гарч ялгарах сониуч зан түүндээ хөтлөгдөн даян дэлхийн нууцыг тайлах оргиолуун их хүсэл байсан .Энэ хүслийг үхлийн хаалганаас буцаасан бурхан улам өнгөлж тэрээр үл үзэгдэгч ертөнц тийш тэмүүлэхдээ дэлхийгээс илүү гайхамшигт газар байдагийг мэдэж ухамсартай амьдралаа түүнд зохиулхаар эргэлт буцалтгүй шийдсэн билээ.
Толгойд нь янз янзын бодол эргэлдэж байсан боловч Тэргэл аль нь илүү чухал болоод нэн түрүүнд хэрэгтэйг ялгаж салгаж чадахгүй л байлаа. Ерөөс хүмүүст байдаг нэг алдаа бол новшийн бодлуудаар толгойгоо дүүргээд яг хэрэгтэй зүйлдээ анхаарал тавьдаггүйд оршино.
Яагаад өнөөдөр ийм хачин байгааг тэр ойлгож мэдэхгүй л байлаа. Залуугийн оч гялалзсан нүд магад түүнд эртний явдалыг нь сануулсан байж ч болох. Өөрийнхи нь амьдарлын утга учир би Би-гийн цаана оршигч би-г олохын тулд гэдгийг тэр ухаарсан анхны бөгөөд сүүлийн хүн биш гэдгээ л мэдэж байлаа.
Том биет Тэргэлд
-Тэргэлээ бүхий л ертөнцийг ойлгох гэж нэг их хичээж хэрэгүй . Ганцхан өөрийнхөө хэн болохоо л мэдэх хэрэгтэй . Түүнийг ойлгосон цагт чиний өмнө бүх зүйл нээгдэнэ. Хүмүүс ирж л байдаг буцаж л байдаг гэхдээ тэд эргэж харахдаа зөвхөн итгэж байгаа л зүйлээ хардаг .Тэдний өнгөрсөнд өөрийнхи нь мэдэхгүй их зүйл байгааг тэд ойлгодоггүй. Хүмүүс хар шар цагаан арьстай байлаа гээд нэг нэгнээсээ ялгараад байх зүйл огт байхгүй гэж хэлж
Түүний ярьж байгааг Тэргэл ойлгож байлаа.
Анх удаа л Тэргэлд өөртөө итгэх итгэл төрж байгаа мэт тэр бүүр хөөрөн баясав.
Тэгээд дээр нэг удаа зүүдэндээ үзсэн шиг тэнгэрт байгаа хэсэгхэн үүлсийг хөөж нарны цацрагыг газраар нэг асгамаар санагадаж . Гараа дэлгээд үүлсийн зүг харлаа.
Тэнгэрт буй хэсэг бараан үүлс салхинд хөөгдөхгүй тэндээ тогтож буй нь Тэргэлийг хүчийг үзэхээр басаж буй мэт санагдана. Тэр нүдээ аниад сэтгэл дотроо дээшээ харуулж дэлгэсэн алганаасаа гэрэл цацарч байна гэж төсөөллөө. Түүнийг тэгж төсөөлж эхлэмэгц яагаад ч юм гар л халж байх шиг санагдав. Тэнгэл дээш дэлгэсэн гараа 90 градус эргүүлээд нарыг халхлан буй үүлэн зүгт хандуулж гэрэл үүлсийг хайлуулж түүний цаанаас нар ээж байна гэж бодоход түүнийг гар хүндрэн тэр хүнд зүйлийг даахгүй гарч нь чичирч буй мэт болоод бүх хүч чадлаараа түүнийг тогтоох гэж хичээлээ. Түүний бүх биеийн хөлс гарч хүч чадал нь сорогдож буй мэт сулдсан боловч тэр болихыг хүссэнгүй . Хамаг бие нь чичрэн ихээхэн хүнд зүйлийг өргөхөд хамаг бие нь салгалдаг шиг түүний хамаг бие салгалж байсан ч Тэргэл гараа татсангүй . Удсангүй үүлсийн цаанаас нар гарч түүнийг халхалж байсан үүлс сарнихад Тэргэлийн дотор уужирч нэг сайхан урт амьсгал авмаар санагдлаа . Үүнийг хийхийн тулд тэр ямар нэг тарни шившлэг хэрэглэсэнгүй тархин дахь бодол санаагаа ганц нарыг халхалж буй үүлс дээр хандуулсан гэж хэлхэд л болно. Ингэж үүсийг хөөх юмуу урин дуудахад гоц гойд мэдэрхүй хийгээд бясалгал энэ тэр хэрэгүй аж . Харин бодол санаагаа үүлсэд хандуулж хамгийн гол нь өөрийгөө чадна гэдэгт бүрэн итгэж байхад л хангалттай юмсанж .Хүн бүхэн ингэж чаддаггүйн гол учир нь нэгдүгээрт тэд хэзээ ч өөртөө бүрэн итгэлтэй байдаггүйд хоёрдугаарт тэд гагц хэрэгтэй зүйл дээр бүх бодол санаагаа төвлөрүүлдэггүй гол бодлынхоо дундуур өөр юу ч хамаагүй эсэн бусан зүйлсийг хамаж оруулдагт оршино. Хүн бүх ертөнцийг таниж мэдэх чадахгүй байсан ч хамаагүй харин өөрийгөө л бүрэн таних хэрэгтэй гэдэг юутай үнэн . Тэнгэрт хийсэгч үүлс дэлхий даяар хэрэн тэнэгч салхи хүртэл хүн чиний өлмийд сөхөрдөг гэдгийг ухаарсан тэр мөчөөс хүн дэлхийн цөм болдог гэж Тэргэлийн дотор хэн нэгэн шивнэж байх шиг . Хүн танихгүй мэдэхгүй зүйлийг тахин шүтдэг . Тэд гайхамшиг хажууд нь байгаа гэдгийг мэдсэн мөчөөсөө эхлээд түүнээс өө хайж түүнийг буруушааж гутаах үйлдэл хайж эхэлдэг нь харамсмаар гэтэл гайхалтай зүйлс гайхалтай хүмүүс дэргэд чинь эгэл жирийн хийгээд энгийнээр оршин байдаг .
Орой болоход Тэргэл гэрийн зүг  алхлаа. Тэр гэрлүүгээ яарч байв . Хүнд гэр бүл байна гэдэг юутай сайхан ядраад ороход угтаад гүйхэд үр хүүхэд инээгээд угтах хань ижил гэдэг баримгүй хоосноос бариж болох цорын ганц баяр баясгалан гэлтэй. Тэд энэ энгийн хирнээ бүхнээс үнэтэй зүйлсэд хязгааргүй хайртай. 
                                                               Гуравдугаар бүлэг
                                                          Гэрэлт чулууны нутаг
Шөнө Тэргэл дуг хийж чадсангүй .  Эмгэний Дэлэгт дамжуулж Дэлэг түүнд өгсөн жижиг бурхан хийгээд түүнээс үлдсэн ном судрыг тэрээр хүн орход хүч чадлыг нь сорон авдаг тэр агуйд аваачиж үлдээх хэрэгтэй гэж хэн нэгэн түүнд шөнөжингөө хэллээ. Атганд багтах жижигхэн бурханы дотор эрдэнийн чулуу байгаа бурханы доод сууринд байгаа тарнийг уншхад бурхан хагаран чулуу чөлөөлөгдөх бөгөөд чулууг атгасан хүн ,хүмүүсийн бодол санааг захирч ертөнцийг сөхрүүлэх болно гэж гэхдээ чулуу өөрөө очих эзнээ сонгодог бөгөөд хэн нэгэн түүнийг авлаа ч тарнийг хүчийг эзэмшээгүй бол тэр жирийн нэг чулуунаас өөр юу ч биш гэж хэлсээр бүхэл шөнийг барлаа. Унтаа сэрүүний хооронд шөнийг барсан Тэргэл нүдээ нээмэгцээ босож бурханыг авч үзэхэд үнэхээр түүний доод сууринд бичсэн тарнийг үг байгааг олж харлаа. Тэр төвд хэлээр биш сансакритаар бичигдсэн байсан тул өнөө үед үүнийг унших хүн ч байхгүй биз дээ гэж бодсон боловч тэр яагаад ч аваачиж тавихгүй бол болохгүй мэт санагдаж байсан тул Ануг дуудаж сэрээгээд би хөдөө явмаар байна гэхэд тэр нүдээ том болгож харсан боловч олон үг ярисангүй эргэж хараад хэвтчихэв . Тэр дургүйцсэнгүй гэхдээ бас дуртайгаар тэг гэж хэлсэнгүй гэхдээ л Тэргэл нэг шийдсэн бол шийдсэн зүйлээ хийхээс нааш буцдаггүй занг нь сайн мэдэж байгаа болхоор хүслээрээ болог гэж бодоод зөнгөөр нь орхиж байгаа нь тэр байлаа.
 Зүрх тархи  бүгд нэгэн зүгт тэмүүлж байхад хурдан хүлэг хүртэл түүнийг нь мэдсэн юм шиг салхи татуулан давхиж ажээ. Нүд цуцах талын элгэнд нар халуунаар шатаж байсанаа удалгүй удалгүй тэрээр ээлжээ саранд өгч том дүгрэг саран тэнгэр мандаж түүний сүүн цагаан туяа талаар нэг асгархад Тэргэл шөнийг талыг анхааралтайгаар ширтэв.
 Нүд алдам тал хэзээ нэгэн цагт усаар давалгаалсан тэнгэс байсан юм шиг түүнд санагдаж тэр учир нь үл тайлагдах ертөнцийн нууцад нэвтрэн түүнийг гайхаж бахдаж буй мэт шүүрс алдаад цааш давхилаа.
Саяхан Дэлэгтэй ирж байсан тэр л газартаа Тэргэл ирж агуйн үүдэнд арц хүж уугуулаад дотогш орход энэ удаад гэрлэн биетүүд түүнрүү дайрсангүй Тэргэл агуйн гүнд бурхан болоод нилээд хэдэн судрыг оруулж тавиад буцан гархад нар урьдынхаас илүү хурцаар ээж байх шиг санагдана.
Тэргэлийг буцаж ирэхэд Ану түүнийг олон хоног явна гэж бодож байсан бололтой яасан хурдан ирэв хэмээн гайхсаар угтав.
-Чамайг би удах байх гэж бодлоо.
-Би удахгүй л байгаа биз дээ
-Ямар ажил болхоороо ийм хурдан бүтдэг байна . Чамайг хүмүүс асууж ирээд байхаар нь би чамайг хөдөө явсан гэж хэлсэн нэг хүн бараг өдөр болгон асууж ирж байсан гэхэд Тэргэл юм асуух гэсэн хүмүүс л байлгүй дээ хэмээн нэг их тоолсонгүй гэвч энэ яриа болж дуусааагүй байхад хаалганы хонх дуугарлаа.
Тэр хүнийг хараад тийм гэж тодорхойлж хэлж чадсангүй түүний царай хэдийгээр инээмсэглэж байгаа боловч баг зүүсэн адил нэг хуурмаг санагдана. Тэр зөн совингоороо нэг л биш байгааг мэдэрч байлаа. Ирсэн гийчин нэг их яриа дэлгэлсэнгүй харин ажил дээрээ хэзээ очих болоод түүнтэй ганцаарчилж уулзах хүсэлтэй байгаа хэлэхэд тэргэл дуугүй толгой дохиолоо таван минут орчим тэр хоёр чимээгүй байхад Ану гайхсан бололтой хэсэг тэр хоёрын ээлжлэн харж байсанаа гараад явчихив. Анир чимээгүйг эвдэн ирсэн гийчин би таньд нэг санал тавих гэсэн юм бас үзүүлэх бас сага зүйл байна гэхэд Тэргэл ирж буй таагүй зүйлийг мэдэрсэн боловч эрт орой хэзээ нэгэн цагт тохиолдох зүйлийг хойшлуулахыг хүссэнгүй
-Одоо ч байсан яахав дээ би завтай байна гэв.
Тэргэл үл таних хүний хамтаар нэгэн байшингийн дэргэд ирлээ. Гадана талаас нь харахад ихээхэн хөрөнгө зарж бариулсан бололттой барилгийн үүдэнд ирээд хонх дарахад хаалга тор хийн нээгдэж байгаас харвал үүдэнд ирсэн хүмүүсийг харах камер байрлаж байгаа нь тодорхой байв . Байшингийн дотор тал тохилог агаад саруулхан ажээ. Тэд явсаар нэг өрөөнд орж ирэхэд том дугуй ширээ байх ба түүнийг тойроод хэдэн хүн сууж байв .
Тэргэлийг дагуулан ирсэн хүн хоосон сандалын нэгэн дээр очиж суугаад түүнийг өөрийнхөө хажууд суухийг урив .
Ширээнд сууж буй хүмүүс нэг нь ч ямар ч зүйл ярихгүй байсанд Тэргэл тэдний бодол санаанд нэвтрэх гэж оролдов гэвч энэ тусыг олсонгүй учир нь тэдгээр хүмүүс сэтгэл зүйл дайралтанд бэлтгэгдсэн ямар нэг зүйлийн хамгаалалттай аж. Тэргэлийн дотор гэнэт их айдас төрөв.
-Чамайг яагаад энд авчирсаныг мэдэж байна уу ? гэж нэг нь асуухад бүгд Тэргэлийг зүг харав.
Тэргэл
-мэдэхгүй гэхдээ миний хэрэг та нарт гарсан байх гэхэд асуулт тависан хүн толгойгоо үл ялиг хөдөлгөөд
-Тийм ээ бид чамд санал тавих гэсэн юм . Хүмүүс чамайг сүнстэй ярилцдаг гэх юм  гэж хэлээд сонжингуй харахад
Тэргэл үгүй би юу боллоо гэж сүнстэй ярилцав дээ сүнс гэж байдаг ч юм уу үгүй ч юм уу гэж хэгжүүрхэн хариулав.
Тэд хэсэг чимээгүй суулаа. Гэтэл түүнийг дагуулж ирсэн хүн эхэлж ам нээн
-Чи нуугаад хэрэггүй ээ
-Бид чамайг судалсан бидэнтэй хамтраач гэв
- Юун дээр гэж Тэргэлийг асуухад
Бид нууц байгуулгийн ажилчид бид чиний төсөөлөө ч үгүй зүйлс дээр ажилладаг . Би өнөө цагийн шинжлэх ухааныг хүний сэтгэл зүйтэй холбодог ингэсэнээр хүнийг аз жаргалтай боол болгодог бидний хүслээр тэд ажиллаж буй боловч тэд үүнийгээ өөрийн хүсэл өөрийн бодол гэж итгэдэгт гол учир нь оршино . Ийм хүмүүсийг нийгэмд бий болгох ямар хэрэгтэйг энд чамд тайлбарлах хэрэгтэй ийм хүмүүс, хүний хүслийг өөрийн хүсэл мэтээр ойлгодогт гол учир нь оршино тийм хүмүүсийг удирдахад амар төдийгүй дэлхий дээр хаана ч байхгүй хүчирхэг улс гүрэн зөрхөн манайд оршин тогтнох болно гэхэд Тэргэл нүдээ сүүмийлгэн яриж буй хүнийг сонсож байв. Түүнийг ярьж байхад хэн нэг нь босож намуухан аялгуутай хөгжим тавилаа . Тэргэл хэдийгээр хөгжим сонсож байгаа боловч түүний ухамсарт хүчээр нөлөөх гэж буйг мэдэрч байлаа. Намуухан аянд дэвсгэрлэж буй үгс Тэргэлийн далд ухамсарт хүрч түүний хүсээгүй зүйлсийг түүнээр хийгэх гэж буйг Тэргэл мэдрэн тэднээс хөгжимөө унтраахыг хүсхэд нэг нь гараа зангасанаар хөгжим зогслоо .
-Чамд ямар санагдаж байна гэж асуухад
-Тэргэл чихэнд сонсогдохгүй боловч та нар миний далд ухамсарт нөлөөлөхийг оролдож байна гэж хэлвэл тэнд байсан хүмүүс чимээгүйхэн мушилзаад
-Чи бидний чамайг үнэлж байсанаас хамаагүй дээгүүр юм байна.
-Хүний ухамсарт нөлөөлөхдөө хийлгэхийг хүсэж буй зүйлээ 10-15 зарим тохиолдолд бүр 15-20 дахин удаашруулаад намуухан хөгжимд дэвсгэрлэж өгдөг тэгэхэд чихээрээ түүнийг олж сонсохгүй боловч далд ухамсар түүнийг хүлээн аваад хийлгэх гэж буй зүйлийг мэдрэн хийдэг гэхэд Тэргэл дуугүй толгой дохив .
Тэргэлд аймаар санагдаж байлаа . Эдгээр хүмүүс хэн болоод тэд өөрөөр нь яах гэж байгааг мэдэхгүйдээ Тэргэлийн сэтгэл түгшиж байв. Тэргэл хүмүүсийн бодолд санаанд нэвтэрч тэдний юу хүсэж байгааг мэддэг бол эдний бодол санаанд нэвтэрч чадахгүй байгаа нь түүний том сул тал байлаа.Тэргэл
-би явж болох уу? гэхэд тэнд байгаа хүмүүс инээлдлээ. Тэд ер бусын далдын хүч байдаг гэдэгт итгэхээсээ илүүтэйгээр өөрсдийн нээсэн хүний сэтгэл зүйг төөрөлдүүлэх тоглоомонд итгэдэг болхоороо инээсэн боловч бүгдэд нь Тэргэлд байгаа хүч их бага ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн тул айцгааж байлаа.
-Үгүй болохгүй гэж тэдний нэг нь хэлээд чи бидэнтэй нэгд би чамд сайн байшин сайхан машин бас амьдралд чинь хангалтай мөнгө хамгийн гол нь гэр бүлийн аюулгүй байдлыг хангаж өгнө гэхэд Тэргэл чимээгүй болов * Гэр бүлийн аюулгүй байдал.. Гэр бүлийн аюулгүй байдал гэж Тэргэл дотроо шивнээд* надад хэсэг бодох хугацаа өгөөч гэхэд
-тэртэй тэргүй зөвшөөрөхийг чинь мэдэж байна гэж тэдний нэг нь ихэмсэгээр хариулсан боловч түүнд гурав хоног бодохыг зөвшөөрлөө.
Тэргэл тэндээс гарахдаа голдоо ортол айсан байсан боловч тэр түүнийгээ эдэнд үзүүлсэнгүй тэр өөрийн үхлээс айгаагүй боловч гэр бүлийг нь заналхийлсэн тэр үгсд үнэнхүү жихүүцэж байлаа. Хэдийгээр үхэл төгсгөл биш гэдгийг тэр бүхнээс ч илүү сайн мэдэх боловч бурхан өгсөн бүхнээ буцаагаад авч байна гэж бодтолоо гэгээрээгүй тул тэдний хамгаалах хэрэгтэй гэдгээс өөрийг мэдэхгүй байлаа.
Эхний нэг өдөр өнгөрлөө . Сэтгэл дотор хоосрон өөрийн гэх бүхнээ өрөөлөөс хамгаалах хүсэл оволзон байвч түүнд өөрөөс нь өөр туслах хүн үгүйг тэрээр хамгийн сайн ойлгож байв. Гутарсандаа хөргөөгч дотор байгаа архийг гарган аягаар биш шилээр нь хөнтөрч орхилоо .
Ходоодон дотор гал асаж түүнийг дотроос нь түлэж байгаа мэт санагдан тэрээр хэсэг зуур унтаа сэрүүний хооронд хэвтлээ. Газар тэнгэр холилдох мэт дайвалзаж байсанаа дотор муухайрав. Энэ үед ухаан балартаж байх шиг болохуйд нүдний өмнө том биетийн дүр сүүмийгээд алга болов. Нэг их удсангүй толгой базан хөндүүрлэж байсан бүхэн салхинд хийсэх мэт алга болход Тэргэл нүдээ нээвэл түүний өмнө том биет зогсож байлаа.
-Чи яагаад ийм өчүүхэн өт хорхойноос дор авир гаргаад байгаа юм гэж түүнийг асуухад Тэргэл
-Би айж байна гэвэл
-Битгий ай .... айдасаа даван туулах хэрэгтэй .
-Айдас хүнийг сул дорой болгодог . Хүнд гуних гурван шалтгаан байхад баярлах мянган шалтаг олддог гэхэд Тэргэл сургаал сонсох мантай байхад хэмээн адган бодно.
Гэвч том биет түүнийг тэршааж байгааг үл тоомсорлон чи тэднээс хавгүй хүчирхэг чиний алдаа юунд байна гэвэл өөртөө итгэлгүй энэ занд чинь л байна хэмээгээд замхаран ариллаа.
Дахиад л нэг өдөр өнгөрөв. Хэдийгээр нар ээсэн сайхан өдөр болж байгаа боловч хажуугийн айлын эзэгтэй өнгөрсөн тул түүний ажилд явдалд оролцсоор өдрийг барлаа. Уй гунигаар дүүрэн хүмүүсийн дунд өдрийг өнгөрүүлэхдээ Тэргэл үхнэ гэдгээ ойлгов . Эрт ч бай орой ч бай ялгаагүй тэр эндээс явах л болно. Харин явахдаа биеээ газарт булуулж өт хорхойг хооллохыг хүссэнгүй харин эрчит улаан галын дөлөнд залгигдан үнс болоод салхинд цацуулж даян дэлхийгээр нэг салхи хөлөглөн хийсэхийг хүсэв.
Гурав дахь өдрийн өглөө тэр эрч хүчээр дүүрэн сэрлээ. Сэрлээ ч гэж унтаа сэрүүний хооронд хэвтэж байх тэр үед түүний сүнс биенээсээ гарч таазанд хүрээд зогсов . Хаалганы хажууд утаархуу сүүмийсэн зүйл бөөгнөрч байх шиг байсанаа Тэргэлийг хараад хүн дүрсийг олов .
Тэр хөрш айлын эмэгтэй байлаа. Хөрш айлын эмэгтэй Тэргэлрүү харж инээмсэглэсэнээ бодит байдал гэж юу болохыг мэдэхийг хүсэж байна уу гэж асуув.
-Тийм гэж Тэргэлийг хэлэхэд тэрээр Бодит байдал гэдэг бол чин зүрхний хүсэл чи айдасыг хүсвэл бодит байдал айдас чи амгаланг хүсвэл бодит байдал амгалан гэж хэлээд сарничихлаа.
тэргэл түүнийг хичнээн ххайсан боловч олсонгүй учир нь уулзалтыг ингээд дуусгасан нь дээр гэж хөрш эмэгтэй бодсон бололтой . Тэргэл буцаж биедээ энэ бүхнийг тунгаах гэсэн боловч болсонгүй
Тэгээд бага үдийн алдад тэр урьд нь мөнөөх танихгүй хүний хамт очиосон байшингийн хаалган дээр ирээд хаалганы хонхыг дарвал хаалга тор хийн онгойж тэр өргөн шатаар дээш өгсөж цэлгэр том танхимд хоёр дахь удаагаа орлоо. Энэ удаад дугуй ширээ тойрон олон хүн суусангүй харин санчиг нь үл ялиг бууралтсан ахимаг насны хүн ганцаар байв . Тэрээр Тэргэлийг урин ширээнд суулгаад би чамайг ирнэ гэдгийг мэдэж байсан юм аа гэж итгэл түүрэн хэлхэд Тэргэл дуугарсангүй . Хэсэг хугацааны дараа мөнөөх хүн дахин ам нээж би чамд итгэж болох уу ? гэж асуувал
-Би эхлээд юу хийхээ мэдмээр байна гэж хариулав. Нөгөө хүн босож дамжидаг хаалга онгойлгоод Тэргэлийг араасаа яв гэж дохилоо . Тэргэл тэр өрөөнд ороход урьд үзэгдэж харагдаж байгаагүй төхөөрөмжөөр дүүрэн байв. Түүнийг нэг том дугараг зүйлийн дор суулгаад уг зүйлийг хүчдэлд залгахад түүний толгой чинрэх мэт өвдөж эхэллээ. Чингэж өвдөж байхдаа Тэргэл чихээрээ биш дотроосоо хажууд байгаа хүнийхээ дуу хоолойг сонсож түүний бодол өөрийнхи нь бодол мэт бодол санааг нь эзэмдэж түүнийг юм асуухад өөрийн мэдэлгүй хариулмаар санагдаж эхлэхэд Тэргэл дотоод ухамсарсараа хүчээр барих гэж хичээж эхэллээ. Энэ үед пүг хийсэн битүү нүргээн сонсогдож том дугараг зүйл голоороо цууран нэг хэсэг нь Тэргэлийн толгой дээр унав.
-Мөнөөх хүн шогширон их үнээр бүтсэн төхөөрөмж байсан юмсан гээд халаглахад Тэргэл чимээгүйхэн харж зогсов.
Үнэтэй төхөөрөмжөө эвдлүүлсэндээ харамсан суухад нь Тэргэл босож нөгөө өрөөнд орлоо.
Түүний бодлоор эдний хүмүүсийг аз жаргалтай боол болгох хөтөлбөрийн нэгээхэн хэсэг нь энэ төхөөрөмж байсан бололтой . Хариас ирсэн хэн ч хүн дээр ийм аймшигтай зүйлийг туршихгүй хүн хүндээ л ийм харгис зүйлсийг турших аймшигтай амьтад аж. Тэд нэгнийгээ боолчилж даян дэлхийд биш юмаа гэхэд хэсэгхэн газар ч болов өөрийн дархан эрхийг тогтоохын тулд юуг ч хамаагүй хийдэг . Гэхдээ эдний Тэргэл дээр турших гэж оролдсон энэ зүйлийг хүний өвчин анагаахад хэрэглэж болох юм шиг Тэргэлд санагдаж байв. Хүнийг ямарч хүчгүй байхад биед маш идэвхитэйгээр үржидэг зарим төрлийн нянгийн үүсгэгчийг үүгээр устгах болох юм шиг учир нь цацруулагч болоод хүний дотоод эрхтэн хоёрын хооронд резонанс үүсч цөмийн нийлүүлгээр долгион зөөгдөж байгааг тэр сая мэдэрсэн болхоор энэхүү зөөгдөж буй долгоиноор хүний өвчтэй хэсэгт эерэг мэдээлэл бүхий хэлбэлзэл дамжуулбал зарим төрлийн эдгэрдэгүй өвчнийг эдгээж болно гэж бодлоо. Тэргэлийн ийн бодож байхад нөгөө хүн орж ирээд
-Чи сая манай хамгийн үнэтэй төхөөрөмжийг эвдчихлээ гэхэд Тэргэл
-Би тэр төхөөрөмжийг эвдээгүй бол та намайг тэр төхөөрөмжөөрөө алах байсан байх гэвэл нөгөө хүн дуугүй болов.
-Та нар юунд хүрэхийг тэмүүлж байгаа юм бэ? гэвэл
-Дайсны ухамсарыг эзэмших  ингэсэнээр дусал ч цус гаргахгүй хүчирхэг болхоос гадна . Бид дахин хүчирхэг гүрнийг байгуулж чадна гэхэд Тэргэл дуугүйхэн санаа алдаж
-Тийм ээ ухааныг нь хурааваас тэр бие хаа холдох аж гэж хэлсэн агуа хааны үгийг тунгаан суув.
Тэгээд
-Ой ухааныг бүрэн буюу хэсэгчилэн хааж болно гэвэл нөгөө хүн Тэргэлрүү нэг том харсанаа
-Яаж гэж тархины эд эсийг ультра туяагаар шарж уу гэж асуувал Тэргэл
-Тийм ээ тэгж болно ультра туяагаар шарж болно гэхдээ түүний оронд бас элекрод хэрэглэж болно. Тархины мэдээллийг устгаад оронд нь өөрсдийнхөө зохиосон зүйлийг суулгаж болно . Гэхдээ тархин дахь мэдээллийг арчиж өөр мэдээлэл суулгасаныг өөр бусад хүмүүс мэдхэд их амархан хэн ингэсэнийг яагаад ингэсэнийг оюун санаа санахгүй байсан ч далд ухамсар бүх зүйлийг санаж байдаг түүнээс юуг ч арчиж болдоггүй хүний тархины долгион яг гарын хээ мэт байдаг тэд өөр хоорондоо огтоос давхацдаггүй. Тэндээс ямар ч ультра туяа ямар ч электродоор юуг ч арчиж болдоггүй гэхэд нөгөө хүн сандал дээрээ лаг хийн суув. Тэргэл
- Гэхдээ гэж хэлээд хэсэг хугацаа болсоноо ухамсарыг арчих нэг арга байгаа түүнийг би та нарт хэлж өгч чадашгүй нь уучлаарай яагаад гэвэл хүн ухамсарыг эхлээд суулгаж байж дараа л далд ухамсарыг суулгах ёстой юм гээд хаалга зүглэн алхлаа.
Ард үлдсэн хүн сандал дээрээсээ боссонгүй тэр Тэргэлд дийлдсэндээ уурандаа шатаж байв.
Тэргэл гараад нэг  сайхан уртаар амьсгаа авахад урин салхи бүхий л биеээр нь тараж байх шиг санагдаж тэр инээмсэглэлээ.
Гэртээ баяр хөөрөөр дүүрэн ирэв.
-Яагаад ганцаараа инээгэд байгаа юм гэж Ануг асуухад
-Инээмээр санагдаад гэж хариулаад инээмсэглэн цааш эргэлээ.
Маргааш өглөө нь Тэргэл эртлэн босоод өөрийн ажил гэж нэрлэдэг жижигхэн өрөөрүүгээ яарлаа. Өглөө эрт болоод ч тэр юмуу нэг ч хүн байхгүй байсанд тэрээр тухлан суугаад дахиад л нөгөө харандаа биежүүлэх ажилдаа оров . Эхлээд түүнийг тухай ой ухаандаа сайтар дүрслэн бодоод дараагаар нь түүнийг бодитоор бий болж байна гэж дүрсэлхэд сэтгэлд бодсон зүйл биежиж байв. Оюун санаа материйг давамгайлж материаллаг өндөр түвшинд оршигдогийг баталж  харандаа биежиж эхэллээ . Гэхдээ тэр бодсон шиг хатуу төлөвт орсонгүй харин зунгааралдсан өтгөн байх шиг харагдсан Тэргэлийн урам хугаран өөрийн биежүүлсэн тэр нялцгайг базаж хаяаад цонхоор харав.
Хүмүүс ихийг мэдэх тусмаа бие биенээ улам бага хайрладаг нь юутай харамсалтай . Тэр хүмүүстэй уулзахыг тэдний гуниг зовлон шунал хүслийг сонсохийг хүссэнгүй зүгээр гэртээ суугаад хүүхдүүдээ эрхлүүлж эхнэртээ эрхлэн өдрийг өнгөрөөхийг хүснэ.Саяхан л эртлэн босоод ажилруугаа яарч байсан гэтэл цаг ч болоогүй байхад гэрлүүгээ яардаг сэтгэл гэгч ямар туйлбаргүй.
Зурагтын суваг эргүүлж суутал өөрийн мэдэлгүй нүд нь анилдан унтсан байлаа. Зүүдэнд нүд алдам тал харагдах ба Тэргэл түүний дээгүүр шувуу адил элин халин нисэж түүнд өргөн тал өндөр уулс болоод гол мөрөн тодоос тод харагдаж байна гэж зүүдэлж . Заримдаа зүүд амьдралаас ч илүү бодитой байдаг нь гайхмаар .Унтаж байгаад сэрэхэд бүх зүйл хэвэндээ урдын янзаараа байв. Бүтэн өдөр үр дүнгүй өнгөрлөө дөө гэж бодсон боловч үр дүнтэй өнгөрүүлэх гэж чухам ямараар өнгөрүүлсэн өдрийг хэлдэг болхыг сайн ойлгохгүй хэвээр амьдрал гэх энэ урт холын замыг туулах чухам ямархан учигаар хүн энэ хорвоод төрдөг юм бол.
Тэргэлд бусад хүнээс эгээ л өөр мэдэрхүйг өгсөн боловч тэр харин өөрт нь ганц ийм мэдэрхүй байгаа бус хүн бүхэнд байдаг харин түүнийг анирдаж чадах үгүйгээ хүн өөрөө сонгодог гэдгийг мэдэж байлаа. Зарим нэг нь бясалгал зөв зарим нь буруу гэх боловч өөрийгөө анирдан чагнах энэ зүйл бол бурханаас хүнд өгсөн хамгийн том бэлэг гэж Тэргэл хувьдаа итгэдэг билээ. Тэгж бодсон хэдий ч тэр Дэлэгийг өнгөрсөнөөс хойш үүнийг нэг их шамдан хийсэнгүй . Ер нь далд зүйлийг ил болгож түүнийг олон хүн мэдэж хэрэглэх тусам түүний үнэт чанар алдагдаж хүч буурдаг гэдэг юутай үнэн .Хүнд өөрийн гэсэн дархлаа байж гэмээн өөрийн биеэ бүрэн хянаж гадны нөлөөнд автахгүй байж чадна . Би хэдий анзаардаггүй боловч алхам тутамдаа дайралтанд өртөж байдаг. Бие махбодь болоод сэтгэл зүйн хувьд бүрэн хүчирхэг байж гэмээнэ би гэж оршин тогтнох учиртай.
.. Харь сэрэхүй-6
Үүр шөнийн зааг үнэгэн харанхуй шингэрч эхлэхүйд одод бүдгэрэн бүдгэрсээр наран газар тэнгэрийн заагаас огторгуй өөд ургаж эхэллээ. Тэргэл өнөөдөр сэрүүлгээ тавин байж эрт сэрсэн болхоор өглөөний цэнгэг агаарт гарч зогслоо. Дулаан хөнжилөөс боссон түүний энгэр заамаар шургачин орох салхи юутай эзэрхэг гэж Тэргэл бодоод яагаад юм салхинд атаархах сэтгэл төрөв.
Тэр түрхэн зуурч болов бясалгал хийе гэж бодсон боловч
-Хийлээ гээд юу өөрчлөгдөх билээ . Хүмүүс бясалгалаар хүчирхэг болж далд нууцыг ил гаргаж чадна гэж сэтгэдэг . Гэтэл үнэн чанартаа бясалгал гэгч энэ зүйл хүнийг улам сул дорой арчаагүй аймхай болгодог юм шиг Тэргэлд санагддаг . Хүн хэзээ нэгэн цагт өөрт нь ирэх шийтгэлээс айж омголон болоод хэрцгий зангаа хазаарладаг болхоор айдас туйлийн хэрэгтэй мэт . Үнэнийг мэдэх тусмаа хүн айж сул дорой болон сул дорой болохын хирээр хүн гэдэг мөн чанартаа улам ойртоно.
 Тэргэл өөрийнхөө амьдралыг нэг тийм аятайхан зохицуулчихаж чадахгүй л байлаа. Амьдрал заримдаа зүүд, зүүд харин амьдрал мэт Тэргэл өөрийгөө ойлгохын тулд бурханы сургаалуудыг судалж эхэлсэн боловч тэрхүү сургаалиуд уншихад их хэцүүгийн дээр ойлгоход амаргүй . Мөн чанар болон шүтэн барилдлаг гэж дандаа хэлдэг Дэлгийн үг санаанд байвч түүнийг бас л одоо хүртэл ойлгоогүй яваадаа гайхах зүйлгүй .
Тэргэл гэртээ орж бясалгахаар шийдлээ.  Гэвч түүний бодол санаа судруудын утгагүй үгүй дээр төвлөрөөд болсонгүй . Сүүлдээ бүр цухал төрөн яг таг даган биелүүлчихээр утга төгөлдөр зүйл бичээд үлдээчихэд яадаг байна аа гэж бодоод байрандаа тайван суух арга үгүй болоход босож өрөөн дотуураа холхилоо.
Тэргэлийн хохиж буй чимээнээр сэрсэн Ану өрөөнд орж ирэн
-Яасан эрт босдог юм бэ гэхэд
-Нойр хүрдэггүй ээ гэж Тэргэл дурамжхан хариулаад дахиад юм асуухаас зугтан цонхоор харлаа.
Үнэндээ бол тэрээр сударт бичсэн зүйлсийг бүгдийг мэддэг болчихоод хүмүүст түүнийг тайлбарлан суугаагаар өөрийгөө төсөөлж тэр үед чухам ямархуу хувцас өмсөхөө хүртэл бодож амжив.
Гэтэл Ану нойтон хамуу шиг хажууд нь ирэн саад болж байдаг энэ эмэгтэйчүүд дандаа хэрэггүй үед саад болж байх юм гэж бодход
-Тэргэлээ өнөөдөр хамт гадуур гарах уу Ану асуув.
-Би ажилтай гэж Тэргэл тээршаасан байдлаар хэлхэд
Бүсгүйн сэтгэл зурагдаж байлаа. Тэр өмнө байснаас тэр өөр хүн болон хувирч байгааг нь харахад түүнд гунигтай байв. Түүний нүдэнд нулимс бүрхээд ирэв гэвч тэр гаргасангүй гүд хийн залгилаа.
Ану чимээгүй болсонд Тэргэл баярлан өрөөнийхөө хаалгийг сайн гэгч нь хааж аваад суулаа.
Түүний сүнс биенээсээ алгуурхан гарч таазанд хэсэг зуур дүүжлэгдэх мэт болоод хана нэвтлэн нөгөө өрөөнд оров. Ануг цонхоор харан зогсохыг нь харахад нэг их гуниг төрөв . Тэндээс гаран хүүхдүүдийнхээ байгаа өрөөнд орон унтаж буй тэднийг хараад дээшээ тааз нэвтлэн нислээ.
Тэрээр хүсэж байсан газартаа ирлээ .
Тэнд тэнгэрээр нэг нисдэг тэрэг хөлхөлдөх аж. Энэ нь нэг тийм пантманзын кино үзэж  байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ . Тэндхийн хүмүүс Тэргэлийг огт анзаарахгүй тус ажилд улайрах тул Тэргэл  нэг эзэнгүй байгаа хөлгийг олж түүн дотор орлоо.
Хөлгийн хөдөлгүүр мөнгөн усаар ажиллах аж . Мөнгөн усны алкилыг 150 градуст задалж түүгээр хөлгийг хөдөлгөх ба мөнгөн усны цахилгаан сайн дамжуулах чанарыг ашиглан цахилгаан соронзон орон үүсгэж түүгээрээ хөлгийг хүссэн үедээ харагдахгүй болгож байв. Тэргэл хөлгийн доторхийг сонирхож байхад гаднаас хөлгийн эзэн орж ирсэн ба тэрээр Тэргэлд ихэд дургүйцэнгүй хандсан тул Тэргэл тэндээс гарч буцав. Гэвч тэр өөрийн бие хаана байгаагаа олж чадахгүй төөрч. Биеэ олохгүй байх нь нэг их айдас төрүүлээгүй боловч нэг л эвгүй байлаа.
Хайж хайж цөхөрсөндөө доош унаж эхлэхэд түүнийг нь их хүч эргүүлэгт оруулан биеэн дээрээс нь шидчих шиг болов. Нүдээ нээхэд бие нь их хөшсөн байхаас ажвал нилээдгүй удсан бололтой . Нөгөө өрөөнд охиных нь дуу хадаж эгэл амьдралд эргэн ирсэнийг мэдрүүлнэ.
Өчигдөр өглөөгүүр ирээд өдөржингөө гэртээ байсан тул өнөөдөр түүнийг ирхэд ганц нэг хүн хүлээж байлаа. Хэдэн хүнтэй уулзаж энэ тэр зүйлсийг хэлж өгчихөөд түрүүнээс хойш хүлээж байсан настайвтар хөгшин дээр ирвэл тэрээр Тэргэлд ихэд аминчирхан манайд очоод хүүгийн минь бие муу тэр үхэх гэж байна хэмээн гуйв. Тэргэл татгалзаж чадсангүй.
Тэднийд орвол хүү орон дээр хэвтэж байлаа. Түүний амь биенээс нь элсэн цагийн элс мэт аажуухан агаад хорлонтойгоор гарч байх шиг санагдана . Хүүг гадна дотны олон эмнэлгээр авч явсан боловч тусыг эс олж . Тэргэл хүүгийн гарнаас бариад түүнээс ямар нэгэн зүйл мэдрэх гэж хичээж эхлэхэд өрөөн дотор нам гүм болж тэнд байсан бүх хүмүүс хүү Тэргэл хоёроос нүдээ ч салгахгүй ширтэнэ. Хүү үнэхээр муу байлаа.
Яагаад ч юм хором хиртэй гэрт чимээгүй болоход Тэргэлийн сэтгэл тэлчилж эхлэв. Өвчин тарчлаанаас өөрийг мэдэхгүй болсон хүүг тэрээр өрөвдөхийн ихээр өрөвдөж байвч Тэргэлийн сэтгэл мэдээ алдсан мэт дотоод гүнээс дуу үл сонсогдон давчдуулна.
 Гэрт буй хүмүүс түүнийг гайхан харав.
Саяхан л залуу цовоо сэргэлэн байгаагүй билүү . Гэтэл ингэж баргар царайлах нь ямар нэгэн муу хэл хүргэн ирж байгаа хүн шиг .
-Хүү минь зүгээр болох болов уу гэж залуугийн ээжийг асуухад
Тэргэл хариулсангүй .  Босож хувцасаа өмсөөд
- Би маргааш ирнэ гэв. Тэгсэнээ хаалга хүрэхийн өмнө зог тусаад эргэж харан
-Надад итгэж байна уу? гэж хүүгээс асуулаа. Тэр алгуурхан нүдээ анисан нь түүнд итгэж буйгаа хэлж буй дохио тул Тэргэл хаалга алгуурхан хаагаад гэрээс гарав.
Тэргэл хэдийгээр хүнд тустай зүйлсийг хийх гэж оролдож буй боловч хийж буй ажил нь түүнд үргэлжид таалагдаж байсан гэж хэлэхэд бэрх . Өвчтэй зовлонтой ямар нэг зүйл нь болохгүй болсон хүмүүс түүн дээр  ирж зовлонгоо ярихад тэдний амьдралыг өөрийн биеээр эдэлсэн мэт зовлон шаналгааг мэдэрхэд сайхан зүйл огтоос үгүй . Гэхдээ тэр  эгэл амьдрахыг огтоос зөвшөөрөхгүй байгаа нь сэтгэл тархи зүрхний  гүнээс гарч буй нууцаг хашиграан байлаа. Хүн бусдыг юу ч гэж хуурч болох боловч  өөрийнхөө дотоод зөнг сонсохгүйгээр тайван амгалан амьдарч чадахгүйгээр заяагдаж тэр чухам өөрийн төлөө бус өөрөөлийн төлөө амьдарч дуусах ёстойгоо ухаарсан болхоор л итгэгч үл итгэгч хүмүүст сонжигдон тэдний гайхуулж хүүхэд байхад итгэдэг байсан гайхамшиг гэдгийг мэдрүүлж байгаа биз.
Маргааш нь ирэхэд хүүгийн зүрхний үүрэг элгэнд шилжсэнээс судасны цохилт бараг мэдрэгдэхгүй шахам болж тархи өөрийн үйлдэлээ хянаж чадахгүй болсон байв. Энэ бол усан биеийн дайралт хүний усан бие мэдээлийг дамжуулж байдаг түүнд оруулсан буруу мэдээлэлээр хүний бие програмчлагдаж тархины үйл ажилгаа алдагдан тархи зүрхийг зогсоох үйлдэл хийдэг. Энэ үед зүрх хүчилтөрөгчгүйгээр оршиж чадна. Гэвч ингэж хүчил төрөгчгүй удсан зүрх үхдэг. Харин хүүгийн зүрх хараахан үхээгүй байлаа. Тиймээс Тэргэл хэсэг бодсоны дараа хүүг усаар эмчилхээр шийдэв. Тэрээр хүүг гэрийхэнийх нь тусламжтайгаар авч гаран голын эрэг дээр аваачив . Тэгээд тэрээр том биетээс тусламж гуйхад тэрээр ирж яах ёстой болоод юу хийхийг зааж өгөв. Тэргэл голын эхэнд зогсоод том биетийг заавраар нилээд хэд үг хэлэв . Тэгээд хүүг усанд булхуулж гаргаад биеийг нь нойтон алчуураар ороож машинд нь суулгалаа.
Хүүгийн ээж нь үйлдэлд дургүйцэн нэг их итгэлтэй байгаагүй боловч хамгийн сайн гэх эмч эмнэлэгээр яваад аргаа барсандаа ямар нэг юм хэлсэнгүй чимээгүйхэн болж буй үйл явдалыг ажиглаж байлаа.Тэргэл голын эрэг дээр үлдээд өөрөөс нь бусдад үл харагдах том биеттэй орой болтол хөөрөлдөн суусан аж.
-Надад ямар утгатай зүйл уншуулаад байсан бэ? гэж Тэргэлийг асуувал Том биет
-Цаг хугацаанд үл захирагдагч оршихуйн эх одохуйн ухамсарт төсөөлөгдөшгүй төгөлдөр төгсгөл эхлэл үргэлжлэл минь хүүгийн бүүдгэр биеийг гэрлээр дүүргэж бүгээн урсгалаараа хүүгийн амийг сэлбээч гэж гуйсан гэхэд Тэргэл
-Түүнийгээ тэгээд яагаад заавал миний мэдэхгүй тэр санскарит хэлээр хэлсэн юм бэ? гэж лавшруулавал
-Үгэн дотор үг зангидаж утгийн гүнд чадал шингээж түүнийгээ олон зууны турш сүсэг бишрэлээрээ биежүүлэн увидасжуулсан тэр үгсийг заавал эх хэлээр нь уншихгүй бол үгэнд зангидсан үгийн суларч нөлөөлөх чадал нь багасдаг .
Санскарит хэл хэдий сайн боловч тэр туулийн төгс нь биш бүх хэлний түлхүүр болдог хэл байсан гэж том бие гунигтайгаар хэлээд усны урсгал дор жигд хэмээр намуухан уншхад сэтгэл зүрхнээс өндөр давтамжтай хэлбэлзэл ялгардаг чамаас ялгарч буй хэлбэлзэл хүүд хүрч байж л тэр эдгэрэх тул үүнээс өөр арга байсангүй  гэхэд Тэргэл дуугүйхэн толгой дохив.
Тиймээ халгисан энэ их усан хүүгийн биенээс сэтгэлийн хашиграаныг шингээн авч сэрэхүйн амьсгал дор нас өгсөн ч байж магад . Ай буруу зөвийг хэн тунгаах.
Маргааш өглөө нь хүү хэзээ ч өвдөж байгаа юм шиг цоо эрүүлээр сэрлээ. Түүнийг өөрөө орноосоо босон явахад бүгд гайхаж тэд Тэргэлийг үнэнхүү гайхмаар хүн байна гэж итгэцгээж ээж нь түүнийг буруутган бодож байсандаа харамсах сэтгэл төрнө. Харин Тэргэл энэ үед умгар жижиг өрөөндөө суугаад ирж буцаж байдаг хүмүүсийг цувааг ажин зогсож байлаа. Манай эмнэлэгийхэн хүний ганцхан маханд биед л хандсан эмчилгээ хийдэг . Тэд хүнд нэг биш гал ус шороо төмөр хийн бие гэж байдагийг мэддэггүй . Хүнийг үүсхэд Тэнгэрийн хүч хийд орж сүнс сэрээд Хийн хүч галд орж бие ургаад галын хүч усанд шингэж мэдэрхүй нээгдээд усны хүч шороонд орж дүрсийг олдог бол Буцаж сарнихдаа мөн адил байдаг гэдгийн мэдэхгүйдээ л тэд алддаг.гэж бодож байхад утас дуугарч түүнийг бодлоос нь сэрээлээ. Утасны цаад үзүүрт хэн нэгэн ямар нэг зүйлийг ярих агаад болох болохгүй амьдралынхаа түүхийг хамж шимэн яриж байх нь түүнд нойтон хамуу шиг санагдаж тэр нойтон хамуу хамаг эрч хүчийг нь сорж байх шиг санагдавч дуустал нь тэвчие гэж шүд зуулаа. Гэхдээ л дотор нэг л цухалдангуй байх .Тув тунгалаг хийгээд юутай ч үл зүйлэх амьдралыг тэтэгч усны хүч юутай их гэж Тэргэл бодоод аяганд буцалсан уснаас хийж уухад бүхий л бие нь сэргэж байх шиг санагдав. Тэр усаар бүхий л биеээ дүүргээд цэрийсэн амьтан орон дээрээ хэвтэхэд нүдэнд нь нэг тийм сайхан тунгалаг ертөнц нээгдэж байх шиг санагдаж байсан ч удалгүй ус их ууж цэрийсэн ходоод нь ямар  нэг хэцүүхэн мэдрэмжийг түүнд өгч эхэллээ. Ай энэ амьдралыг юутай төгс юутай гайхамшигтайгаар бүтээсэн юм бэ ? Хязгааргүйн дотор хязгаарлагдмал амьдрах, хязгаарлагдмал дотор хязгааргүйд шумбах тэгээд орших хийгээд эс оршихын орон зайд цэгээс хязгааргүйд тэмүүлэх энэ амьдрал юутай сонин юутай содон. Саяхан л ус уухыг хүсэж байсан бол одоо ус ханаталаа бүр хэтрүүлэн уугаад цэрийгээд хэвтэж байна гэдэг гэж Тэргэл бодоход хажуунаас нь хэн нэгэн "Юм бүхэнд хэмжээ хязгаар бий гэж хэлэх шиг болов "
Ану хамаг хувцасаа баглаад орон дээр лаг хийн суув. Өрөөг нүдээ тойруулан харахад өнгөрсөн бүх амьдрал нь нүдний өмнүүр урсана . Тэр Тэргэлтэй салах ёс хийхгүйгээр шийдлээ .
Учир нь бүсгүй түүнд нулимсаа үзүүлэхийг хүсээгүй хэрэг. Ачаагаа аваад босоход сонин мэдрэмж төрөв. Шатаар доошоо уруудаж байхад хажуу айлынхи нь хүн зөрлөө. Тэр нүдээрээ Ануг гүйлгэн хараад ёс төдий толгойгоо дохин мэнд мэнд мэдээд дээш өгсөхөд түүний алхаж буй чимээ тархин дотор алхаж буй мэт сонсогдох нь сонин .Тэр Тэргэлтэй анх танилцаж байсан үе анх энэ байранд орсон үеээ мөн хүүхдүүдээ хэрхэн төрүүлсэнээ эргэн санаад хөнгөн шүүрс алдахад уйлмаар санагдсан боловч тэр уйлсангүй харин ч би хамгийн зөв зүйл хийж байна гэсэн бодлоор эргэж ч харалгүйгээр шийдэмгий алхлаа. Мөрөөдлөө гүйцээх гэж шийдсэн Тэргэлийн мөрөөдлийг сэт татаж чадахгүйгээ мэдэрсэндээ түүнд ялагдсандаа зугтааж буй мэт мэдрэмж түүнд төрж байсан ч тэр эх хүний үүднээс шөнө бүхэн өрөөн дотуур холхилдох сүүдэр хэнтэй ч юм ганцаараа ярих Тэргэлийн нууцлаг амьдралыг тэвчиж чадаагүй хэрэг . Анугийн яваж буй нь зөв ч байж магад . Тэр эх хүн ,хүүхдүүдийнхээ төлөө л бүхнийг хийж байна. Гэвч хүн хүсэж гуйхад л бурхан өгчих зүйлсийг бурханаас гуйгаад авч чадахгүй бол ухаанаараа биш биеээрээ амьдрах хэрэг гарна. . Яаж амьдрах нь таний л сонголт .
Тэргэл  нам гүмд өрөөн дотроо хэвтэнэ. Тэр бясалгалаар өөртөө хязгааргүй олон ертөнцийг нээсэн боловч зүрх гэдэг зүйл заримдаа тархинд захиарагддагүйн зовлонг өнөөдөрийг хүртэл мэдрээгүй байж . Тэр хэт нарийн ухамсар дотор эргэлдэж байсан ч өөрөөсөө өөрийгөө олохгүй л байлаа. Хэт нарийн ухамсарт цаг хугацаа байдаггүй учир нь Тэргэл дээд ухамсарт түвшинийхөнтэй ярилцахдаа хэзээ гэж асуухад тэр гайхан Тэргэлийг харцгаадаг байв.
Тиймээс Тэргэл өнгөрсөн одоо ирээдүй гэж байдаг ч ерөнхийдөө тэд нэг шугаман дээр давхацдаг юмуу даа гэж бодож байв.  Тэргэл ертөнцүүдээр аялаж хязааргүйд зугаалж байсан мэдэх гэж хүсэж байсан зүйл болох яагаад үхдэг үхсэн дахин төрөх мөртөл дахин төрөхдөө яагаад урьдын явдалаа мартдаг вэ ? гэдгийг одоо болтол ойлгохгүй л байлаа. магад тэр үүнийг мэдэх тэр цагт түүний бүхий л хүсэл тэмүүлэх дуусах юм шиг гунигтай санагдана.
Ану яваад дөрөв хоног өнгөрлөө . Гэрт нам гүм өрөөнд гүйлдэх хүүхдүүд л үгүй хажууд ирэн олон зүйл шалгаах Ану ч үгүй эхний гурван өдөр нам тайван байсан бол өнөөдөрөөс эхлэн Тэргэл уйдаж эхэллээ. Тэр Ану болоод хүүхдүүд дээрээ очихыг хүссэнгүй харин туйлийн мөрөөдөл болсон үхлийн гүн гүнзгий утгийг олохын тулд өрөөндөө бүгэн нам гүмд ганцаараа хэдэн өдөр суухаар шийдлээ.
Эхний өдөр
Тэргэл хэвтэж байхад унтаа сэрүүний хоорондох зүүдэнд тэр ээжийгээ зүүдэллээ.
Тэргэл цонхоор харж зогсход ээж нь байшингийн булан тойрон гараад ирэв . Тэр мөрөө давсан задгай хар үсээ ороож урт хар савхин хүрмэн дээр өндөр өсгийн жийсэн нь тун дэгжин харагдах тул Тэргэл ээжийгээ дэлхийн хамгийн сайхан бүсгүйгээс илүү сайхан юм хэмээн бахархангуй бодож байв.  Ээж нь наашлан наашилсан орцондоо орох үед тэр харагдаа болиж харин оронд нь түүний хөлийн чимээ сонсогдож эхлэв. Нэгэн хэмнэлтэйгээр дээш өгсөх түүний хөлийн чимээнээр асар их хайр тэрхүү чимээтэй хамт ирж байгаа юм шиг санагдахад Тэргэл ээждээ ухаангүй хайртай болхоо ойлголоо . Гэхдээ сүүлийн хэдэн жил Тэргэл ээжийнхээ ийм гоо үзэсгэлэнтэйг ийм их агуа хайр цацруулан ирдэгийг мэдэлгүй их удсан мэт санагдав. Тэр нь түүний ээжээс бус өөрөөс нь болсон аж. Том хөхтэй шулуун хөлтэй гээд янз бүрийн бүсгүйчүүдийг нүд алдалгүй ширтэж байхдаа тэр бүсгүйчүүдийн залуу нас хуурамч инээд хоёрт нүдээ боолгоод ээжийгээ анзааралгүй явжээ гэж харуусангүй бодох зуурт нойрноос сэрлээ.
Дахиад нойр хүрсэнгүй



          Энхжингийн хот улс
Шамбалын оронд дэлхий ертөнцийн шилдэгүүд суудаг газар гэнэ. Шамбалын орны үүд гурван газар нээгддэг бөгөөд нээгдэх газар тус бүрийн үүдэнд асар хүчтэй өөр өөр үйлчлэлтэй долгионлог амьдралын биетүүд оршино Тэд Шамбалд нэвтрэх хүмүүсийн оюун санаанд нэвтрэн болор мэт тунгалаг аваас дотогш оруулна газар доогуур хэрэн сүлжих Шамбалын орны хамгын том нь төвдийн уулс дор орших ба тэрхүү хотыг асар гэрэлт шантмани чулуу гэрэлтүүлжээ .Хотод хаа сайгүй болор ордон байх бөгөөд Тэргэлийг гэрлийн дор зогсход хэдэн хүмүүс ирсэн ба тэд Тэргэлтэй ихэд болгоомтойгоор харьцаж байлаа. Тэд юуг ч юм Тэргэлд ойлгуулахыг хүсээд буй нь илт. Шантмани чулуу нь дэлхийд оршигч гурван амьдралын бодол санаанд нэвтрэн орж нөлөөлж чадахуйц хүчин чадалтай гэнэ. Төвдөд оршигч Шамбалын хот нэг том хэсэгээс салаалсан олон олон дагуул хотоос бүрдэх ба тэнд дэлхий дээр харагдаж байгаагүй аварга том гялтагнасан зууван хөлөг бас бусад олон хөлөг хэлбэрийн жижиг зүйлс хадгалсан хэдэн арван өрөөтэй. Түүнээс гадна муутуу цааснаа бичсэн хэдэн арван судар болоод гагц үнэн мэдлэгт нэвтрэх алтан ялтас хэдэн зуугаараа байх . Муутуу цааснаа бичсэн мэдлэгт хүрэх гэсэнд аврага том Шамбалын хүмүүс ганц ч юм бодохгүйгээр сударыг уншихыг зөвшөөрөв. Бодол санаа сударт гай учруулж болзошгүй байдаг аж . Үгэн дотор үг зангидаж түүнийг олон зууны турш увидасжуулан биежүүлэхдээ санаандгүй хэлсэн үг сум болж санаадгүй бодсон бодол мэс мэтээр үйлчилэх хүчтэй болгосон гэнэ.Хэрэв сударыг уншихдаа олон зүйлийг бодсон бол сударт буй үг өөрчлөгдөхгүй ч тэнд бичсэн зүйлсийн утга санааг дараагийн уншсан хүн ойлгохоо боличихно хэмээлээ. Учир нь судрын атомд хүртэл утга агуулга шингээсэн байдаг аж. Тэнд байх зүйлсийн сонирхож явахдаа Тэргэл мөнгөлөг том зүйл юу болохыг асуухад сансарын хөлөг цаг нь болхоор хөдөлгөнө гэхээс өөр үг тэндхийн хүмүүс хэлсэнгүй харин сууж үзэхийг урилаа
. Хөлөг дээрээсээ аваад доошоо хүртэлээ нэг ч залгаасгүйн дээр хөдлөх эд анги байхгүй харин хачин сонин хэв маягтай байв.Хөлөг зөвхөн хүнтэй тэдний бодол санаатай холбогдож байж хөдөлдөг гэж том хүмүүс хэллээ. Энэ үед тэр хүмүүс ганц үг хэлээгүй бөгөөд ухамсараас ухамсарт уншигдах хэлбэрээр харьцана. Тэргэл тэдгээр том хүмүүсийн технологийг шагшин магтаад цааш явлаа.  Том хүмүүс Тэргэлд ухамсараа чөлөөл гэж хэлэх шиг болох үед Тэргэл юу ч бодохгүйг хичээв. Гэтэл нэг их үелзэл дайрах шиг болоод Тэргэл түрүүний газраас огт өөр газар ирсэн байв. Энэ нь Шамбалын хоёр дах том хот гэнэ тэрээр номхон далайн гүнд газар дор оршидог аж. Энэ хот урьдынхыг бодвол салаалаагүй бөгөөд хонхон дор буй мэт санагдав.Хонхон дотор бурханы дуу үүсэн дэлхийгээр нэг эерэг инерги тараадаг бурханы дуу энэ ертөнцийхөнийг дээд төрөлрүү хөтөлж байдаг байдаг гэнэ. Амьдрагсад , Үхэгсэд, Шамбалынхан бүгд хонхон дор үүсэх дуугаар дамжин дээш нисэж ингэхдээ асар их гэрэл цацруулан дээд түвшинд хүрдэг гэж тайлбарлалаа .*Тэргэлийн бодсоноор хонхноос гарч буй дууны хэлбэлзэл сүнсийг асар их хүчээр түлхэж асар хүчтэй нисэж буй сүнс задгай сансартай үрэлцсэнээр гэрэл гардаг байх гэж өөртөө их л шинжлэх ухаанчаар бодсоноо бодлыг нь уншиж буй Шамбалын хүмүүсээс санаа зовон бодлоо сарниулахыг хичээв. Даян дэлхийд эндээс гарч буй дууны чичиргээн хүрдэгч их хотын чимээ шуугианд заримдаа дарагддаг гэж тэд хэллээ. Хэлбэр гэдэг энд их утга учиртай бололтой тэдний хэлсэнээр Төвдийн уулс дор байрлах Шамбалын хотод Дэлхийн эрдэм мэдлэгийн сан байдаг бол энд дэлхийн ариун дүрсийн зүй тогтол оршидог гэнэ .Энд мөн л хөлөг онгоц байх агаад тэр алтан шар өнгөтэй гадна тал нь гөлгөр биш олон өнцөгтэй байв. * Зуун найман өнцөгтэй гэсэн*олон өнцөгтэй бортогоны дээр давхарласан мэт гурван зээрэнцэг оршиж *доороос дээшлэх тусам жижигсэх*түүний дээр дахиад л олон өнцөгт бортого байрлах ба дээдэх шовх оройд нь бөөрөнхий түүнтэй залгууд шовх өнцөгтэй гурвалжин байна. Хамгийн дээр орших гурвалжинд хөлгийн удирдагч суух ба түүний бодол санаа бодитжих хүчийг гурвалжин өгдөг гэнэ. Хөлөгийн молекулын чичиргээний түвшин дэлхийн молекулын чичиргээний түвшингээс *эсрэг чиглэлтэй хоёр долгион нь* гурван хэлбэлзэрээр дээр байх ёстой гэнэ. Тэд суурин долгионыг алдагдуулахгүйн тулд хөлгийн гадаргууг ирмэгтэй хийсэн ба суурин долгионыг дагагч гүймэл долгионыг  гармоник хэлбэрт оруулан ашигладаг гэж хэллээ.  Энд оршигч Шамбалын хүмүүс далавчтай агаад энд бодол  үйлдэл болно. Буддын ч юм уу шашинд үүнийг арай бүдүүлгээр тайлбарлсан юм шиг учир нь
энд эрхтэн болгон потенцалийг мэдрэн барьж авдаг . Сэтгэлд доторхи хамгаалт чинь энд ямарч үед нууж чадахгүй болхоор элдэв зүйлийг бодохгүй байвал дээр
 . Тэд хүний ухамсар зөвхөн ариун дүрсүүдээс бүрэлдэн тогтдог хийгээд бодол санааны дүрсүүдийн талаар болон зөвхөн дүрсний тусламтайгаар цаг хугацааг агшаан сунгадагыг хэллээ .Эндээс дэлхийн цаг хугацааг удирдаж байдаг гэдэгт та итгэх үү?  Би урьд нь итгэдэггүй байсан гэвч нүдээр харж байж гараар мэдэрч байж итгэхгүй байх байхын арга үгүй юм.
 Шамбалын далавчтай хүмүүс зөвхөн дүрсүүдээс нийлж тогтоод хүний оюун санаагаар удирдагддаг хөлөгт сууж үзсэн үү гэж асууцгааж байв. Тэргэл том мөнгөлөгт хөлөгт суусанаа дурсах төдийд тэд сэтгэл ханамжтай инээмсэглэх нь түүний бодлыг уншсаных.
Яагаад ч юм Шамбалд байхад хүний сэтгэл тайвширалын байдал орон хүүхдийн цэвэр ариунаар дүүрэн байх нь гайхмаар сайхан. Тэд Тэргэлийг Шамбалын сүүлчийн хотод аваачив.
Энэ Египтийн дор оршиж байгаа гэж тэд хэлцгээж байлаа. Эндээс Дэлхийн сэтгэдэг мандал болон Дэлхийн амь мандалыг хамгаалж байдаг гэнэ. Яагаад ч юм Шамбалын гурван хотод орших хүмүүс бүгд нэг нэгнээсээ өөр өөр хүмүүс байлаа . Энд оршигч хүмүүс сийрэг манан мэт сүүмэгнэсэн хүмүүс байв. Мулгуу ухаандаа сийрэг болхоороо дэлхийгээс гадагшаа гараад нисхэд амар юм уу гэж хөгийн шахуу юм бодоод түүнийгээ хүмүүс мэдэж байгаа болов уу гэж харахад тэрд анзаараагүй дүр үзүүлсэн ч мэдсэн нь илт байв.  Газраас доош 12-15 давхар болов уу гэмээр үелсэн барилга мэт зүйлд тэд оршино энд бусад хотуудыгаа бодвол ихэд өөр ба анх орох гэхэд нүдэнд үл үзэгдэх зүйлийг хэд хэд мөргөж унасанаас харвал сүнсийг ч хүртэл үл нэвтрүүлхүйц саадтай. Тэдний хотод сүм дугана ихтэй агаад тэд нь гайхмаар сайхан өнгөтэй/хурц шаргал мөнгөлөг гэх мэт/ тэнд ч мөн хөлөг онгоц байсан гэхдээ тэр өмнөх хоёроосоо өөр олон бөөрөнхийг давхарлаад тавьчихсан мэт санагдсан тэд надад олон зүйлийг тайлбарлах гэснээ болиод "хоорондоо ярилцаж байх шиг болсон" Намайг дагуулан  дээш хөөрлөө . Дэлхийн гадна талд дэлхийг тойрсон хүний бодол санаанууд оршино . Хүн хэдийгээр үхсэн ч гэсэн түүний бодол санаа энд арилахгүйгээр оршиж байдаг гэнэ. Шинэ бодол үүсмэгц тэд дүрсжин энэ торон бүрхүүлийн нэгэн хэсэг болон оршино.Үүнийг сэтгэдэг мандал гэх  энэ амьдралын хэсэгт муу бодол санааг давамгайлуулан орхиж болдоггүй тул  сийрэг манан мэт Шамбалын хүмүүс муу бодол санааг сансарт гаргалгүй устгаж байдаг гэлээ. Эндээс цааш дэлхийгээс 666000км-ийн зайд дэлхий сар хоёрын өөртөө агуулсан хоёр дах бүрхүүл байна. Үүнийг амь мандал гэнэ.
Энэ мандал зөвхөн хайраас бүтэх учиртай дэлхийн хүмүүсийн хамгийн муу нь төрөөгүй байгаа учраас өнөөдөртөө түүнд аюул бага байгаа гэж тайлбарлаж байв. Тэргэл тэр амь мандалаас буцаад дэлхийрүүгээ буухдаа өөрийнхөө биед ирлээ. Өвгөн за дүү хүү хаагуур зугаалаад ирэв гэхэд Тэргэл өө Шамбалд очоод гэж хажуугийнхаа айлд орчихоод ирсэн мэт хэлэхэд өвгөн ихэд шоолон  даруухан байгаарай эрдэмтэй хүн дөлгөөн гэж тоглох сэрэмжлүүлэн хослон өгүүлэв.
эргэл ялтас дээр гараа хүргэхэд түүний гараар дамжин тархинд мэдээлэл уншигдаж эхэлсэн ба ном судар шүтэхгүй ёс горимд хашигдахгүй хорвоо ертөнцийг тийм үгүй гэдэг үзлээр бус харин тийм ч бус үгүй ч бус тийм үгүй хоёр тэнцүү хэмжээгээр шүтэн барилдана хэмээн үзэж байж атомын аравын 12 зэрэгтэй нягтарлаас ертөнцийн вакум дах аравын ерэн есөн зэрэгт хүртэл инергээ хувиарлаж байж Шамбалд нэвтэрлээ.
Цасан ширхэг гудамжны гэрэлд фосфортон улаан ногоон өнгөөр бутарна

Хүн өөрийн сэтгэлийнхээ хүчээр өөр ертөнцийн хаалгийг нээдэг ч үүнийгээ өөрөө ч мэддэггүй
0

Add a comment